
Хан Уул дүүргийн 3 дугаар хороо, БҮК-ийн 54 дүгээр байранд гал гарч байна гэсэн дуудлагыг 18:12 цагт өгснөөр Аврах гал унтраах 14 дүгээр ангийн тасгийг гаргахад Б цахилгаан тогоогоо залгаатай орхиж явсан байсныг аюулгүй болгосон.
Хан Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт ухаагийн 15 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 00:08 цагт өгснөөр Аврах гал унтраах 30 дугаар ангийн тасгийг гаргахад 6х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг унтраасан.
Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлхийн зуслангийн Цуурайтын аманд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 00:40 цагт өгснөөр Аврах гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргахад 7х7 метрийн хэмжээтэй мансардтай байшингийн мансардны хэсэг шатаж байсныг унтраасан.