Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Хаянхярваа: Нэг мөсөн өөдтэйхэн төсвийн тодотгол хийгээд жинхэнэ “Дамбийжаа”-гаа оруулж ирээч ээ

2014-5-23
0
ЖИРГЭХ
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваатай ярилцлаа.
120543752b998eba61fb11УИХ-ын гишүүн Д.Хаянхярваатай ярилцлаа.

-Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсвийн тодотголын асуудал гишүүдийн дунд нэлээд маргаан дагууллаа. Та ч гэсэн нэлээд ширүүхэн үг хэлж байгаа харагдсан. Бухимдах болсон гол шалтгаан юу байсан юм бэ?

-Манай төрийн үйл ажиллагаа юу болж, юу хийж байгааг иргэд байтугай парламентын гишүүд бид ч өөрсдөө ойлгохоо болиод удаж байна. Төсвийн тодотгол хуульчлагдсан хуультай эд. Уг хуулиндаа ийм үед төсвийн тодотгол хийнэ гээд маш тодорхой заагаад өгчихсөн. УИХ-аас дөрөвдүгээр сарын нэгний дотор царцаагдсан обьектуудыг тодотгол хийж оруулж ир гэсэн. Гэтэл өмнө нь энэ асуудлыг хэлэлцээд болчихлоо хэмээн Сангийн сайд нь мэдэгдэж байсан. Өнөөдөр төсвийн тодотгол гээд байгаа юм нь царцаасан объектуудыг оруулж ирээд түүнийх нь төсвийг хуваарилах асуудал. Царцаасан объектуудын цаана нь авлигачдаа илрүүлэх асуудал байлаа. Гэвч хэлэлцээд оруулж ирсэн зүйлсийг нь харахаар нөгөөх объектууд дээр нь талыг нь хасаад талыг нь тавиад, тавьсан тал объект дээр нь зарим нь бүр 2-3 дахин нэмэгдсэн үнэ тавиад орж ирж байна. Тиймээс би чуулган дээр “Дутуу авлигажсан байсан юм байна. Түүнийгээ өнөөдөр гүйцэд авлигажуулж байгаа юм байна” гэж шоглосон. Төсвийг тодотголыг ингэж хийх ямар утга учиртай байна гэдгийг бид ерөөсөө ойлгохгүй байгаа юм. Хуучин цагт “Би хуурамч Дамбийжаа нь” гэдэг байсан шүү дээ. Түүн шиг энэ тодотгол хуурамч Дамбийжаа. Тун удахгүй жинхэнэ Дамбийжаа нь орж ирнэ гээд байгаа. Цаад утгаар нь ойлгоход энэ зүгээр цаг авч байгаа арга. Үндсэндээ ажлаа хийх учраа олохгүй байгаа хүмүүсийн мунгинасан үйлдэл болж байна.

-Барилгуудын төсөвт өртөг нэмэгдсэн тухай нэлээд шүүмжиллээ. 20 хүний ортой эмнэлэг гэхэд 850 сая төгрөгөөс тэрбум 500 сая төгрөг болсон байна гээд л маргааш дагууллаа. Үүн дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Үнэ, төсөвт өртгийн асуудлыг өнөөдөр харахад дур зоргын асуудал болж хувирлаа. Яагаад гэхээр лоббигоо хийж чадсан нь төсөвт өртгөө нэмүүлж, чадаагүй нь хасуулдаг ийм нэг муу зарчим руу ороод байна уу даа гэж би хардаж байгаа юм. Өнөөдөр барилгын төсөв зохиодог норм норматив байдаг. Үүнийг өөрчлөх чиглэлээр Засгийн газарт тодорхой чиглэлд өгөгдсөн зүйлүүд бий. Гэсэн ч Засгийн газрын түвшинд нэг ч алхам хийж чадаагүй гэж үзэж байна. Тийм болохоор жилээс жилд төсөв маргаан дагуулдаг асуудал болсон. Сургууль, цэцэрлэгийн барилгууд нэг ижил зураг, ижил төсөвтэй гэж Ерөнхий сайд нэг хэсэг ярьсан. Энэ бол ямар ч мэдлэггүй хүний ярьдаг зүйл. Завханд, Дарханд, Улаанбаатарт цэцэрлэг барина гэдэг тэс өөр асуудлууд. Тээврийн зардлаасаа эхлээд өөр байх нь гарцаагүй. Барилгын төсөвтэй холбоотой асуудлыг эхний ээлжинд цэгцэлье гэвэл ямар ч хүн хараад мэддэг норм нормативтай болох хэрэгтэй.

-Тендерийн тал дээр ямар бодолтой байгаа вэ. Хамгийн чухал нь тендер юм биш үү?

-Тендер зарлахдаа өнөөдөр манайд мөрддөг балиар зарчим байна. Манайд хамгийн хямд үнэ өгснийг нь авна гэдэг. Энэ бол хамгийн буруу зарчим юм. Бид тодорхой стандарттай болохгүй бол болохоо байлаа. Дур дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэцгээж эхэллээ. 2008-2012 оны парламентад евро стандартыг нэвтрүүлье гэж ярьсан. Евро стандартад даруйхан орох шаардлагатай гэдгийг бүгд ярьж байсан. Монгол Улсад стандарт байхгүй байгаагийн хамгийн наад захын жишээ бол байшингийн разетканууд. Хоёр, гурван шонтой, хавтгай гэх мэт олон зүйлсийн разетканууд байрлуулдаг. Гэтэл Монголд орж ирж байгаа импортын цахилгаан бараа мөн янз бүрээр орж ирдэг. Манайх гурван сэрээтэй цахилгаан бараа оруулах стандарттай байлаа гэхэд барилгын ажил гүйцэтгэгч компани ажил гүйцэтгэхдээ тэр стандартын дагуу хийнэ. Ийм энгийн зүйлээс бид асуудлаа цэгцэлж чадахгүй байгаад асуудлын гол нь оршиж байгаа хэрэг.

-Ц.Нямдорж гишүүн барилгуудын төсөвт өртөг дээр ширүүхэн дуугарч харагдсан. Барилгуудын төсөвт өртөг хэр бодитой нэмэгдсэн гэж бодож байна вэ?

-Үнэ нэмэгдэнэ гэдэг дээр би 100 хувийн саналтай байгаа. Учир нь эдгээр барилгын зураг төсөв хэдэн ч оны байдаг юм төсөвт суусан байж таараа. 100 сая төгрөгийн өртөгтэй төсөвт суусан цэцэрлэгийн барилга байлаа гэхэд өнөөдөр баригдаагүй байгаа юм чинь нэмэгдэж л таарна. Өнөөдөр төгрөгийн худалдан авах ханш 30-35 хувь уналаа. Барилга ихэвчлэн импортын бараа хэрэглэдэг тул хүссэн хүсээгүй үнэ нь нэмэгдэх юм. Төсөвт өртгийг харилцан адилгүй их бага нэмж байгаа гэдэг Ц.Нямдорж гишүүний хэлсэнтэй би санал нэг байгаа. Хамгийн гол нь царцаагдсан барилгуудын төсөв нь харилцан адилгүй нэмэгдээд байгаа нь сонирхол татаад байна. Дахин хэлэхэд төсвийн тодотголоор орж ирсэн хэдэн тоог харахаар зарим нь 100 сая төгрөг нэмэгдсэн байхад нөгөө хэсэг барилга дээр нь 2-3 дахин нэмэгдсэн байгаа юм. Юуг үндэслэн төсөвт өртгийг нэмэгдүүлэв гэхээр Сангийн яам, Эдийн засгийн яамны аль нь тийм зүйл дээр үндэслэсэн гэж хэлж чадахгүй байгаа нь үнэн ш дээ. Тэгэхээр энэ Засгийн газар төсвийн тодотгол хийхдээ судалгаагаа яаж хийсэн бэ гэдэг нь тун бүрхэг байна. Тийм ч болохоор бид нэг мөсөн өөдтэйхэн төсвийн тодотгол хийгээд жинхэнэ Дамбийжаагаа оруулж ирээч гээд байгаа юм. Нэг мөсөн ингээд оруулаад ирбэл батлаад явъя гэхээр “Үгүй” гэдэг. Одоо бол төрөөр тоглосон, Их хурлыг хийх ажилгүй мэт харагдахаар зүйлс хийж байна, эрх баригчид.

-Ямар шалтгааны улмаас төсөвт өртөг замбараагүй нэмэгдэх болсон гэж бодож байгаа вэ. Мэдээж янз бүрийн хардлага байдаг байлгүй. Яамныхан хувь хүртэх байдлаар асуудалд хандаад байна уу?

-Шуудхан хэлэхэд яамныхан ажлаа мэдэхгүй байна гэсэн үг. Төрийн албаны ажлаа мэддэг албан хаагчдыг намын харьяалал зааж халсан. Оронд нь мэргэжилтэй, мэргэжилгүй янз бүрийн хүмүүс ажил аваад холион бантанг нь хутгаж байгаа, бүр гомдмоор шүү. Ингээд байхаар энэ төрийн ажил яаж явах юм бэ. Төрийн ажлыг нэг талаас нь харахад нээх сайхан хүмүүс бичиг цаас дамжуулаад байгаа харагддаг. Төрийн албанд үнэхээр мэргэшсэн аппарат ажиллах ёстой. Ингэж байж төрийн ажил явдаг. Өнөөдөр манайд даанч харамсалтай зүйлс их харагдаж байна. Арай эвдэрчихээгүй, мэргэшсэн бүтцээ хадгалж үлдсэн ганцхан яам бол Сангийн яам гэж хэлнэ. Ч.Улаан сайд тэнд очоод чиний, миний хүн гээд холио солио хийсэнгүй. Өмнө нь сайд байсан хүн мэргэшсэн багаа авч үлдэж чадсан. Тухайлбал Өрийн удирдлагын болон Баялгийн сангийн тухай хуулийг намайг 2012 онд сайдаар ажиллаж байхад л яамныхан боловсруулчихсан байсан. Гадны экспертийг урьж, өөрсдөө гадагшаа явж туршлага судлан нэлээд туршлагатай судлан дэлхийн стандарт ийм байдаг юм байна гэдгийг мэддэг болчихсон байсан.

-Тэр үедээ тэгээд хэлэлцүүлж байхгүй яасан юм?

-Бид түүнийг нь өргөн барьж хэлэлцэх гэсээр байтал үндсэндээ хоёр жил болчихлоо. Зөв юманд бид ямар хойрго хандаж байна вэ гэдэг нь үүнээс харагдаж байгаа юм. Энэ Өрийн удирдлагын хуулийг аль эрт баталчихсан байсан бол өнөөдрийн дүр зураг арай өөр байх ёстой байсан гэдэгтэй би санал нийлнэ.

-Нэгэнт ороод чуулганаар хэлэлцэгдэж буй төсвийн тодотголыг яах ёстой гэж?

-Яах юу байхав дээ. Төсвийн тодотголоо буцаасан нь дээр. Ингэж нүд хуурч, төсвийн тодотгол хийсэн болж яваад яах вэ дээ. Өнөөдөр эрх баригчдын ярьж байгаагаар Төсвийн тодотголыг буцаая гэхээр Ардын намынхан бүх царцаасан объектуудыг зогсоогоод сургууль, цэцэрлэг барихын эсрэг юм байна гэх мэтээр давшлаад байгаа. Төсвийн байнгын хорооны хурал дээр “Та сургууль, цэцэрлэгийг барих сонирхолгүй байгаа юм уу” гэхээр нь уур хүрээд “Барихгүй байсан ч яадаг юм” гэж би хэлсэн. Уг нь бид улс төр гэдэг нүдээр биш хийж буй ажлынх нь бурууг зөв болгоё гэсэн сэтгэлээр хандаж байгааг ойлгохгүй юу. Сууриа зөв тавьж гэмээнэ эдийн засгаа аятайхан шиг босгоод ирнэ гэж л бодоод байгаа. Бид энэ засгийн хийх гэж байгаа ажлыг бүгдийг нь үгүйсгээд байгаа юм алга. Энэ Монголын амьдрал сайхан болж л байвал аль нам эвсэл байх нь хэнд хамаатай юм. Хэн нэгнийг доош нь хийгээд амьдрал сайжирдаг бол түүний төлөө үхтлээ л зүтгэмээр байна. Харамсалтай нь тийм биш. Эрх баригчид эсрэгээр нь ойлгоод байгаа. Зөв ойлгоё гэсэн хүсэл ч алга.
Эх сурвалж:Өдийн сонин
0
ЖИРГЭХ
Санал болгох
“Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа
Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
Г.Дамдинням: Тэсрэх, дэлбэрэх бодисын эргэлттэй холбоотой Засгийн газрын тогтоол батлагдлаа
Б.Жаргалан: МАН-ын живж байгаа усан онгоцонд сууж болохгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (182.160.32.28)
    хонгорыг хордуулж ,, өөрийн сонгогдох тойрогтоо хамаг мөнгийг тарааж байснаа мартаагүй биз. өөрөө алтанхуягтангуудаас ялгарах юмгүй мал шүү дээ. чи
    2014 оны 05 сарын 23 | Хариулах
  • Tetgeberiin ubgun (118.34.186.150)
    Zochin 202.21.125.130 zob hellee. Ooroo cangiin caid baihdaa ulciin mungiig ooroo ogch baigaa meteer taraagaa biz dee. Odoo l neg uhaan oroo udaa
    2014 оны 05 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.21.113.138)
    МАН бас нэг хулгайч нарын нэг чи битгий хуцаад бай байх газар чинь уг нь шорон vнэн юи алгоо
    2014 оны 05 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.21.125.130)
    Хонгор сумыг будаа болгосон онгироо сагсуу энэ Хаянхирваа гэгч чинь нөгөө Дарханчуудад хахууль өгч ялсан мөн биз дээ. Өөрөө сангийн сайд байхдаа нөгөө 1000000 төгрөгийг бүгдийг нь өг сонгуульд авилгач байхаа. Үүний үгийг сонсоод ч хэрэггүй. Шууд явуулдаг газүар нь илгээх хэрэгтэй.
    2014 оны 05 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа
    11 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    24 мин
  • Г.Дамдинням: Тэсрэх, дэлбэрэх бодисын эргэлттэй холбоотой Засгийн газрын тогтоол батлагдлаа
    1 цаг 7 мин
  • Улаанбаатар марафоны үеэр 06:00-18:00 цагийн хооронд төв замыг хаана
    1 цаг 21 мин
  • Б.Жаргалан: МАН-ын живж байгаа усан онгоцонд сууж болохгүй
    2 цаг 18 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 9 нэмэгджээ
    2 цаг 25 мин
  • Никотин агуулсан цахилгаан тамхи нь тамхинаас гарахад хамгийн үр дүнтэй аргуудын нэг
    2 цаг 48 мин
  • О.Номинчимэг: Орон сууцтай холбоотой асуудлыг хуулийн байгууллага хурдан шуурхай шийддэг байх ёстой
    3 цаг 11 мин
  • ИРГЭД: Хуулийн цоорхойгоос болж л хохирчхоод байна
    3 цаг 34 мин
  • Неймар ДАШТ-д оролцох Бразилын багийн бүрэлдэхүүнд дуудагдлаа
    3 цаг 36 мин
  • Сэрэмжлүүлэг
    4 цаг 17 мин
  • В.Путин Д.Трампыг явснаас хэд хоногийн дараа Хятадад ирлээ
    4 цаг 19 мин
  • Лондон болж буй хоёр төрлийн жагсаалыг тайван барихын тулд олон мянган цагдаа хамгаалалтад гарлаа
    4 цаг 25 мин
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
    4 цаг 26 мин
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
    4 цаг 34 мин
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
    5 цаг 6 мин
  • “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн гарааны цагийн хуваарь
    5 цаг 13 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    5 цаг 29 мин
  • Өнөөдрөөс нөөцийн махыг сүлжээ дэлгүүрүүдийн 85 салбараар худалдаалж эхэлнэ
    5 цаг 33 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    5 цаг 59 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
24 баримт
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК