
АТГ-аас өнгөрсөн шөнө Ерөнхий сайдын зөвлөх Л.Гансүхийг гурван хүний хамт баривчлан саатуулсан талаарх яриа гараад байна. Шинэчлэлийн Засгийн газраас “Нүүрс” хөтөлбөрийг хоёр жил дараалан хэрэгжүүлж байгаа бөгөөд өнгөрсөн жил энэ хөтөлбөрийг Ерөнхий сайдын зөвлөх Л.Гансүх хариуцан ажиллахдаа их хэмжээний мөнгө идсэн байж болзошгүй хэмээн АТГ-аас шалгаж эхэлсэн аж. Юутай ч энэ талаар АТГ-ын холбогдох албаныхнаас тодруулах гэсэн боловч бодитой хариу өгчих хүн алга.
Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын холбогдох хүнээс тодруулахад "Хорих 461 дүгээр ангид Л.Гансүхийг хорьсон гэх мэдээлэл манайд ирээгүй" гэв. Юутай ч уг мэдээлэл үнэн худал нь ийн мэдэгдэхгүй байгаа юм.
Энэ талаар удахгүй мэдээлэх болно.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (7)