
Өнөөдөр болох үйл явдлын тоймыг хүргэж байна.
09:00 цагт: Их Монгол улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан “Чингис хааны тайлга тахилга” сэдэвт эрдэм шинжилгээний хурал "Чингис хаан" үндэсний музейд болно.
10:00 цагт: UNCCD COP16-аас COP17 хүртэлх замыг холбосон Silk Road Caravan олон улсын аялал Монгол Улсад хүрэлцэн ирж буйтай холбогдуулан НҮБ-ын нарийн бичгийн дарга нарын газар болон ССАЖЗЯ-наас МОНЦАМЭ агентлагт нээгдсэн СОР17 Мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийнэ. Хэвлэлийн хурлаар аяллын зорилго, туулсан зам, COP16-аас COP17 хүртэл хүргэж буй гол мессеж, Монгол Улсад үргэлжлэх аяллын талаар танилцуулна.
16:00 цагт: “Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэнгийн нээлт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд болно.















































