Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МАН хямралыг даван туулах 50 гаруй саналыг ЗГ-т хүргүүлэв

2015-2-02
0
ЖИРГЭХ

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа эдийн засгийн хямралаас гарах бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлээр бүлгээс боловсруулсан саналыг хэлэлцэн Засгийн газарт хүргүүлжээ. Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, О.Содбилэг нар мэдээлэл хийв.

Эдийн засгийн хямралаас гарах бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах шаардлагыг МАН-ын бүлгээс Засгийн газарт удаа дараа тавьж байгаа бөгөөд энэ чиглэлээр санал боловсруулах ажлын хэсгийг Ч.Хүрэлбаатар гишүүнээр ахлуулан байгуулжээ. Энэхүү ажлын хэсэг эдийн засагт нүүрлэсэн хямралд бодитой дүгнэлт хийж, макро эдийн засгийг тогтворжуулах, бодит секторыг дэмжих, хууль эрх зүйн шинэчлэл, нийгмийн хамгаалал гэсэн дөрвөн чиглэлээр тодорхой багц 50 гаруй арга хэмжээ авахыг Засгийн газарт санал болгосон байна. Мөн эдийн засгийн хямралыг даван туулах хөтөлбөрийг нэг сарын хугацаанд багтаан боловсруулж УИХ-д өргөн барих саналыг Засгийн газарт тавилаа.

Төсвийн бодлогын хүрээнд

1.    Төсвийн алдагдлыг эрс бууруулж ДНБ-ий 2.0 хувьд хүргэх.

2.    Төсвийн хөрөнгө оруулалтаар үр ашигтай, гадаад валютын эрэлтийг бага нэмэгдүүлэх  хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх,

3.    Төсвийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авахдаа үндэсний үйлдвэрлэлийг дэмжих,

4.    Төрийн байгууллагуудын ажил үүргийн давхардлыг арилгах, нэгтгэх замаар оновчтой, үр дүнтэй бүтцийг бий болгож төсвийн зардлыг дахин бууруулах,

5.    Засгийн газрын дотоодод гаргаж буй үнэт цаасны хэмжээг бууруулж, 700 тэрбум төгрөгт хүрээд байгаа зээлийн үйлчилгээний төлбөрийн дарамтыг багасгах, Засгийн газрын үнэт цаасны тодорхой хувийг олон улсын банк, санхүүгийн байгууллага–ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк болон ЕСБХБ-уудаас авах хөнгөлөлттэй зээлийн хөрөнгө болгон зохицуулах.

Мөнгөний бодлогын хүрээнд

1.    Монголбанкны бодлогын хүүг нэмэгдүүлэх,

2.    Монголбанкнаас гадаад валютын зах зээлд интервенц хийж байгаа үйл ажиллагааг хязгаарлаж, төгрөгийн ханшийг илүү чөлөөтэй болгох,

3.    Зарим салбар, аж ахуйн нэгжид Монголбанкнаас хөнгөлөлттэй зээл олгосон явдал зах зээлд гажуудал үүсгэж, мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлж байгааг хумих,

4.  Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг зогсоох, хөтөлбөрийн хүрээнд олгогдсон хөнгөлөлттэй зээлийг буцаан төлүүлэх.

Бодит секторыг дэмжих чиглэлээр


1.  Стратегийн ач холбогдолтой, хөгжил дэвшил авчрах томоохон төслүүдэд гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө санхүүжилт босгох ажлыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга хэлбэр, механизмаар оновчтой зохион байгуулах

2.    Эрчим хүчний салбарт том төслүүдийг эхлүүлэх,

3.   Нүүрсний экспортыг нэмэгдүүлэхийн тулд худалдан авагч орнуудтай дунд, урт хугацааны тогтвортой гэрээ байгуулах.

4.    Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, компаниудын үйл ажиллагаа нь доголдож, алдагдалтай ажиллаж байгааг зогсоох зорилгоор менежментийн мэргэжлийн баг томилон ажиллуулах, удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах,

5.    Гадаадын хөрөнгө оруулалтыг татах зорилгоор хөрөнгө оруулалтын таатай орчныг бий болгох,

6.  Төр хувийн сектортой өрсөлдөх биш, харин хувийн секторын бизнесийн орчныг сайжруулах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд түлхүү анхаарах,

7.    Санхүүгийн зах зээлд хөрөнгө оруулалтын сан, баялгийн санг бий болгох.

Хууль, эрх зүйн шинэчлэл


•    “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн төслийг хэлэлцэн баталж улс орны дунд, урт хугацааны тогтвортой хөгжлийн бодлогыг боловсруулах

Төсвийн хүрээнд


1.  "Чингис" бонд, Хөгжлийн банкны бондын 2017, 2018 онуудад төлөгдөх  гадаад төлбөрийг улсын төсөвт ачаалал, дарамт үүсгэхгүй байхаар шийдвэрлэх зорилгын хүрээнд хуримтлалын сан байгуулах хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх

Банк, санхүүгийн хүрээнд

1.    Банкны тухай, Төв банкны тухай хуулийг боловсронгуй болгож, хариуцлага хяналтын тогтолцоог чангатгах, Монголбанкны ерөнхийлөгчийн мөнгөний нийлүүлэлтийг огцом нэмэгдүүлэх эрх үүргийг хязгаарлах, бүтэц чиг үүргийг нь илүү боловсронгуй болгох.

Бизнесийн орчин, ажил эрхлэлт,  орлого нэмэгдүүлэх чиглэлийн хүрээнд

1.   Бизнес дэх төрийн оролцоог багасгах, төрийн хяналт шалгалт, үйлчилгээний стандартыг тогтоож, бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлэхэд шаардлагатай хууль, төсөл хөтөлбөрийг боловсруулж, УИХ-д өргөн барьж шийдвэрлүүлэх.

2.   Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор жилийн 1.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хувь хэмжээг 1 хувь болгох,

3.  Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан орлогын албан татварын хөнгөлөлтийг Засгийн газар тухай бүр тогтоодог зарчимд шилжих,

4.    Хямралын үед ажлын байр нэмэгдүүлсэн, ажлын байраа хадгалж үлдсэн аж ахуйн нэгжүүдэд нийгмийн даатгалын шимтгэлийн төлөх хугацааг хойшлуулах, орлогын албан татварын хөнгөлөлт үзүүлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх,

5.    Хөдөлмөрийн зах зээлээ хамгаалах, ажиллах хүчний зохистой харьцааг хангах үүднээс ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж батлах.

Нийгмийн хамгааллын чиглэлээр авах арга хэмжээ


•    Эдийн засаг хямарсан үед ард иргэдийн амьжиргааны баталгааг хангах,

•    Эмзэг бүлгийг эрсдлээс хамгаалах,

•    Ядуу иргэдэд туслах зорилгоор нийгэмд чиглэсэн тусгай хөтөлбөрийг олон улсын байгууллагын хөнгөлөлттэй зээлээр хоёр жилийн хугацаанд үе шаттай хэрэгжүүлэх,

•    Стратегийн ач холбогдол бүхий томоохон төслүүд хэрэгжиж, үйлдвэрлэл бүтээн байгуулалтын ажил эрчимжиж орлого нэмэгдэх хэрээр эрүүл мэнд, боловсрол зэрэг нийгмийн чиглэлийн үйл ажиллагааг санхүүжүүлэх, шударгаар хуваарилахад анхаарч ажиллах зэрэг 50 гаруй санал, санаачилгыг дэвшүүллээ.

УИХ дахь МАН-ын бүлэг эдийн засгийг тогтворжуулах бодлогын сонголт нь зөв, оновчтой бодлогыг хэрэгжүүлэх Засгийн газрын төлөвлөлт, санал санаачлага, шуурхай ажиллагаа онцгой чухал гэж үзжээ. Мөн Засгийн газар эдийн засгийн нөхцөл байдлын талаар үнэн бодитой мэдээллийг ард түмэнд ил тод, нээлттэй, тогтмол мэдээлж, улс төрийн нөлөөллийг бууруулж, бодлогын хэрэгжилтэд ард иргэд, төрийн болон төрийн бус байгууллагуудын дэмжлэгийг авахын зэрэгцээ олон улсын банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллах, хөтөлбөр хэрэгжүүлэх, тэдний туслалцааг авах нь хямралаас богино хугацаанд хохирол багатайгаар гарахад чухал ач холбогдолтой гэж үзэж дүгнэсэн байна.
Т.Хулан
0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • hahahahahaha (188.64.247.13)
    enhtvbshin chvvdee . 20 jil mongoliig dampuuruulan baij zasagt shigden tonuul hiileee . odooo bollooo geed chi ordnoos garch laaz ushigluh yum bol mongol hymarlaas garna daaaaaa . bvh ve damjsan komnist deeremchid eee . bitgiii hudlaaa unga.
    2015 оны 02 сарын 03 | Хариулах
  • Зочин (150.129.142.66)
    МАН хан битгий хоосон улс төр хийгээч
    2015 оны 02 сарын 02 | Хариулах
  • Зочин (180.235.187.36)
    Sanaltai ni eronhiidoo tanilzlaa. Ediin zasgiin baidlaa zov onoshiljee. Harin ene bodlogiig dagaldah arga hemjee, shuurhai ajillagaanii mehanizmiig hamtad ni bolovsruulj orgon barisan uu? Hervee tiim bol sain ajillasan bna. Mon ediin zasag uneheer hund hezuu hjmraad baigaa talaarh toonuudiig il bolgooch. AN-iinhan hjmarsan gedgiig nuugaad, hariuzlagaas multrah geed bna. Zoon heden too harahad er ni hjmarsan, dampuurliin irmegt ireed baigaag unshij bolno. Aihgui il gargaach. Ta nar uneniig ard tumend medeelj baih heregtei. Tegj baij ard tumen uneheer hohirol bagatai hjmraliig davan tuulj chadna
    2015 оны 02 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.26.194.42)
    МАН жүжиглэж Энхбаярдахаа болиоч эээ 2012 онд МАН ынхан хөрөнгө оруулалтыг хязгаарлах тухай МАН ын гишүүн Занданшатарын тэнэг хууль батлуулчихаад бааснууд
    2015 оны 02 сарын 02 | Хариулах
  • zochin (202.126.89.185)
    ОХУ-ын Термок нэрийн вакум цонхны дулаан баригч,хүйтнийг үл нэвтрүүлэгч 4мм,5мм,8.5мм зузаантай тусгаарлагчыг ашигласнаар шилэн багцанд үүсдэг цантаж хөлрөх,мөстдөг асуудал арилна.Мөн өрөө тасалгааны дулаан +2.5-+4 хэмээр сайжирдаг.Тасалгааны интерьер дизайнд ач холбогдол өгнө.Олон удаа ашиглаж хэрэглэдэг.Үр дүн нь шууд мэдрэгдэнэ.Үнэ 1м нь:10500(12500төг),11500(13500төг),16500(19000төг)төг болж хямдарч байна.Тусгаарлагч материал бага хэмжээтэй үлдсэн шүү.Орос тех.Утас:95000020,95050020
    2015 оны 02 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
    4 цаг 9 мин
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
    5 цаг 2 мин
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
    5 цаг 4 мин
  • “Мөс”, “өвс”, “шавар”, “спийд”, “дроп” зэрэг хэрэглээний нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар авч, хадгалжээ
    5 цаг 18 мин
  • 2000 жилийн настай Хүннүгийн хамгийн том булшийг судалж, 413 эд өлгийн зүйл олжээ
    5 цаг 23 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
    5 цаг 40 мин
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
    7 цаг 20 мин
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
    9 цаг 10 мин
  • Винсент ван Гогийн зураг дуудлага худалдаанд 190.4 сая ам.доллароор зарагдаж, өөрийн дээд амжилтаа шинэчиллээ
    9 цаг 56 мин
  • Ц.Идэрбат: “Нэг сум-Нэг мал эмнэлэг” хөтөлбөрийг 30 суманд хэрэгжүүлж, мал эмнэлгийн анхан шатны нэгжийг чадавхжуулахад анхаарч байна
    9 цаг 56 мин
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
    10 цаг 21 мин
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
    10 цаг 37 мин
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
    11 цаг 5 мин
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
    11 цаг 7 мин
  • Жил бүр 700 мянга гаруй хүүхэд уушгины хатгалгааны улмаас эндэж байна
    11 цаг 43 мин
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
    11 цаг 47 мин
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    11 цаг 50 мин
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
    11 цаг 59 мин
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
    12 цаг 11 мин
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
    12 цаг 17 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
  • Боксын гурван удаагийн дэлхийн аварга Хорхе Линаресыг АНУ-ын цагаачлалын албаныхан саатуулжээ
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • АНУ-д эрчүүдийн бэлэг эрхтнийг томруулах бизнес цэцэглэн хөгжиж байна
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • Л.Мөнхбаясгалан: Манай Ерөнхийлөгч хэдэн зуун килограмм туухай өргөдөг мундаг гээд мангартаад байж болохгүй!!!
  • Монгол Улсад 958 мянган жуулчин иржээ
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
  • Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
  • Азийн Испорт болон оюуны анхдугаар наадам 2027 оны арваннэгдүгээр сард болно
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
24 баримт
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК