
БНХАУ-ын 100 орчим иргэн энэ амралтын өдрөөр Чингисийн талбайд жагсаал хийхийг завджээ. Тэд "Бэрэн" констракшны ажилчид байсан бөгөөд цалингаа авч чадаагүйдээ бухимдсан гэнэ. Энэ үеэр Хятад иргэдтэй манайхны үндэсний хөдөлгөөний залуус тулгарч багагүй маргаан дэгджээ. Цагдаагийн байгууллагаас шуурхай арга хэмжээ авснаар хятад ажилчдыг Хятадын Элчин сайдын яаманд нь хүргэж өгсөн юм.
Дашрамд дурдахад, "Бэрэн" констракшны захирал А.Хүрэлшагай Барилга хот байгуулалтын яамны Газрын харилцаа, геодези, зурагзүйн газрын даргаад ажилладаг юм байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)