
Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо Гэрэл төвийн баруун талд 53 дугаар байрны 5 давхараас сэтгэцийн өвчтэй хүн гэрийнхээ цонхоор үсрэх гэж байсныг аюулгүй болгосон, гэрийн хаалга нь онгойх боломжгүй тул уг хүнийг цонхоор буулгаж Шархадны эмнэлэгт хүргэх шаардлагатай байна гэсэн дуудлагыг дүүргийн цагдаагаас 10:35 цагт өгснөөр Аврах ангийн, Аврах шуурхай салбарын бүлгийг гаргахад 50 настай эмэгтэй байсныг аврах шуудуу өмсгөж, аврах олсоор буулган цагдаагийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлж өгчээ.
Д.Ундрах