
Өнгөрсөн гуравдугаар сарын 23-24-нд шилжих шөнө эцэг нь төрсөн хүүхдүүдээ хазаж тамласан жигшүүрт хэрэг гарсан билээ. Тодруулбал эхийг нь хичээлдээ явсан хойгуур төрсөн эцэг нь 2 настай охин болон 8 настай хөгжлийн бэрхшээлтэй хүүгээ өдөржин хазаж, боож, тамлан зовоосон байдаг. Харгис эцгийг хэрэг гарсан даруйд саатуулсан боловч энэ сарын 25-ны өдөр сулласан байна. Ийнхүү сулласан нь Шүүх эмнэлэгээс хүүхдүүдийн гэмтэл хүнд биш гэж гарсантай холбоотой гэнэ.
Хэрэг одоогоор прокурор дээр байгаа бөгөөд эрүүгийн хуулийн 181.2, 100.1 гэсэн зүйл ангиудаар ял төлөвлөгдөж магадгүй байгаа юм байна. Тус хэрэг эцэслэн шийдвэрлэгдтэл түүний эхнэр болоод хүүхдүүд дахин аюултай нөхцөл байдалд ороод байгааг Лантуун дохио ТББ-аас мэдээллээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (13)