
Бөөр өвчлөх шалтгаан
Сүүлийн үед бөөрний үрэвсэлт өвчний тархах хувь ихсэх хандлагатай байна. Энэ нь дараах шалтгаантай:
1. Цаг агаарын эрс тэс уур амьсгал
2. Хүмүүсийн эрүүл ахуйн дадал заншил
3. Хоол, хүнсний эрүүл байдал зэргээс болдог байна.
Чанар муудсан, баталгаагүй хүнсний зүйл хэрэглэснээс эдгээр өвчин ихсэх хандлагатай. Ялангуяа 35-45 хүмүүст бөөрний архаг үрэвсэл илүү өндөр илэрч байна. Мөн эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 3 дахин илүүтэйгээр бөөрний архаг үрэвслээр өвчилж байна.
Бөөрний өвчин яаж илэрдэг вэ?
- Зовиур шаналгаа буюу нуруу бөөрөөр хөших
- Бөөр өвдөх, хурц үрэвслийн үед халуурах
- Мөн шээсний шинжилгээгээр өөрчлөлтүүд нь тодорхой гардаг
Бөөрний үрэвсэл
Ямар нэг хэмжээгээр бөөрөнд халдвар ордог. Цусаар дамжин орж болох ба ойролцоох эд эрхтэнээс халдвар хаягдаж болно. Өгсөх замаар буюу ялангуяа эмэгтэй хүмүүст эрүүл ахуйн дадал заншилтай холбоотой, тухайлбал цистит, савны архаг үрэвсэл гэх мэтээс болж бөөр үрэвсэх нь бий.
Бөөрний даралт
Бөөр өөрөө артерийн даралтыг зохицуулж байдаг эрхтэн юм. Даралт ямар нэг хэмжээгээр тогтвортой байгаа нөхцөлд бөөр эрүүл байх боломжтой. Артерийн даралтны хэвийн үйл ажиллагаа алдагдсанаас бөөрний даралт ихэсдэг. Үүнээс гадна бөөрний даралт ихсэх олон шалтгаан бий.
Тухайлбал:
Бөөрний үрэвсэл нь түүний судсыг гэмтээвэл даралт ихэснэ -
Бөөрний өөрийнх нь судас нарийсах тохиолдол бас бий Нэгэнт бөөрний даралттай гэж оношлогдсон бол заавал эмчлүүлэх хэрэгтэй.
Даралтыг аль болох хэвийн түвшинд тогтоон барих нь чухал. Бөөрний өндөр даралттай олон жил явбал тархи, бөөрний сулас хатуурна, зүрх томорч бүх биенд өөрчлөлт орсноор эцэст нь зүрх эсвэл бөөрний дутагдалд орох, тархины цусан хангамжийн алдагдалд орж цус харвах зэрэг хүндрэл гардаг. Мөн бөөрний аливаа өвчний үед нүд, зовхи хавагнана. Хүний хөвсгөр холбогч эд их байрладаг газар хаван хуримтлагддаг. Нүүр ам, хөл хавагнаад байвал эмчид үзүүлж шинжилгээ өгөх хэрэгтэй.
Сэтгэгдэл (9)