
Мөн 8см-ийн голчтой мөндөр 30 гаруй минут орсон гэж байна. Салхи шуурч, мөндөр буусан хэсэгт 5 айлын 29 иргэн байжээ. Аюулт үзэгдлийн улмаас300 гаруй бог мал мөндөрт цохиулж, нэг иргэн машинтайгаа 30 гаруй метр өнхөрсөний улмаас амиа алдсан байна. Мөн гурван дүнзэн байшин нурж, байшингийн хажууд байсан машинд дарагджээ. Харин “Ланд круйзер” маркийн машин 4 км гаруй газар салхинд хийсч, задарч унасан гэх мэдээллийг ОБЕГ-ын дэд дарга Бадрал өглөө.
Д.Ундрах