Шинэчлэлийн Засгийн газар Хөвсгөл далайн эрэг дээр хуралдана гэж байснаа иргэдийн шүүмжлэлээс болоод больсон. Тэгээд дараа нь Булган аймгийн Хутаг-Өндөр суманд хуралдахаар болж сайдууд хөдөөг зорьсон. Тэгвэл өнөө өглөө 10 цагт Засгийн газрын хуралдаан эхэлжээ. Уг хурлаар аймгуудыг Улаанбаатар хоттой холбох авто замын ажлын явц, “Шинэ сумын төв” төслийн хэрэгжилт, дулаан хангамжийг хэрхэн шийдэж байгаа, хөдөөгийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр зэрэг 10 орчим асуудлыг хэлэлцэнэ.
Засгийн газрын хөдөө болж байгаа хуралд бүх сайдууд оролцож байгаа гэнэ.
Сэтгэгдэл (2)