Цацраг идэхт ашигт малтмал буюу ураны хайгуулын тусгай зөвшөөрлийг Монгол Улсад 1997 оноос хойш олгож эхэлсэн бөгөөд 2014 оны зургаадугаар сарын 25-ны байдлаар 21 аймгийн 9 аймагт 58 зөюшөөрөл олгогдсон байгааг "Босоо хөх монгол" ТББ, "ДМНН" ТББ, Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлөөс мэдээллээ.Тэр дундаа Дорноговь, Сүхбаатар, Дорнод аймгуудад хамгийн олон зөвшөөрөл олгогдсон байгаа аж. 20 зөюшөөрөлтэй Дорноговь аймагт, тухайлбал, Улаанбадрах зэрэг сумдад хайгуул хийж, туршилтын олборлолт хийснээс хойш хүн малын янз бүрийн сөрөг, гаж төрөлт, өөрчлөлт гарах болсныг тус сумын удирдлага, иргэд нь төр, засаг мэргэжлийн болон бусад олон байгууллагад удаа дараа хандсаны эцэст 2013 онд Засгийн газраас томилогдсон "Ажлын баг" ажиллаж, "Ураны эрэл хайгуул, туршилтын олборлолтоос огт болоогүй байна" гэсэн илт хачирхалтай мэдээллийг олон түмэнд хүргэж байгаа аж.
Улмаар байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Дэлхийн Монгол-Ногоон Нэгдэл" ТББ, "Босоо хөх монгол" ТББ-ууд Сүхбаатар аймгийг Дорноговь аймаг шиг болгочихгүйн төлөө хамтран ажиллахаар санал нэгджээ. Тэд Сүхбаатар аймагт гурван ч удаа очиж байгаа бөгөөд хоёр дахь очилтоороо, зөвшөөрөлгүй, хууль бусаар Онгон суманд очиж буусан Францын "Арева" корпорацийн охин компани "Кожеговь" компанийн "Уран дрилинг" хайгуулын ангийг нутгийн иргэдийн хүсэлтээр очиж буулгасан байна.
Ингээд явсан ажлаа аймгийн Засаг дарга Ж.Батсуурьт танилцуулж, цаашид хамтран ажиллах талаар ярилцах гэсэн боловч дээрх төрийн бус байгууллагуудын ажилтныг зүй бусаар харааж, зүхэж, өрөөнөөсөө хөөн гаргаад, "Дэлхийн Монгол-Ногоон нэгдэл" ТББ-ын Тэргүүн Х.Бээжингийн шанаа руу цохиж танхайрсан байна.
Үүгээр зогсохгүй Улаанбаатар руу буцах замд нь Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд, Хэнтий айсмгийн төв Чингис хотод цагдаа нар "Ж.Батсуурь дарга та нарыг шалгаж саатуул" гэсэн хэмээн хоёр, гурван удаа зогсоон 30 минутаас 5 цаг хүртэл саатуулан шалгаж, зөрчил дутагдалгүй байсан учир цааш явуулжээ.
Энэ талаар "Босоо Хөх Монгол" ТББ-ын дарга П.Шинжээравдангаас зарим зүйлийг тодрууллаа.
-Цөмийн энергийн газар энэ бүхнийг хянах ёстой юм шиг. Та нарын зүгээс Цөмийн энергийн газар хандаж үзсэн үү?
-Бидний хувьд Цөмийн энергийн газар цацрагийн хор хөнөөл дээр хяналт тавих гайгүй том агентлаг гэж бодож байсан. Гэтэл энэ газар бол Ураныг хөхүүлэн дэмжсэн, уран бол ашигтай, харин ураны эсрэг явж байгаа хөдөлгөөнүүд худлаа турхирдаг мэтээр ярьдаг. Бид худалдагдсан иргэдийг халз мэтгэлцээнд дуудаж уриалж байна.
-Ж.Батсуурь засаг даргын хувьд яагаад та бүхэнтэй зүй бусаар хандсан юм бол?
-Биднийг өрөөнд нь ороод байж байтал гар зайл, та нар хэн юм гэх маягаар загнаад, хөөж гаргасан.
Д.Ундрах






















































Сэтгэгдэл (8)