
"Х.Тэмүүжин сайдын нялх амраг" гэгдэж хэвлэлээр нэг шуугиулсан Г.Сарангэрэл нарын таван хүнд холбогдох хэргийн шүүх хурал дөнгөж сая Эрүүгийн нэгдүгээр шүүхэд эхэллээ. Шүүх хурал хаалттай болж байгаа учир сэтгүүлчдийг оруулахгүй байна. Өнгөрсөн удаад Г.Сарангэрэлийг батлан даалтад гаргасан ч шүүх бүрэлдэхүүн 461 дүгээр хорих ангид үргэжлүүлэн хорихоор шийдвэрлэсэн билээ. Мөн шүүгдэгч Г.Сарангэрэл болон түүний өмгөөлөгч Г.Батбаяр нар хэргийг шүүж буй шүүгч Б.Мөнх-Эрдэнээс татгалзах хүсэлтээ хоёр дахь удаагаа гаргасан байна. Тиймээс энэ удаагийн шүүх хуралд шүүгч Б.Мөнх-Эрдэнэ оролцох эсэх нь тодорхойгүй байгаа юм.
Д.Ундрах /24tsag.mn/