Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Тэдний хүндлэл хүлээдэг шалтгаан

2019-4-15
0
ЖИРГЭХ

Баярлам, бахархам үйл явдал тохиохгүй бол сайн мэдээ нь түгжигдэж, саар нь цензургүй хөвөрч байдаг сошиал орчинд бусдаас хүндлэл хүлээсэн хэд хэдэн хүн бий. Хэлж байгаа үг, хийж буй үйлдэл нь ч нийгмийн сэтгэхүйнд эерэгээр нөлөөлж, улстөрчид, урлаг соёлын нөлөө бүхий эрхмүүдээс тэс ондоо харагдуулдаг нь нэг талаар гайхах зүйл биш бөгөөд нөгөө талаар тэднийг илүү тодотгох шалтгаан болдог юм. Гагцхүү тэдний эхлүүлсэн, үргэлжлүүлж яваа, бусдадаа үлгэрлэж байгаа үйлдлээс бид сургамж авч байна уу гэвэл мэдээж үгүй. Хий хоосон хийрхэл, хэн нэгнийг үгүйсгэх сэдэл нь давамгайлсаар өнөөдрийг хүрчээ.


-I-

2014 оны наймдугаар сард Эх нялхсын хашаанд цусны хорт хавдартай хүүхдүүдэд зориулсан эмнэлэг нээлтээ хийж байв. Тухайн үед УИХ-ын даргаас эхлээд сайд, гишүүн, дарга нар эмнэлгийн үүдээр бүчиж тууз хайчилж байлаа шүү дээ. Хамгийн сонин нь эл эмнэлгийг Засгийн газар, нийслэл, дүүрэг бус АНУ дахь Төвд Монголын шашин соёлын төвийн тэргүүн Ажиа гэгээний санаачилгаар 2012 оноос барьж эхлэн ердөө хоёрхон жилийн дотор ашиглалтад оруулсан юм.

Оношилгоо, эмчилгээ, хавдрын мэс заслын хэсэг, 25 ортой нярайн эрчимт эмчилгээний, 50 ортой цусны эмгэг-хавдар судлалын тасаг, сургалтын болон эмч мэргэжилтнүүд байрлах өрөө, тасгуудын онцлогт тохирсон тоног төхөөрөмж суурилуулсан хоёр барилга бүхий эмнэлэг өдгөө өвчиндөө зовж шаналсан олон зуун хүүхдэд энэрэл буянаа өгч үйл ажиллагаа явуулсаар олон хаврыг үджээ. Гадаад, дотоодын сайн санаат хүмүүсийн хандив тусламжаар бүтээн босгосон эмнэлгийн санхүүжилтэд гурван сая гаруй ам.доллар орсон гэдэг. Хожим “Вашингтон ДС-д хандивын арга хэмжээ зохион байгуулахад сэтгэл хөдөлгөсөн нэг үйл явдал болсон нь долоон настай хүүхэд мөнгөний гахайтай зоосны цуглуулгаа “Миний энэ мөнгийг эмнэлэг барихад явуулаарай” гээд өгсөн. Тоолж үзэхэд 47 доллар болсон. Хэдий их мөнгө биш ч долоон настай хүүхэд чин сэтгэлээсээ тэгж хандив өргөж байгаа нь сайхан санагдсан” хэмээн Ажиа гэгээн дурдсан байдаг.

Бүхэл бүтэн тусгаар тогтносон, өөрийн гэсэн эдийн засагтай, захиран зарцуулах эзэнтэй улсын Засгийн газраас 300 ортой төрөхийг Яармагт барих гэж найман жил таг гацаж, буурин дээрээ “өвгөрч” байхад бусдын хандив тусламжаар зургаан давхар эмнэлгийг хоёрхон жилийн дотор барьж, ашиглалтад оруулсан нь одоо ч сонсоход баярлам бас түүнээс ичих шалтгаан.

Үүгээр нь Ажиа гэгээнд монголчууд баярладаг, түүнийг хүндэлдэг билээ.

-II-

“Ид шидийн орон” гэж төсөл бий. Санаачлагч нь Ч.Ганжавхлан хэмээх залуу. Нас тоолвол ардчилсан хувьсгалтай төө сацуу энэ залуу Монголын шинэ үеийн хүчтэй төлөөлөл, хүүхэд, эмэгтэйчүүдийн талаар хамгийн тод дуугарч, үгээ үйлдэл болгож байгаа хүн. Түүний эхлүүлсэн “Ид шидийн орон” төслийн санаа 2016 оны нэгдүгээр сард төрж, үүсгэн байгуулсан “Лантуу дохио”-гийнхон төслөө бичих газар хайж эхэлжээ. Удалгүй бэлтгэл ажлаа хангаж 2017 оны дөрөвдүгээр сарын 18-нд Сонгинохайрхан дүүрэгт барилгын ажлаа эхлүүлсэн гэдэг. Үүнээс хойш ердөө таван сарын дотор “Ид шидийн орон” босчээ.

“Энэ хүүхнүүд үү” киноны Жамц даргын туслах Дорж шиг “орон гаран”... /Уул шугамандаа ард түмнийг еэвэнгийн хоёр тал хэмээн дөмөгхөн хуурдаг, түүгээрээ оноо цуглуулдаг, эргээд эргэлздэг, магадгүй тал засдаг өнөөгийн эрх баригчдаас тэс ондоо зүйл/... явсан энэ төсөл тавхан сарын дотор биеллээ олж хүүхэд хамгааллын холбон зуучлах, түр хамгаалах үйлчилгээ явуулж, сэтгэл зүйн болон хуулийн зөвлөгөө өгч, нийгмийн ажилтны үйлчилгээ, цэцэрлэгийн насны хүүхдүүдэд зориулсан /өдөр өнжүүлэх төв/ цэцэрлэг болон нийтийн номын сан үйл ажиллагаагаа явуулах болсоор өнөөг хүрчээ.

Нэмж дурдахад дунд сургуулийн сурагчид болон эцэг эхчүүдэд зориулсан боловсрол, хөгжлийн хөтөлбөрүүдийг, гар урлал амьдрах ухааны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа нь сайшайх шалтгаан юм.

2016 оны сонгуулиар парламентад МАН-аас 12, АН-аас 1 нийт 13 эмэгтэй гишүүн сонгогдсон нь урд хожид байгаагүй үзүүлэлт байв. Тэр хэрээрээ эмэгтэй гишүүдээс хүлээх шийдэл нийгэмд олон байлаа. Ялангуяа эх, хүүхэд рүү чиглэсэн асуудлаар. Гэтэл юу болов, өөрчлөгдөв. Нөхрөө, хүүхдээ, ойр тойрныхоо хэн нэгнийг төрийн албаны томоохон албан тушаалд “залах”-аас эхлээд эмэгтэй гишүүд өөрсдийнхөө эрх ашгийг хөөцөлдсөөр гурван жилийг ардаа үджээ.

Хуулийн хүрээнд хариуцлага нэхэж орж ирсэн прокурорыг загнах нэгэн байхад, ЖДҮ-ээр дамжуулан бусдын боломжийг хулгайлсан зарим нь ч энэ хугацаанд гарлаа. Тоймтой, дорвитой хийсэн ажил нь Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг болон Хүүхэд хамгааллын тухай хууль гэж өөрсдөдөө нялзайдаг ч үнэндээ эмэгтэй гишүүд юу хийв. Юу ч хийсэнгүй. Харин эрх мэдлийн тэргүүнд гарсан гэхээсээ энгийн нэгний сэтгэлийг өдөөж, хүүхдийн төлөө дуу хоолойгоо нэгтгэх, тэдний эрх ашгийг хамгаалах үйлс бодит ажил болдгийг үгээрээ бус үйлдлээрээ харуулж чадсанаараа Ч.Ганжавхлан хэмээх залуу УИХ дахь Эмэгтэйчүүдийн албан бус бүлэгтэй тэнцэж бүр давж гарчээ. Төрөөс ямар нэгэн дэмжлэггүйгээр хүүхэд бүрийг хамгаалахад, эцэг эхэд нь сэтгэлзүйн зөвлөгөө өгөхөд чиглэсэн түүний “Ид шидийн орон” өдгөө хувийн хэвшил, хувь хүмүүсийн оролцоотойгоор хоёр дахь салбараа нээхээр бүтээн байгуулалтын ажилдаа оржээ.

-III-

У.Хүрэлсүх Ерөнхий сайд болонгуутаа утааны асуудалд анхаарал хандуулж хоёронтоо Сонгинохайрхан дүүргийг зорьжээ. Уушгилж байгаа агаарт нь утаа хамгийн асуудал болсон орчин болохоор тийш зорьсон болов уу. Энэ тухай Ерөнхийлөгч Х.Баттулга ч чуулганы нэгдсэн хуралдаанд онцолж, дорвитой арга хэмжээ авахгүй бол УИХ-ыг тараана хэмээн мэдэгдсэн нь саяхан.

Утааны хор уршгийг хэмжих, албаныханд бараг “таатай” орчин болсон оргил бүс учраас гүйцэтгэх засаглалын тэргүүний урилгагүй албан томилолтыг дагаж Засгийн газрын гишүүнээс эхлээд Байнгын хорооны дарга, нийслэлийн удирдах албан тушаалтнууд очиж, цаг зуурын амлалт өгч, ажил хийхээ амалжээ.

Ингэж явсаар тэдний эцсийн авах арга хэмжээ нь бүх нийтээрээ маск буюу амны хаалт зүүхийг Ерөнхий сайд уриалснаар хэсэгтээ намжсан нь хоёр жилийн өмнөх үйл явдал. Утаа, униарын улирал дуусах, шувтрах тийш ханджээ.

Ерөнхий сайд нь амны хаалт зүүж бүх нийтээрээ утааг “аргацаах” шийдэл ярьж, албаныханд үүрэг болгохтой зэрэгцэн зарим сургууль цэцэрлэгийн удирдлага анги, тасалгаанд хуваарилсан агаар шүүгчийг өөрийн өрөөндөө, амин хувьдаа ашиглаж цэвэр агаар "амьсгалж" асан нь илэрсэн нь цаг хугацааны хувьд давхцал биш байв. Харин төсвийн хөрөнгийг хэрхэн шамшигдуулдаг, хувьдаа завшдаг байдлын нэгээхэн илрэл болж, олон нийтийн эгдүүцлийг төрүүлсэн билээ.

Нийгмийн энэхүү эгдүүцэл, бухимдал дунд нэгээхэн эерэг үйл явдал болсон нь Наро Банчэн гэгээний VII дүрийн хувилгаан Данзанлхүндүв Сар шинийн баярын өмнө эх орондоо ирж, хүмүүнлэгийн ажил өрнүүлсэн явдал байв. Тэрбээр томуугийн “H1N1” вирус эрчимтэй тархдаг энэ цаг үед агаарын бохирдол ихтэй бүсийн долоон цэцэрлэг, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт 100 ширхэг агаар цэвэршүүлэгч хандивлав. Эдийн засаг нь “эрчимтэй” уруудаж, эргэн тэр хурдаараа өсч яваа улсын засаглалын тэргүүн нь Засгийн газрын хэмжээнд бодлого гаргах биш зөвхөн амны хаалтаар аргацаах тухай ярьж, хоёр жилийг үдсэний дараа Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны 160 дугаар цэцэрлэг, Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны 238 дугаар цэцэрлэг, 213 дугаар цэцэрлэг, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны “Цасангоо” цэцэрлэг, 18 дугаар хорооны “Сайханаа” цэцэрлэг, 16 дугаар хорооны Ананд шавь” цэцэрлэг, Хан-Уул дүүргийн 67 дугаар цэцэрлэгт Японы “Magic ball” агаар цэвэршүүлэгч хандивласан нь илүү бодитой, олон зуун хүүхдэд үр дүнгээ өгсөн ажил байлаа.

Цэцэрлэг, сургуулийн захирал, эрхлэгч нар нь хүүхдүүд гэхээсээ өөрийнхөө амьсгалах агаарт санаа тавих болсон энэ цаг үед тойргийнх нь гишүүн, тэндээс гарсан сайд, дарга нараас илүүтэй тус бүр нь 334 ам.доллар буюу ойролцоогоор 840 орчим мянган төгрөгийн үнэтэй 100 агаар шүүгчийг Наро Банчэн гэгээний VII дүрийн хувилгаан Данзанлхүндүв ийн бэлэглэжээ.

-IV-

О.Пүрэв... Түүний талаар бичих асуудалтай, бас эргэлзээтэй байдаг юм. Магадгүй бид бүгдээрээ түүнийг хайрладаг. Асуудалтай гэдэг нь би түүнийг сайн мэдэхгүй, танихгүй. Гэхдээ би Пүрэвийг дэмждэг, уухайлдаг...

Энэ залууг хүн болгон мэддэг болжээ, сошиалд орчинд. Тэр ч үнэхээр өөрийнхөөрөө, бүтээсэн амжилтаа бүтээж байна. Сайн мэдэх нэгэн нь түүнийг уухайлан дэмжиж байна. Өдгөө тэр холимог тулааны Монголын төдийгүй дэлхийн аварга болжээ. “Шандас Дожо” клубын тамирчин Отгонжаргалын Пүрэв бол амьдралын төлөө чин үнэнчээр хөдөлмөрлөж буй Монголын мянга мянган залуусын төлөөлөл.

16 настайгаа холимог тулааны урлагаар хичээллэхийн сацуу ард нь хүлээх амьдралын нөлөөнд Нарантуул захын урд зам дээр ус ундаа, машины үнэртүүлэгч зарж эхэлсэн гэдэг.

Монголын амьдрал жилийн дөрвөн улирлаар хэмжигдэхүйц цаг дор зуны цагт нарны зам дээр ус ундаа, зайрмаг, жигнэмэг зарах нь түүний хувьд ажил. Гагцхүү Монголынхоо дэвжээг дуусгаад дэлхийн тавцанд өрсөлдөх тухай ярьжээ. Тэр чадсан юм. Өнөө цагт залуучууд мэргэжилтэй, боловсролтой, хүмүүжилтэй болсон гэдэг. Тэдэнд зүгээр суух, залхуурах, бусдад "ачирхах" зан үгүй. Хамгийн гол нь, "жижигхэн" Монголын том зах буюу "Нарантуул"-аас амьдрал, бизнес, амжилтаа хөлөглөсөн О.Пүрэвээс үлгэрлэх, өөрийгөө нээх залуус төрж эхэлсэн нь сайхан. Залуу хүн зүгээр суух биш өмнөө байгаа боломж боломж бололцоо бүхнийг тойрч бус дайрах ёстой гэдгийг тэрбээр биеэрээ, амьдрал, амжилтаараа бат харуулж байна.

-V-

Гол зургийн хамгийн сүүлийн хэсэгт буюу энэхүү нийтлэлийн төгсгөлд "Асуулт"-ын тэмдэг бүхий зураг хавсаргасан нь учиртай. Чин үнэнийг хэлэхэд Та бид хаана явна вэ. Хэсэг зуур дотроо амсхийгээд өөрөөсөө асуугаарай. Өдөр..., цаг, минут, секунд тутамд цахим орчинд хөвөрч байгаа мэдээ, мэдээллийг Та шүүдэг үү, дэнсэлдэг үү, бүр үнэн, зөвийг нь тогтоож алх цохьдог уу.?! Мэдээж энэ бүхэн бид бүгдийн хийх ажил биш. Өмнөө байгаа, үүрэг хариуцлага хүлээсэн зүйлийнхээ төлөө л явах нь Та бидний үүрэг биш гэж үү. Гэхдээ... Баталгаагүй зураг бүхий мэдээ, барагтаа гэнэ алдахгүй хамтрагчийн амнаас гарах хаа нэг, хавь ойрын хов живэнд Та бат итгэдэг үү. Сонин л хариулт.

Улсын тэргүүн Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс бид ямар бодлого хүлээж, юуг нь үлгэрлэж авч үлдэх, үлдээж буй жилийн хугацаанд хэрэгжүүлэх тэдний бодлого юу вэ.

Энгийн хүн хараад халширмаар энэ бүх үл ойлголцлыг эцэслэх асуудлыг шийдэх гарц нь эв нэгдэл мөн үү. Эвтэй байхдаа ХҮЧТЭЙ гэдгийн утга учир энд л оршдог уу?. Хариулт нь маш энгийн. Энэ бүгд, эцсийн дүндээ гагцхүү Таниас л шалтгаална.

Та бусдаар хүндлүүлэх үү?, бусдад туслах уу, ТЭД танд баярлалаа гэж хэлэх үү?. Энэ бүгд Таны, өөрийн, хувь хүний сэтгэлээс гарах хүлээцтэй зан, бусдыг хүндлэх тэрхүү “өчүүхэн зангаас” л шалтгаална.

С.Гандөл 

0
ЖИРГЭХ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • The Huns дахин шилдгүүдийн эгнээнд: PGL Astana 2026 тэмцээний үр дүн
    8 мин
  • CS2-д аваргын бөгжний уламжлал нэвтэрч The MongolZ анхны эзэд нь боллоо
    22 мин
  • Д.Трамп Иранд анхааруулга өглөө
    40 мин
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
    58 мин
  • "Oklahoma City Thunder" багийн хамгаалагч Шай Гилгеус-Александер хоёр жил дараалан NBA-ийн MVP боллоо
    1 цаг 54 мин
  • Украины арми ОХУ-ын нийслэл Москва хотыг бөмбөгдөв
    2 цаг 25 мин
  • Нигерт явуулсан тусгай ажиллагааны үеэр "Исламын улс" бүлэглэлийн томоохон удирдагч алагджээ
    2 цаг 38 мин
  • Сүүлийн 7 хоногт бүртгэгдсэн 15 түймрээс 12 түймрийг бүрэн унтраалаа
    2 цаг 39 мин
  • Нийслэл 2024-2025 онд нийт 233 км авто замыг шинэчлэв
    2 цаг 48 мин
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
    2 цаг 53 мин
  • Нийслэлийн хэмжээнд 3270 гарааш буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг нэмэгдүүллээ
    3 цаг 46 мин
  • Аюулт үзэгдэл, ослын 147 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
    3 цаг 47 мин
  • Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр ажлаа хүлээлгэн өгнө
    3 цаг 51 мин
  • 2024-2025 онд 16 сургууль, 38 цэцэрлэгийг ашиглалтад оруулав
    4 цаг 18 мин
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
    4 цаг 20 мин
  • Төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно
    4 цаг 41 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    Уржигдар 15 цаг 05 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    Уржигдар 14 цаг 57 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Уржигдар 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Уржигдар 09 цаг 28 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
24 баримт
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК