Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ардчиллын эмгэнэл, АН-ын зовлон

2021-4-21
0
ЖИРГЭХ

Төрийн тэргүүнийг сонгох зургаадахь удаагийн сонгуулийн санал хураалтыг ирэх зургадугаар сарын 9-нд явуулахаар УИХ товлон зарласан. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зааснаар улс төрийн намууд нэр дэвшигчээ санал авах өдрөөс 40 хоногийн өмнө эхлүүлж, гурав хоногийн хугацаанд дуусгана.

Хуулийн энэ хугацаа ердөө ес хоногийн дараа эхэлнэ. Ердөө есхөн хоногийн дараа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхтэй улс төрийн намууд нэр дэвшигчээ тодруулж эхэлнэ гэсэн үг.

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд парламентад суудалтахй дөрвөн нам нэр дэвшүүлэх эрхтэй байгаа. Энэ нь УИХ-д 62 суудалтай МАН, 9 суудалтай АН, нэг суудалтай ХҮН, нэг суудалтай МАХН гэсэн дөрвөн нам.

МАН-ын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч тодорхой байгаа. Тус намын дарга У.Хүрэлсүх зургаадахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигч гэдэг нь тодорхой болоод байгаа.

Нэр дэвшүүлэх эрхтэй, өрсөлдөх эрхтэй дараагийн нам МАХН-ын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-ыг дэмжиж оролцож магадгүй байгаа.

Хоёр намын дарга нар, удирдлагын түвшиндээ Ерөнхийлөгчийн сонгуульд хамтарч оролцохоор яриа хөөрөөгөө эхлүүлээд хоёр гурван сар болж байгаа. Улс төрийн хүрээнд яригдаж байгаа бор шувуу тэднийг учраа ололцсон, Ерөнхийлөгчийн сонгуульд хамтарч оролцоно харин сонгуулийн дараа хоёр яамны сайдыг МАХН-аас томилно гэж жиргэж байгаа. ХҮН-ын хувьд одоогоор нэр дэвшигч нь тодорхой бус. Ганц нэгхэн бизнесмэнүүдэд санал тавьсан гэсэн яриа байгаа ч энэ нь баттай эх сурвалжийнх биш.

Анх удаа Ерөнийилөгчийн сонгуульд оролцох гэж байгаа энэ намын хувьд МАН-ыг дэмжиж оролцож ч магадгүй дүр зураг байгаа. Сүүлийн үед улс төрд өрнөөд байгаа үйл явдлуудыг харахад ХҮН-ынхан МАН-ынхантай нягт холбоотой байгаа нь тодорхой байгаа.

Учир нь улс төрийн хамгийн халуун үйл явдлыг өрдөөд байгаа Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанд гомдол гаргагч тал нь ХҮН-ын дарга Т.Доржханд, тус намын гишүүн Д.Үүрцайх нар байсан юм. Тэдний хүчин чармайлтаар, магадгүй МАН-ын захиалгаар одоогийн болоод өмнөх Ерөнхийлөгч нар Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших эрхгүй болох магадлалтай байгаа. Тэд одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр одоогийн Ерөнхийлөгчийг нэр дэвших эрхгүй хэмээн Үндсэн хуулийн Цэцэд хандаад байв. Үндсэн хуулийн дунд суудлын хуралдаанаар тэдний энэ гомдлыг үндэслэлтэй хэмээн шийдвэрээ гаргасан. Үүнийг нь УИХ-ын байнгын хороогоор хэлэлцээд эхэлсэн. Одоо УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцээд эцсийн шийдвэрийг гаргах ёстой. Өчигдөр хуралдсан Хууль зүйн байнгын хорооныг хуралдааны явцаас харахад 62 гишүүнтэй МАН-ын бүлэг Цэцийн дунд суудлын хуралдаанаас гарсан шийдвэрийг дэмжих магадлалтай байгаа. Ингэснээр тав дахь төрийн тэргүүнээр сонгогдсон цагаасаа хойш л зургаа дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй байсан Х.Баттулгын хүсэлд цэг тавьж байна.

Намууд нэр дэвшигчээ зарлах хуулийн хугацаа хэзээ мөдгүй болсон энэ үед гаргаж байгаа олонхийн хийгээд Үндсэн хуулийн цэцийн эл шийдвэр Х.Баттулга Ерөнхийлөгчид гэлтгүй АН-д хүндээр тусч байна. Хоёр тамгатай, хоёр даргатай АН-ын хувьд хамгийн боломжит нэр дэвшигч нь одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга байсан.

Харин түүний нэр дэвших эрх нь хаагдсанаар арав хүрэхгүй хоногийн дараа эхлэх Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах дотоод “зодоон” эхэлж байна. Хоёр АН-ын хувьд хэд хэдэн нэр дэвшигч нөөцөнд байгаа. Эхнийх нь Ц.Оюунгэрэл. Хамгийн анх нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн тэрбээр С.Эрдэнийн буюу М.Тулгатын АН-ыг түшиж байгаа.

Нам дотроо Ц.Элбэгдоржийн гэх тамгатай тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтээ илэрхийлснээс хойш үдэш болгон лайваар “үзэгчидтэй” уулзаж байгаа. Гэхдээ тэрбээр өөрийн түшсэн АН-аас нэр дэвших эрхээ авах магадлал маш бага.

Учир нь, М.Тулгатад АН-ын даргын тамгаа шилжүүлсэн С.Эрдэнэд ч Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэл байгаа. Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр гарснаас хойшх өдрүүдэд бас л лайваар иргэдтэй уулзалдах болсноос нь харахад С.Эрдэнэ энэ хүслээ дарж ядан байна. Хэрвээ С.Эрдэнэ нэр дэвшинэ гэвэл эл фракцыг түшсэн Ц.Оюунгэрэлд боломж олдохгүй нь тодорхой. АН-аас нэр дэвших магадлалтай хэмээгдэж байгаа дараагийн нэр дэвшигч нь тус намын дарга асан, УИХ-ын дарга асан З.Энхболд. Түүнийг нэр дэвшигчээр нэрлэж байгаа ч одоогийн Ерөнхийлөгчийг нэр дэвшүүлэхгүй байх хамаг зүйлийн буруутныг бас л түүнийг хэмээж байгаа. Ийм фактын автороор нэрлэгдээд байгаа нь түүний хувьд нэр дэвших хүслээ дарах шалтгаан нь болж байгаа. Дараагийн нэр дэвшигч нь мөн л тус намын дарга асан, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг. Гэхдээ түүний хувьд АН-аас хөөгдсөн хэмээгдээд намын даргын сунгаанд ч бүртгүүлж чадахгүй хасагдаж байсан. С.Эрдэнэ намын дарга байхдаа түүнийг намаас хөөсөн тухай бичиг хожим ил болж, УИХ-ын сонгуулиар бие даан нэр дэвшиж байсан юм.

Н.Алтанхуягийн хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд гишүүдийнхээ дэмжлэгийг авах магадлал эдгээрээс хамгийн өндөр ч Ц.Элбэгдорж ч, З.Энхболд ч, С.Эрдэнэ ч түүнийг нэр дэвшүүлэхгүй хэмээн хамаг хүчээрээ саад тавих нь бас л хамгийн өндөр магадлалтай таамаг юм.

Ердөө арав хүрэхгүй хоногийн дараа намууд зургаа дахь удаагийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулж эхлэх байтал МАН-ын хамгийн том өрсөлдөгч АН өнөөдөр хоёр даргатай, хоёр тамгатай нь АН-ын зовлон, нэр дэвшигчгүй байгаа нь ардчилал Монголд ирсэн гучин жилийн түүхэн дэх хамгийн том эмгэнэл болж байна.

С.Сүлд
 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • zochin (73.111.180.213)
    Erdene kkkk oi gutlaa
    2021 оны 04 сарын 21 | Хариулах
  • Зочин (58.108.51.214)
    AN-aas garsan erumhiiniid ch ih ner muutai bailaa daa
    2021 оны 04 сарын 21 | Хариулах
  • Зочин (139.5.219.232)
    Ш а а г а а д бай. Танай дэслэгч энэ удаа долоон буудлын Должин эмээтэй өрсөлдсөн ч ялагдна
    2021 оны 04 сарын 21 | Хариулах
  • Зочин (66.181.186.105)
    З.Энхболд дэвшвэл Монгол улсаа хорлож дуусна. Тэгээд ч Монголд ийм гөлөгнөсөн одой ерөнхийлөгч хэрэггүй.
    2021 оны 04 сарын 21 | Хариулах
  • Иргэн (103.10.23.131)
    Ан хүнээ хүнээ олсонгүй байхчгүйдээ
    2021 оны 04 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.9.46.116)
    с.эрдэнээг ерөнхийлөгчид нэр дэвших санаатай гэж гүтгэх хэрэггүй.маш муу нэртэй гэдгээ өөрөө сайн мэднэ.их хурлын сонгуулиар намаасаа нэр дэвшсэн нэг ч хүний тойрогт очих нүүргүй байсан.муу хүн гэдгээ ямархуу нэр хүндтэй гэдгээ мэдэж байна гэдэгч бас яахав.
    2021 оны 04 сарын 21 | Хариулах
  • Irgen (202.9.46.242)
    Udam tsever ner tsever es surtahuun undur zaluuchuudaas ner devshuuleesei ene 4 hun ch hereggui
    2021 оны 04 сарын 21 | Хариулах
  • Зочин (66.181.161.79)
    АН гэдэг компьютер ЗИКА хэмээх аюултай вирустээд бүр засвар авах эсэх нь мэдэгдэхгүй эвдэрчихээд байнаа!!! Антивирус олдох уу???
    2021 оны 04 сарын 21 | Хариулах
  • Зочин (172.58.141.230)
    An nam s burhan bsissn ch hereggui mongoliig suitgej horloj duugana da ganbold elbeg saihanbileg jenko dorligjob altanhuag zi chutgur muu eriin humuus
    2021 оны 04 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
    8 цаг 12 мин
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
    9 цаг 4 мин
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
    9 цаг 6 мин
  • “Мөс”, “өвс”, “шавар”, “спийд”, “дроп” зэрэг хэрэглээний нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар авч, хадгалжээ
    9 цаг 21 мин
  • 2000 жилийн настай Хүннүгийн хамгийн том булшийг судалж, 413 эд өлгийн зүйл олжээ
    9 цаг 26 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
    9 цаг 43 мин
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
    11 цаг 23 мин
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
    13 цаг 12 мин
  • Винсент ван Гогийн зураг дуудлага худалдаанд 190.4 сая ам.доллароор зарагдаж, өөрийн дээд амжилтаа шинэчиллээ
    13 цаг 59 мин
  • Ц.Идэрбат: “Нэг сум-Нэг мал эмнэлэг” хөтөлбөрийг 30 суманд хэрэгжүүлж, мал эмнэлгийн анхан шатны нэгжийг чадавхжуулахад анхаарч байна
    13 цаг 59 мин
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
    14 цаг 23 мин
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
    14 цаг 40 мин
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
    15 цаг 7 мин
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
    15 цаг 9 мин
  • Жил бүр 700 мянга гаруй хүүхэд уушгины хатгалгааны улмаас эндэж байна
    15 цаг 45 мин
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
    15 цаг 50 мин
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    15 цаг 53 мин
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
    16 цаг 2 мин
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
    16 цаг 13 мин
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
    16 цаг 19 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
  • Боксын гурван удаагийн дэлхийн аварга Хорхе Линаресыг АНУ-ын цагаачлалын албаныхан саатуулжээ
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • АНУ-д эрчүүдийн бэлэг эрхтнийг томруулах бизнес цэцэглэн хөгжиж байна
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • Л.Мөнхбаясгалан: Манай Ерөнхийлөгч хэдэн зуун килограмм туухай өргөдөг мундаг гээд мангартаад байж болохгүй!!!
  • Монгол Улсад 958 мянган жуулчин иржээ
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
  • Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
  • Азийн Испорт болон оюуны анхдугаар наадам 2027 оны арваннэгдүгээр сард болно
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
24 баримт
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК