Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МАН хүсэхэд, ХҮН гүйцэлдүүлнэ

2021-11-23
0
ЖИРГЭХ

   Монгол Улсын Үндсэн хуульд хамгийн сүүлд хоёр жилийн өмнө буюу 2019 оны арваннэгдүгээр сард нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэ нэмэлт, өөрчлөлтийг 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрөөс мөрдөж эхэлсэн. Ингэснээр 1992 онд баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн 19 зүйлийн 30 гаруй хэсэгт 2028 оны тавдугаар сарын 25 хүртэл нэмэлт, өөрчлөлт орох боломжгүй болсон юм. Учир нь, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан бол тухайн зүйл, заалтыг найман жилийн дотор дахин өөрчлөхийг хориглосон байдаг. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хугацааг хязгаарласан Журмын тухай хуулиар бол 2028 он хүртэл Ерөнхий сайдаас гадна Засгийн газрын дөрөв хүртэлх гишүүн нь давхар дээлтэй ажиллаж болно, харин бусад сайд нь хүссэн ч, эс хүссэн ч парламентын гаднаас сонгогдох ёстой юм. Гэтэл сүүлийн үед эрх баригчдын зүгээс давхар дээлийг Үндсэн хуулиар хязгаарласнаар дан дээлтэй, ажлаа мэддэггүй, сул сайд олон боллоо, Засгийн газрын гишүүдийг парламентын дотроос томилдог болох хэрэгтэй гэсэн санаануудыг ил далдаар хэлэх болсон. МАН-ын харьяалалтай УИХ-ын гишүүд голдуу гаргаж байгаа энэ заалтыг уг нь МАН мөн л үнэмлэхүй олонхи байхдаа сонгуулийн жилийн өмнөхөн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр оруулж байлаа. Нийгмийн талархлыг хүлээсэн иймэрхүү өөрчлөлтүүдийг хийж чадсан учраас МАН 2020 оны УИХ-ын сонгуулиар дахин үнэмлэхүй ялалтыг авч чадаж байсан юм. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зөвхөн УИХ-ын хувь гишүүдийн хүрээнд ч өрнөөгүй, МАН-ын бодлого болон явж байгаа гэдгийг баталсан нэгэн үйл явдал ганцхан сарын өмнө өрнөсөн.

   УИХ-ын хоёр тойргийн нөхөн сонгуульд дахин санал хураалтын дүнгээр  МАН ялсны дараа тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн хэлсэн үг анхаарал татдаг. Тэрбээр, “Сонгогчдын сонгуулийн оролцоог нэмэгдүүлэх, улс төрийн намуудыг чадавхжуулахад тогтолцооны  шинэчлэл хэрэгтэй гэдгийг нөхөн сонгууль харууллаа. Иймээс улс төрийн намуудын шинэчлэл хийж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу намуудыг цаг зуурын шинжтэй популист үйл ажиллагаа явуулдаг бус, алсын хараатай улс орны хөгжлийн бодлогыг боловсруулж өрсөлддөг болгох ёстой” гэсэн билээ. Энэ нь шууд бус утгаараа МАН Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийнэ, энэ өөрчлөлт нь сонгуулийн тогтолцооны тухай байна гэсэн үг юм. Сүүлийн саруудад өрнөж байгаа үйл хэргүүд, үг хэлж байгаа хүмүүсийн хандлагаас харахад МАН Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д оруулж ирэх юм байна, тэр нь давхар дээлийн квотыг нэмэгдүүлэх, сонгуулийн тогтолцоонд пропорционал буюу хувь тэнцүүлсэн элементийг оруулж ирэх нь ээ гэдэг нь уншигдаж байгаа.

Тэгвэл энэ “хардлага”-ыг баталсан нэгэн үйл явдал өчигдөр болсон нь УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржхандын Үндсэн хуулийн Цэцэд хандсан хэрэг байлаа. УИХ-ын гишүүн Т.Доржханд Үндсэн хуулийн Цэцэд хандахдаа одоогийн сонгуулийн тогтолцоог буруутгаж, дан дээлтэй сайд нарыг сул байна гэж шүүмжилсэн юм. Яг л МАН-ын хүсээд байгаа тэр өөрчлөлтүүдийг ХҮН-ын дарга Үндсэн хуулийн Цэц дээр аваачдаг байгаа! Үндсэн хуулийн Цэцэд энэ хоёр асуудлыг аваачсанаараа ХҮН-ын дарга Т.Доржханд МАН-ын хүсэл гүйцэлдүүлэгч болон харагдаж байна.

Яагаад гэвэл Т.Доржханд даргын энэ үйлдэл эхнийх нь ч биш юм. Өнгөрсөн зургадугаар сард болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Т.Доржханд гишүүн өмнөх Ерөнхийлөгч нарыг Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших эрхгүй хэмээн хандаж байсан юм. Түүний өргөдлийг Үндсэн хуулийн Цэц хянаж үзсэнээр Х.Баттулга Ерөнхийлөгч дахин нэр дэвших эрхтэй эсэх маргаанд цэг тавигдаж байлаа. Өөрөөр хэлбэл, МАН-ын нэр дэвшигчийн замыг ХҮН-ын Т.Доржханд ингэж засч өгч байсан юм. Давхар дээл өмсөж, холимог тогтолцоогоор сонгууль явуулах тэдний хүслийг гүйцэлдүүлэхээр Т.Доржханд гишүүн ийн хоёр дахь удаагаа Цэцэд хандаж байна. Муухайгаар хэлбэл, ХҮН-ын дарга МАН-ын “Нохойд барьдаг мод” болжээ. МАН юу хүснэ, түүнийг нь ХҮН гүйцэлдүүлдэг болсноос харвал шүү дээ.

О.Балдан-Очир

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (49.0.156.21)
    Энэ нөхөрт сайдын суудал амласан байх. Тэгээд МАН-ын "Нохойд барьдаг мод" болж, морь нохой шиг зүтгэж эхэлсэн байх.
    2021 оны 11 сарын 23 | Хариулах
    • МАН хүсвэл юуг ч яаж ч өөрчилж чадахаар байна. "Энэ нөхөрт" сайдын суудал амлаад байх ямар ч шаардлагагүй. Жоохон логиктой сэтгэ.
      2021 оны 11 сарын 23
  • Би монгол хүн (64.119.21.214)
    Сонгуулийн тогтолцоог өөрчилж попорциональ болговол дан давхар дээд яамай байнаа
    2021 оны 11 сарын 23 | Хариулах
  • Зочин (64.119.21.243)
    Энэ бол буруу ишилсэн сүх юмуу даа
    2021 оны 11 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.126.88.61)
    Сонгуулийн тогтолцоог өөрчилбөл том гавьяа шүү. Үүнийг л хийчихвэл үлдсэн хугацаандаа юу ч хийхгүй байсан ч болно.
    2021 оны 11 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.26.194.126)
    Ene haltar nuhur ugaasaa MANii gar hul,heden yam medehgui zaluuchuud haana hureh haashaa yavahaa medehgui erih barigchdiin gar hul bolood huurtsugluhuus tsaashgui amitad
    2021 оны 11 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    8 цаг 24 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    8 цаг 30 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    18 цаг 57 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    22 цаг 18 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    22 цаг 23 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Уржигдар 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Уржигдар 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Уржигдар 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Уржигдар 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Уржигдар 11 цаг 11 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК