Номин Холдинг компаний захирал Ш.Баярсайханы түрээслэж байсан Их тэнгэрийн аман дахь байрыг төрийн тусгай хамгаалалтынхан өөрийн мэдэлдээ эргүүлж авсанд ихэд ундуйцсан нь дүрс бичлэг дээр үлдсэн байдаг. Шог зураач С.Цогтбаярын грашийг нийслэлийн газрын албаныхан албадан буулгаж оронд нь Сонгинохайрхан дүүргийн иргэнд үйлчилгээний зориулалтын газар өгчээ. Үүнд дургүйцлээ илэрхийлсэн С.Цогтбаяр дургүйцлээ илэрхийлэн мөн ийм зураг авхуулжээ.
