
Увс аймгийн Бөх мөрөн сум дахь хилийн 88 дугаар гармаар Тува улсын иргэн хар тамхи биедээ авч яваад баригджээ. Тодруулбал, К нь уржигдар Бөх мөрөн сумын малчин айлын гаднаас морь хулгайлахыг завдсан байна. Улмаар гэрийн эзэн энэ үйлдлийг нь таслан зогсоож хилийнхэнд шуурхай мэдэгджээ. Ингээд түүний биед нэгжлэг, шалгалтыг хийхэд хар тамхины төрлийн нунтаг цагаан бодис гарч иржээ. Хэргийг аймгийн Прокурорын газар шалгаж байгаа гэнэ.
Д.Дуулим
Сэтгэгдэл (2)