
1. Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Мобикомын зуслангийн Баруун талд Булагийн эхэнд хажуу айлын байшин нурсан гэсэн мэдээллийг 22:16 цагт өгсний дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 3 алба хаагч очиход 8х18 метрийн хэмжээтэй 2 давхар мансардтай байшингийн дээврийн төмөр хучилт хуурч 6х6 метрийн хэмжээтэй зуслангийн байшин дээр унасан байсныг иргэдтэй хамтарч холдуулсан.
2. Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булагийн 20 дугаар гудамжинд айлын байшингийн дээвэр нурж хажуу айлын гэр дээр унасан гэх мэдээллийг 22:31 цагт өгсний дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 3 алба хаагч очиход 5 ханатай гэр дээр 4х15 метрийн хэмжээтэй барьж байгаа гражийн дээвэр хуурч унасан байсныг холдуулах арга хэмжээ авч ажилласан.
3. Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Гурав 61-ын гарам, Жаргалант тосгонд 2 гэр нурж нялх хүүхэдтэй эмэгтэй, хөгшин хүмүүс дарагдсан гэх мэдээллийг 22:25 цагт өгсний дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 6 алба хаагч гарч замдаа явж байх үед иргэд 105 дугаарт холбогдож дуудлагыг буцаая өөрсдөө шаарлагатай арга хэмжээ авсан гэж мэдэгдсэн тул бүрэлдэхүүнийг буцаасан.
4. Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтын 3 дугаар гудамжинд хураалттай мод нурж гэр, автомашин дээр унасан гэсэн мэдээллийг 22:55 цагт өгсний дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 3 алба хаагч очиход гэр, Киа “Автима” загварын автомашин дээр тус айлын хажуу талд нь хашаа барихаар хураасан хашаа салхинд хийсч унан гэрийн хойд хэсэг дотогшоо цөмөрсөн, машин сэвтсэн байсан тул цагдаагийн байгууллагад хандаж шийдүүлэх талаар зөвөлгөө өгсөн.
5. Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Хандгайтын зуслан Богины аманд цахилгааны шугамын тулгуур мод гэр дээр унасан гэсэн мэдээллийг 22:27 цагт Цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн ээлжийн инженерт мэдэгдэж шийдвэрлүүлсэн.