Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Т.Цогбадрах: "Тэнүүн Өлзий Металл" бол залуучуудын баг. 2-3 жилийн дараа "Хүлэгүүд", "Гарьд"-ууд шиг дуудагддаг болно 

2023-2-03
0
ЖИРГЭХ

Оюутны лигийн тэргүүн тоглогч, “Ган” зуны лигийн аварга, тэргүүн тоглогч, өнгөрсөн улирлын аварга “Тэнүүн-Өлзий Металл” багийн тоглогч Тайваны Цогбадрахтай ярилцлаа.


-Өнгөрсөн улирлын Дээд лиг болон зуны лигт "Хүлэгүүд" багаас тоглож аварга болсон. Энэ улиралд багаа сольж "Тэнүүн Өлзий Металл" багаас тоглох болсон сэтгэгдэл.

-2022-2023 оны улиралд "Тэнүүн Өлзий Металл" багт шинээр нэгдээд хоёр сар гаран болж байна.  Одоо л багтайгаа уусаад, үеийн залуус учир харилцахад амар байгаа.

-Аварга авсан улирлын дараа шинэ багт орох хэр байв?

-Аварга аваад зуны лигт түрүүлээд "Хүлэгүүд" багтай хийсэн гэрээ маань дууссан.  Өөрөө бас үеийн залуустайгаа хамт тоглох хүсэлтэй байсан учир "Тэнүүн Өлзий Металл" багтай ирж уулзаад  орсон.

-Шинэ улирал шинэ зааланд эхэллээ. Шинэ зааланд хэр дасч байна?

-Шинэ заал, шинэ уур амьсгал гоё байгаа. Хувцас солих өрөөнөөс эхлээд, шүүгч нар өндөр хариуцлагатай бүх зүйл шинэ байгаа. Тэгэхдээ бас шинэ ордонд хуучин ордон шигээ бүр сайн дасч өгөхгүй байгаа.  Жаахан цэлийгээд, бусдаар бол гоё. Манай багийн хувьд хүснэгтийн гуравдугаар байрт бичигдэж байна. Хоёр тоглолт хийгээд хоёрдугаар тойрог дуусна.

-"Хүлэгүүд" багийн эсрэг тоглолоо. Хуучин багийнхаа эсрэг сэтгэлзүйгээ хэр бэлдэв?

-Хуучин багийнхаа эсрэг тоглох эвгүй байсан. Өөрийнхөө санасанд тоглож чадаагүй. Тамирчин хүний хувьд гоё тоглоё гэж бодсон санасандаа хүрч чадаагүй.

-Хувь тоглогчийн хувьд энэ улирлын зорилго?

-Миний хувьд шинэ багтаа өөрийн чадах юмаараа тусалъя гэж бодож ирсэн. Одоохондоо яг хүссэн хэмжээндээ гоё болоогүй л байна.

-Дээд лигт тоглож буй тоглогчдоос дундын зайнаас найдвартай шиддэг шидэгчдийн нэг Т.Цогбадрах. Дундаас шидэлтээ хэрхэн бэлддэг вэ. Алсын зайн шидэлтийн бэлтгэл хэр хийж байгаа вэ?

-Ер нь  бол нэг зүйлээ сайн хийж чаддаг байх ёстой гэсэн зарчмыг баримталдаг.  Сагсанбөмбөг одоо бол өндөр төвшинд хөгжөөд гоё, гоё зүйлүүд их хийдэг болсон ч миний хувьд тийм зүйлийг хүсдэггүй.  Яг энгийн л тоглохыг хүсдэг. Дундын шидэлтийг Дарханд анх сагсанбөмбөг сурахдаа сурсан. Дарханаас гарч ирсэн тоглогчид ер нь бүгд дундын зайн шидэлт сайн шиддэг. Ах нар маань дундаас сайн шиддэг, тэд нарыг харж өссөн болохоор л дундаас их шиддэг, дуртай. Манай багийн Н.Мөнхчөдөр дундаас өндөр хувьтай шидэж байгаа. Бид хоёрын хувьд мөн бэлтгэл дээрээ алсын зайн шидэлтийн бэлтгэл хийгээд шидэж сурч л байна. Тэгэхдээ өндөр хувьтай биш.  Өөрсдийгөө бас нэг төвшин ахиулах гээд алсын зайн шидэлтийн бэлтгэл хийж байгаа.

May be an image of 2 people, people standing and indoor

-Т.Цогбадрахын хувьд нуруу намтай тоглогч. Гэвч хүчтэй тоглолтоороо үүнийгээ нөхөж байгаа харагддаг. Хүчний бэлтгэл хэр хийдэг вэ?

-Дарханд анх Д.Гүржав багш дээрээ сагсанбөмбөг сурч байхдаа штанганд их суудаг байсан. Д.Гүржав багш маань өөрөө шигшээ багт төвийн байрлалд тоглодог  байсан учир хөлийн ажиллагаа болон штанганд их суулгаж 10 жилд байхдаа хөлийн ажиллагааг сайн сурсан байх. Намхан нураагаа хөлийн ажиллагаагаараа л нөхдөг байх.

-Монголын лигээс харж, суралцаж явдаг тоглогч хэн бэ?

-Монголын лигээс О.Ууганбаяр ахынхаа тоглолтыг харж, дэмждэг. Оюутан, 10 жилд байхдаа улсын аварга их ирж үзнэ. Д.Гүржав багш маань ордонд тоглолт их үзүүлдэг байсан. Тэр үед “M-Гарьд”  баг “Танан Гарьд”  нэртэй байхад нь их үздэг байсан. Тэгээд О.Ууганбаяр ахыг дэмждэг болсон. Уугаа ах чинь өөрөө бас нээх өндөр биш 188см байна уу даа. Тэгэхдээ л лигт төвийн байрлалд хүртэл тоглодог. Биеийн хүч сайтай. Ер нь иймэрхүү л тоглогч болохыг  хүсдэг. Оюутан болоод ч Уугаа ах шиг ээ тоглохыг бодож тоглож байсан. Зуны лигт ч гэсэн сурсан зүйлээрэй л тоглосон.

-NBA-ийн ямар баг дэмждэг вэ. Хувь тоглогч дэмждэг үү?

-Хувь тоглогч гэвэл Лэброн Жэймсийг дэмждэг. Баг гэвэл “Бостон Селтикс” багийг дэмждэг. Бостонг дэмжээд гурван жил болж байна.

-ААШТ-ий урьдчилсан шатны тоглолтыг үзэхэд сэтгэгдэл хэр байв. Тоглогч хүний хувьд хэр санагдав?

-Өнөө цаг үеийн шилдэг ах нар, үеийн залуучууд байгаа гэдэг утгаар нэгдүгээр шатны тэмцээн маш гоё болсон. Шигшээ багийн бүрэлдэхүүн ч гоё байсан. Тэгэхдээ тамирчин хүний хувьд шигшээ багт лигийн шилдэг хамгаалагчдаа яагаад авдаггүй юм бол гэдэг бодол төрдөг. Шилдэг хамгаалагчид, шилдэг хамгаалагчид л гээд байдаг ч шигшээ багт багтдаггүй. Тэр утгаараа хамгаалгчдыг л жаахан хардаг. Т.Мэндбаяр, Г.Билгүүн гээд сайн хамгаалагч нар байдаг, яагаад авдаггүй юм бол гэж хардаг.

-Энэ улирлыг хэрхэн харж байна. Хамгийн хүчтэй өрсөлдөгч гэвэл аль багийг нэрлэх вэ?

-Мэдээж "M-Гарьд", "Хүлэгүүд", "Эрдэнэт", "Apes" гээд алийг нь ч гэлтгүй бүх баг хүчтэй байна. Манай баг түрүү жил лигийн дөрөвдүгээр байрт орсон. Энэ жил эхний ээлжинд байраа ахиулах зорилготой байгаа. Одоо улирлын сүүлийн хоёр тоглолтоо "Эрдэнэт-Майнерс", "Налайх-Визон" багуудтай хийгээд дуусна.

May be an image of 11 people and indoor

-"Тэнүүн-Өлзий Металл" багийн бусад багаас ялгарах онцлогийг юу гэж харж байна.

-Бусад багаас илүү онцлог нь манай баг залуучуудаас бүрдсэн баг. Тэр утгаараа "Хүлэгүүд", "Гарьд" гэдэг шиг яваандаа, өнөө маргаашдаа биш юмаа гэхэд хоёр гурван жилийн дараа байнга "Хүлэгүүд", "Гарьд" гэж яригддаг шиг том баг болох байх гэж хардаг. Үеийн залуучууд болохоор. Манай багийн Д.Дэлгэрням, О.Доржзовд ах хоёр л хамгийн ахмад нь тэгээд дан доошоо 1995, 1997, 1999, 2000 оны тамирчдаас бүрдэж байна.

-Ярилцсанд баярлалаа. Улиралд нь амжилт хүсье.

-Баярлалаа.

А.Болдбаатар

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Жүдо бөхийг Японы сурган хүмүүжүүлэгч, тулааны урлагийн мастер Жигоро Кано 1882 онд үндэслэжээ
АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
"The MongolZ" өнөөдөр ОХУ-ын "Nemiga Gaming" багтай үлдэх үгүйгээ шийдэх тоглолт хийнэ
Луис Энрике болон Ханси Флик: Аваргуудын лигийн шилдэг дасгалжуулагчдын дуэль
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Имартын 7 дахь салбар Уранган төвд 10-р сарын 29-нд нээгдэнэ
    12 цаг 47 мин
  • Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа
    17 цаг 50 мин
  • Жүдо бөхийг Японы сурган хүмүүжүүлэгч, тулааны урлагийн мастер Жигоро Кано 1882 онд үндэслэжээ
    19 цаг 20 мин
  • “Сүүлчийн бороо” мета драмын жүжгийг үзэх 8 шалтгаан
    19 цаг 28 мин
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
    19 цаг 58 мин
  • Хамтын нөхөрлөлийн дээд хэмжээний уулзалтаар боолчлолын түүхэн шударга бус явдлын асуудлыг хэлэлцэнэ
    20 цаг 18 мин
  • Зөвшөөрлийн зөвлөлийн анхдугаар хуралдаанаас гарсан зөвлөмжийн хэрэгжилт, үр дүнг танилцуулж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ
    20 цаг 32 мин
  • Хятад улс К.Мбаппег уучлалт гуйхыг шаардаж, Испанийн Ла лигийн тоглолтуудыг телевизээр дамжуулахыг ХОРИГЛОВ
    21 цаг 11 мин
  • Бэлгийн мөлжлөг, хүний наймааны хэргээр ах дүү гурван Александрт тус бүр 30 жилийн хорих ял оноожээ
    21 цаг 25 мин
  • "The MongolZ" өнөөдөр ОХУ-ын "Nemiga Gaming" багтай үлдэх үгүйгээ шийдэх тоглолт хийнэ
    21 цаг 36 мин
  • Харь улсууд халаглав, харин Монголчууд...
    21 цаг 48 мин
  • Луис Энрике болон Ханси Флик: Аваргуудын лигийн шилдэг дасгалжуулагчдын дуэль
    21 цаг 49 мин
  • Өнөөдөр Монголын ДОЛООН бүсгүй ДАШТ-ий дэвжээнд гарна
    21 цаг 51 мин
  • Улаанбаатар орчмоор багавтар үүлтэй, цас орохгүй
    22 цаг 18 мин
  • Үйл явдал: Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, цөлжилтийг бууруулах хэлэлцүүлэг болно
    22 цаг 21 мин
  • 41 настай Тамаваши Б.Мөнх-Оргил дээд зиндаанд эргэн ирлээ
    22 цаг 21 мин
  • Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээг тогтоох тухай асуудлыг хэлэлцэнэ
    22 цаг 23 мин
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
    Уржигдар 17 цаг 41 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
    Уржигдар 14 цаг 32 мин
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
    Уржигдар 14 цаг 10 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • АЛТАН ЦОМ: “Увс нуур” багийг төлөөх НАЙМАН хүчтэн
  • ДАШТ: МУГТ Д.Отгонжаргал, Э.Даваанасан, Б.Хулан, Т.Энхжин нарын дөрвөн БҮСГҮЙ барилдана
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголттой холбоотой хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
  • “Stick Run” тоглоомыг бүтээгч Мануэль Отто 30 насандаа таалал төгсжээ
  • “Alien”, “Top Gun” киноны жүжигчин Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
  • Б.Цогтгэрэл: Ээжийгээ зодож, дүүтэйгээ шүүхдэлцдэг нөхөрт мэдээлэл өгдөг сайд дарга нар мэдээллийн чанартаа анхаар
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
24 баримт
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК