
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Маршлын гүүрний уулзвар дээр зам тээврийн осол болж хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагаар Аврах ангийн Аврах шуурхай салбарын тасгийг гаргахад “Аллион” загварын суудлын автомашин гэрлийн шон мөргөж жолооч машины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг гаргаж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ЯТТ 103-ын эмчид, зорчигч 30 настай эрэгтэй нас барсан байсныг гаргаж цагдаагийн бүрэлдэхүүнд шилжүүлж өгчээ. Мөн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Бага тэнгэрийн амны уулзварт зам тээврийн осол болж хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 05:56 цагт өгснөөр Аврах ангийн Аврах шуурхай салбарын тасгийг гаргахад “Прүс-20” загварын суудлын автомашин замын хажууруу унасан, жолооч зорчигч хүнд гэмтсэн байсныг гаргаж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ГССҮТ-д хүргэж өгсөн байна.
Д.Ундрах /24tsag.mn/