Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эрхэмсэг бүсгүйчүүдийг гоёдог “Ивээл”-ийн З.Рэгзэдмаагийн түүх

2020-1-27
0
ЖИРГЭХ

Ажилсаг хүнийг амьдрал шагнаж амжилтын зүг хөтөлдөг гэдэг. Өглөө нарнаас үдшийн бүрий хүртэл хөдөлмөрлөж, өнө эртнээс өнөөг хүртэл уламжилж ирсэн үндэсний дээлийг өдөр тутмын хэрэглээ болгохоор зорьж буй  “Ивээл” брэндийг үүсгэн байгуулагч З.Рэгзэдмааг “БҮТЭЭЛЧ ЭЭЖ” цувралдаа урьсан юм. Хоёр хүүхдийн ээж тэрбээр Анагаах ухааны их сургуулийг Эм зүйч мэргэжлээр төгсжээ. Оюутан ахуй цагтаа Турк, Солонгос, Хятад улсын брэнд бүтээгдэхүүний худалдаа эрхэлж “Абигейл жийнс” загварын хувцсны дэлгүүрийг нээж, 10 жилийн турш амжилттай ажиллуулжээ.

Таван хүнээс 100 ажилтантай болсон хоёр жил

Бизнесийн салбарт олон жил ажилласан З.Рэгзэдмаа эрхэлж байгаа ажлынхаа хүрээнд худалдаа наймаа хийх, загварын чиг хандлагыг судлах тохиолдолд олон. Энэ үед үеийнх нь залуус хувиараа үйлдвэрлэл эрхлэхийн зэрэгцээ өөрсдийн брэндийг бий болгож, дэлхийн өнцөг булан бүрт борлуулалт хийхтэй олон таарчээ. Тэгэхэд бусдын хийсэн бүтээгдэхүүнийг худалдаж авах биш, өөрөө үйлдвэрлэгч болж, орон зайгаа бий болгох ёстойг тэрбээр ойлгожээ. Улмаар 2012 оноос төсөл бичиж эхэлсэн байна.

“Улс орон бүрт үндэсний хувцсаа өмсөхийн хажуугаар хүндэтгэн, дээдэлдэг. Гэтэл манайд монгол дээлийг зөвхөн хөдөөний эсвэл баяр ёслолоор өмсдөг юм шиг хандлага ажиглагддаг байсан” гэдгийг тэрбээр тодотгов. Нийгэм дэх энэ хандлагыг олж харсан З.Рэгзэдмаа монгол дээлийг баяр ёслол гэлтгүй өдөр тутмын хэрэглээнд нэвтрүүлэхээр зориг шулуудсан нь 2017 он, эндээс “Ивээл” брэнд төрсөн түүхтэй.

Таван ажилтантайгаар үйл ажиллага эхлүүлж байсан бол өдгөө 100 гаруй хүнийг эгнээндээ нэгтгэсэн дотооддоо төдийгүй гадагшаа бүтээгдэхүүнээ гаргадаг томоохон үйлдвэр болон өргөжжээ. “Анх үндэсний дээлээ брэнд болгоно гэхэд хүмүүс итгэхгүй байсан. Дээл брэнд болно гэж юу байх вэ. “Хотын залуус өмсөхгүй шүү дээ” гэсэн эсэргүүцэлтэй хэсэгтээ тулгарч байсан” хэмээн ярьсан юм.

Image may contain: 1 person, standing and outdoor

Бусдын эсэргүүцэл, нийгмийн хандлага “Ивээл” брэндийг үйл ажиллагаа явуулж эхлэхэд тийм амар биш байсан ч хойш суух бус эхлүүлсэн ажлаа дуусгах, үр дүнг нь үзэхийн тулд шантрахгүй ажилласаар өдгөө монгол дээл европ хувцастай өрсөлдөхүйц хэмжээнд хүрч, үндэсний хэв шинжийг агуулсан дэгжин бүтээгдэхүүн охид бүсгүйдүүдийн өдөр тутмын хэрэглээ болжээ.

“Ивээл” брэндийн нэг онцлог нь тэд тодорхой төлөвлөлтийн дагуу үйл ажиллагаа явуулдаг юм байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард компанийн стратеги төлөвлөлтөө гаргажээ. З.Рэгзэдмаагийн хувьд монгол дээлийг өдөр тутмын хэрэглээ болгох төсөл бичих ажлаа дөрвөн жилийн шатлалтайгаар бичсэн гэдэг. Улмаар 2017 онд “Ивээл” брэндээ үүсгэн байгуулсан нь 2019 биеллээ олсон нь энэ. Энэ талаар З.Рэгзэдмаа “Уг нь дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэх төсөл байсан. Шаргуу ажилласны хүчинд хоёр жилийн хугацаанд хийсэн гэсэн үг” гэв. Бизнесийн салбарт амжилттай ажиллахад төлөвлөлт маш чухал гэдгийг тэрбээр нэмж онцоллоо.

Хуримтлалаараа брэнд бий болгосон түүх

Эх орондоо бизнес эрхэлж, үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэхийг хүсдэг олон залуус бий. Гэвч тэдэнд тулгардаг наад захын эрсдэл нь хөрөнгө, санхүү. Зарим нэгэнд нь зээл авах сонирхол бий ч банкны шалгуур, хүүгийн төлбөр тушаа болох нь энүүхэнд. Энгийн хэрнээ ийм нэгэн хүндрэлээс төлөвлөсөн ажлаа эхлүүлж чадалгүй замын дундаас буцдаг нэгэн цөөнгүй. Адаглаад үйлдвэрлэл явуулах ажлын байр, түүнд шаардлагатай тоног төхөөрөмж, хүний нөөц гээд асуудал их. Бэлэн мөнгөгүй бол бичил бизнес байтагуй брэнд төрүүлэх нь хол сонсогдоно.

З.Рэгзэдмаа бусдаасаа ялгаатай. 10 жилийн турш бизнес эрхэлж олсон мөнгөө хуримтлуулж ирсэн нь “Ивээл” брэндийг бий болгоход томоохон түлхэц болжээ. Компаниа байгуулах үеэр олон жилийн турш хуримтлуулсан мөнгөө ийм зүйлд зарцуулахад ойр тойрныхноос нь болгоомжлох нэгэн гарсан ч монгол дээлийг брэнд болгох чин хүсэл нь З.Рэгзэдмааг бүсгүйг хөтөлжээ. 

Анхны коллекциосоо амжилт дагуулсан нь

Үндэсний дээлийн үндсэн элементийг өөрчлөхгүйгээр гоёл чимэглэлийг хослуулан урладгаараа “Ивээл” брэнд бусдаасаа ялгардаг. Мөн загварын ертөнцөд шинэлэг чиг хандлагыг нэвтрүүлж, орчин үеийн залуусын хэрэглээнд нийцсээр иржээ. “Аливаа бизнесийг эхлүүлэхэд бодит байдлыг тооцоолж, төлөвлөлт хийх нь маш чухал. Миний хувьд дээл зарагдах болов уу, яах бол гэх айдас байгаагүй. Судалгаагаа маш сайн хийсэн болохоор тэр байх. Анхны коллекцио гаргахад бүх загвар нь зарагдаж дууссан. Одоо харахад засч сайжруулах зүйл олон байсан. Хийх тусам аргыг нь олно гэгчээр хоёр жилийн хугацаанд загвар хийц сайжирсан нь хамт олны маань хүч хөдөлмөрийн үр шим. Сэтгэл  зүрхээ нэгтгэж ажилласны хүч гэж боддог” гэсэн юм.

Жилийн хугацаанд 180 мянган бүсгүйг үндэсний дээлээр гоёжээ

“Ивээл”-ийн хамт олон жилийн дөрвөн улирлын турш үндэсний дээл, цамц, охидод зориулсан эко үүргэвч зэргийг үйлдвэрлэдэг. Хоёр жилийн хугацаанд 200 гаруй загварыг өнгө, размерийн сонголттойгоор урлажээ. Үндэсний үйлдвэрлэл гэхээр өндөр үнэтэй байдаг гэсэн шүүмжлэл иргэдийн дунд бий. Монгол орон үйлдвэрлэгч орон биш. Түүхий эд болон бараа бүтээгдэхүүнээ гаднаас импортолж авдаг. Тиймээс зах зээлийн ханшнаас хямдхан зарах боломжгүй гэдгийг үндэсний үйлдвэрлэл эрхэлдэг байгууллагууд учирладаг. Харин “Ивээл” брэндийн үнэ тун боломжийн. Тэдний зорилго нь үндэсний дээлийг өдөр тутмын хэрэглээнд нэвтрүүлэх болохоор үнэ ханшийн хувьд илүү уян хатан хандахыг зорьдог. 500 мянган төгрөгийн дээлийг худалдаж авах хүн манайд ховор. Тиймээс энэ бүгдийг харгалзан үзэж бодит байдлын тооцоол хийж, үнэ ханшаа тогтоосон аж. Тус брэндийн дээлийн үнэ өнгөрсөн жилүүдэд худалдаалж байснаасаа 20-45 хувь буурчээ. Одоогоор 45-175 мянган төгрөгийн ханштай худалдаалж байна.

Нэгэн сонирхолтой тоо баримт дурдахад “Ивээл”-ийнхэн 2019 онд 180 мянган дээл хийж, зах зээлд нийлүүлжээ. Чамлахааргүй чангах атгах л тоо. Тэр хэрээрээ үндэсний дээлийн хэрэглээг нийгэмд нэвтрүүлсэн гэсэн үг. Нөгөөтээгүүр, дээлийг зөвхөн баяр ёслолоор төдийгүй өдөр тутамдаа өмсөх хандлага олширсон нь үндэсний хувцсны өв соёл буцан сэргэж буйн тод илрэл юм.

Image may contain: 8 people, people smiling, people standing

Шүүмжлэлийг эерэгээр хүлээн авч, алдаагаа засах нь чухал

Энэ бол З.Рэгзэдмаагийн баримталдаг зарчим. Түүний хувьд аливаа шүүмжлэлийг эерэгээр хүлээж авч, алдаагаа засч залруулахыг зорьсоор өнөөдрийг хүрчээ. “Хэн нэгнээс шүүмжлэл сонсоод шантарч байгаагүй. Учир нь үндэснийхээ дээлийг брэнд болгож хөгжүүлэх нь миний амьдралын үндсэн зорилго. Тиймээс шантарч байгаагүй. Бууж өгдөггүй Бурмаа гэдэг шиг асуудлын гарцыг олно. Асуудал бэрхшээл тулгарах бүрт шийдлийг нь олж, гарц гаргалгааг хайдаг. За яах вэ гээд орхичихвол бүр даамжраад хүндэрдэг. Асуудлыг нягтлан шийдвэрлэх хэрэгтэй” гэдгийг тэрбээр хэллээ.

Аливаа бизнесийг эхлүүлэхэд бодит байдлыг тооцоолж, төлөвлөлт хийх нь маш чухал. Нэг дээл хийхэд олон хүний хөдөлмөр шингэдэг. Учир нь материал сонгож, эсгүүр гаргахаас эхлээд олон шат дамжлага дамжиж, чанарын багаар дамжин шалгагдаж, худалдаанд гардаг байна. Үндэсний үйлдвэрлэл эрхэлдэг хүмүүст тулгардаг хамгийн том асуудал бол түүхий эд болон материал. Болж бүтэхгүй байна гээд шантрах эрх түүнд байхгүй. Боломжтой бүхий л хувилбарыг ашиглаж өнгө үзэмж сайтай, чанарын шаардлага хангахуйц материалыг Турк, Солонгос, Хятад улсын үйлдвэртэй хамтран ажиллаж, худалдан авдаг байна.

Энхрий охин Ивээлээрээ нэрийдсэн брэнд

“Ивээл” брэндийнхэн  олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд бүхий л зүйлд идэвхийлэн оролцохыг эрхэмлэдэг. Өнгөрсөн хугацаанд тэд “Ивээл”-тэй Монгол, Ээлтэй “Ивээл”, Гоо “Ивээл” төслийг эхлүүлж, амжилттай ажиллажээ. Тухайбал, Ээлтэй “Ивээл” төсөл нь хог хаягдлыг дахин боловсруулах зорилгоор үйлдвэрийнхээ өөдсийг 38 хувиар багасасан байна. Мөн импортыг орлох Хятад, Туркээс орж ирдэг жижиг бараа бүтээгдэхүүнтэй өрсөлдөхүйц бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхэлжээ. Ээлтэй “Ивээл” төслийн хүрээнд оёдлын сургалтыг давхар ажиллуулж байгаа аж. Ингэснээр суралцангаа цалин авах боломжийг залуучуудад олгож эхэлсэн нь энэ. Суралцагчид үндсэн ажилтан болтлоо дэвшиж ажиллах бүрэн боломжтой гэсэн үг. Харин Гоо “Ивээл” төсөл нь охидууд зориулсан. Тэдэнд зориулсан цуврал коллекцид малгайтай цамц, үүргэвч, эко цүнх, футболк зэргийг үйлдвэрлэнэ. Цаашид ч шат дараатайгаар олон ажлыг хийж, үйлчлүүлэгч нартаа гэнэтийн бэлэг барихаар төлөвлөжээ.

“Ивээл” брэндийн үйл ажиллагаа үүгээр хязгаарлагдсангүй. Тусгай сургуулийн сурагчдад үндэсний дээл бэлэглэх арга хэмжээг ч зохион байгуулж, өвдөж зовсон бусдад туслах хандивын аянд идэвхтэй оролцдогийг энд дурдах хэрэгтэй.

З.Рэгзэдмаагийн тухайд нөхөртэйгөө ивээл жилтэй. Өөрсдийгөө ч ивээлээр учирсан хосууд гэж тодотгодог. Тиймдээ ч хорвоод мэндэлсэн хонгорхон охиндоо Ивээл нэрийг бэлгэдэн өгчээ. Хожим гэнэтийн гэмээр энэхүү тохиол нь өөрсдийн нэрийн брэндийнхээ нэршлийг бий болгох шалтгаан болсон нь энэ байв. Эх орондоо мэндэлсэн “Ивээл” брэндээр гоёх охид бүсгүйчүүд өдрөөс өдөрт нэмэгдэхийн зэрэгцээ жуулчид сонирхож, худалдан авалт хийх нь монгол дээл дэлхий дахинд үнэлэгдэх боломж ойрхон байгааг тэрбээр хэлж байсныг энд тодотгоё.

Image may contain: 1 person, smiling, standing

Амжилттай ажиллаж яваа хүний ар талд сайн хань, сайхан гэр бүл бий. З.Рэгзэдмаагийн хувьд хайрт хань нь түүнийг үргэлж дэмжиж, тусалж хамтарч ажилладаг. Бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ гэдэг. Түүний хань хийж бүтээх хүсэл эрмэлзлэлийг нь дэмжиж, өөрийн хийх боломжтой ажлыг хамтран хийдэг байна.  Өглөөний таван цагт эртлэн босч, цайгаа ууж, хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд хүргэж өгснийхөө дараа өдрийнхөө ажлыг эхлүүлдэг байна. “Байгууллага удирдана гэдэг амар ажил биш. Ажиллаж байна гээд ар гэрийнхээ асуудлыг цалгардуулж болохгүй. Хүүхдүүд өвдөх шиг хэцүү зүйл байдаггүй. Сайн хань, хадам аав ээжийнхээ хүчинд сайхан амьдарч байна” гэлээ.

Үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл ажилладаг тэдэнд аав ээжийн нөмөр нөөлөг, түшиг тулгуур ихээхэн тус болдог аж. Тиймээс талархаж явдгаа тэрбээр хэлж байсан юм. Эх хүн учир үр хүүхдэдээ цаг зав гаргахын хажуугаар 100 гаруй ажилтныхаа ар талыг батлан дааж, бүхнийг болгож бүтээх хүсэлдээ хөтлөгдөн яваа түүнээр бахархгүй байхын аргагүй.

                                                                                                С.Ичинхорлоо

Image may contain: 2 people, people standing and indoor

Image may contain: 1 person, smiling, standing and indoor

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
МҮОХ, Японы ҮОХ хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
Залуус нэгдэж, “Реформ” клуб байгуулжээ
Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна
ИРГЭДЭЭ БУХИМДУУЛАХГҮЙ, ХҮНД СУРТАЛ ҮЗҮҮЛЭХГҮЙ ШАТАХУУН ТҮГЭЭХИЙГ ЕРӨНХИЙ САЙД АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД АНХААРУУЛАВ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • saihan niitlel bna. Ajilsag hodolmorch busguid amjilt husie (139.5.218.32)
    ennerel
    2020 оны 01 сарын 31 | Хариулах
  • hishgee (66.181.188.54)
    goe zagwaruud gargadag shuu. baerllaa
    2020 оны 01 сарын 29 | Хариулах
  • Zochin (66.181.176.209)
    Suuliin ueiin ohiduud ulam l huja bolod bhiin, undesnii deeliig heden ungu soliod chimeg zuugeed zagvaru, neg l bolj uguhgui yumda
    2020 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (59.153.115.174)
    Естой мундаг юмаа. Амжилт хүсье
    2020 оны 01 сарын 27 | Хариулах
  • haagii (59.153.115.174)
    Saihan niitlel baina. Uneheer hodolmorch daichin busgui umaa. Undesnii uildwerlelee hogjuulj undesnii deelnii heregleeg nemegduulj baigaad baertai baina.
    2020 оны 01 сарын 27 | Хариулах
  • Галаа (59.153.115.174)
    Амжилт хүсье. Мундаг бүсгүй байна
    2020 оны 01 сарын 27 | Хариулах
  • ГЭРЛЭЭ (59.153.115.174)
    Уншлаа. ЯМАР МУНДАГ ХӨДӨЛМӨРЧ БҮСГҮЙ ВЭ. ХУДАЛДАН АВАЛТ ХИЙЖ ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ДЭМЖНЭЭ АМЖИЛТ ХҮСЬЕ
    2020 оны 01 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • МҮОХ, Японы ҮОХ хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    12 цаг 55 мин
  • П.Мөрөн ралли-рейдийн дэлхийн аварга боллоо
    13 цаг 21 мин
  • “Нутгийн буян” группийн 30 жилийн ойн барилдаанд улсын арслан Б. Бат-Өлзий түрүүлжээ
    13 цаг 27 мин
  • Залуус нэгдэж, “Реформ” клуб байгуулжээ
    13 цаг 31 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзлаа
    13 цаг 31 мин
  • Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна
    13 цаг 37 мин
  • Хавайн 550 жилийн настай алдарт хадат нуман хаалга нурж, бүрэн алга болжээ
    Уржигдар 14 цаг 41 мин
  • ОХУ-ын Сибирийн бүсэд баавгай суурьшлын бүс рүү орох нь ихсэж, 16 хүн амиа алдаад байна
    Уржигдар 14 цаг 36 мин
  • Монголын жүдочид Азийн наадмаас 7 медаль хүртлээ
    Уржигдар 14 цаг 25 мин
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
    Уржигдар 14 цаг 17 мин
  • ИРГЭДЭЭ БУХИМДУУЛАХГҮЙ, ХҮНД СУРТАЛ ҮЗҮҮЛЭХГҮЙ ШАТАХУУН ТҮГЭЭХИЙГ ЕРӨНХИЙ САЙД АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД АНХААРУУЛАВ
    2026-10-02
  • Шилдэг ахлагч нар 30 кг хүртэлх ачаатайгаар 15 км марш үйлдлээ
    2026-10-02
  • Эрдэмтэд 324 сая жилийн өмнөх эртний шавжийн шинэ төрөл зүйл илрүүлжээ
    2026-10-02
  • “ӨСВӨР ҮЕ – БИДНИЙ ИРЭЭДҮЙ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
    2026-10-02
  • Чикагогийн түүхий эдийн бирж (CME) болон PhillipCapital групптэй хамтран түүхий эдийн фьючерсийн зах зээлийн воркшоп зохион байгуулна
    2026-10-02
  • 2026 он гарснаас хойш байгаль орчны салбарт 2,800 нь урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ
    2026-10-02
  • Далай доор бүхэл бүтэн тив нуугдаж байсныг та өмнө нь мэддэг байсан уу?
    2026-10-02
  • Монгол үндэсний хувцасны гайхамшгийг Вена хотын тайзнаа танилцууллаа
    2026-10-02
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Дэлхийн хүнсний өдрийн арга хэмжээнд оролцлоо
    2026-10-02
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    2026-10-02
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
  • МҮБХ наадмаар ирж барилдаагүй, орхиж явсан 51 бөхөөс тайлбар авахаар албан шаардлага хүргүүлжээ
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • ӨНӨӨДӨР: Иргэд УИХ тарахыг шаардаж мэдээлэл хийнэ
  • В.Путин: Калининградад халдвал ОХУ бүх төрлийн зэвсэг ашиглана
  • Б.Дашпүрэв: Энгийн АИ-92 шатахуун бүр ор тас тасарсан зүйл байхгүй
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • Монголын жүдочид Азийн наадмаас 7 медаль хүртлээ
  • Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • Өмнөд Солонгос АНУ-д 200 тэрбум ам.долларын эрчим хүчний хөрөнгө оруулалт хийнэ
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • ӨНӨӨДӨР: Иргэд УИХ тарахыг шаардаж мэдээлэл хийнэ
  • 2026 оны Нобелийн энх тайвны шагналд хэн тодрох вэ?
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
  • Б.Дашпүрэв: Энгийн АИ-92 шатахуун бүр ор тас тасарсан зүйл байхгүй
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • МАН 2.82 тэрбум, АН 2.17 тэрбум төгрөгийн төрийн санхүүжилт авчээ
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
24 баримт
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК