
Харин үзэгч, хэрэглэгч та телевизийн тоон нэвтрүүлэг хүлээн авч үзэхийн тулд хэрэглэгчийн хувиргагч төхөөрөмж (сэт топ бокс)-ийг худалдан авч өөрийн одоо ашиглаж буй зурагтандаа холболт хийх хэрэгтэй. Мөн сүүлийн үед зах зээлд шууд тоон телевизийн нэвтрүүлэг хүлээн авах бололцоотой (DVB-T2 тьюнертэй) зурагтууд худалдаалагдаж байгаа ажээ.