
Өчигдөр өглөө 11.00 цагийн орчимд Архангай аймгийн Тариат суманд цас оржээ. Энэ талаар албаны их сурвалж "Тариатад бага хэмжээний цас үргэлжлэн бороо орсон. Чухам хичнээн мм тунадас буусныг тодруулахаар бид ажиллаж байна. Энэ сар гарснаас хойш ихэнхи нутгаар сэрүүссэнтэй холбоотойгоор ийм үзэгдэл боллоо" гэсэн байна. Мөн наймдугаар сард ихэнхи нутгаар сэрүүсэх төлөвтэй байгаа аж. Тодруулбал энэ сарын эхээр ихэнхи нутгаар сэрүүсч, зарим газарт шөнөдөө 2 градус хүйтнээс гурван градус дулаан байна. Маргааш ихэнх нутгаар дулаарах ч, наймдугаар сарын дунд болон сүүлчээр цаг уур сэрүүсэх төлөвтэйг албаныхан онцоллоо.
24tsag.mn