-
2019 оны 12 сарын 06
-“Евро 5” нэрээр худалдаж байгаа шатахууны хүхрийн хэмжээ хэвийн байдлаас 20 дахин их өндөр байна-
-
2019 оны 12 сарын 06
Шинээр нэр дэвшиж байгаа нэр дэвшигчдэд ч гэсэн тоглоомын дүрэм нь ойлгомжтой байх нь зөв. Зөвхөн танигдсан улстөрчийг нэг тогтолцоогоор сонгогдох боломжийг нь олгоод байж болохгүй. Шинээр орж ирэх улстөрчдийн ч боломжийг тэгш хангах ёстой.
-
2019 оны 12 сарын 06
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт шүүгчээр Д.Ренченхорол, яллагдагчаар Б.Махбал, улсын яллагчаар Б.Баярхүү, талуудын өмгөөлөгчөөр Ш.Мягмарцэрэн, Д.Батбаяр, М.Алтанцэцэг, З.Хүрэлсүх, Ч.Отгонбаатар, Н.Баатардорж, хохирогчоор н.Өнөрцэцэг, Д.Доржсүрэн нар оролцоно. Өнөөг хүртэл сунжраад буй уг хэргийн шүүх хуралдаанаас үзвэл яллагдагч Б.Махбалд 12 жилийн ял өгөх магадлал өндөр гэдгийг зарим хуульчид хэлж буй.
-
2019 оны 12 сарын 06
Жил бүрийн Үндэсний их баяр наадам болон цагаан сарын баяраар ансуудал дагуулдаг зүйлийн нэг нь хурдан морины унаач хүүхдийн аюулгүй байдал болон уяачдын цол тэмдэг, хурдан морины үүлдэр угсааны асуудал яригддаг. Тэгвэл уг асуудлаар хуулиар нэг мөр шийддэг болохоор салбарын хуульд шинэчлэлт хийх гэж байна.
-
2019 оны 12 сарын 06
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр банкны систем дэх чанаргүй зээлийн хэмжээ хэр байгаа талаар тодруулж асуусан. Мөн тэрбээр монгол төгрөгийн ханш унаж буйг дурдаад монгол төгрөгийн өгөөж бий эсэхийг лавласан.
-
2019 оны 12 сарын 06
09.00 цагт Улаанбаатар чуулгын байранд зам тээврийн осол гарсан үед иргэн бүр гэмтэж бэртсэн хүний амь насыг аврах, яаралтай тусламж үзүүлэх, анхан тусламжийн мэдлэг, чадварыг эзэмшүүлэх сургалт эхэлнэ.
-
2019 оны 12 сарын 06
“Эмпати” сургуулиуд болон “Улаанбаатар Элит” олон улсын дунд сургууль АНУ-ын Флорида муж улсын “Florida Gulf Coast University”-тэй хамтран ажиллахаар болжээ. Энэ тухай гэрээнд өнгөрсөн сарын 04-нд хоёр сургуулийн удирдлагууд хамтран ажиллах гэрээ байгуулсан байна.
-
2019 оны 12 сарын 06
Өдөртөө багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 7-9 хэм хүйтэн байна.
-
2019 оны 12 сарын 06
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сочи хотноо ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа. Тэд сүүлийн гурван сарын хугацаанд хоёр дахь удаагаа уулзаж байгаа нь энэ юм.
-
2019 оны 12 сарын 05
“Чингис хаан” олон улсын нисэх буудлын гаалийн хяналтын бүсийн орох чиглэлд өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 4-ний өдөр Эрээн-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн БНХАУ-ын иргэн E нь хятад иргэдийн олон тооны паспорт болон Монгол Улсад оршин суух үнэмлэхийг багцлан улсын хилээр авч орж ирснийг Гаалийн газар илрүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
-
2019 оны 12 сарын 05
“Forbes Mongolia”, “Forbes Mongolia Women” сэтгүүл болон Блүүмбэрг телевизийн эдийн засагчдын клубүүд хамтран “Forbes Mongolia Women’s Summit буюу Өсөлтийн менежмент ба Эмэгтэйчүүдийн манлайлал” сэдэвтэй арга хэмжээг 2019 оны 12-р сарын 5-ны өдөр буюу өнөөдөр амжилттай зохион байгууллаа.
-
2019 оны 12 сарын 05
2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар Засгийн газрын нийт өр 22.7 их наяд бөгөөд үүний 11.6 их наяд орчим нь олон төрлийн эх үүсвэрээс орж ирсэн хөнгөлөлттэй зээлүүд байгаа аж. Өрийн хязгаар хуулиараа 75 хувь байх зохицуулалттай бөгөөд Засгийн газрын өр өнөөгийн үнэ цэнээр илэрхийлвэл 53.6 хувь буюу хуулийн хүрээнд байгаа.
-
2019 оны 12 сарын 05
Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн хуулийн төсөлд тусгагдсан сонгуулийн тогтолцоотой холбогдуулан туршилтын саналын хуудас хийж сонгуулийн санал тоолох машиныг шалгаад боломжтой гэж үзсэн. Гэхдээ энэ хувилбараар сонгууль явуулахад саналын хуудасны тоо нэмэгдэхээр байгаа, одоогоор Улсын дээд шүүхэд бүртгэлтэй байгаа 35 нам улсын хэмжээний тойрогт 26 хүнийг нэр дэвшүүлбэл 4 саналын хуудас болно. Гэтэл төсөвт сонгуулийн зардлыг нэг саналын хуудсаар тооцож баталсан учраас нэмж 3 саналын хуудасны зардал яригдана гэв.
-
2019 оны 12 сарын 05
Олон улсын эрчим хүчний салбарын инженер, ажилчдын харилцаа холбоог сайжруулах, туршлага солилцох замаар мэргэжилтнүүдийн ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой энэхүү тэмцээнийг цаашид жил бүр уламжлал болгон байгуулахаар төлөвлөж байгаа гэдгийг шагнал гардуулах ёслолын үеэр цохон тэмдэглэв.
-
2019 оны 12 сарын 05
“Өвлийн идэш” махны өргөтгөсөн худалдааг Хан-Уул дүүрэгт Яармагийн зам дагуу байрлах “Сансар” худалдааны төв, Сүхбаатар дүүрэгт Нарны зам дагуу байрлах “Саруул” худалдааны төв, Баянзүрх дүүрэгт Чингис зочид буудлын эсрэг талд байрлах “Скай” их дэлгүүрүүдэд тус тус зохион байгуулахаар ажиллаж байна.
-
2019 оны 12 сарын 05
Уур амьсгалын өөрчлөлтийн болон хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллөөс үүдэн газрын доорх болон гадаргын усны нөөц хомсдох, бохирдох явдал нэмэгдэж байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт явуулсан усны тоо бүртгэлээр 48 гол горхиноос нэг, 120 булаг шандаас ес, 14 рашаан уснаас хоёр, найман нуур цөөрмөөс нэг нь ширгэж үгүй болсон байна.
-
2019 оны 12 сарын 05
Хөх хот, Эрээнтэй холбоотой Засгийн газрын шалгалт дууссан. Одоогоор танилцуулагдаж амжаагүй байгаа. Өнгөрсөн даваа гарагт Засгийн газрын хуралдаан болсон. Мягмар гарагт Ерөнхий сайд ОХУ-д айлчлалтай байсан учраас зарим танилцуулагдах байсан гурван асуудал цагтаа багтаагүй. Тиймээс энэ асуудлыг ирэх лхагва гарагт танилцуулахаар төлөвлөсөн. Үүнтэй холбогдуулан авах 7-10 арга хэмжээ бий. Танилцуулагдаж дууссаны дараа мэдээлэл өгнө.
-
2019 оны 12 сарын 05
2019 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Эрээн-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн БНХАУ-ын иргэн E нь хятад иргэдийн олон тооны гадаад паспорт болон Монгол Улсад оршин суух үнэмлэхийг багцлан улсын хилээр авч, орж ирснийг гаалийн шалгалтаар илрүүлжээ.
-
2019 оны 12 сарын 05
Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас хэвлэлийн бага хурал зохион байгуулж шүүхийн шийдвэрийг танилцууллаа.
-
2019 оны 12 сарын 05
Эх орны ирээдүй хаашаа яваад байна, гурван сая иргэн их гүрнүүдийн дунд яаж амьдрах зэрэг тал тал руу нь харж сэтгүүлчийнхээ үйл ажиллагааг явуулах хэрэгтэй. Дээрх хууль батлагдсанаар хэвлэл мэдээллийнхэнд энэ боломжийг нь олгох байх.