
“Цахилгаан тээвэр” компаний цахилгааны контактын инженер залуу 600 вольтын хүчдэлд цохиулж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Ар гэрийнхэн нь ихэд гомдолтой байгаа бөгөөд ажил үүгээ гүйцэтгэхээр дуудлага өгсөн газар очиход нь компаниас нь тогийг нь таслаагүй байсан нь амиа алдахад хүргэсэн гэж үзэж буй юм. Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж тус компаний хөдөлмөр хамгааллын инженерт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна.
Д.Ундрах /24tsag.mn/