Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ш.Оргил: Ургацыг ченжүүдийн гараар дамжуулахгүй байхад анхаарах хэрэгтэй байна

2019-6-13
0
ЖИРГЭХ

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Сэлэнгэ аймгийн хувьд үр тариалалтын ажил ямар хувьтай явж байна. Энэ жилийн хувьд Атрын 60 жилийн ойн баяр тохиож байгаа шүү дээ?

-Сэлэнгэ аймаг энэ жилийг “Бүтээн байгуулалт өрхийн аж ахуй”-г дэмжих жил болгон зарласан. Жишээлбэл, өрхийн үйлдвэрлэл буюу жижиг дунд үйлдвэрлэл эрхлэхэд нь дэмжлэг үзүүлж, төм ногоо тарих, боловсруулах зэргийг анхаарч ажиллаж байна. Мөн бидний хувьд цагаан сараас хойш бүх ажлыг Атрын 60 жилийн ойд зориулан явуулж байна. Энэ жил улсын баяр наадмыг долдугаар сарын 5, 6-ны өдрүүдэд зохион явуулах саналыг Засгийн газарт хүргүүлсэн. Учир нь аймгийнхаа наадмыг улсын аварга арслан заан, газар газрын хурдан морьд, мэргэн харваачид цугласан өргөн дэлгэр хийхээр шийдэж ийн долоо хоногийн өмнө зохион байгуулах санал гаргасан юм. Мөн улсын төсвийн болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар хэд хэдэн ажил хийхээр төлөвлөсөн.

-Тухайлбал?

-Сэлэнгэ аймгийн Мандал сум руу 22 км засмал зам тавина. Төсөв нь шийдэгдсэн. Тендер нь зарлагдаад явж байна. Мөн Сэлэнгэчүүд гаднын зочид төлөөлөгчдийг зочлуулах Сайханы хөтөл рүү найман км хатуу хучилт зам тавьж байна. Энэ хүрээнд Монгол Улсад анх удаа 70 метрийн урттай, 30 метрийн өндөртэй шилэн тавцантай гүүрийг Сайханы хөтлийн хоёр өндөр хавцал дээр барина. Алтанбулагийн хил 24 цаг үйл ажиллагаа явуулдаг болсныг иргэд мэдэж байгаа. Тиймээс бүтээн байгуулалтыг эрчимтэй өрнүүлж, аялал жуулчлалыг хөгжүүлнэ.  Ман шилэн тавцантай гүүрийг Сэлэнгэ аймагт үйл ажиллагаагаа явуулж буй томоохон компаниуд болон аймгийн Тамгын газартай хамтарсан хөрөнгө оруулалтаар хийж байна.

-Тариалалтын явц хэдэн хувьтай байна?

-Сэлэнгэ аймгийн 17 сумтай. 16 нь газар тариалангийн бүс нутагт тооцогддог. Эдгээр суманд тариалалт жигд явагдаж байна. Бид улсын хэмжээнд  үр тариалалтын 50-60 хувийг дангаараа хангадаг. Тийм ч учраас Атрын 60 жилээ өндөр их ургацтай, угтахаар хичээж ажиллаж байна. Мөн хадгалалт сайтай, амт чанартай, хурдан болдог “Сэлэнгэ-V” гэх соортын төмсийг Улсын аварга “Элит үр” гэх компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулан зах зээлд нэвтрүүлэхээр төлөвлөлөө. Өөрөөр хэлбэл, нутгийн брэндтэй болно гэсэн үг.

-Сэлэнгэ аймгийн хувьд газар тариалангийн бүс нутаг учраас бэлчээрийн мал аж ахуйг хэрхэн зохицуулж байна вэ?

-Газар тариалангийн бүс нутаг гэдэг нь эрчимжсэн мал аж ахуйг газар тариалантай хослуулан явуулахыг хэлдэг. Энэ бол нэг жилийн дотор шийдэх асуудал биш. Магадгүй 5, 10 жилийн дараа малчид тариаланчид маань хоорондоо зохицож байж, бэлчээрийн мал аж ахуй Сэлэнгэ аймагт байхгүй болно. Ингэхээр малчид тариаланчид хоорондоо нэгэндээ тэжээлээ тавьж өгөөд, хоорондоо хэрхэн хамтарч ажиллаж байна вэ гэдгээс шалтгаална. Жишээ нь, арван үхрийг фермерийн хэлбэрээр эрчимжүүлээд явах нь зуун үхэр хариулснаас илүү үр шимтэй байна. Засгийн газар ч гэсэн маш нарийн дүрэм журмыг нь бас баталж өгөх хэрэгтэй байгаа юм.

-Сэлэнгэ аймагт үр тариа хадгалах нөөц газар хэр их байдаг вэ?

-Хөдөө аж ахуйн яамнаас болон компаниуд өөрсдөө авч байна. Хадгалалтын тал дээр манай аймагт ямар ч асуудал байхгүй.

-Тэгвэл үр тариа, хүнсний ногоогоо худалдаалахад ямар нэгэн бэрхшээл тулгарч байна уу?

-Хүнсний ногоо ченжүүдийн гарт орчхоод байгаа нь асуудал болоод байна. Хаврын улиралд тариалан намар ургацаа хураахад хичээлийн шинэ жилтэй давхацдаг тул тариаланчдад мөнгөний хэрэгцээ их гардаг. Тиймээс 10, 20, 50 төгрөгөөр үнийг нь буулгаж нэг нэгнээсээ өрсөж зардаг юм. Ингэхээр өрхийн үйлдвэрлэл хөгжихгүй байна. Уг нь намар хурааж аваад тодорхой хэмжээг нь ченжид өгч, үлдсэнийг нь зоориндоо хадгалахад өвөл нь 1000 төгрөг болно. Хэдэн төгрөгөөр өсгөөд зарвал тэдэнд хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, тариаланчдын хураасан ургацыг ченжүүдийн гараар дамжуулдаггүй байхад л анхаарах хэрэгтэй байгаа.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • зочин (202.55.188.41)
    Ж.Эрдэнэбатын хамаатан садан шоохууз.
    2019 оны 06 сарын 13 | Хариулах
  • Зочин (66.181.161.2)
    Мандал сум руу хаанаас 22 км зам тавих гээд байгаа юм бэ??? Ойлгомжгүй юм ярьж, бичих юмаа!!!
    2019 оны 06 сарын 13 | Хариулах
  • Зочин (66.181.161.2)
    Мандал сум руу хаанаас 22 км за тавих гээд байгаа юм бэ??? Ойлгомжгүй юм ярьж, бичих юмаа!!!
    2019 оны 06 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    13 цаг 33 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    15 цаг 31 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    16 цаг 10 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    17 цаг 29 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    19 цаг 18 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    Уржигдар 22 цаг 58 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    Уржигдар 22 цаг 52 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Уржигдар 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    2026-11-13
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    2026-11-13
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    2026-11-13
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-11-13
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    2026-11-13
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    2026-11-13
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    2026-11-13
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    2026-11-13
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    2026-11-13
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    2026-11-13
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК