
Наймдугаар сарын 02-оос 03-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1551 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 37 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 26 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Нийслэлд золгүй байдлаар нас барсан 1 хүн, хүчиндэх гэмт хэрэг 1, хулгайлах гэмт хэрэг 12, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг 3, танхайрах гэмт хэрэг 7, зам тээврийн хэрэг 10, осол 16 гарч 11 хүн гэмтсэн байна.
Наймдугаар сарын 03-аас 04-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1417 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 34 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 28 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Нийслэлд золгүй байдлаар нас барсан 6 хүн, дээрэмдэх гэмт хэрэг 1, хулгайлах гэмт хэрэг 8, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг 2, танхайрах гэмт хэрэг 5, зам тээврийн хэрэг 10, осол 17 гарч 12 хүн гэмтсэн байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)