
Газар өмчлүүлэх тухай хүсэлтийг цахим хэлбэрээр хүлээн авч эхэлсэнээс хойш 2014.08.01-ний өдрийн 16 цагийн байдлаар www.umch.ub.gov.mn цахим хуудас руу хандсан нийт хандалт 4 519 586 байна.
Нийслэлд бүртгэлтэй иргэдийн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх эрхийн нэгж талбарын байршлыг цахим хэлбэрээр сонгон шалгаруулах үйл ажиллагаа нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 92 тоот тогтоолоор батлагдсан “Нийслэлд бүртгэлтэй иргэдийн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх эрхийн нэгж талбарын байршлыг цахим хэлбэрээр сонгон шалгаруулах үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулах” журмын дагуу хуанлийн 15 хоногийн турш бүртгэх тул 2014.08.15-ны өдрөөс өмнө хэзээ ч бүртгүүлсэн сонгон шалгаруулалтанд тэгш эрхтэй оролцох болно.
Газар өмчлөлийн цахим хуудсанд хандсан хандалтын тухай2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 12:00-16:00 цагийн хооронд Газар өмчлөлийн цахим хуудас руу хандсан нийт хандалт 4’519’586 байна.


Сэтгэгдэл (1)