Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

А.Ариунзаяа: Хувийн нэмэлт тэтгэвэр албан журмын даатгалаас тусдаа байх нь зөв

2020-10-24
0
ЖИРГЭХ

ХНХ-ийн сайд А.Ариунзаяа өчигдөр сэтгүүлч нартай уулзаж зангиагүй уулзалт хийсэн. Энэ үеэр яригдсан онцлох зүйлийг хүргэе.


-Ажилгүйдлийн бодит тоог гаргаж ирэх боломжтой юу. Зөвхөн бүртгэлтэй иргэдийн хэмжээнд л ажилгүйдэл яригдаад байдаг шүү дээ?

-Өнгөрсөн жилээс хөдөлмөр эрхлэлтийг тооцох тогтолцоогоо өөрчилсөн. Тухайлбал, насны хязгаараа болиод 15 ба түүнээс дээш гээд иргэдийг нийтэд нь хамруулдаг болсон шүү дээ. Хоёрдугаарт, эдийн засгийн идэвхтэй болон идэвхгүй гэсэн ангиллыг ажиллах хүч, боломжит ажиллах хүч гэсэн агуулгаар гаргаж ирсэн. Статистикийн тоон мэдээллээр ажилгүй иргэдийн тоо 90 мянган буураад ирсэн. Энд ажлын байртай мөртлөө сүүлийн долоо хоногт ажил хөдөлмөр эрхлээгүй гэсэн хүмүүс багтаагүй. Ийм 40 орчим мянган хүн бий. Өнөөдөр аж ахуй нэгжүүд ямар арга хэмжээ авч байна вэ гэвэл хүмүүсээ цомхтгоогүй. Харин цалинтай чөлөө өгсөн. Зарим нь цалингүй түр зогсолт хийсэн. Харин НДШ-ийг нь чөлөөлж, дэмжлэг өгөх байдлаар төрөөс мөн зохицуулалтын арга хэмжээ авсан учраас аж ахуйн нэгжүүд ажлын байраа хадгалж чадсан. Бүртгэлийн системийг бий болгож байж л жинхэнэ тоо гарна.

-Хувийн тэтгэврийн сан гээд санхүүгийн зах  зээл дээр шинэ бүтээгдэхүүн орж ирж байна. Хуулийн төсөл хэлэлцэгдээд явж байна. Энэ талаар яамнаас ямар бодлого барьж байгаа вэ?

-2015 онд төрөөс тэтгэврийн талаар баримтлах бодлогоо шинэчилсэн. Энэ шинэчлэлд өнөөдөр яригдаад байгаа бодлогууд багтчихсан байгаа. Энэ хугацаанд Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хамтарсан захиалгаар Азийн Хөгжлийн банк төсөл хэрэгцүүлж, бодлогын концевц гаргаж ирсэн. Хувийн тэтгэврийн сангийн хуулийн төслийг тухайн үед төсөл дээр ажиллаж байсан хүмүүс тараачихсан юм.

Н.Учрал гишүүний өргөн барьсан хуулийн төсөлд төрийн албан журмаар цуглуулж байгаа шимтгэлийн дөрвөн хувийг автоматаар хувийн тэтгэврийн сан руу татдаг байхаар туссан. Гэтэл энэ нь маш буруу. Хувийн нэмэлт тэтгэвэр нь албан журмын шимтгэлээс тусдаа байх ёстой. Сайн дурын үндсэн дээр нэмэлтээр байх ёстой. Учир нь хувийн тэтгэврийн сангийн өгөөж нь хэзээ, хэнд, яаж ирэх нь тодорхойгүй. Тиймээс төрийн системээ эвдэж болохгүй. Харин сайжруулах нь чухал.

Даатгалын компаниудын зүгээс төрөөс татварын бодлогоор дэмжээд өгөөч ээ л гэж байгаа. Харин нөгөө талаар ашиг , хонжоо хайгчид их байх шиг байна.

-Та сайдаар ажиллах хугацаандаа тэтгэврийн ямар шинэчлэл хийхийг зорьж байна вэ?

-Олон давхаргат тэтгэврийн тогтолцоо илүү зохимжтой. Гэхдээ эв санааны тогтолцоогоо авч үлдэхгүй бол болохгүй. Бид дийлэнх улс орнуудын даатгалын тогтолцоог судалж байна.

Миний бие сайд гээд л өмнө нь хэрэгжиж байсан бодлогуудыг бүгдийг нь үгүйсгээд байж болохгүй. Бодлого нь гараад ирчихсэн зүйлийг дэмжээд явахаас биш ингэж өөрчилнө, засна гэж болохгүй гэж бодож байна. Миний зарчим энэ.

-Ажилгүйдлийн даатгалын сангаас гарч байгаа мөнгөн дүн энэ онд хэд байна вэ. Даатгалын сангаас гарч байгаа мөнгөн дүн өсөөд байгаа мөртлөө ажилгүйдлийн тоо буурсан гэсэн статистикийн мэдээ байна. Энэ дээр тайлбар өгөхгүй юу?

-Нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж авч байгаа хүмүүсийн тоо нэмэгдээгүй. Мөнгөний хувьд бол нэмэгдсэн харагдаж байгаа байх. Учир нь ажлын байраа хадгалсан аж ахуйн нэгжүүдэд олгосон 200 мянган төгрөгийн Ажилгүйдлийн даатгалын сангаас өгсөн учраас өмнөх жилтэй харьцуулахад нэмэгдсэн харагдаж байгаа.

Цаашид яамны зүгээс ажилгүй иргэдийн тоо баримтаа сайжруулах хэрэгтэй.

-Өнгөрсөн чуулганаар хүнсний талоны асуудал яригдсан. Хороон дарга нар хүнсний талоныг зэвсэг болгож, өөрт ашигтай байдлаар олгодог гэж яриад байна. Энэ үнэн юм уу?

-Хэн хүнсний талон авч байгаа мэдээллийг бусад мэдээлэлтэй хамт буулгаад ирье. Тэгж байж хэн авах ёсгүй байсан бэ гэдэг нь ялгараад гараад ирнэ. Хүнсний талон авч байгаа иргэдийн жагсаалтыг тухайн баг, хороо журмаараа гаргах ёстой. Зарим Засаг дарга нар самбар дээр нэрсийг нь гаргаад тавьчихдаг юм байна лээ. Мөн нөгөөталаар ил зарлачихаар тухайн хүнсний талон авсан өрхийн хүүхдийг ангийнхан нь гадуурхдаг, ялгаварладаг ийм асуудал гардаг юм байна лээ.

А.Сүх

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
    6 цаг 48 мин
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
    7 цаг 40 мин
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
    7 цаг 42 мин
  • “Мөс”, “өвс”, “шавар”, “спийд”, “дроп” зэрэг хэрэглээний нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар авч, хадгалжээ
    7 цаг 57 мин
  • 2000 жилийн настай Хүннүгийн хамгийн том булшийг судалж, 413 эд өлгийн зүйл олжээ
    8 цаг 2 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
    8 цаг 18 мин
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
    9 цаг 59 мин
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
    11 цаг 48 мин
  • Винсент ван Гогийн зураг дуудлага худалдаанд 190.4 сая ам.доллароор зарагдаж, өөрийн дээд амжилтаа шинэчиллээ
    12 цаг 34 мин
  • Ц.Идэрбат: “Нэг сум-Нэг мал эмнэлэг” хөтөлбөрийг 30 суманд хэрэгжүүлж, мал эмнэлгийн анхан шатны нэгжийг чадавхжуулахад анхаарч байна
    12 цаг 35 мин
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
    12 цаг 59 мин
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
    13 цаг 16 мин
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
    13 цаг 43 мин
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
    13 цаг 45 мин
  • Жил бүр 700 мянга гаруй хүүхэд уушгины хатгалгааны улмаас эндэж байна
    14 цаг 21 мин
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
    14 цаг 26 мин
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    14 цаг 29 мин
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
    14 цаг 38 мин
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
    14 цаг 49 мин
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
    14 цаг 55 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
  • Боксын гурван удаагийн дэлхийн аварга Хорхе Линаресыг АНУ-ын цагаачлалын албаныхан саатуулжээ
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • АНУ-д эрчүүдийн бэлэг эрхтнийг томруулах бизнес цэцэглэн хөгжиж байна
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • Л.Мөнхбаясгалан: Манай Ерөнхийлөгч хэдэн зуун килограмм туухай өргөдөг мундаг гээд мангартаад байж болохгүй!!!
  • Монгол Улсад 958 мянган жуулчин иржээ
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
  • Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
  • Азийн Испорт болон оюуны анхдугаар наадам 2027 оны арваннэгдүгээр сард болно
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
24 баримт
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК