зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Цогтбаатар Б.Хурцыг Дэд станц дэлбэлэх үүрэг өгч байсан гэв

2014-7-28
0
ЖИРГЭХ

24283    Улсын Их хурлын Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Ганбат танаа

Хүсэлт

2014-05-22 Зуун мод хот    

Хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох тухай

Юуны өмнө Та бүхний цаг заваас хугаслан буйдаа гүнээ хүлцэл өчье.

Донровын Цогтбаатар би 1974 онд хотод төрж МУИС, ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны Академи, мөн Академийн докторантурыг тус тус төгсөж, 1998 оноос ТЕГ-т ажилтнаас тасаг, хэлтэс. газрын дарга хүртэл бүх ажлыг эрхлэн ажиллаж ирлээ. Энэ хугацаанд тус газрын Сөрөх тагнуулын газрын даргаар хоёр удаа томилогдож ажилласан ба хариуцсан ажилдаа тодорхой амжилт гаргаж Төр, байгууллагын шагналаар олонтаа шагнуулсан ба захиргааны болон бусад зөрчил, гэмт хэрэгт холбогдож байсангүй.

Харамсалтай нь, хувийн өс хонзонгийн улмаас намайг буруутгах зорилго бүхий тодорхой хүний зохион байгуулалттай, хууль бус үйл ажиллагааны улмаас 2013 оны тавдугаар сараас эхлэн өнөөдрийн байдлаар огт үндэслэлгүй 3 эрүүгийн хэрэгт, миний эхнэр мөн л ямар ч хамааралгүй атлаа 1 эрүүгийн хэрэгт холбогдож эдгээр нь өнөөдрийг хүртэл нэг нь ч эцэслэн шийдэгдээгүй байна.

Д.Цогтбаатар би төрийн эрх бүхий байгууллагуудын шалгалтын үйл ажиллагааг хүндэтгэж бүх зүйл хуулийн дагуу шийдвэрлэгдэнэ гэсэн итгэл үнэмшлээр өнөөг хүргэсэн боловч өнгөрсөн бүтэн жилийн хугацаанд намайг үндэслэлгүйгээр мөрдөн мөшгөх, гэмт хэрэгт холбогдуулах, цагдан хорих заналхийлэх зэргээр хохироох явдал хэрээс хэтэрсэн тул Та бүхэнд хандаж буйг ойлгож хүлээн авахыг хүсэж байна.

Миний ийнхүү хохирч буй нь эдүгээ АТГ-ын дэд даргаар ажиллаж байгаа Батаа овогтой Хурцын хувийн өс хонзонгийн сэдэлтэйгээр албаны эрх мэдлээ урвуулан ашигласан хууль бус үйл ажиллагааны үр дүн юм.

Миний хувьд Б.Хурцтай ямар нэгэн хувийн өс хонзонгүй ба түүнтэй 2005-2006 онд ТЕГ-т ажиллаж байхдаа түүний зарим хууль бус тушаалыг биелүүлэхээс татгалзсан, зарим зохисгүй үйлдлийг нь илээр шүүмжилдэг байснаас надад дургүйцэх болсон ба хожим нь тэрээр ТЕГ-аас чөлөөлөгдөх болсныгоо миний илээр шүүмжилж, шаардлага тавьж байснаас болсон гэж үзэж намайг үзэн ядаж эхэлсэн нь тодорхой болсон юм. Би түүний удирдлагад ажиллаж байхдаа дараахь байдлаар санал зөрөлдсөн бөгөөд тухайлбал, Б. Хурц нь ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын даргаар 2005-2006 онд ажиллаж байхдаа:

-ГЕГ-ын дарга X.Баатарт холбогдох хэргийг шалгах явцад уг хэрэгт шалгагдаж байсан Амгаланбаатар гэгчээс эрүүгийн хэргээс гаргаж өгнө хэмээн 50 сая төгрөг авсныг би эхнээс нь эсэргүүцэж, уг мөнгийг эрүүгийн хэрэгт хавсаргаж прокурорт шилжүүлэх шаардлагыг байнга тавьж байсны улмаас үл ойлголцолд хүрсэн.

-2006 оны 3 сард Б.Хурц нь өөрийн “Сарнайх" хорооллын дэргэд баригдаж байсан ХУД-ийн 12-р хороонд байрлалтай "Сөүл констракшн" (өөр нэртэй байж болох) барилгын компаний барьж буй байрны цахилгааны подстанцийг шатаах, эсвэл дэлбэлэх үүргийг тухайн үед хэлтсийн даргаар ажиллаж байсан В.Нямханд, тасгийн дарга П Бадамгарав бид гуравт өгч ямар учиртайг нь лавлахад:... ТЕГ-ын төсвийг нэмүүлэхийн тулд ямар нэг террорист халдлага болсон мэт байдал бий болгоно, чи Орост төгссөн байж яагаад мэдэхгүй байна вэ? ОХУ-ын ХАБХ дандаа л ийм юм зохион байгуулдаг шүү дээ ... гэж байв. Тухайн үед уг тушаал нь Б.Хурцын бизнесийн өрсөлдөгчөө дарах гэсэн зорилготой нь илт байсан тул би эсэргүүцэж байсан билээ.

-2005 оны намар Б.Хурцын өгсөн үүргийн дагуу тухайн үед ЭЦГ-ын дарга байсан, эдүгээ БНАСАУ-д суугаа элчин сайд М.Ганболдын гар утсыг чагнахдаа өөр хүний нэрээр тогтоол үйлдэж, хууль бусаар хянаж байсан нь 2006 оны хавар илэрсэн хэрэг гарсан бөгөөд миний хувьд энэ талаар огт мэдээгүй байсан боловч Б.Хурц өөрийн дээрх хууль бус үйл ажиллагааг намайг М.Ганболдод хэлсэн хэмээн үзэж өсөрхөх болсон ;

-Б.Хурц нь тухайн үед удирдлагад нь ажиллаж байсан залууст: ... та нар хоёрын хооронд ганц хоёр сая төгрөг хүмүүсээс авч болохгүй, удахгүй бид нарыг 200 - 300 сая төгрөгөөр гуйдаг болно ; ... удахгүй бид нарыг улстөрчид томилдог биш харин бид тэдний "но"-г цуглуулж байгаад тэднийг удирддаг болно ... зэрэг зохисгүй яриа өгүүлбэрийг нь илээр шүүмжилдэг байсан зэргээс болсон хэрэг юм.
Дээрх байдлаас үүдэн Б Хурц нь Д.Цогтбаатар намайг дараахь байдлаар илт үндэслэлгүйгээр эрүүгийн 3 хэрэгт холбогдуулах ажлыг зохион байгуулаад байна.

1. 2012 оны 12 сард Д.Цогтбаатар надад хандсан иргэн, авлигын гэмт хэргийн шинжтэй 19 өргөдөл, компаний видео танилиуулга бүхий флэш дискийн хамт өгсөн нь а) АТГ-ын харьяалах асуудал ; б) дурьдсан зүйлийг 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд улс төрийн зорилгоор ашиглах магадлалтай байсан тул би Б.Хурцад (түүнтэй урьдчилан зөвшилцсөний дагуу дээрхи 2 үндэслэлийг хэлж) өгсөн.

Миний энэ үйлдэл нь НҮБ-ын авлигын эсрэг конвенци, МУ-ын Авлигын эсрэг хууль, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хуулиудыг удирдлага болгон үүргээ биелүүлж АТГ-ын албан тушаалтанд мэдэгдсэн хууль ёсны үйл ажиллагаа атал Б.Хурц нь миний анхааруулж хэлсний дагуу ямар ч арга хэмжээ (5 сар) аваагүйгээр үл барам намайг төрийн нууц материалыг Б.Хурцад задруулсан гэх зохиомол хэрэг (ЭХ-ийн 87.1 дэх зуйл ) үүсгэн шалгах ажлыг УЕП-ын дэргэдэх МБА-ны дарга И.Пүрэвцоггтой хамтран явуулсан. Уг материал (өргөдөл) нь шинжээчийн 2013 оны 06 сарын 03-ны өдрийн дүгнэлтээр ‘Төрийн нууцад хамаарахгүй" гэсэн боловч одоо болтол эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. Энэ хэргийг шалгах явцад МБА-ны дарга И.Пүрэвцогт нь дуудаж заналхийлэх, мөрдөн байцаагч Тулга нь ТЕГ-т ирж ажилтнуудтай уулзах үедээ ТЕГ-ын нууц мэдээллийн сангийн компьютерийн дэлгэцнээс "маш нууц" мэдээг гар утасны аппаратаар нууцаар авч байгаад баригдсан. ТЕГ-ын нууц эх сурвалжийг задруулсан гэх мэт хууль бус үйл ажиллагаа олноор гарч, зөвхөн Д.Цогтбаатар намайг яллах талыг баримталж ЭБШХ-ийг явуулах төдийгүй мөрдөн байцаагч Тулгыг Б.Хурц АТГ-т дуудаж уулзан; ... чи Д.Цогтбаатарыг заавал. яаж ийж байгаад эрүүгийи хариуцлагад татуулна шүү... гэж нөлөөлсөн явдал ч гарч байв.
Мөн 2012 оны 12 сард миний сануулж хэлсээр атал (2013 оны ерөнхийлөгчийн сонгуульд хууль бусаар ашиглагдаж болзошгүйг) ямар ч арга хэмжээ аваагүйгээр үл барам эсрэгээр нь Д.Цогтбаатар намайг Ерөнхийлөгчийн эсрэг үйл ажиллагаа зохион байгуулсан гэх гүтгэлгийг тарааж байсан болно.

-УМБГ-аас намайг 2013 - 06 - 03 нд ЭХ-ийн 148.111 зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж 2 сар цагдан хорьсон. Ингэхдээ ХБНГУ-ын иргэний эхнэр Гантуяагаас их хэмжээний мөнгө залилан авсан хэмээн шалгасан ба шалгах үндэслэл нь: Д.Цогтбаатар намайг эдгээр хүмүүсийг шалгах ажпын хэсэгт орж ажиллаж байсан, Гантуяагийн банкинд хадгалуулсан мөнгийг очиж шалгалаа гэх үндэслэлүүд байв.

Гэтэл эдгээр үйл ажиллагаа явагдаж байх үед уюу 2005 оны эхний хагаст би Монголд байгаагүй, ОХУ-д гэр бүлийн хамт байсан (2004 оны XII сараас 2005 оны VII сарын сүүлч хүртэл), ТЕГ-т тухайн үед дээрх хэргийг шалгах ажлын хэсэг батлагдаж байгаагүй. Гантуяа гэгч нь Д.Цогтбаатар намайг танихгүй, надад ямар нэгэн мөнгө, эд зүйлс залилан мэхлүүлээгүй нь тогтоогдсон боловч энэ хэрэг мөн л одоо хүртэл эцэслэн шийдэгдээгүй байна. Энэ хэрэгт намайг буруутгасан дээрх үндэслэлийг бүрдүүлсэн мэдүүлгүүдийг Б.Хурц өгсөн ба түүний мэдүүлгийг үндэслэж 2013 - 06 - 17 нд намайг хорьж мөрдөх хугацааг сунгахын тулд яллаглагчаар татаж байв.

Б.Хурц нь намайг энэ хэрэгт сэжиглэгдэн хоригдсоны дараа уг хэрэгт гэрч болох ОХУ-д хамт байсан хүмүүсийг АТГ-т дуудуулах. миний гэр бүлийн гишүүдийг хууль бусаар (уг хэргийг АТГ шалгаагүй) мөрдөн мөшгих, урьдчилан хорих 461-р ангид эргэлт уулзалт, өмгөөлөгчтэй уулзах үед утсан харилцааг хянах зэрэг үйл ажиллагааг ил явуулах болсон.

Энэ хэрэг үүсэхээс 3 сарын өмнө News.mn сайт болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр Д Цогтбаатар миний талаар « Цагдаагийн хурандаа Д.Цогтбаатарт эрүүгийн хэрэг үүсгэжээ» гэсэн гарчигтай огт үндэслэлгуй гүтгэлэг нийтлэгдсэн ба энэ нийтлэлийн News.mn сайтад тавигдсан төлбөрийг АТГ-ын гүйцэтгэх ажлын зардлаас “тусгай ажлын зардал" хэмээн баримт үйлдэж авсан нь тогтоогдсон (баримт бий).

Мөн энэ үед Б.Хурц нь : ... Д.Цогтбаатарыг удахгүй хориулж, хэн ч биш бопгоно .... гэж байсан бол намайг хоригдсоны дараа түүнтэй уулзсан ТЕГ-ын даргад “Би Д.Цогтбаатараас хувийн өсөө авч байхад бүү саад бол. Би түүнд ямар нэг аргаар ял өгүүлнэ... . Д.Цогтбаатар амьд явах эрхгүй хүн ...” зэргээр ил шууд хэлж , олон улсын конвенцууд, МУ-ын үндсэн хуулиар хамгаалсан миний эрхэнд халдан заналхийлж байв. (Б.Хурц нь дээрх хэргийн явцад Гантуяатай харилцаж байсан, Гантуяагийн гэрийн үйлчлэгч нь Б.Хурцын эхнэрээр дамжуулан Б.Хурцтай уулзаж Гантуяад холбогдох хэргийг аргалж өгөхийг гуйж байсан зэрэг энэ хэрэгг намайг сэжигтнээр татахаас илүүтэй Б.Хурцыг сэжиглэх сэжүүр илэрсэн талаар цагдаагийн ажилтнууд ярьсан байдаг юм ).

Миний бие дээрх хэрэгт үндэслэлгүйгээр сэжиглэгдэж 2 сар хоригдсон талаараа УМБГ-т хандахад - таныг Б.Хурц гэх хүний мэдүүлгээр голлон шалгасан, эрүүгийн хэрэгт Б.Хурцын өгсөн мэдүүлэг байгаа тул та хэрэг бүрэн шийдэгдсэний дараа гомдлоо гаргаарай гэж хэлснээр өнөөдрийг хүрэв.

3. Дээрхи 2 хэрэгт би дээр тоочсоноор хилсээр шалгагдаж, өнөөдрийг хүртэл шийдвэрлэж өгөхгүй (хэрэгсэхгүй болгох талаар өмгөөлөгч 7 удаа, би 2 удаа хүсэлт гаргасан) хохирсоор атал энэ оны 04-р сарын 04-нд АТГ-аас эрх мэдлээ хэтрүүлсэн (ЭХ -ийн 264.11) гэх хэрэгт шалгах болж мөн өдрөөс Төв аймаг дахь урьдчилан хорих төвд хоригдон өнөөдрийг хүрлээ.

Энэ хэрэг нь ТЕГ-т 2012 онд хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой үндэслэлтэйгээр МУ-ын Эрүүгийн хуулийн 82-р зүйлээр шалгагдсан иргэн Г.Бадамрагчаа, харьяалалгүй этгээд болох өвөр монголын О.Цэнгэл нарын ТЕГ-ын ажилтнуудаас хариугаа авах гэсэн гомдлоос үүссэн бөгөөд энэ хэрэгт би огт хамааралгүй, АТГ-ын үүсгэсэн эрүүгийн хэргийн 264.II зүйл дэх хэрэг нь "хүндэвтэр" хэрэг тул хорьж шалгах үндэслэлгүй атал "оргож болзошгүй" гэх хууль бус үндэслэлээр цагдан хориод байна. Гэтэл миний бие өмнөх 2 хэрэгт таслан сэргийлэх арга хэмжээ хоёр давхардуулан авагдсан, оргон зайлах ямар ч боломжгүй (миний хувьд оргох нь ямар ч утгагүй) хүн билээ.

Харамсалтай нь энэ хэрэг мөн л Б.Хурцын сонирхол, зохион байгуулалтаар эхэлж, мен л урьдийн сценарийн дагуу 1 жилийн өмнөөс интернет болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Д.Цогтбаатар нь О.Цэнгэл нарыг хэлмэгдүүлсэн"" гэх гүтгэлгийг төлбөртэйгээр нийтлүүлж, О.Цэнгэл нарын хэргийг шүүхээр цагаатгуулж, хариуд нь тэднээр намайг гүтгүүлэх байдлаар ажиллагаа явуулж эхлээд байна. Энэ талаар О.Цэнгэл нар нь 1 жилийн емнөөс шүүхээр орж цагаатгуулахаар хүмүүстэй ‘"тохиролцсон" дараа нь ТЕГ-ын болон прокурорын ажилтнуудыг шийтгүүлнэ, бидний ард Б.Хурц дарга зогсож байгаа хэмээн ярьж явсан нь эдүгээ ийнхүү хэрэгжиж буйд харамсаж байна.

Хэдийгээр үнэмшилгүй мэт санагдаж болох ч Б.Хурц нь зөвхөн намайг буруутгах үүднээс ТЕГ-ын удаан хугацаанд хуулийн дагуу явуулсан ажлын үр дүн болох 2 хэргийг шүүхээр хэрэгсэхгүй болгох, цагаатгах шийдвэрийг гаргуулаад байна.

Энэ нь эх орноосоо урвасан гэх В.Нямханд болон энэхүү О.Цэнгэл нарт холбогдох хэргүүд юм. Эдгээр нь прокурорын хяналтын дор хуулийн дагуу явуулсан. тодорхой баримт нотолгоотой хэргүүд байсныг ийнхүү үлэмж эргэлзээтэйгээр шийдвэрлэсэнд ТЕГ-ын бие бүрэлдэхүун болон тус байгууллагатай далд хэлбэрээр хамтран ажилладаг хүмүүс ихээхэн цочирдож, төрд итгэх итгэл үнэмшилд нь тодорхой хэмжээгээр нөлөөлж буйг дурьдах нь зүйтэй болов уу.

Миний зүгээс хамгийн гайхаж буй нь Д.Цогтбаатар намайг Б.Хурц АТГ-ын дэд дарга болсноосоо хойш бүх төрөл садан, найз нөхдийг минь шалгаж, мөрдөж мөшгөөд ч хууль зөрчсөн явдал байхгүй тул арга мухардахдаа төрийн байгууллагын үйл ажиллагааны үр дүнг хөсөрдүүлэээд ч хамаагүй намайг буруутгахад чиглэж буйд маш их харамсаж байна.

Эдүгээ намайг шалгаж буй хэрэгт 14 хоногоос илүү хугацаагаар хорих нөхцөл бүрдүүлэхийн тулд өвөрлөгч О.Цэнгэлээр ... энэ Д.Цогтбаатар нь 2008 онд намайг аптны уурхайтай байх үед мөнгө нэхсэн хүн мөн шиг байна... гэх гүтгэлгийг гаргуулж хорих хугацааг сунгах зэргээр хуулийг бүдүүлгээр зөрчсөн үйл ажиллагаа явуулж байна.

Өнөөдрийн байдлаар надад үүсгээд байгаа хэргүүд нь Эрүугийн хуулийн 148.111:149.111; 87.1; 264.11 дахь зүйлүүд байгаа ба эдгээрээс зөөхөн 264.11 заасан "эрх мэдлээ хэтрүүлэх” зүйл нь АТГ-ын харьяалалд бусад нь цагдаа болон бусад байгууллагад харьяалагдах юм. Гэтэл прокурорын байгууллагаас эдгээр хэргүүдийг бүгдийг нь АТГ-т хууль зөрчин харьяалал тогтоосон нь дээр дурьдсаны адил Б.Хурцын зүгээс хувийн хонзонгоо авах боломжийг бүрдүүлж, миний хувьд өөрт холбогдох хэргүүдийн бодит байдлыг хөндлөнгийн нөлөө, оролцоогүйгээр шийдвэрлүүлэх боломжийг хасч буй хэрэг юм.

Түүнчлэн, 2014 - 04 - 04 нд намайг цагдан хорьсоны дараа миний эхнэр, бага насны 2 хүүхдийг минь олон хоногоор дагаж мөрдөх болсон нь илэрсэн ба энэ нь Б.Хурцын “ амьд явах эрхгүй" гэх заналхийлэл хэрэгжих бодит эрсдэл гэж үзэхэд хүргэж байна.

Олон улсын хэвшиж тогтсон зарчим, хэм хэмжээгээр бол тухайн хэрэгт шалгагдаж буй иргэнээс бусад гэр бүлийн гишүүдийг мөрдөн мөшгих нь бие даасан гэмт хэрэгт тооцогддог. Гэвч энэ хууль бус үйл ажиллагаа нь 2013 оноос өнөөг хүртэл тасралтгүй явагдаж байна.

Мөн миний хуулиар хүлээсэн үүргээ биөлүүлэх явцад шалгагдаж байсан хүмүүсийг турхирч миний болоод ТЕГ-ын ажилтнуудын эсрэг ажиллуулж, тэднийг айлгаж дарамтлах явдал ч хэрээс хэтрэв. Тухайлбал: В.Нямхандыг нууцаар мөрдөн шалгадаг (АТГ-ын) нэгжид томилж, өнгөрсөн хугацаанд зөвхөн намайг мөрддөг албан бус групп байгуулж ажиллуулж ирсэн ба АТГ-ын өмнө шийдвэрлэвэл зохих асар их ажил байхад зөөхөн намайг буруутгах сэжүүр олохын тулд улсын хөрөнгийг үргүй зарцуулж байгаад харамсаж байна.

Дээрхи байдлыг дугнэвэл:
АТГ-ын дэд дарга Б Хурц нь Д.Цогтбаатар надаас хувийн өс хонзонгоо авахын тулд албан тушаал, эрх мэдэл, нөлөөгөө ашиглан жирийн нэгэн гэр бүлийг хэдэн жилээр хууль бусаар мөрдөн мөшгиж, хугацаагүйгээр зохиомол хэрэгт татаж, хорьж, гэм буруу нь тогтоогдоогүй байхад хэвлэл мэдээллээр гүтгэн доромжлох ажлыг төрийн мөнгөөр явуулж, иргэн хүний амьд явах эрхийг эчнээгээр хасч, хууль шүүхээс гадуур урьдчилан ял шийтгэл оногдуулах зэргээр сэтгэл санаа болон бие махбодийн хувьд хохироох явдал хэрээс хэтрээд байна.

Өнөөгийн эрх зүйт нийгэмд Д.Цогтбаатар би хэн нэгэнд таалагддаггүй, эсвэл гомдоосон байсан ч ямар ч хууль зөрчөөгүй тохиолдолд гэмт хэрэгт татагдаж дөрвөн зохиомол эрүүгийн хэрэг) хорьж мөрдүүлэх ёсгүй гэж үзэж байна.

Тэрээр АТГ-ын дэд даргаар томилогдсоноосоо хойш АТГ, ЦЕГ, УЕП-ын дэргэдэх мөрдөн байцаах албаны бүхий л хүч хэрэгслийг ашиглаж намайг мөрдөн мөшгиж шалгахад миний хувьд ямар нэг хууль зөрчсөн зүйл илрээгүй байхад яагаад больчихож болдоггүй юм бэ?

Миний хувьд Б.Хурцтай хувийн журмаар учраа ололцох гэж хэдэнтээ оролдсон.
Хүлээсэн үүргээ биелүулсэн албан хаагчдыг хэн ч хамгаалахгүй, Монгол төрийн эсрэг үйл ажиллагаа явуулж байсан харьяалалгүй этгээдийн өс хонзонг төрийн байгууллага авсаар байх уу.

Та бүхэн Монгол Улсын иргэн Д.Цогтбаатар болон миний эхнэр Ч.Мандах, хоёр хүугийн минь төлөө дараахь арга хэмжээг яаралтай авч өгөхийг хүсч байна.

1. Д.Цогтбаатар миний холбогдоод буй дөрвөн хэрэгт хувийн ашиг сонирхлоор хандаж буй хөндлөнгөөс болон албан тушаал эрх мэдлийн хувьд нөлөөлөх бүрэн боломж магадлалтай АТГ-ын дэд дарга Б.Хурцын эрх хэмжээнээс гадуур, АТГ-аас өөр байгууллагад хуулийн дагуу харьяалуулж бодит байдлыг шударгаар тогтоож шийдвэрлүүлэх боломжоор хангах;

2. Би болоод миний гэр бүлийн гишүүдийн амьд явах эрх, аюулгүй байдалд заналхийлж буй заналхийлэл, хууль бус мөрдөлт мөшгөлтийг зогсоох;

3. Прокурор, шүүхийн байгууллагад хөндлөнгөөс нөлөөлөх, ялангуяа Б.Хурцын хууль бус нөлөөлөл маш их байгааг анхаарч Д.Цогтбаатар намайг хууль бусаар цагдан хорих зэргээр эрх зүйн байдлыг минь дордуулж буй талаар хуулийн дагуу шаардлагатай арга хэмжээг авах (миний бие 2013 онд анх цагдан хоригдсон үеэс дээрх байгууллагын ажилтнуудад хандаж үзэхэд тэд бүгдээрээ хуульд заасан боломж буйг «дээрээс эхэлсэн тул аргагүй» гэдэг үгээр хэлдэг болсон бөгөөд энэ нь улс төрийн ямар нэг нам хүч бус АТГ-ын Б.Хурц гэдэг хүн болох нь нийтэд ил бөгөөд энэ хүний бусдын нэр барьж хуулийн болон бусад байгууллагад нөлөөлөх, дураараа аашлах явдал хэрээс хэтэрч буйг анхаарахыг хүсч байна)

4. Төрийн хөрөнгийг зарцуулан хэвлэл мэдээллээр бусдыг гүтгэх, эрүүгийн онц ноцтой хэрэгт худал мэдүүлэг өгөх байдлаар бусдыг хэрэгт холбогдуулах, гэрч хохирогчдод нөлөөлөх, иргэдийг хууль бусаар тагнах зэрэг АТГ-аас (энэ байгууллага бус Хурц) явуулж буй хууль бус үйл ажиллагааг Авлигын эсрэг хуулийн 26.II зүйлд заасны дагуу ТХДХ -ээс шалгах;

5. ТЕГ-ын хэвийн үйл ажиллагаа, ялангуяа ажилтнуудын сэтгэл зүйд нөлөөлж буй сөрөг үйл ажиллагаа (О.Цэнгэл нарт холбогдох хэргийг шалгах явцад үүсч буй) -г зохистой хэлбэрээр анхаарч арга хэмжээ авах талаар анхаарч өгөхийг хүсье.

Эцэст нь Д.Цогтбаатар би хэн нэгнийг буруутгаж хариуцлага тооцуулах, ямар нэг албан тушаалд дахин томилогдох зэрэг сонирхол огт үгүй бөгөөд зөвхөн гэр бүл хоёр бяцхан хүүхдийнхээ хамт элэг бүтэн, тайван амьдрах боломжийг л хүсч буйг хүлээн авахыг чин сэтгэлээсээ хүсч байна.

Та бүхний ажилд төвөг удаж, саад болсондоо хүлцэл өчиж. хүндэтгэсэн
ХУД-ийн XI хорооны иргэн Д.Цогтбаатар

(Миний бие 2013 оны 10 сард энэ асуудлаар ТХДХ-нд хандаж байсан болно)

0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (62)

  • zochin (202.179.11.178)
    ene Hurts gegch etgeed ih nugel hiij bna daa. hiisen, helsen bugd chin chamd bish yumaa gehed ur hiihded chin uiliin ur ni edlegdeh bolno doo
    2014 оны 07 сарын 29 | Хариулах
  • зочин (115.187.88.3)
    Хурц гэдэг хүн боливол таарна. Ямар аймар хүн бэ чи. Хүнийг хувийн өс хонзонгоор шоронд суулгаад , дээр нь амьд явах эрхгүй гэж заналхийлдэг ямар ес суртахуунтай хүн бэ. Шударга ажил хийдэг залуучуудаа ингэж шоронгоор заналхийлж бие сэтгэл санааг нь мохоогоод байвал ямар ч хүн айгаад үнэнчээр ажиллаж амьдарч болохгүй нь байна шүү дээ. Төр засгийн удирдлагууд анхааралдаа авмаар юм. Амьдарч байхдаа үхэхгүй юм шиг авирлаад, үхэхдээ амьдраагүй юм шиг үхдэг гэдэг эртний нэг үг бий.
    2014 оны 07 сарын 29 | Хариулах
  • tagnuulch ehnertei ger buliin tuuh (103.11.194.166)
    ene bol yaahav tomchuudiin asuudal baina. gevch bi bol jiriin har ajil hiideg hun manai ehner tagnuuliin baiguulgad ajild orhod tuhai ued bi ih bayarlaj baisan gevch daraa ni buh zuil sorgoor noloolson ter tagnuul geed baigaa chini ailiin ger bul uimuulcheed siihgui yavdag ulsuud baina lee yaahav bi tsalingaaraa hairtai ur huuhed hairtai haniigaan chadan yadan tejeegeed yavdag hun l dee tegtel tangnuulaas namaig dugaaraan nuutslaad bainga daramtaldag bolson zanal hiildeg bolson /ene humuus jaahan zanal hiilhed hunii erh notstoi zorchloo geh yum/ minii huvid amidarlaaraa zorchuulcheed helehech gazar oldohgui arga yadaag huugeen onchruuleed ehnereesee salah shivdee odoo minii amidral tam bolj gombiin gozon tolgoi ajil nertei yumand yavj bor dars erguulhees oor zuilgui hun bolj huvirsan bi unheer amidrah temuuleh zorilgui hun bolj huvirsan bi ene ugeerei huniig shuumjleh gej bicheegui setgeleen huvaaltsahiig l hussen yum
    2014 оны 07 сарын 29 | Хариулах
  • Зочин (182.160.39.49)
    хурц гэж их л нүгэл хурааж байгаа хүн байх шиг байнаа
    2014 оны 07 сарын 29 | Хариулах
  • Зочин (182.160.35.184)
    Arai l aimaar yumaa ene turiig utgaar ni samuuruulj bainadaa
    2014 оны 07 сарын 29 | Хариулах
  • yana daa (103.26.193.15)
    hunii sursan zang suraar booj boldoggui gegcheer ene tsogtbaatar shorond bhdaa hurtel hun helmegduuleh yumaa, chi yana daa
    2014 оны 07 сарын 29 | Хариулах
  • zochin (103.26.193.1)
    B.Hurts bidniig davsagnii tsaana nus ch bish, tsus ch bish bhad naimaa hiij hul deeree togtson hun, ter uuriinhuu ariun tsagaan hudulmuruur shingesen ed hurunguuruu amidarch bga hun yum bilee
    2014 оны 07 сарын 29 | Хариулах
  • zochin (103.26.193.2)
    ENE NIIGEMD AVLIGATAI INGEJ TEMTSEH AAVIIN HUU BSAN UU ARD TUMEEN BIDNII MUNGUUR GARAA UGAAGSDIIG HURTS TSEVERLEJ BGA. HURTSAD AMJILT, ERUUL ENHIIG HUSIE
    2014 оны 07 сарын 29 | Хариулах
  • зочин (124.158.109.90)
    Иймэрхүү аргаар мөнгө олж эхнэр Сарнайгийнхаа визнесийг цэцэглүүлдэг хүн шүү дээ.Арай л бишээ Хүний амьдралаар ингэж тоглож болох уу ХУРЦ ЛУЙВАРЧААН өөрий нь шоронд суулгах юмсан.
    2014 оны 07 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.131.238.58)
    хэн нэгэн албан тушаалтанд таалагдахгүй бол тэр хүн ямар албатай бсан хэнч биш болдогийн жишээ юм даа энэ
    2014 оны 07 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.131.238.58)
    Ер нь энэ эх адаггүй зүйл урьд засгийн газруудад бдгүй байсан байх аа муу ч гэсэн Нямдорж чинь хуулийн байгуулгыг гайгүй авч явсан юм биш үү хуулийханий энэ их адаггүй бие биенээ үл хүндэтгэсэн замбраагүй байдал олгархи мафуудын тэр дундаа гэмт хэрэгтэнгүүдийн өгөөш хоол доромжилол болоод дуусах вий дээ
    2014 оны 07 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.26.193.22)
    Унэнии хувь байгаа даа ? Еронхиилогчид юу ч хиихээс буцахгуй иим хумуусээр оориигоо хурээлуулдэг нь ямар учиртай юм вэ ? Женко Хурц Билэгт гээд ? Оюунлаг хумуусииг хулээж авч чаддаггуй юм бна даа
    2014 оны 07 сарын 29 | Хариулах
  • Зочин (183.177.98.82)
    тагнуул авилгатай тэмцэх газарт намын төлөөллийг нь харгалзан томилоод байгаа нь ард түмний санал нууц аргаар хуйвардсанаа нууж, авилгачидаа шуургуулаад жирийн ардын болон жинхэнэ шудрага төрийн албан хаагчдыг шоронд хорьж дуу хоолойг нь боомилоод Монгол улсаа хөгжүүлэх үү гадны нөлөө биш үү. хэд насална гэж Б.Хурц шуналдаа хөтлөгдөөд улсынхаа хөгжлийг сүйрүүлээд шатаагаад түмэрдээд байх санаа агуулж явдаг юм болоо. аймаар юм үүнийг дийлэх газар монгол байхгүй юм биш үү. сургуульд шилж сонгож авах хэрэгтэй л дээ эх орныхоо өмнө тангараг өргөсөн түмний элч байх ёстой хүмүүс нь арай дэндүү юм биш үү ард түмэн та бүхэн юу бодож байна. би лав айчихлаа
    2014 оны 07 сарын 29 | Хариулах
  • АРД (122.254.127.80)
    ҮНЭХЭЭР ИЙМ ЗЙЛ БАЙДАГ БОЛ ХУУЛЬ,ШҮҮХИЙНХЭН ЯЛЗАРЧЭЭ.ХУРЦЫГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ.
    2014 оны 07 сарын 29 | Хариулах
  • Зочин (182.160.36.248)
    энхбатыг алж энхбаярыг хэлмэгдүүлсэн явдал үнэхээр ноцтой байх шүү?
    2014 оны 07 сарын 29 | Хариулах
  • монгол (202.21.113.141)
    ер нь хөгийн гарууд энэ дээр ажлын албадуудад ажилладаг юм байна дээ. ҮАБАлбаны дэд дарга гэсэн чинь манай нутгийн нэг бааранд агсан тавиад нутгийн засаг даргыг дууд гээд баллаж өгсөн гэгээн цагаан өдөх. би бол энэ хүний бичсэнд 100 хувь итгэж байна. нөгөө сэтгэгдэл устгах бичих 10 хүний баг нь ажиллаад эхэллээ. доорхи сэтгэгдэл бичсэн хүний адил бий болгосон машиныхаа хохирогч нь өөрсдөө байдаг гэдэг яг үнэн. энэ бол түүхийн үнэн
    2014 оны 07 сарын 29 | Хариулах
  • айж байна аа (103.26.193.16)
    үнэн бол хурц ч нэртэйгээ адил аймаар гар юм даа францаас хүн хулгайлсан гэж байсан эвгүй л гар юм
    2014 оны 07 сарын 29 | Хариулах
  • Zochin (103.26.193.8)
    Ene muu Tsogtbaatar bolimoor uma! ATG d shlagdaj bga hun bolgon helmegdej bn geh um, shitguulsen hun bolgon l daragnarihan huviin os honzon avalt geh um!? Harin ch ATG sain ajilj bn, muu avilgalchid aisanda huniig gutgeh uil ajilgaa yavuulj bn!!!!
    2014 оны 07 сарын 29 | Хариулах
  • Bodol. (103.26.193.19)
    50 sayaa uguud Baatar shorond orokh uu...hudal medee bn....Khurts ter ued hamtl orokh baisan Enkhbayr khaan baisan bizdee...
    2014 оны 07 сарын 29 | Хариулах
  • irgen (103.26.193.23)
    Хүчтэний өмнө хүчгүй нь буруутай. Ноёнтой тэрсэлбэл толгойгүй гэдэг дээ хувь заяатайгаа эвлэр өөр сонголт үгүй эрхэм ээ
    2014 оны 07 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.26.193.22)
    Unemshij boloh esehiig shalgaj l medne de
    2014 оны 07 сарын 28 | Хариулах
  • UUUU (106.38.204.55)
    MONGOL TLCAD ER NI ENE ARDCHILEL GERCH IRCNEER UNEN JM GEJ BNA YY YMAR AIMAAR JM BE XYBIINXAA ACYYDLIIG XOORONDOO YAriad zoxizyylj bnoldoggui jm yy dandaa oshoo abalot gitgeleg, negnee xoricon zagdcan, b ardrchilal jjm bdag jm yy a4dchilcan darga nar ychriig oloochee
    2014 оны 07 сарын 28 | Хариулах
  • Хүндэт чекист (103.26.193.21)
    Хахаха Цогтбаатар дүүдээ: Ард түмний дэмжлэг албан тушаалаас хүчтэй гэж нэг хүн хэлж байсан байхаа. одоо өөрийгөө өрөвдүүлэх гэж байгаа юм байх даа. хамт хоригдож байгаа хүмүүсээсээ яавал шоронгоос гардаг домыг асуу, шалыг нь сайн угаа, босгыг нь долоо. хүнийг хэлмэгдүүлэх ямар байдгийг хэлээд, учирлаад ойлгохгүй болохоор чинь бурхан биеэр чинь мэдрүүлж байгаан. чи олон ч эх хүнийг цусаар уйлуулсан даа. чиний дарга, хамт ажиллаж байсан журмын нөхөд чинь, удирдаж явсан цэргүүд чинь яагаад өмөөрөхгүй байгаан, хуулиар үүрэг хүлээсэн өмгөөлөгч тань хүртэл таг чиг байхын. дуугүй байна гэдэг чинь чамайг байх газраа байгаа юм байна гэдгийг зөвшөөрсний шинж дээ, муу хоёр үзүүрт зүү минь
    2014 оны 07 сарын 28 | Хариулах
  • Зочин (112.72.13.131)
    Шоронд байгаа хүний бичсэн юманд үнэмшиж болохуу.
    2014 оны 07 сарын 28 | Хариулах
  • иргэн (182.160.6.192)
    ЭЛБЭГДОРЖ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ, ӨӨРИЙН ЧИНЬ ТОМИЛУУЛСАН ЭНЭ ХУРЦ ГЭГЧ ЭТГЭЭД АРАЙ ДЭНДЭЖ БАЙГААМ БИШ ҮҮ. ТА МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУВЬД ЭНЭ АСУУДАЛД АНХААРЛАА ХАНДУУЛЖ НЭГЭН ГЭР БҮЛИЙН ХУВЬ ЗАЯАНЫ ТӨЛӨӨ ХӨНДЛӨНГИЙН ШАЛГАЛТ ЯВУУЛЖ ҮНЭН МӨНИЙГ НЬ ОЛОХ ХЭРЭГТЭЙ БАЙНА.
    2014 оны 07 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.26.193.6)
    Avilgaltai temtseh gazar, eruugiin tsagdaagiin gazart bgaa ene aimar humuusee holduulaachee, unheer mangasuud
    2014 оны 07 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.26.193.12)
    ene hurts Bol unheer tsagaan tagtaan dureer huvirsan ih muu hun shu, gencogiin hun gedeg yum bilee, hun hulgailsan hun shuu dee, ene hun unheer hogiin yum
    2014 оны 07 сарын 28 | Хариулах
  • Зочин (194.230.155.231)
    Улсын нүд чих болох тагнуулын газрыг үндсэнд нь устгаад хэдэн тэжээлийн ямаа оруулцан юм бишүү?Манайхан өрөвдөлтэй өөр хоорондоо л нэг нэгнээ тагнах бололтой.Зарчимдаа хоёр том хөрш япон солонгос якут туваг тагнах ёстой бусуу?!Улс орон нэг жижгэрч доошоо орхоороо дотроо л банхалзах нь олширдог болтой.Сүүлийн үед миний бодлоор Төрд мэддэг захирдаг ямар нэгэн юм байхгүй тагжаахайтайгаа адилаар бэлэгдэл болцон засгын газар гээч том шимэгч хорхойн гэр бүл цадах яагаачгүй төрд татвар өгөгч том газрууд өршөөл хүлээгээд гэдийцэн ард түмнээ улайн цайм шулан мөлжсөн феодал гэхэд арай багдхаар ***** нийгэм гээч л цогцолж улс гүрэн мөхөх дээрээ очоод байх шиг.Зарим хүмүүс энэ тэнд зам засаад барилга бариад хөгжөөд байна гэж бодоод байх шиг.Тийм биш тусгаар тогтнолд энэ хийгээд байгаа бүтээн байгуулалт ямарч хамаагүй тэгээд ч төрийн мэдлийн юм ганц ч байхгүй гээд цаашилбал дотор муухайрч гар бадайрах биз.Хүмүүсээ санаагаа нээгээч!!
    2014 оны 07 сарын 28 | Хариулах
  • altan (202.126.89.193)
    ehner huuhdiig ni tor hamgaaldaggui yum bol ard tumen hamgaaltsgaaya.ted yamar buruutai yum.Bur bolohgui bol burangui toriin esreg bosson ch yadag yum
    2014 оны 07 сарын 28 | Хариулах
  • zochin (103.26.193.1)
    muusain avilgach nartai temtsej olon terbum tugrugiig ard tumen bidend erguulen ugch bga shu
    2014 оны 07 сарын 28 | Хариулах
  • zochin (103.26.193.12)
    humuusee ene Tsogtbaatar chin uuruu enenees hed dahin doloon dor, hunii muu uzej, tamalj, zovoodog, huniig hairlah setgelgui, alban tushaalaa ashiglaj olon huniig shorond hiisen dee, ter humuusiin eejuud tsusaar uilj bsan daa, tegeed uuruu aimaar bayan, odoo neeh shudarga hun boloh gej..jujiglej bgan
    2014 оны 07 сарын 28 | Хариулах
  • Ачу (194.230.155.231)
    Угаасаа энэ Хурц хэмээх нөхөр чинь Энхбатыг алсан хүн гэж би сэжгэлдэг.Тэгээд ч Эрлэгдоржийн хүн шүүдээ!!Энэ чавганц иймэрхүү хүмүүсээр тойрон хүрээлүүлчхээд баацагнаж байдаг.Улс орон улам дампуурч сүйрч байдаг!!Самуун төртэй хууль гэдэг ядуучуудад үйлчилдэг бичвэр болцон яанаа!Худалч ерөнхийлөгч хулгайч дээрэмчин,залилагч эх орноо худалдагч нүүрсчин УИХ- н гишүүд засгын газартай ер нь гадаадуудын бичээд байгаа шорон улс гэдэг үнэн болтой.Ард түмний нэг хэсэг уншдаг бол энэ улс орон чинь сөнөлөө ухаараач сэтгэл санаагаа дэлгээч гэж уриалмаар!!
    2014 оны 07 сарын 28 | Хариулах
  • zochin (103.26.193.4)
    ene mashiniig bii bolgoson humuus etsesdee uursduu hohirogch ni bolno doo huurhii
    2014 оны 07 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.26.193.21)
    Aimaar yum baina daa.
    2014 оны 07 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.26.193.3)
    тагнуулын нөлөө бүхий удирдах ажилтан хурц -та нар хоёрын хооронд ганц хоёр сая төгрөг хүмүүсээс авч болохгүй, удахгүй бид нарыг 200 - 300 сая төгрөгөөр гуйдаг болно ; ... удахгүй бид нарыг улстөрчид томилдог биш харин бид тэдний "но"-г цуглуулж байгаад тэднийг удирддаг болно .гэж хэлж байсан нь үнэн бол үнэхээр аймшигтай . юун 7-н сарын нэгэн,юун нөгөө ***** барьсан гээд байгаа мөнхбаяр. төрийг эргүүлэхдээ тулбал ийм юм ярьж байгаа хурц мэтийн хүмүүсийн яриа үнэнд дөхөх байх. төр анхаарч байх л зүйлийг хурц хэлжээ.
    2014 оны 07 сарын 28 | Хариулах
  • Аймаар (103.26.193.13)
    Хурц гэдэг хүн төрийн албан хаагчдийг дарамталж, өөрийнхөө өмнө бөхөлзүүлэх гэдэг болсон байна билээ. Үүнийг би биеэрээ туулсан хүн. Гадуур хүмүүс түүнийг Солонгосын казиногоос салдаггүй, тоглох мөнгийг нь Ажнайн Бат-Эрдэнэ талаад бараг бөхөлзөөд дагаж явж байхыг нь харсан гэж ярьж байсан. Бас хүнээс шантаажилж их хэмжээний мөнгө авдаг ч гэж их ярьдаг болсон. Та нар сонссон байх. ҮҮнийг бичлээ гэж намайг барьж хорьж ч магадгүй аймаар хүн юм байна билээ.
    2014 оны 07 сарын 28 | Хариулах
  • hh (103.26.193.17)
    ATG gedeg gazart baidag humuus chin deeremchin shantaajchin boldog gesen. nud ni ooholson aimaar deeremchin boldog yum bilee
    2014 оны 07 сарын 28 | Хариулах
  • hh (103.26.193.2)
    hurts mongold gavya baiguulj baigaa genuu, soliorol
    2014 оны 07 сарын 28 | Хариулах
  • irgen bna (103.26.192.146)
    ene huniig taliigaach Enhbatiin araas oruulchih yum bish bizde??? yamar geechiin aimar yertuntsud amidraad bnaa...
    2014 оны 07 сарын 28 | Хариулах
  • Зочин (182.160.5.180)
    Энэ хүүхдүүдийн хоорондын зөрчил үнэн шударгаар л төгсөөсэйдээ. Бурхан минь.
    2014 оны 07 сарын 28 | Хариулах
  • Зочин (180.149.78.20)
    АЙМШИГТАЙ ЮМ АА ДАА. УНЭН МЕНИЙГ НЬ ОЛЖ ТОГТООНО ГЭЖ МОНГОЛЫНХОО ШУУХЭД Л НАЙДАЯ .
    2014 оны 07 сарын 28 | Хариулах
  • Зочин (182.160.34.15)
    дуртай үёдээ л бидний орон байрыг ч шатааж дэлбэлэх улсууд төрд байна даа. 40 -50 мянгатынхан анхаарах хэрэгтэй.
    2014 оны 07 сарын 28 | Хариулах
  • yoyoyo (188.64.247.13)
    bi yu unshchih vaaa . burhan min muu arduud hulgaich tonuulchin reketvvded shiitgvvlj bdiiim bishvv . huuliin neriin umnuus gesen tsagaan zahtnuuud chin ulaan aluurchid deeremchin ustgagchid buzaruud baidag bololtoi . shine hvchin shin niigem garah heregtei yum bn daa .
    2014 оны 07 сарын 28 | Хариулах
  • АНг***** (202.179.11.90)
    Тэр 50 саяын хахууль өгч гарч ирдэг Амгаланбаатар чинь одоо Говь-Алтай аймгийн засаг дарга хийж байгаа нөхөр шүү дээ.Иймэрхүү этгээдүүд л төрийг самарч байна даа
    2014 оны 07 сарын 28 | Хариулах
  • zochin (103.26.193.7)
    B.Hurts bol niigmiin hamgiin hund hestuu talbart zutgej yavaa hun. Ene hun bol Mongold gaviya baiguulj bga hun.
    2014 оны 07 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.26.193.10)
    энэ хурц гэдэг хүн чинь нөгөө нэг баярын хэрэгт сэжиглэгдсэн хүнийг хулгайгаар авчирдаг овоо гар мөн үү. ер нь энэ томчууд үйлийн үрийг ухаарч ойлгохгүй улсууд юм даа. тухайн үед цагтаа томорч явсан хүмүүсийн үр удмыг сайн судлаарай. та бүхэн үр удам чинь үүрд монголоос яваад эсвэл бүр тасарчихгүй л юм бол үйлийн үрээ бодоод нүгэл үйлдэхээ больмоор юм.
    2014 оны 07 сарын 28 | Хариулах
  • mgl irgen (202.55.191.76)
    za ene tsotbaatar gej hun baahan hunees mungu shantaajilj bgd barigdanguutaa uur hun luu bulzaaruulj gene bolil do kgurst gej hunii achaar harin bid nar turiin nereer hun shantaajildag yumnaas salj bna odoo humuusee ta nar ajil buteeh gej urdiih shig gaal mergjiliin hyanaltiin humuusiig arihduulah showdah yamarch shaardlga gui bolson ted atg aigaad gaduurch hamt hool idya gej helddegui bolson shuu khurtsad baatar tsol ugiee bayarlaa gej helya
    2014 оны 07 сарын 28 | Хариулах
  • bolimoor ymaa (103.26.192.162)
    erunhii said baisan bayr bolon miatiin olon terbum idsen khorolsuren nariiin dotnii naizan khurts guai shvv dee ene 3 erhemen sanzain hausan hurtel hurush zergeldee amidardag shvv tom khuun hurtel taivand surdag ene uuruu oligarah ym baij iim huntee baihad mongol ulas hugjuhuu
    2014 оны 07 сарын 28 | Хариулах
  • Irgen (103.26.193.13)
    Erhem enonhiilogch ta ene bugdiig odoo zogsoohgui yum uu?
    2014 оны 07 сарын 28 | Хариулах
  • engiin ergen b (103.26.192.162)
    atg darga hurtsiig sain midnee zaisand mash tom hamgaalaltai hausand amidardag geriinhee hajuud tom hunsnii delguur bolon tom olon davhar obiyokttoi sanzaidaa buhel buten terbum hiden zuun sayiin hausand amidarch bas reng rover avt mashintai yaavch turiin tsalingaar engej khun bayjahuu
    2014 оны 07 сарын 28 | Хариулах
  • Зочин (203.91.119.102)
    bar asan yutai unen helev ee,taivan eleg buten amidral chuh*****
    2014 оны 07 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.26.193.3)
    Odoo yamar aimaar tsag boloo ve!
    2014 оны 07 сарын 28 | Хариулах
  • Зочин (77.58.89.209)
    Элбэгээ одоо энэ хэлмэгдүүлэлтээ зогсоосон дээр дээ бага дээр нь.Тэгэхгүй бол олон хүний хувь заяа, хөрөнгө мөнгөөр гараа угааж бна энэ хуулийнхан.Хурц өөрөө монгол хүн биз дээ уг нь.Хэн нэгний захиалгаар ажилдаг хүн юм аа даа.Харамсалтай л бна залуу хүн байж
    2014 оны 07 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.131.231.243)
    Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ. Сайн л нягталж шалгах хэрэгтэйдээ. Төрийн албан хаагч хүн гэнэт л хага баяжина гэдэг учиртай.Хэлж ярьж байгаагаасаа нэг их дутахааргүй нөхөр гэж сонссон шүү.
    2014 оны 07 сарын 28 | Хариулах
  • Guest (103.26.193.25)
    Hun alsan n bagadad bga yum bhda
    2014 оны 07 сарын 28 | Хариулах
  • Mohgol (103.26.193.22)
    B.Hurts shig undur deed bolovsroltoi, unench shudarga, eh orhiihoo tuluu tsohiloh zurhtei zaluu cham shig yumaar oroldood yahav dee
    2014 оны 07 сарын 28 | Хариулах
  • Зочин (203.194.115.35)
    Open Door sonind anx garaa bizdee Hulgailchich
    2014 оны 07 сарын 28 | Хариулах
  • үнэнийг хайгч (202.70.38.154)
    Ямар ч асуудалд холбогдсон цэвэр үлдэж чадах ганц хүн бол яах аргагүй Хурц юм байна. Хүний амиар наадах түүнд юу ч биш бололтой. Тэртээх он жилүүдэд Энхбатыг Францаас хулгайлж ирээд аминд нь хүрсэн. Үйлдэл нь ил болсон ч арга хэмжээ авагдаагүй, харин дарга болсон. Одоо тагнуулчдаа ээлж дараагаар нь намнаж эхэлж байна. АТГ гэдэг ер нь алж талах газар юм биш үү,Энэ янзаараа бол Хурцыг үхэл ч дийлэхгүй байх шүү
    2014 оны 07 сарын 28 | Хариулах
    • engiin ard
      atg dargan uuruu oligaarah uls turiin hul gar hun baij baihad yaaj ulas hugjuh ym bee
      2014 оны 07 сарын 28
  • zochin (216.147.190.153)
    elbegdorj eronhiilogchiin tomilson luivarchin bna. arai denduu bna daa.urid ni zugeer morooroo amidarch baisan huniig alsan bizdee.ardchilal chini hunii amidraliig bulaaj avahad,huniig hench bish bolgohod .hunii amiig avahad zoriulagdaj baigaamuu ardchilsan eronhiilogchoo .ta yaridag shigee unen moniig olooch humuus ooriig chini harj l baigaa shuu shudarga l baitsgaaya l daa eronhiilogchoo .huniig alj chaddag luivarchin hurts gej uiviagui amitaan.ene buhnii chini hariug chi bish ur huuhed chini toldog horvoogiin jamiig medehuu ter ued chi burhanaas yaj ch guigaad yuch hiigeed diilehgui l bolovuu
    2014 оны 07 сарын 28 | Хариулах
    • engiin ard
      taaa yaag zuv hilleeee
      2014 оны 07 сарын 28
  • Zochin (85.218.60.11)
    Bysdiin gar hul bolson HYRTS heneeh amitan uilee uzeh bhdaa,yadaj bhad dandaa bysfiig helmehduulj yabahiin.Iim huneer gar huluu bolgosoniig bodohoor E ch medehgui
    2014 оны 07 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт хоноглохгүй байхыг зөвлөв
    6 цаг 3 мин
  • Аялалд гарахдаа “мартаж болохгүй” зүйлсийн жагсаалт
    6 цаг 23 мин
  • Бөхийн өргөөний уулзвараас Натурын зам хүртэлх хааж, шинэчилнэ
    7 цаг 15 мин
  • Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан, бороотой
    7 цаг 20 мин
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    19 цаг 14 мин
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
    Өчигдөр 13 цаг 44 мин
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
    Өчигдөр 13 цаг 38 мин
  • Э.Цэндбаатар WBA холбооны Хойд Америкийн 2x аварга боллоо
    Өчигдөр 13 цаг 20 мин
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
    Өчигдөр 12 цаг 17 мин
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • Монгол наадмын тэнгэрт “шинэ салхи” сэвэлзэв
    Өчигдөр 11 цаг 23 мин
  • Бороо орж байгаа үед нөөлөг салхинаас болгоомжлохыг зөвлөв
    Өчигдөр 11 цаг 13 мин
  • Тэмээтэй хөшөөний уулзварыг хааж шинэчилнэ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан, оройдоо дуу цахилгаантай аадар бороо орно
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
    Уржигдар 22 цаг 26 мин
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
    Уржигдар 22 цаг 14 мин
  • Б.Пүрэвсайхан: Сайхан зүтгэж л байна, болох байгаа
    Уржигдар 19 цаг 32 мин
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
    Уржигдар 18 цаг 59 мин
  • Танилц: “Улсын харцага” цолны болзол хангасан бөхчүүд
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • "Бүх цэргийн наадам"-аар шөвгөрсөн найман бөхийн допингийн хариу иржээ
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • Улсын цолонд ойрхон бөх #9: Аймгийн хурц арслан М.Еркебулан
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
  • Наадам айсуй: Төрийн наадамд ганц ч сум алдалгүй 40 онон түрүүлсэн Хөдөлмөрийн баатар, Дархан мэргэн Ш.Даваахүү
  • Тэдний "Чингис Жагаа"-гийн "Төрийн шагнал" хүртэж байгаа уран бүтээлд дайн үлдээсэн үгс
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
  • Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Монголчууд донтох хандлага хамгийн бага таван үндэстний нэгээр тодров
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Наадам айсуй: Төрийн наадамд ганц ч сум алдалгүй 40 онон түрүүлсэн Хөдөлмөрийн баатар, Дархан мэргэн Ш.Даваахүү
  • Боломжгүй мэт гайхамшигтай спортын 4 таамаг 
  • Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Төв аймгийн Бүрэн сумыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа
24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК