
Өчигдөр Баянгол дүүргийн 40 дүгээр сургуулийн хашаан дотор "Нью капитал" компанийн барьсан нэг давхар барилгыг тус дүүргийн газрын албаныхан хүчээр буулгасан байна. "Нью капитал" компани нь сургуулийн хашаанд түр үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг анх 2009 онд авч өнөөг хүртэл билльяард, теннисийн газар ажиллуулж байжээ.
Улмаар удаа дараагийн шаардлагыг биүелүүлээгүй учир ийн нурааж байгаа аж. Мөн обьектыг хүчээр буулгахад дүүргээс гаргасан 10 орчим сая төгрөгийг "Нью капитал" компаниас нэхэмжлэх юм байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (3)