Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд ажиллаж байсан АМГ-ын гурван ажилтан ор сураггүй алга болсон талаарх мэдээллийг бид хүргэсэн. Тодруулбал, энэ сарын 24-нд тэд гараад зургаан хоноггүй сураггүй байсан юм. Тэгвэл албаныхан хоёр геологичийг олсон гэдгээ мэдэгдлээ.Харин 24 настай Н.Мөнх-Эрдэнэ гэгч залууг одоо хүртэл хайж байгаа аж. Одоогоор уг сумаас 30 гаруй бүрэлдэхүүнтэй баг нэг иргэнээ олохоор ажиллаж байгаа гэнэ. Тухайн газар усгүй, айл амьтан багатай болохоор хүмүүс цангаж амиа алдаж магадгүй аж. Эсэн мэнд олдсон хоёр залуугийн хувьд шээсээ ууж, үерийн устай таарч амь гарч чаджээ.
Д.Ундрах /24tsag.mn/





















































