
Баянгол дүүрэг 12 дугаар хороо "Мөнгөн гүүр" эмнэлэгт Дундговь аймгаас түлэгдсэн хүүхэд ирж эмчлүүлэх явцдаа нас баржээ. Дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн бүрэлдэхүүн очиж шалгахад Дундговь аймгийн Дэлгэр сумын гуравдугаар багт оршин суудаг 7 сартай эрэгтэй Б гэгч түлэгдэн ирж эмчилгээ хийлгэж байгаад нас баржээ. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ халуун цай, хоол, гал цахилгаан хэрэгслээс хол байлгаж ямагт анхаарал болгоомжтой байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Д.Ундрах /24tsag.mn/