"Ноёд" группын Ерөнхийлөгч гэх Г.Буяндорж нарыг шүүх хурал өнөөдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд болно.Нийслэлийн прокурорын газраас Г.Буяндоржийг Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс баяжмал авч өгөх нэрээр БНХАУ-ын иргэдээс 1,2 сая ам.доллар залилсан, иргэн С.Билэгтээс "Ноёд констракшн" компаниа эргүүлэн авах гэж хуурамч бичиг баримт бүрдүүлсэн зэрэг хэрэгт буруутгаад байгаа юм.
Д.Ундрах /24tsag.mn/





















































