Ерөнхий сайд Н.Алтанхуягийн охин А.Саранзаяаг “Цэвэр агаар сан”-гийн захирал асан Н.Хүрэлсүх нарын хэрэгт холбогдуулан шалгагдаж байгаа юм. Н.Хүрэлсүх нарын хэргийг шүүхээр шийдсэн ч А.Саранзаяагийн хэргийг тусгаарлан АТГ-т шалгаж байсан ч прокурорын байгууллагад хянуулахаар шилжүүлсэн байна.Мөрдөн байцаалтын явцад А.Саранзаяа Цэвэр агаар сангийн бусадтай байгуулсан хуурамч гэрээ, төлбөрийн даалгаврыг үндэслэж, зохих журмы дагуу хяналт шалгалт тавилгүйгээр урьдчилсан байдлаар нийт 2.2 тэрбум төгрөгийн гүйлгээг хийхийг зөвшөөрсөн нь тогтоогдсон гэж АТГ-аас мэдээлсэн.
Мөн Ерөнхий сайдын зөвлөх Л.Гансүхийн хэрэгт ч холбогдоод байгаа юм.
Д.Ундрах /24tsag.mn/






















































Сэтгэгдэл (4)