
Газар өмчлөлийн цахим системээр бүртгүүлэхийн тулд нийслэлийн Өмчийн харилцааны газрын цахим хуудас болох www.umch.ub.gov.mn сайтаар орж, хүсэлтээ явуулна. Бүртгэл эхэлснээс хойш уг системд таван сая орчим хандалт ирснээс 18 орчим мянган хүн бүртгүүлжээ. Үүнээс үүдэн хэт ачаалал үүсэж, иргэдийг нэлээд бухимдуулж, зарим хүн бүртгүүлж чадахгүй байгаа аж.
Энэ сарын 15-ны 12.00 цаг хүртэл бүртгэл үргэлжлэх бөгөөд түрүүлж бүртгүүлсэн, эсэхийг үл харгалзан сонгон шалгаруулах тул хүлээцтэй байхыг тус газраас анхааруулжээ.
Сэтгэгдэл (2)