
ЧД-ийн 9 хороо “Цагаан байрны гадна автомашинаас эд зүйл хулгайлаад байна” гэсэн мэдээллийг шалгахад: Уг хороонд оршин суух Т ын эзэмшлийн Pajero автомашины зүүн хойд хаалганы жижиг шилийг СХД-22. хороонд суух З /эр.30н/ гэгч согтуурсан үедээ хагалж савхим хүрэм, майхан зэргийг хулгайлан авч зугтаасныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлсэн хэргийг ЧДЦХ-1 шалгаж байна.