
ЦУОШГ-аас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу наймдугаар сарын 07-нд ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуур болон Дархадын хотгороор, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Улаанбаатар хот орчмоор: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө +15…+17 градус, өдөртөө +28…+30 градус дулаан байна.
Багануур орчмоор: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө +13…+15 градус, өдөртөө +26…+28 градус дулаан байна.
Тэрэлж орчмоор: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө +9…+11 градус, өдөртөө +26…+28 градус дулаан байна.















































