Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Үндэсний багийг чадавхжуулах сургалт гурав дахь өдрөө үргэлжилж байна

2023-3-29
0
ЖИРГЭХ

“Олныг хамарсан осол гэмтэл, болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед дайчлагдан ажиллах үндэсний яаралтай тусламжийн багийг чадавхжуулах” сургалт гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Энэ үеэр сургалтад оролцогчид сургалтын үр дүн, ач холбогдлын талаар санал бодлоо хуваалцлаа. 

ДЭМБ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал хариуцсан мэргэжилтэн Д.Нямхүү "Дэлхий нийтэд төдийгүй Монгол Улсын хэмжээнд гамшиг, осол, нийгмийн эрүүл мэндийн онц ноцтой байдал үүсэх үед авах хариу арга хэмжээний талаар зайлшгүй анхаарах нь чухал байна. ДЭМБ-аас манай улсад үндэсний яаралтай тусламжийн баг байгуулах тал дээр туслалцаа үзүүлж, өнгөрсөн онд анхны сургалтаа хийсэн. Энэ удаагийн сургалтаар үйл ажиллагааны төрөл, чиглэл, мөрдөх журам, авч хэрэгжүүлэх заавар, аргачлалыг тусгасан бичиг баримтыг баталгаажуулж, үндэсний яаралтай тусламжийн багийг албан ёсоор бүрдүүлнэ.

Тус сургалтад эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, тагнуул зэрэг олон салбарын мэргэжилтнүүд оролцож, яаралтай тусламжийн багт хамтран ажиллах мэдлэг чадвар, дадлага туршлагаа хуваалцаж байна. 

Гамшиг, осол, нийгмийн ноцтой байдлын үед хариу арга хэмжээ авах үндэсний яаралтай тусламжийн багийг чадавхжуулах сургалт хоёр жилийн турш үргэлжилж, олон улсын сертификаттай болох юм. 

Тиймээс дэлхийн 80 гаруй улс орны хэмжээнд яаралтай тусламжийн багийг сургаж чадавхжуулах ажил хийгдэж байгаа энэ цаг үед Монгол Улс үндэсний хэмжээний багтай болох сууриа тавьж буй нь хамгийн чухал ажил болж байна" гэлээ.  

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал Э.Галбадрах "Үндэсний яаралтай тусламжийн багийг чадавхжуулах хоёр дахь удаагийн сургалтыг ЭМЯ, ДЭМБ, ОБЕГ, ГССҮТ-өөс хамтран зохион байгуулж байна. Эхний сургалтаар тус багийн зохион байгуулалт, ажиллах зарчим, баримтлах журмыг боловсруулах чиглэлд хамтарч ажилласан бол, энэ удаад эрүүл мэндийн тусламж үзүүлэх багийг бэлтгэх сургалт болж байна.

Монгол Улсад сүүлийн жилүүдэд газар хөдлөлт болон халдварт өвчин, зуд, үер усны аюул зэрэг нийтийг хамарсан гамшиг, ослын давтамж нэмэгдэх хандлагатай болсон. Энэ үед  эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэрхэн үзүүлэх, бусад салбарууд хэрхэн ажиллаж хохирол багатай даван туулах тал дээр нэгдсэн зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэл, дүрэм журам, эрсдлийн үеийн бэлэн байдлыг хангаж ажиллах ёстой.

Үндэсний яаралтай тусламжийн баг нь гурван шатлалтай байх бөгөөд гамшиг, осол, нийгмийн эрүүл мэндийн онцгой нөхцөл байдлаас хамаарч ямар үед аль шатлалын баг (анхан шатны болон нарийн мэргэжлийн г.м) тусламж үйлчилгээ үзүүлж ажиллахыг шийднэ. 

Багийн баримтлах бодлого, үйл ажиллагааны зохион байгуулалт, тусламж үйлчилгээний чиглэл, мөрдөх дүрэм журам тодорхой болсноор улсын хэмжээнд төдийгүй олон улсад үүрэг гүйцэтгэж ажиллах боломжтой гэсэн үг" гэв. 

ОБЕГ-ын Эрүүл мэндийн тасгийн дарга Д.Хонгор "Гамшгийн төрөл, тоо, давтамж жил ирэх тусам нэмэгдэж байгаа энэ цаг үед эмнэлгийн яаралтай тусламжийн баг байгуулах, тэдгээрийн ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлэх, стандарт ажиллагааны зохицуулалт хийх зайлшгүй шаардлага бий болж байна. 

Гамшиг, осол, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үед эмнэлгийн төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг ард иргэдэд шуурхай, хүртээмжтэй, тасралтгүй хүргэх ажлыг зохион байгуулах нь нэн чухал.

Тиймээс энэ сургалтын хүрээнд салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, аврагч болон эмч мэргэжилтнүүд ур чадвар, мэдлэг туршлагаа хуваалцан нэг баг болж хамтран ажиллах юм.  

Цаашид олон улсад үүрэг гүйцэтгэх аврах дунд түвшний багтай болохоор зорьж байгаа бөгөөд Швейцарийн хөгжлийн агентлагийн Монгол Улс дахь эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг бэхжүүлэх төсөл, Австралийн Гриффитийн их сургуультай хамтран алба хаагчдаа чадавхжуулах сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөж байна" гэсэн юм.

Сургалтыг ЭМЯ, ОБЕГ, ГССҮТ, ДЭМБ-аас хамтран зохион байгуулж байгаа бөгөөд төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн эмч, эмнэлгийн ажилчид НЭМГ-ын гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал хариуцсан мэргэжилтнүүд хамрагдаж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Жүдо бөхийг Японы сурган хүмүүжүүлэгч, тулааны урлагийн мастер Жигоро Кано 1882 онд үндэслэжээ
АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
"The MongolZ" өнөөдөр ОХУ-ын "Nemiga Gaming" багтай үлдэх үгүйгээ шийдэх тоглолт хийнэ
Луис Энрике болон Ханси Флик: Аваргуудын лигийн шилдэг дасгалжуулагчдын дуэль
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Имартын 7 дахь салбар Уранган төвд 10-р сарын 29-нд нээгдэнэ
    10 цаг 19 мин
  • Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа
    15 цаг 22 мин
  • Жүдо бөхийг Японы сурган хүмүүжүүлэгч, тулааны урлагийн мастер Жигоро Кано 1882 онд үндэслэжээ
    16 цаг 52 мин
  • “Сүүлчийн бороо” мета драмын жүжгийг үзэх 8 шалтгаан
    17 цаг 0 мин
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
    17 цаг 30 мин
  • Хамтын нөхөрлөлийн дээд хэмжээний уулзалтаар боолчлолын түүхэн шударга бус явдлын асуудлыг хэлэлцэнэ
    17 цаг 50 мин
  • Зөвшөөрлийн зөвлөлийн анхдугаар хуралдаанаас гарсан зөвлөмжийн хэрэгжилт, үр дүнг танилцуулж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ
    18 цаг 4 мин
  • Хятад улс К.Мбаппег уучлалт гуйхыг шаардаж, Испанийн Ла лигийн тоглолтуудыг телевизээр дамжуулахыг ХОРИГЛОВ
    18 цаг 43 мин
  • Бэлгийн мөлжлөг, хүний наймааны хэргээр ах дүү гурван Александрт тус бүр 30 жилийн хорих ял оноожээ
    18 цаг 57 мин
  • "The MongolZ" өнөөдөр ОХУ-ын "Nemiga Gaming" багтай үлдэх үгүйгээ шийдэх тоглолт хийнэ
    19 цаг 8 мин
  • Харь улсууд халаглав, харин Монголчууд...
    19 цаг 20 мин
  • Луис Энрике болон Ханси Флик: Аваргуудын лигийн шилдэг дасгалжуулагчдын дуэль
    19 цаг 21 мин
  • Өнөөдөр Монголын ДОЛООН бүсгүй ДАШТ-ий дэвжээнд гарна
    19 цаг 23 мин
  • Улаанбаатар орчмоор багавтар үүлтэй, цас орохгүй
    19 цаг 50 мин
  • Үйл явдал: Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, цөлжилтийг бууруулах хэлэлцүүлэг болно
    19 цаг 53 мин
  • 41 настай Тамаваши Б.Мөнх-Оргил дээд зиндаанд эргэн ирлээ
    19 цаг 53 мин
  • Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээг тогтоох тухай асуудлыг хэлэлцэнэ
    19 цаг 55 мин
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
    Уржигдар 17 цаг 41 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
    Уржигдар 14 цаг 32 мин
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
    Уржигдар 14 цаг 10 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • АЛТАН ЦОМ: “Увс нуур” багийг төлөөх НАЙМАН хүчтэн
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголттой холбоотой хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
  • “Stick Run” тоглоомыг бүтээгч Мануэль Отто 30 насандаа таалал төгсжээ
  • “Alien”, “Top Gun” киноны жүжигчин Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
  • Б.Цогтгэрэл: Ээжийгээ зодож, дүүтэйгээ шүүхдэлцдэг нөхөрт мэдээлэл өгдөг сайд дарга нар мэдээллийн чанартаа анхаар
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
24 баримт
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК