
Тодруулбал, Герман улсаас сая евро залилан, манай улсад хууль бусаар орж ирээд алга болсон ХБНГУ-ыг иргэнийг эрэн сурвалжлах, Германы талд буцаан өгөх ажиллагаа явагдаагүй байна гэдэг үндэслэлээр Д.Цогтбаатарыг УМБГ-т шалгаж байсан. Улмаар уг хэрэг АТГ-т шилжиж ирсэн байдаг.
Мөн кино найруулагч Г.Бадаррагчаа болон Н.Батболд, О.Цэнгэл нарт холбогдох хэрэг шүүхийн шатанд очоод, энэ оны хоёрдугаар сарын 28-нд цагаатгагдсан. Гэтэл Г.Бадаррагчаа, О.Цэнгэл нар АТГ болон УЕПГ-т хандаж "Үндэслэлгүйгээр хэрэгт холбогдуулан шалгасан. Шүүхээр гэм буруугүй нь тогтоогдсон ч уг хэрэгт биднийг холбогдуулан шалгахдаа хүч хэрэглэн дарамталж, хууль бусаар шалгасан. Иймээс энэ хэргийг шалгаж байсан хүмүүс, холбогдох албан тушаалтнуудыг холбогдуулан шалгаж өгөөч" гэсэн гомдол гаргажээ. Үүний дагуу АТГ-аас тагнуулын ажилчдад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Улмаар Д.Цогтбаатарын өнгөрсөн жилийн төрийн нууц задруулсан хэрэг Прокуророос харьяалалын дагуу АТГ-т шилжин иржээ.
Тэгвэл Д.Цогтбаатарын бие байдал сайнгүй байгаа бөгөөд зүрхний цусан хангамж доголдолтой, хаван тулсан, шулуун гэдсээр цус алддаг болсон учраас яаралтай хагалгаанд орох шаардлагатай гэж гарсан байна.
Тийн ар гэрийнхэн нь ихэд санаа зовж хөгшин настай ээж нь хэлмэгсэдийн хөшөөний өмнө өлсгөлөн зарлана гээд байгаа аж.
Д.Ундрах /24tsag.mn/