Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхий сайдын талаар АТГ-ын мэдэгдэл бүрэн эхээрээ

2014-8-01
0
ЖИРГЭХ

48817

48817

48817

48817

Авлигатай тэмцэх газраас Ерөнхий сайд Н.Алтанхуят өгсөн мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

МЭДЭГДЭЛ

Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байгаа Лүймэдийн Гансүх нарт холбогдуулан 2014 оны 04 сарын 24-ний өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 150 дугаар зүйлийн 150.3-т заасан гэмт хэрэгт 2014250001748 дугаар эрүүгийн хэрэг үүсгэж Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасны дагуу мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж эхэлсэн.

Мөрдөн байцаалтын шатанд Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг өөрийн туслахаараа ажиллаж байсан Н.Даваахүү, Л.Эрдэнэбулган, Л.Гансүхийн эхнэрийн төрсөн дүүгийн охин Б.Мөнгөнтуяа, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Улсын Их Хурлын гишүүний зөвлөхөөр ажиллажбайсан М.Тулга, Ерөнхий сайдын охин А.Саранзаяа, Хүнсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Э.Төмөрбаатар нартай хамтран хувийн аж ахуйн нэгжүүд үүсгэн байгуулж ард иргэдэд хямд үнэтэй нүүрс нийлүүлэх “Нүүрс” гэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, тогтоомжийг зөрчиж, өөрсдийн албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Монгол Улсын Төрийн өмчит компаниас 2012-2014 онд 279,000 тонн шигшиж, ангилсан чанартай нүүрсийг 1 тонныг нь 27,500 төгрөгөөр авч, ард иргэдэд 1 тонныг нь 80,000 төгрөгөөр худалдаж их хэмжээний ашиг олж, Төрийн өмчит компанид олон тэрбум төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан.

Мөн дээрх албан тушаалтнуудын өөрсдийн үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжүүд нь “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлснээрээ алдагдалтай ажилласан хэмээн Монгол Улсын Засгийн Газрын 2012 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 204 дүгээр тогтоолоор 854 сая төгрөг, Хөдөлмөрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн Төсвийн тусгай сангийн хөрөнгөнөөс Үндэсний хөрөнгө оруулалтын банкаар дамжуулан 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 1,5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хууль бусаар гаргуулан авч төсвийн хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байна.

Дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь нотлогдож Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 196 дугаар зүйлд заасны дагуу Л.Гансүх, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Улсын Их Хурлын гишүүний зөвлөхөөр ажиллаж байсан М.Тулга, Хүнсний аюулгуй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Э.Төмөрбаатар нарыг 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263,2, 150 дугаар зүйлийн 150.3, 1661 дүгээр зүйлийн 1661.2-т заасан хүнд, онц хүнд гэмт хэрэгт гэм буруутайд тооцон ял сонсгон, яллагдагчаар татаж Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 671-1, 671-2, 671-3, 671-4 дүгээр захирамжууд гарч Л.Гансүхийг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд 2014 о.ны 07 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягаас манай байгууллагын мөрдөн байцаагч, комиссар Д.Золжаргалд яллагдагч Л.Гансүхтэй уулзах талаар 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн ЗГ-1/150 дугаар мэдэгдэл ирүүлснийг хүлээн авч, 2014 оны 07 сарын 31-ний өдрийн 175 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4-т заасан ашиг сонирхлын зөрчил үүсэж байгаа тул Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасан эрхийнхээ дагуу яллагдагч Л.Гансүхтэй уулзуулах боломжгүй" талаар мэдэгдсэн болно.

Гэтэл Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг нь тус газрын мөрдөн байцаагчийн гаргасан шийдвэрийг үл хүндэтгэн Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй хамт Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд очиж 2014 оны 07 сарын 31-ний өдөр яллагдагч Л.Гансүхтэй уулзлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн дээрх үйлдэл болон 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн гаргасан мэдэгдэл нь Сэжигтэн, яллагдагчийг баривчлах шийдвэрийг биелүүлэх тухай Монгол Улсын хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-дахь хэсэг, Хууль зүйн сайдын 2013 оны 04 дүгээр 03-ны өдрийн А/75 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Баривчлах, цагдан хорих байрны дотоод журам”-ын 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг зөрчсөн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 245 дугаар зүйлийн 245.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна.

Монгол Улсын Авлигын эсрэг хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т зааснаар “Авлигатай тэмцэх газар нь авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, энэ хуульд заасан этгээдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан, төрийн тусгай байгууллага юм.

Авлигатай тэмцэх газраас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа Л.Гансүх нарт холбогдох эрүүгийн 2014250001748 дугаар хэрэгт Авлигын эсрэг хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан эрх, үүргийнхээ дагуу мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа болохыг албан ёсоор мэдэгдэж байна.

АВИЛГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР

0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (39)

  • itgehed hetsuu (119.194.146.98)
    MGL-oos oor ES ni huulizuin saidtaigaa niileed huuliig buduulgeer zorchdog uls oron, said gej baidag bolov uu. ES-iinh ohin, hurgen ni ingej udaa daraa heregt holbogdoj bsan tohioldol bas baidag bolov u. Shudarga yos hugjsun uls orond bol iimerhuu surag l garval ES ooroo sain duraaraa ogtsrood uuchlalt guigaad yavdag gesen shuu. Shudarga baitsgaaya gej orildog 1 hun ene ued yagaad duugui bgaad bnaa????
    2014 оны 08 сарын 02 | Хариулах
  • jy (202.179.7.6)
    ATG-han sain bn ajilaa meddeg zaluus bn da
    2014 оны 08 сарын 02 | Хариулах
  • Зочин (49.0.184.241)
    Gansuhiin araas Badamjinai, Enkhbold, altnii hulgaich Su. Batbold naraa shorond ilgeegeechee
    2014 оны 08 сарын 02 | Хариулах
  • Зочин (49.0.184.241)
    Gansuh bol jinhene BUZAR BOHIR harhnii hoid suv!!!!!!!!!!!!!!
    2014 оны 08 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.131.227.162)
    Одоо ерөнхий сайдыг огцруулж хамт шалгах нь зөв тэр бас хамаатай, тэгэхгүй бол хөндлөнгөөс нь оролцоод АТГ-ын ажлыг нь хийлгэхгүй юм байна. Их сандарч гүйгээд байхыг бодход хамгийн их хамаатай нь тэр өөрөө!!!!!!!!!!!
    2014 оны 08 сарын 02 | Хариулах
  • Fb (112.72.11.67)
    Shudrag baitsgaaya . ATG ajiltan ta buhend amjilt husie ! sain ajuillaarai
    2014 оны 08 сарын 02 | Хариулах
  • fg (202.179.15.9)
    АТГ-ийн залууст ажлын амжилт хүсье. Та нар зоригтой, шударга байна .
    2014 оны 08 сарын 02 | Хариулах
  • азаа (202.72.245.150)
    алтанхуяг их л сандарч байна даа хамаатан садан хамсаатан нар нь шалгагдаад хоригдоод ирхээр өөрийн нь ээлж удахгуй болж магадгүй гээд сандархаас яахав дээ гэхдээ айвал бүү хий хийвэл бүү ай гэдэг дээ хийчихсэн юм чинь юундаа айдаг юм бэ? харин эртхэн өөртөө сайхан өрөө бэлдүүлсэн нь дээр дээ хамаатан садан охин хүргэндээ ч мөн бэлдүүлээрэй хэзээ ч очиж магадгүй шүү дээ...
    2014 оны 08 сарын 02 | Хариулах
  • zochin (80.170.72.119)
    ЛV ovogtoi gansuh shorondoo orvol taarna
    2014 оны 08 сарын 02 | Хариулах
  • Ачу (194.230.155.159)
    Төр нь устсан ерөнхийлөгч нь билэг тэмдэг төдий бас болоогүй алуурчдыг өршөөх эрхтэй юм гэнэ билээ.Ийм улсад хулгайч луйварчингууд тэр дундаа төрд шургалсан хунхуузуудтай нийлсэн эрүүгийн том дээрэмчдээр дэмжүүлсэн ийм хулгайч дээрэмчингүүдийн бүлгүүд энэ улсыг цөлмөөд дууслаа таминь.АТГ болон хэдэн шудрага хуульчид тэмцээд ч ард түмэн хэмээх мэлрээтэж манараатсан хэдэн эргүү малнууд нь дэмжихгүй бараг юу болоод байгаагч ойлгохгүй ойлоглооч надаас холуурл бол болоо гэсэн хувиа хичээгчид болхоор яалтайч билээдээ.Шудрага үйлсийн төлөө жинхэнэ тэмцэж байгаа хүмүүсд чин сэтэглээсээ талархаж байна.Амжилт.Төрийн хулгайчуудад гишгих газар үгүй!!!!!
    2014 оны 08 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.23.51.12)
    eniig er ni yaanaa
    2014 оны 08 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.23.51.12)
    yst aldag said yumaa
    2014 оны 08 сарын 02 | Хариулах
  • Зочин (203.152.167.254)
    uyn duraaraa um be huuli shuuh ni iim bhad yaj huuli sahiulah hen huuliig tooh um be altanhuyag mongoliig burmoson homrohoor shiidsen bololtoi temuujin gej zavhai bas uy chiv de huuhnii *****
    2014 оны 08 сарын 01 | Хариулах
  • altanbagana (180.149.97.1)
    ene bol ashigtai bj magadgui ashiggui bj magadgui yu ch gsn zurgiig n araasn oruulii gsn ug tgd medeelleer sorog huchniihen yu ghnuu terend taaruulj ard tumnii itgeliig tatah gh mt .... ta buhen yu gj bodoj bna ene humuus buhniig medej baidag yu bodoj baigaag yu idej baigaa yu hiij baigaag hentei nz ah duu gd....
    2014 оны 08 сарын 01 | Хариулах
  • altanbagana (180.149.97.1)
    yrn ene bol eeljit songuuliin show ldaa ard tumen min ATG iig sain ajillaj buigaar haruulj busad namuudiin tomchuudiig yuch hiij chadahgui bolgoj baigaa ym ATG bol ardchilsan namiin humuus shuudee karmaand n orson humuus
    2014 оны 08 сарын 01 | Хариулах
  • Зочин (103.26.193.4)
    Нэг л юмыг битгий март. МАН бол мангас шүү.
    2014 оны 08 сарын 01 | Хариулах
  • Зочин (103.26.193.10)
    Энд Сэмэр гэж нэг хүний нэр гараад байна. Энэ хүн бол хөдөөнөөс Говьалтайгаас ирэнгүүтээ мэргэжлийн хяналтын лабораторийн эрхлэгч, ЭМЯ ны газрын дарга хийдэг дархан эрхтэй , Алтангадасынхны хөдөөг ноолуурын ажлыг даадаг эрхэм мөн биз дээ. Ингэж л их багагүй терийн албаар нэг нэгийгээ зулгуйддаг авилгачингууд даа.
    2014 оны 08 сарын 01 | Хариулах
  • oyunaa (112.72.13.147)
    ATGazar naad ilchilj barisan humuusee etssiig ni uztel sain shalgah her.tei sh dee,ehleed l jigteihen sur duulian bolj tv,sonin setguuleer zarlachihaad tag boldog shuu dee,naad gansuhee sain shalgah her.tei genet bayajsan hyatadiin luivarchin shuu
    2014 оны 08 сарын 01 | Хариулах
  • Zochin (103.26.193.14)
    Tom tulnuug aliig ni geh ve Bur deer ue-s tsul bolchihson tomuud tsever tsarailaad surhii shuumjleed suuh um harahaar ineed hureh im
    2014 оны 08 сарын 01 | Хариулах
  • Zochin (103.26.193.2)
    ATG gej idsen uusan humuusiig ilchleed shuuhiin umnuh shatand nogooduuliin humsalsnaas ni huvaaltsdag neg shat bh daa Daraa ni shuuh tsagdaagiin ue shat Gesen ch uhchihgui bol duusahaargui bolson bdag bolov uu
    2014 оны 08 сарын 01 | Хариулах
  • зочин (27.123.214.113)
    одоо том тул нь улдлээ дээ.ухахгуй араас нь марш
    2014 оны 08 сарын 01 | Хариулах
  • зочин (103.26.193.14)
    ХУУЛЬ ЗҮЙН САЙД ХУУЛЬ ЗӨРЧИХӨӨР ЯАДАГ Ч ҮГҮЙ, ЖИРИЙН ИРГЭН БОЛ АЛЬ ХЭДИЙНЭ ШОРОНД ОРЦОН ДОО
    2014 оны 08 сарын 01 | Хариулах
  • Зочин (103.26.193.16)
    Алтанхуягийн хумуус арай хэтрээд б.гаа. Оргил сувиллын дарга Сэмэр гэж алтангадасын нэг амьтан энэ сувиллыг нурааж дуусгаад одоо хувьчилж авах гээд яваад бгаа гэсэн.
    2014 оны 08 сарын 01 | Хариулах
  • Зочин (68.68.34.179)
    Шалгаж байгаа шалгуулж байгаа бүгдээрээ л асуудалтай юм шиг л санагдаад байна
    2014 оны 08 сарын 01 | Хариулах
  • Зочин (112.72.13.111)
    dagnan huuli zorchdog huuli zuin saidtai uls odoo yanam be
    2014 оны 08 сарын 01 | Хариулах
  • MeedEe (112.72.13.133)
    ATG haan shudraga ajillaarai itgej bna shvv
    2014 оны 08 сарын 01 | Хариулах
  • Зочин (182.160.40.159)
    луйварчид хоорондоо үзэлцэээд эхэллээ.
    2014 оны 08 сарын 01 | Хариулах
  • zochin (83.153.69.23)
    ene eronhii saad altsan huyag chini zuvluh luimediin buumedteigee niilj baigaad tusuviin mungu tuuchihsan yum bishuu nuhduu
    2014 оны 08 сарын 01 | Хариулах
  • Зочин (61.102.151.8)
    Шудрага хууль зүй энэ тэр гээд шаацгаагаад байсан хаана байна энэ улсад шудрага юм гэж алга!!!
    2014 оны 08 сарын 01 | Хариулах
  • АРД (49.0.131.142)
    АТГ нь сүүлийн жилүүдэд сайн ажиллаж байгаа шүү, идсэн уусан хүмүүс л айж илдвээр бичиж байгааг харвал үнэхээр сайн ажиллаж байна
    2014 оны 08 сарын 01 | Хариулах
  • АТГ (103.26.193.22)
    ЭЛБЭГЭЭ АЛТАН ГАДАСААР ТУГ ТАХИЖ, УЛМААР АН-ХАА НЭР ХҮНДИЙГ АВАРНА ГЭЖ ТООЦООЛСОН ЮМ БАЙХ ДАА. ТА НАР АРД ТҮМНИЙ ИТГЭЛИЙГ НЭГЭНТ АЛДСААН. ОДОО ЮУ Ч ЧРИАД НЭМЭРГҮЙ. ХЭН Ч АТГ-ЫГ АВИЛГАЛТАЙ ТЭМЦЭЖ БАЙНА ГЭЖ ИТГЭХЭЭ БОЛЬСОН. АТГ ХЭН НЭГНИЙ ЗАХИАЛГААР ХЭН НЭГНИЙГ БУРУУТГАЖ, АЙЛГАЖ ДАРЖ АВАХ МАХНЫ МАШИН БОЛСОН ГЭДЭГ НЬ ТОДОРХОЙ ШҮҮ ДЭЭ
    2014 оны 08 сарын 01 | Хариулах
  • МЭХТ (103.26.193.5)
    ТЭМҮҮЖИН ДАХИАД Л АСУУДАЛТАЙ ХУТГАЛДЛАА. ХУУЛЬ ЗҮЙН САЙД НЬ БАЙЦААН ШИЙТГЭХ АЖИЛЛАГАА ЗӨРЧИЖ БАЙГАА ЮМ ЧИНЬ БУСАД НЬ ЯАХ БИЛЭЭ? ГЭХДЭЭ АТГ-ЫГ ШУДАРГА ЁСНЫ ТӨЛӨӨ АЖИЛЛАЖ БАЙНА ГЭДЭГТ ИТГЭХГҮЙ БАЙНА. ЭД ДАНДАА ЗАХИАЛГААР АЖИЛ ХИЙДЭГ. ХУРЦ, ТЭМҮҮЖИНТЭЙ ДАЙН ЗАРЛАСАН БОЛОЛТОЙ. ЭЛБЭГЭЭ НЬ ЯАХ БОЛОО? МЭХТ МЭХЭНДЭЭ ГЭГЧ НЬ БОЛНОО. ТА НАР ЖИРИЙН ИРГЭДИЙН ХООЛЫГ ИХ БУЛААЖ ИДСЭН ДЭЭ. ЭЛБЭГЭЭ, ЭНХБОЛД, ТЭМҮҮЖИН, АЛТАНХУЯГ НАР МИНЬ
    2014 оны 08 сарын 01 | Хариулах
  • ЗОЧИН (122.201.20.206)
    АРААС ЧИНЬ ГАНЦ НЭГ ХҮН ОЧИХ БАЙХАА
    2014 оны 08 сарын 01 | Хариулах
  • ЗОЧИН (122.201.20.206)
    ШҮҮХ ДУУДСАН БОЛ ЗАНГИАГАА ЗҮҮГЭЭД, ГУТЛАА ӨМСӨӨД МАРШ
    2014 оны 08 сарын 01 | Хариулах
  • ЗОЧИН (122.201.20.206)
    ИДСЭН НЬ БАРИМТААР НОТЛОГДСОН БОЛ ЯЛАА ЭДЛЭЭ ЭДЭЛ МИНИЙ ДҮҮ НАР
    2014 оны 08 сарын 01 | Хариулах
  • ЗОЧИН (122.201.20.206)
    ШОРОНД ХИЙ, МУУ ХУЛГАЙЧИЙГ, АРД ТҮМНИЙ ХӨРӨНГИЙГ ХҮРГЭН, ОХИН ЭХНЭР ААВ ЭЭЖТЭЙГЭЭ НИЙЛЭЭД ИДЭЖ ХАНААГҮЙ ЮУ
    2014 оны 08 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.131.225.147)
    Энэ улсад шударга улс төрч гэж байна уу Бүгд л улсын хөрөнгийн идэж ууж байхын ямар ч ёс суртахуун, ичих нүүр эдгээр хүмүүст байхгүй шунал ихэдвэл шулам болно гэдэг үгний биелэл болсон байа
    2014 оны 08 сарын 01 | Хариулах
  • зочин (202.179.20.201)
    женко,энхболд нарын хийж байгаа ажил ,
    2014 оны 08 сарын 01 | Хариулах
  • Зочин (203.194.114.109)
    Shudarga tal n yalaasai bilee
    2014 оны 08 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Англи vs Хорват: Европын хүчирхэг багуудын халз тулаан ДАШТ-ий тайзнаа өрнөнө
    3 цаг 51 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн ажлын хэсгийн гишүүн Б.Цэцэгсайхан илт нэг талд ажиллаж байна!!!
    7 цаг 20 мин
  • Отгонтэнгэр хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилгын ёслол болов
    8 цаг 40 мин
  • АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
    8 цаг 41 мин
  • Нью-Йорк Никсийн аваргынтөлөөх тоглолт NBA-ийн телевизийн түүхэнд шинэ дээд амжилт тогтоолоо
    9 цаг 11 мин
  • Сангийн сайд З.Мэндсайхан ОУВС-гийн төлөөлөлтэй санал солилцов
    9 цаг 13 мин
  • “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
    9 цаг 18 мин
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд орсон НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ
    9 цаг 21 мин
  • Голомт банк Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг дэмжиж ажиллалаа
    9 цаг 23 мин
  • “Эрдэнэс Монгол”-ын нэрийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” гэж өөрчиллөө
    10 цаг 7 мин
  • “Солонго 1, 2” төслийн эхний ээлжийн 2042 айлын орон сууцыг хүлээж авахаар Улсын комисс ажиллалаа
    10 цаг 41 мин
  • Ц.Сандаг-Очир: Алт хэчнээн өндөр үнэ хүрсэн ч уул уурхайн олборлолтод тавин хяналт шаардлагыг сулруулахгүй
    11 цаг 5 мин
  • “Модны цагаан хөвөн” гэгддэг эм улиасны унгарлын үе хоёр долоо хоног үргэлжилнэ
    11 цаг 18 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    11 цаг 33 мин
  • Европын 13 улсын 13 киног Монголын үзэгчдэд үнэ төлбөргүй хүргэнэ
    11 цаг 36 мин
  • Лионел Месси алмайруулсан, харин Роналду чадах болов уу?
    12 цаг 18 мин
  • Иорданы шигшээ баг ДАШТ-ий анхны гоолоо оруулсан ч Австрийн шигшээд хожигдов
    12 цаг 25 мин
  • Ц.Сандаг-Очир: Эвдэрсэн 54 мянган га газар нутгийг нөхөн сэргээнэ
    12 цаг 31 мин
  • ФОТО: Австри, Иорданы шигшээ багууд яг одоо тоглож байна
    13 цаг 21 мин
  • Баянгол дүүрэгт нийтийн эзэмшлийн 9,3 га талбайд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж байна 
    13 цаг 48 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Бөхийн барилдах эрх хасах шийдвэрийг Ц.МАГАЛЖАВ бус Ёс зүй, сахилгын хорооны гишүүд гаргадаг
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Нидерландын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Хорватын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • FIFA WORLD CUP 2026: “Алтан шаахай”-н төлөөх гол 10 өрсөлдөгчийг нэрлэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
  • Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг Улсын Их Хурал хэлэлцэхийг дэмжлээ
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
  • Бөхийн барилдах эрх хасах шийдвэрийг Ц.МАГАЛЖАВ бус Ёс зүй, сахилгын хорооны гишүүд гаргадаг
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно
  • Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
  • Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг Улсын Их Хурал хэлэлцэхийг дэмжлээ
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Нидерландын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Хорватын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • Авлига хорооллын хойд дүрээр Эхлэл брэнд ХХК-ийн “Monastery tower” төсөл тодров уу?
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК