
ОХУ-ын Тува улс руу наймаа хийхээр явсан монгол иргэн О нь сураггүй болсон талаар бид мэдээлж байсан. Тэгвэл саяхан ОХУ-ын талаас О-гийн ээж, дүү хоёроос ДНК-ийн шинжилгээ авчээ. Учир нь тус улсад Монголын дугаартай автомашин шатсан хэрэг гарсан байна. Тухайн үед машинд нэг хүн шатаж нас баржээ. Тиймээс цогцсыг, алга болсон иргэний ДНК-тай тулгахаар болсон аж.
Д.Ундрах /24tsag.mn/