зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4089 4090 4091 4092 4093 4094 4095
  • “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг дэмжив
    2017 оны 10 сарын 25
    Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2017.10.25) хуралдаан 52.6 хувийн ирцтэйгээр 09 цаг 30 минутад эхэлж гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр тогтов.

    УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ

    Хуралдаанаар эхлээд “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан төслийн талаар танилцуулав. Хугацаа нь тулсан гадаад өрийг эдийн засагт сөрөг нөлөө багатайгаар шийдвэрлэх, зах зээлд оролцогчдын итгэлийг сэргээх, санхүүгийн хямралаас сэргийлэх зэрэг Монгол Улсын эдийн засаг, банк, санхүүгийн салбарт олон сорилт тулгарсныг даван туулахаар ажиллаж байгааг тэрбээр танилцуулгынхаа эхэнд тэмдэглэн хэлсэн.

    Хөрөнгө оруулагчдын Монгол Улсын макро эдийн засгийн бодлогод итгэх итгэлийг сэргээх, доноруудаас санхүүгийн тусламж авч эдийн засгийг богино хугацаанд тогтворжуулж, цаашид тогтвортой өсөх суурийг тавих зорилгоор Олон улсын валютын сантай “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хамтран боловсруулж, “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-тэй уялдуулан 2017-2020 онд баримтлах макро эдийн засгийн цогц бодлогыг тодорхойлж хэрэгжүүлж байгаа гэв. Макро эдийн засагт бодит эерэг өөрчлөлтүүд эхнээсээ мэдрэгдэж эхэлж байна. Энэ оны эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт сэргэж 5.3 хувьд хүрсэн бол ажил эрхлэлт 9.4 хувиар өсөв. Гэсэн хэдий ч дунд, урт хугацааны гадаад төлбөрийн дарамт, өрийн түвшин өндөр хэвээр байгаа тул төсөв, мөнгөний бодлогыг эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглүүлэх шаардлага хэвээр байгааг танилцуулгын үеэр Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан онцоллоо. Энэ шаардлагын хүрээнд ирэх он жилүүдэд хэрэгжүүлэх мөнгөний бодлогыг Төв банкны нээлттэй байдал, хариуцлага, засаглалыг сайжруулах, бодлогын үр нөлөөг дээшлүүлэх, банкны салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэн санхүүгийн зуучлалыг гүнзгийрүүлэх, санхүүгийн зах зээлийн дэд бүтцийг хөгжүүлэх зэрэг зорилтуудыг тусган боловсруулсан байна.

    Инфляци 2017 оны наймдугаар сарын байдлаар улсын хэмжээнд жилийн 5.0 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд жилийн 5.4 хувьд хүрч, өмнөх саруудаас өсөх хандлагатай байна. Ойрын хугацаанд эдийн засгийн сэргэлттэй уялдан эрэлт, нийлүүлэлтийн шинжтэй хүчин зүйлс болон зарим төрлийн татвар нэмэгдэх нөлөөгөөр инфляци өсөх ч Төв банк бууруулахаас илүүтэйгээр 8 орчим хувьд тогтворжуулах нь чухал хэмээн үзсэн байна.



    Монгол банк төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн уян хатан байдлыг эдийн засгийн гадаад төлбөрийн чадварыг дээшлүүлэх зорилготой нийцтэй байдлаар тодорхойлжээ. Мөн тэрбээр Төв банкны бие даасан байдал, үйл ажиллагаа, засаглалыг олон улсын шилдэг туршлага, зарчимд тулгуурлан шинэчлэх зорилгоор Төв банк (Монголбанк)-ны тухай хууль, банк, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах, харилцагч хадгаламж эзэмшигчийн эрх ашгийг хамгаалах, банкны салбарт итгэх итгэлийг хадгалах, банкны хяналт шалгалтын эрх зүйн зохицуулалтыг банкны хууль тогтоомжид нэвтрүүлэх зорилгоор Банкны тухай хууль, Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль, мөн активын удирдлагын эрх зүйн үндсийг тогтоох зорилгоор Активын удирдлагын тухай хууль, валютын нэгдсэн зохицуулалтыг бий болгох, хөрөнгийн болон санхүүгийн зах зээлийн хөгжлийг дэмжих зорилгоор Валютын зохицуулалтын тухай хуулийг шинэчлэх ажил хийгдэж байгааг дурдсан.

    Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Д.Эрдэнэбат, Б.Жавхлан, М.Оюунчимэг, Б.Баттөмөр нар асуулт асуулаа. Тухайлбал, зээлийн хүүг бууруулахад чиглэлээр Монгол банк ямар бодлого, арга хэмжээ авч байгааг тодруулсан асуултад Ажлын хэсэг хариулт өглөө. Төв банк зээлийн хүүг буурлах цаг болсон хэмээн үзэж өргөн мэдүүлээд буй Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах Үндсэн чиглэлд зээлийн хүүг бууруулах үндэсний стратеги боловсруулж, хэрэгжүүлэх заалт оруулсан байгаа. Тус баримт бичгийг боловсруулахаар мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид, холбогдох төрийн байгууллагууд, банк, иргэдийн төлөөлөл оролцсон ажлын хэсэг ажиллаж байгааг дуулгав. Мөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр бэлтгэж буй Банкны тухай хуулийн төсөлд зээлийн болон хадгаламжийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох эрхийг Монгол банкинд олгох тухай заалтыг тусгасан байгаа гэв. Мөн гишүүдийн тодруулсны дагуу Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-аас Монгол Улсад хууль, эрх зүйн орчныг ФАТФ-ын 40 Зөвлөмжид нийцүүлэн богино хугацаанд өөрчлөх, 2018 оны 10 дугаар сард эргэн тайлагнах үүрэг даалгавар өгөгдөөд байгаа талаар мэдээлэл өгсөн юм. “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж буйтай холбоотойгоор Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Баттөмөр, Д.Дамба-Очир, Ж.Ганбаатар, Б.Жавхлан нар үг хэлж байр сууриа илэрхийллээ. Ийнхүү Улсын Их Хурлын дээрх тогтоолын төслийн үзэл баримтлалыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжих томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 92.9 хувийн саналаар дэмжив. Мөн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрөөр ахлуулан байгууллаа.

    Хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хойшлуулав
    Дараа нь 2016 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Н.Цэрэнбатын өргөн мэдүүлсэн Компанийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Н.Цэрэнбат танилцууллаа.


    Монгол Улсын Компанийн тухай хуульд заасны дагуу төрөөс төрийн өмчийн талаарх бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд төрийн өмч давамгайлсан ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал хийх, ТУЗ-ийн гишүүдийг сонгох, гүйцэтгэх удиирдлагыг томилох зэрэг асуудлыг шийдвэрлэхэд зарим нэг хүндрэл гарч байна хэмээн үзсэн байна. Иймд төрийн өмч давамгайлсан ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит, ээлжит бус хурал хийх, ТУЗ-ийн хурал болон шийдвэр хүчин төгөлдөр болохтой холбоотой үүсэх харилцааг зохицуулахаар хуулийн төслийг боловсруулсан гэлээ.
    Төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Ж.Ганбаатар, Л.Элдэв-Очир, Д.Дамба-Очир нар асуулт асууж, хариулт авсан. Харин Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцүүлгийг хойшлуулах горимын санал гаргаж, үүнийг хуралдаанд оролцсон гишүүдийн 71.4 хувь нь дэмжсэн.
    “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг дэмжив

    Үүний дараа Засгийн газраас аравдугаар сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг хэлэлцсэн юм. Төслийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.



    Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банктай 2017-2020 онд хамтран ажиллах стратегийг тохирч, санхүү, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, байгаль орчин, нийгмийн салбаруудад хамтран ажиллахаар харилцан тохиролцсон. Дээрх салбаруудын хүрээнд Азийн хөгжлийн банкнаас 2017-2018 онд Монгол Улсад 468 сая ам.долларын санхүүжилтийн эх үүсвэрийг хуваарилсан бөгөөд үүнээс Азийн хөгжлийн банкны Энгийн эх үүсвэрээс 404 сая ам.доллар, тус банкны Хөнгөлөлттэй энгийн эх үүсвэрээс 64 сая ам.долларын зээлийн санхүүжилтийг тус тус олгохоор төлөвлөжээ. Хөнгөлөлттэй энгийн эх үүсвэрийн зээл нь Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл бөгөөд жилийн хоёр хувийн хүүтэй, 25 жилийн хугацаатай, эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх зээлийн нөхцөлтэй байдаг. Харин энгийн эх үүсвэрийн зээлийн дундаж хугацаа нь 20 жил хүртэл байдаг ба Лондонгийн банк хоорондын хүү дээр нэмэх нь 0.5 хувийн шимтгэлтэй ажээ.

    Танилцуулгатай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Л.Элдэв-Очир, Д.Эрдэнэбат, Д.Дамба-Очир, Б.Жавхлан, Б.Баттөмөр нар асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Урт хугацааны, хөнгөлөлттэй зээлийг Монгол Улс авахыг дэмжиж байгаа ч зарцуулалтыг оновчтой болгоход Сангийн яам, Засгийн газар анхаарч ажиллах шаардлагатай гэдэг саналыг хэлж байлаа. Тухайлбал, экспортод чиглэсэн жижиг дунд үйлдвэрлэл, боловсрол, нийслэлийн шинэ дүүргийг зохион байгуулах, нэн шаардлагатай нийгмийн асуудлуудыг шийдвэрлэхийг дэмжиж байгаагаа тэмдэглэж байлаа.



    Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаан оролцсон гишүүдийн 73.3 хувь нь Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг дэмжив. Эдийн засгийн байнгын хороо энэ талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Орбитын уулзвараас Толгойтын эцэс хүртэлх 3.6 км замыг ашиглалтанд орууллаа
    2017 оны 10 сарын 25
    Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, Орбитын уулзвараас Толгойтын эцэс, Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3.6 км авто замын нээлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо. Нээлтэд УИХ-ын гишүүн Б.Ундармаа, УИХ-ын гишүүн Н.Учрал, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, СХД-ийн удирдлагууд болон бусад холбогдох албаны хүмүүс оролцов.

    Тус замд сүүлийн 30 гаруй жил өргөтгөл шинэчлэлийн ажил хийгдээгүй байна. Хөгжлийн банкны санхүүжилтээр он дамжин хэрэгжиж буй тус замын шинэчлэл, засварын ажил өнөөдөр дуусч 3.6 км урт, 23 метрийн өргөн, зорчих хэсгийн өргөн нь 14 метр, хоёр талдаа гурав гурван метр өргөн явган хүний замтай, борооны усны хаялгатай, 42 метр болон 38 метр урт хоёр том гүүр, гэрэлтүүлэгтэй иж бүрэн замыг бүрэн ашиглалтанд хүлээлгэн өглөө. Замын ажлыг “Тотал инж” ХХК гэрээт хугацаандаа чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэсэн байна.

    Нээлтийн үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Сонгинохайрхан дүүргийн хувьд 330 мянга гаруй хүн амтай том дүүрэг болсон. Толгойтын замыг шинэчлэх нь хотын удирдлагуудын хувьд чухал асуудал байсан. Энэ зам хоёр жил дамжин хийгдсэн. Зам хийгдэхэд газар чөлөөлөх ажил хүндрэлтэй байлаа. Өнөөдрийн замын нээлтээр энэ жилийн нийслэлийн авто замын бүтээн байгуулалтын ажил үндсэндээ дуусч байна. Бид тавьсан зорилтоо бүгдийг нь биелүүлж чадсан” хэмээв.

    “Аливаа улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлын санхүүжилт нь цаг хугацаандаа олгогдоод явбал хувийн хэвшлийн байгууллагууд ажлаа цаг хугацаанд нь хийж болдог гэдгийг энэ зам харууллаа” хэмээн УИХ-ын гишүүн Х.Нямбаатар ярилаа.

    УИХ-ын гишүүн Б.Ундармаа “СХД-ийн олон хороодын нутаг дэвсгэрийг дамждаг томоохон зам байгаа. Дүүргийн иргэд энэ замыг шинэчлэх хүсэлтийг олон удаа ирүүлж байсан. МУ-ын Хөгжлийн бакны санхүүжилтээр хийгдэж байгаа энэ зам маань цаг үеэ олсон маш чухал ажил бож байна” хэмээлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Төрийн албан хаагчийн сургалтын төвтэй боллоо
    2017 оны 10 сарын 25
    Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх “Сургалтын төв”-ийн нээлтийн ажиллагаа өнөөдөр нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Драгон салбарт боллоо. Нээлтийн ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч 33 агентлагийн дарга, удирдлагууд оролцов.

    Энэхүү “Төрийн албан хаагчийн сургалтын төв”-ийг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг, Азийн хөгжлийн банктай хамтран байгуулсан юм. Тус төвд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын ажилчин, албан хаагчдад зориулсан богино хугацааны мэргэшүүлсэн сургалт зохион байгуулах аж.

    Нээлтийн үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэлсэн үгэндээ “Тус төвийн сургалтын үндсэн агуулга нь туршлагаас мэдлэг, мэдлэгийг чадвар болгох зарчимд тулгуурлана. Мөн нийгмийн хэрэгцээ шаардлагыг мэдэрч дэлхийн хөгжилтэй зэрэгцэн, чадвартай мэргэжилтнийг хөгжүүлэн төрөлх хотоо хөгжүүлэх мэргэжил эзэмшүүлэх зорилготой юм. Нийслэлийнхээ иргэдийн төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёсзүйн хэм хэмжээг чанд сахиж, албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангарагласан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын төрийн албан хаагч та нийслэлийн хөгжил, бүтээн байгуулалтын хөдөлгөгч хүч нь болж, бүтээлч сэтгэлгээтэй, өндөр мэдлэг, боловсролтой, ёс зүйтэй, өрсөлдөх чадвартай, мэргэшсэн албан хаагч болгохын тулд хичээнгүйлэн суралцах, сурч мэдсэн зүйлээ өөрийн байгууллага, хамт олондоо түгээн, хуваалцах гэсэн хоёр чухал үүрэг ногдож байгааг анхаарах нь зүйтэй” хэмээн онцолж байлаа.

    Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны захирал хатагтай Габриэла Спирли “Швейцарын хөгжлийн агентлагийн хувьд хотжилтоос үүдэлтэй тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхэд анхааран ажиллаж байгаа. Хоёр жил гаруй хугацаанд хэрэгжиж буй хотын засаглалыг сайжруулах төсөл нь бидний хувьд НЗДТГ-тай хамтран хэрэгжүүлж байгаа хамгийн чухал төслийн нэг. Энэ төслийн хүрээнд нийслэлийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын чадавхийг дээшлүүлэх замаар нийслэлд хийгдэж байгаа хөрөнгө оруулалт, иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээг сайжруулахыг зорьж байна” хэмээв

    Нээлтийн үйл ажиллагааны дараа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Монгол Улсын хотын хөжил” сэдвээр нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудын удирдлагуудад сургалт орсон юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Танилц: Томуугийн вакцинд үнэгүй хамрагдах цэцэрлэгүүд
    2017 оны 10 сарын 25
    Энэ оны 10 дугаар сарын 16-наас эхлэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шаардлага хангасан АНУ-ын “Протейн Сайнс” үйлдвэрийн 50,000 хүн тун, БНСУ-ын Грийн кросс үйлдвэрийн 45,000 хүн/тун вакцинаар томуугийн эсрэг дархлаажуулалт хийж байна.

    Эхний ээлжинд нийслэлд дүүргийн эрүүл мэндийн төв, аймаг орон нутагт өрх, сумын эрүүл мэндийн төвөөр дамжуулан жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настан, архаг суурь өвчтэй зэрэг эрсдэлт бүлгийн хүн амыг үнэ төлбөргүйгээр дархлаажуулж байна. Агаарын бохирдлын индекс өндөртэй газар байрладаг нийслэлийн 42 цэцэрлэгийн хүүхдийг томуугийн эсрэг вакцинаар дархлаажуулж эхэллээ.

    Мөн ХӨСҮТ-ийн амбулаторийн 114, 117, 110 дугаар өрөөнд ажлын өдрийн 8.30-17.00 цагийн хооронд 6 сартай хүүхдээс дээш бүх насныхан сайн дурын дархлаажуулалтад 10,000 төгрөгийн төлбөртэйгээр хамрагдаж болно. /Дархлаажуулалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ХӨСҮТ-ийн 455-388 дугаар утсаар авна уу/

    Түүнчлэн сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тав хүртлэх насны 370,000 хүүхэд, 73,000 хөхүүл эхчүүдийн биеийн дархлааг дэмжих А аминдэмийг олгоод байна.





    Агаарын бохирдлын индекс өндөртэй газарт байрлах томуугийн

    эсрэг дархлаажуулалтад үнэ төлбөргүй хамрагдах

    Нийслэлийн цэцэрлэгийн жагсаалт



    №

    Цэцэрлэг

    Олгох вакцин /хүн тун/

    Тариур

    /0.5 мл/

    1. Баянгол дүүрэг

    1.1.

    120 дугаар цэцэрлэг

    691

    691

    1.2.

    157 дугаар цэцэрлэг

    699

    699

    1.3.

    162 дугаар цэцэрлэг

    670

    670

    1.4.

    77 дугаар цэцэрлэг

    660

    660

    1.5.

    85 дугаар цэцэрлэг

    602

    602

    1.6.

    87 дугаар цэцэрлэг

    599

    599

    1.7.

    88 дугаар цэцэрлэг

    618

    618

    1.8.

    89 дүгээр цэцэрлэг

    600

    600

    Дэд дүн

    5,139

    5,139

    2.Баянзүрх дүүрэг

    2.1.

    22 дугаар цэцэрлэг

    666

    666

    2.2.

    61 дүгээр цэцэрлэг

    738

    738

    2.3.

    82 дугаар цэцэрлэг

    749

    749

    2.4.

    122 дугаар цэцэрлэг

    826

    826

    2.5.

    129 дүгээр цэцэрлэг

    818

    818

    2.6.

    147 дугаар цэцэрлэг

    951

    951

    2.7.

    191 дүгээр цэцэрлэг

    274

    274

    Дэд дүн

    5,022

    5,022

    3.Сүхбаатар дүүрэг

    3.1.

    42 дугаар цэцэрлэг

    542

    542

    3.2.

    68 дугаар цэцэрлэг

    550

    550

    3.3.

    69 дүгээр цэцэрлэг

    543

    543

    3.4.

    135 дугаар цэцэрлэг

    630

    630

    3.5.

    143 дүгээр цэцэрлэг

    590

    590

    3.6.

    160 дугаар цэцэрлэг

    576

    576

    Дэд дүн

    3,431

    3,431

    4.Сонгинохайрхан дүүрэг

    4.1.

    55 дугаар цэцэрлэг

    419

    419

    4.2.

    105 дугаар цэцэрлэг

    510

    510

    4.3.

    107 дугаар цэцэрлэг

    504

    504

    4.4.

    110 дугаар цэцэрлэг

    523

    523

    4.5.

    112 дугаар цэцэрлэг

    520

    520

    4.6.

    113 дүгээр цэцэрлэг

    545

    545

    4.7.

    118 дугаар цэцэрлэг

    558

    558

    4.8.

    119 дүгээр цэцэрлэг

    519

    519

    Дэд дүн

    4,098

    4,098

    5.Чингэлтэй дүүрэг

    5.1.

    5 дугаар цэцэрлэг

    491

    491

    5.2.

    9 дүгээр цэцэрлэг

    453

    453

    5.3.

    74 дугаар цэцэрлэг

    446

    446

    Дэд дүн

    1,390

    1,390

    6.Хан-Уул дүүрэг

    6.1.

    27 дугаар цэцэрлэг

    531

    531

    6.2.

    35 дугаар цэцэрлэг

    408

    408

    6.3.

    41 дүгээр цэцэрлэг

    633

    633

    6.4.

    65 дугаар цэцэрлэг

    624

    624

    6.5.

    67 дугаар цэцэрлэг

    672

    672

    6.6.

    134 дүгээр цэцэрлэг

    617

    617

    6.7.

    209 дүгээр цэцэрлэг

    485

    485

    Дэд дүн

    3,970

    3,970

    7.Багануур дүүрэг

    7.1.

    131 дүгээр цэцэрлэг

    310

    310

    7.2.

    138 дугаар цэцэрлэг

    400

    400

    7.3.

    241 дүгээр цэцэрлэг

    240

    240

    Дэд дүн

    950

    950

    НИЙТ

    24,000

    24,000
  • БНПУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав
    2017 оны 10 сарын 25
    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Лабэндаг хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.



    Сайд Д.Цогтбаатар Монгол, Польшийн харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд өргөжин хөгжиж буйг цохон тэмдэглээд цаашид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжуудыг ашиглах, Засгийн газар хоорондын зээлийн хэлэлцээрийн хүрээнд санхүүжүүлэх төслүүдийг урагшлуулах, боловсролын салбарын хамтын ажиллагааг дэмжиж ажиллахаа тэмдэглэв.

    Мөн Польшийн Засгийн газар Элчин сайдын яамаа Улаанбаатар хотод удахгүй нээнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

    Элчин сайд М.Лабэнда Гадаад харилцааны сайдаар томилогдсонд баяр хүргээд Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээх, Гадаад харилцааны яамд хоорондын зөвлөлдөх уулзалт, Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг зохион байгуулах, Польшийн парламентын төлөөлөгчдийн айлчлалыг хэрэгжүүлэх чиглэлээр төлөвлөсөн ажлуудаа танилцуулав
  • Зам чөлөөлөх ажил энэ жилийн онцлох ажил байлаа
    2017 оны 10 сарын 25
    Нийслэл хотын иргэн бүрт зам хаагуур байна түүгээр алхах эрх бий. Гэсэн ч энэ эрхийг хааж, явган хүний зам, гарц таглаж хашаа хатгаж, байшин барьсан захиргаагүй гэмээр хувь хүн, албан байгууллагатай хариуцлага тооцсон жишиг хийгээд үр дүн саяханыг хүртэл үгүй байлаа. Тэгвэл энэ эмх замбараагүй нөхцөл байдлыг засч, та бидний төлөө хотын удирдлагууд хатуу шийдвэр гаргаж, түүндээ эзэн болон ажиллаж, өнөөдөр нэлээдгүй үр дүнгээ өгсөөр байна. Тухайлбал,



    БҮТЭЭН БАЙГУУЛАЛТТАЙ ХОЛБООТОЙ ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТИЙН АЖЛУУД ХИЙГДСЭНЭЭР

    Улаанбаатар хот–Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто замын ажилд зориулж замын трасст өртсөн 108 нэгж талбараас дүүргийн засаг даргын захирамжтай 94 нэгж талбарыг 92.1 сая төгрөгийн нөхөн олговор олгож, газар чөлөөлсөн байна. Үлдсэн нэг талбарыг байршил шилжүүлэх, талбайн хэмжээг хасч шийдвэрлэхээр ажиллаж байгаа аж. БНХАУ-ын засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдах Улаанбаатар-Налайх-Чойрын 20.9 км авто замын ажил эхлэхтэй холбогдуулан замын трасст өртсөн зөвшөөрөлгүй 38 нэгж талбар, 60 сурталчилгааны самбарыг албадан чөлөөлж, өмчлөх эрхтэй 62 нэгж талбарыг нөхөн олговоргүй чөлөөлөөд байна. Энэ мэтчилэн Яармагийн гүүр, Сонсоглонгийн гүүрний ажлын хүрээнд газар чөлөөлөлтийн ажлууд хийгдээд, холбогдох асуудлуудад арга хэмжээ авч ажилласан байна.



    ОРБИТЫН УУЛЗВАРААС ТОЛГОЙТЫН ЭЦЭС ХҮРТЭЛХ 3.6 КМ ЗАМ НЭЭГДЭВ

    Сонгинохайрхан дүүргийн Орбитын уулзвараас Толгойтын эцэс Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3.6 км авто замын трасст өртсөн зөвшөөрөлгүй контейнер, хашаа, хайс, ТҮЦ, 38 нэгж талбарыг иргэдийн оролцоотой нөхөн олговоргүй газрыг чөлөөлсөн байна. Уг замын ажил дуусч, өнөөдөр албан ёсны нээлтээ хийнэ. Гэвч тус замын явган хүний замын нөлөөлөлд өртсөн иргэн Г.Оюунгэрэл эзэмших, ашиглах эрхийн газраа чөлөөлж өгөөгүйн улмаас стандартын дагуу 3 метр өргөн тавигдах ёстой явган хүний зам 80 см орчим хэмжээтэй буюу нэг хүн л явах хэмжээтэй тавигдсан байна. Төр эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээтэй газрыг ямар нэгэн нөхөн олговоргүйгээр чөлөөлж, улсын ажилд бүрэн ашиглах ёстой байдаг. Гэхдээ төр иргэнийхээ эрх ашгийг хүндэтгэн уг газар дээрх обьектыг 105 сая төгрөгөөр үнэлж, нөхөн олговорыг олгоё гэсэн боловч иргэн Г.Оюунгэрэл зөвшөөрөөгүйн улмаас явган хүний зам ийнхүү стандартын дагуу хийгдэж чадаагүй юм байна. Энэ мэтчилэн нэг хүний хувийн ашиг сонирхолоос болж Нийслэлийн 1.3 сая иргэний эрх ашиг хөндөгдөж байгаа нь харамсалтай. Ашиглалтанд ороод буй тус зам нь олны хөл ихтэй, сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд зорчидог гол замуудын нэг юм.

    Нийслэлээс бүтээн байгуулалтын ажлын 30 байршлын газар чөлөөлөлтийг 100 хувь, 17 байршилд 80-95 хувьтай үргэлжилж байна. Энэхүү ажлын хүрээнд нийт 887 нэгж талбар чөлөөлөхөөс 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 667 нэгж талбарыг чөлөөлөөд явж байгаа аж.

    ИРГЭДИЙН ХҮСЭЛТЭЭР ОРЦ, ГАРЦ, ЗАМ ЧӨЛӨӨЛӨХ АЖИЛ ЭНЭ ЖИЛИЙН ОНЦЛОХ АЖИЛ БАЙЛАА



    Нийслэлийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/863 дугаар захирамжаар Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай захирамж гарсан. Энэхүү захирамжийн хүрээнд Газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэлд газрын зөрчил арилгах үйл ажиллагааг эрчимжүүлэх, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг хангах зорилгоор нийтийн эзэмшлийн газар ашиглалтыг сайжруулах газрын зөрчил арилгах ажлууд зохион байгуулагдсан.

    Дээрх ажлын хүрээнд Нийслэлээс нийт 129 байршилд явган хүний зам, авто зам хаасан, орц гарц, авто машины зам хаасан хаалт, хашаа, бусад төрлийн обьектуудыг /ТҮЦ, контейнэр, павьлион/ чөлөөлөх ажил хийгдэж байгаагаас 2017 оны 09 дугаар сарын 28-ний байдлаар 78 байршилд газар чөлөөлөлтийн ажлыг хийж гүйцэтгээд байгаа аж.

    Мөн Газрын зөрчил арилгах арга хэмжээтэй уялдан иргэдийн зүгээс “Зам Чөлөөл“ уриалга явагдаж эхлэсэн ба сошиалаар 80 байршилд орц гарц чөлөөлүүлэх хүсэлт ирүүлснээс одоогийн байдлаар 37 байршилд газар чөлөөлөх ажил хийгдсэн байна.

    Нийслэлийн газрын албанаас гаргасан судалгаа болон иргэдийн зүгээс сошиалаар ирүүлсэн нийт 207 зөрчлийн 115 байршилд буюу 55.5 хувьд нь газар чөлөөлөлт хийгдсэн байна. Цаашид ч зам чөлөөлөлтийн ажлууд үргэлжилэх бөгөөд иргэн, аж ахуй нэгж байгууллагууд зөвшөөрөлгүй өргөтгөл барих, чөлөөлсөн газар дээр дахин зөвшөөрөлгүй ТҮЦ байрлуулах, албан шаардлагыг хүлээн авахгүй эсэргүүцэх зэрэг иргэдийн ухамсар, хариуцлагаас үүдсэн хүндрэлүүд тогтмол гарч байгааг албаныхан хэлж байлаа.

    Ямартай ч энэ жилийн ОНЦЛОХ ажлаар тодроод буй зам чөлөөлөлтийн ажил цаашид ч үргэлжилж, нийслэл хотоо цэгцлэн, иргэдийнхээ тав тухтай амьдрах орчинг бүрдүүлэхийн төлөө Нийслэлийн удирдлагууд энэ ажлаа тууштай үргэжлүүлнэ гэдэгт иргэд бид итгэж, хоёр гараа өргөн дэмжсээр байх болно гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Ерөнхийлөгчид олгоогүй бүрэн эрхийг хуульчилсан байна гэж Цэц дүгнэв
    2017 оны 10 сарын 25
    Ерөнхийлөгчид олгоогүй бүрэн эрхийг хуульчилсан байна гэж Цэц дүгнэв
  • АТГ: ”Мэдээлэл холбооны сүлжээ” ажилчдаа 2.7 тэрбумаар урамшуулсан байна
    2017 оны 10 сарын 25
    АТГ: ”Мэдээлэл холбооны сүлжээ” ажилчдаа 2.7 тэрбумаар урамшуулсан байна
  • 2017 оны “Нийслэлийн тэргүүний өрх”-үүд шалгарлаа
    2017 оны 10 сарын 25
    Нийслэлийн 378 жилийн ойн өдрийг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар , Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Ахмадын хороо хамтарч нийслэл хотынхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад гар бие оролцож, бусдад үлгэр дууриал үзүүлсэн шилдэг өрхийг шалгаруулан “Нийслэлийн Тэргүүний өрх”-өөр өргөмжилдөг. 1995 оноос хойш 22 дахь жилдээ зохион байгуулж 143 өрхийг шалгаруулаад байна.

    Нийслэлийн 378 жилийн ойн хүрээнд 2017 оны “Нийслэлийн Тэргүүний өрх”-өөр шалгарсан тэргүүний есөн өрхийн шагналыг Нийслэлийн засаг даргын орлогч Д.Энхтөр гардууллаа.

    Тэргүүний өрхүүд нь үр хүүхдээ амьдрах ухаанд сургаж, амьдрах нөхцөл бололцоог хангаж, ам бүлээрээ нийгмийн хэв журам сахиулах болон хороо, дүүргийн хэмжээнд зохиогддог төрөл бүрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, иргэний үүргээ үлгэр жишээч ухамсартай биелүүлдэг, гэр орон, сууц хашаа ойр орчноо үлгэр жишээчээр тохижуулж, зүлэгжүүлэн, цэцэгжүүлж, соёлч боловсон аж төрөх нөхцөл боломжийг бүрдүүлж хороо дүүрэг, нийслэлдээ туршлага болохуйц шинэ санаачилга гаргасан, нийслэлээс баримталж буй бодлого чиглэлийн дагуу өрхийн туслах аж ахуйг хөгжүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэл, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах, гар урлал эрхлэх зэрэг тэргүүний үйл ажиллагаатай өрхүүд юм.

    Нийслэлийн 2017 оны Тэргүүний 9 өрх:

    1.Санжаажамц овогтой Сүрэн - Сонгино хайрхан дүүрэг 27-р хороо

    2.Чойрог овогтой Цэдэндамба - Сонгино хайрхан дүүрэг 25-р хороо

    3.Зул овогтой Амангелд - Сүхбаатар дүүрэг 19-р хороо

    4.Дүрэгсүрэн овогтой Өлзийбаяр - Хан-уул дүүрэг 4- р хороо

    5.Гомбо овогтой Аюушмаа - Баянзүрх дүүрэг 9-р хороо

    6.Лхамсүрэн овогтой Цэвэлмаа - Баянзүрх дүүрэг 12-р хороо

    7.Кажей овогтой Базар - Налайх дүүрэг 4-р хороо

    8.Даваа овогтой Цэдэнбалжир - Чингэлтэй дүүрэг 4-р хороо

    9.Алаг овогтой Зул - Баянгол дүүрэг 19-р хороо

    НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • ОБЕГ: Цасан шуурга шуурч, хүйтэрнэ
    2017 оны 10 сарын 25
    ​Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын баруун хэсгээр,
  • Томуу өвчнөөс сэргийлье
    2017 оны 10 сарын 25
    Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх олон арга байдаг бөгөөд өдөр тутмын амьдралдаа дадал болгон хэвшүүлж, эрүүл мэнддээ анхаарах энэхүү чухал зөвлөмжүүдийг иргэд, олон нийтэд хүргэж байна.

  • ХЭҮК-ын 2018 оны төсвийн төсөл, нэмэлт санхүүжилтийн талаарх саналаа танилцуулав
    2017 оны 10 сарын 25
    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр (2017.10.25) Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын 2018 оны төсвийн төсөл, нэмэлт санхүүжилтийн талаарх албан бичгийг Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж гардуулж өгөв.



    Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуулийн 22.2 дугаар зүйлд “Комиссын төсвийг түүний саналыг үндэслэн Улсын Их Хурал баталж улсын төсөвт тусгайлан тусгах бөгөөд энэхүү төсөв нь үйл ажиллагаагаа хараат бусаар хэрэгжүүлэх шаардлагыг хангасан байна” гэсэн хуулийн заалт хэрэгжихгүй байгаагаас үүдэн комисс нь хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх санхүүжилт хангалтгүй, хүний нөөц хүрэлцээгүй нөхцөлд ажиллаж ирлээ.

    Энэ байдлаас үүдэн комисс, түүний гишүүдийн бүрэн эрх, хуульд заасан чиг үүрэг, үйл ажиллагааны биелэлтийг Монгол Улсын нэгдсэн орсон олон улсын гэрээ, хууль тогтоомжийн дагуу бүрэн хангах боломж хязгаарлагдмал байна гэж Хүний эрхийн үндэсний комиссын дарга энэ үеэр УИХ-ын даргад уламжлав.



    Дээрх нөхцөл байдалд үндэслэн Монгол Улсын олон улсын гэрээ, хууль тогтоомжоор комисст хүлээлгэсэн чиг үүргийг бүрэн хэрэгжүүлэх, комиссын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах, орон нутагт хүрч ажиллах бололцоог хангах үүднээс 2018 оны комиссын төсвийн төслийг 1,144,626,321 төгрөг болгож нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн тооцоолол хийсэн.

    Иймээс дээр дурдсан үндэслэл, шалтгааныг харгалзан үзэж, Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагаанд зайлшгүй шаардагдах төсвийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэж өгөхийг Монгол Улсын Их Хурлын даргаас хүслээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Төрийн гурван өндөрлөг уулчдын ар гэрт эмгэнэл илэрхийлэв
    2017 оны 10 сарын 25
    Отгонтэнгэр хайрхан ууланд авиралт хийгээд бууж явсан уулчдаас 17 нь золгүй ослоор амь насаа алдаж ар гэр, аав ээж, хань ижил, үр хүүхдүүдэд нь нөхөж баршгүй хүнд гарз учирсанд гүн эмгэнэл илэрхийлье.

    Ослоор сураггүй болсон хүмүүсээс эсэн мэнд гарч ирэхийг Та бүхний нэгэн адил хүсэн хүлээж байсан боловч ийнхүү горьдлого тасарсанд гүнээ харамсан гашуудаж байна.

    Уулын аялал, авиралт тэр дундаа өндөр уулын авиралтыг зохион байгуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, сайн дурын холбоод, клубууд гарч болох эрсдэлийг сайтар тооцож, аюулгүй байдлыг хангах, хариуцлагаа өндөржүүлэхэд анхаарал хандуулах ёстойг энэхүү харамсалтай осол бидэнд сургамж болгон үлдээлээ.

    Ид хийж бүтээх насандаа өндөрт, бүр өндөрт тэмүүлж, хүсэл мөрөөдлийнхөө оргилд хүрэхийн төлөө хичээн зүтгэсэн эдгээр залуус маань өөрсдийгөө ялан дийлж, хүсэл тэмүүллийнхээ оргилд хүрсэндээ бахдалтай байсан гэдэгт итгэлтэй байна.

    Тэнгэрийн орноо амар амгалан дэвшиж, эх цэнхэр дэлхийдээ, элэг нэгт монгол түмэндээ эргэн төрөх болтугай.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга

    Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд

    Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх
  • Рэйн, Ким Тэхи нар охинтой болсоноо зарлав
    2017 оны 10 сарын 25
    Өмнөд Солонгосын хамгийн алдартай хос болох дуучин Рэйн болон жүжигчин Ким Тэхи нар охинтой болсоноо зарлажээ.
  • Ханиаднаас урьдчилан сэргийлэх аргууд
    2017 оны 10 сарын 25
    Ханиад томуунаас урьдчилан сэргийлэхэд гарын ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэм, дасгал хөдөлгөөн хамгийн чухал юм.
  • Танилц: Шинэ Засгийн газрын сайдуудтай холбоо барих утас, хаяг
    2017 оны 10 сарын 25
    У.Хүрэлсүхийн танхимын сайд нар ажилдаа ороод удаагүй байна. Бид шинэ Засгийн газрын шинэ сайд нартай холбоо барих утас, яамдын байршлыг хүргэж байна.
  • Төсөлд тусгагдаагүй саналуудыг нэгтгэж, ангилах ажил үргэлжилж байна
    2017 оны 10 сарын 25
    Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт явуулж, нийт 322 мянган саналыг хүлээж авсан билээ.

    Дээрх саналыг УИХ-ын Тамгын газрын ажилтнууд камераар тоноглогдсон танхимд төслийн зүйл, заалт бүрээр нь цахим хэлбэрт оруулаад байна.

    Энэ хүрээнд хуулийн төсөлд тусгагдаагүй саналуудыг нэгтгэж, ангилах ажил өнөөдөр (2017.10.25) үргэлжилж байна.

    Төсөлд тусгагдаагүй нийт 80 мянга гаруй санал байгаагаас 40 мянгыг нь нэгтгэж, ангилаад байгаа юм байна.

    Өнөөдөр үлдсэн 36 мянган саналыг нэмж ангилахаар ажиллаж байна хэмээн УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Гал түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүллээ
    2017 оны 10 сарын 25
    Нийслэлийн Онцгой байдлын газраас хүйтний улирал эхэлж айл, өрхийн галлагаа нэмэгдэж байгаатай холбогдуулан гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, нэгдсэн арга хэмжээг эхлүүллээ.

    Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2016 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрийн 214 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн гэр хорооллын айл өрхөд цахилгааны үнэ тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”, Эрчим хүчний сайд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарын байгуулсан санамж бичгийн хүрээнд болзошгүй гамшиг, гал түймрийн аюулаас байгууллага, аж ахуйн нэгж, айл өрх, иргэдийн амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгө өртөхөөс урьдчилан сэргийлж нэгдсэн арга хэмжээг нийслэлийн 9 дүүргийн гэр хорооллын хороодод зохион байгуулж байна.

    Дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсээс УБЦТС-ТӨХК-ний дүүрэг дэх Хэрэглэгчдэд үйлчлэх төв, Хороодын Засаг дарга нар хамтран өнөөдрөөс ирэх арванхоёрдугаар сарын 8-ны өдрийг хүртэл зохион байгуулах юм.

    Галын аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээгээр гэр хооронд, бусад объект хоорондын аюулгүйн зай хэмжээ зөрчигдсөн, үнс нурам ил задгай асгасан, үнсний сав таггүй, цахилгааны холболт, ашиглалт, угсралтын аюулгүй байдал алдагдсан, пийшин зуух гэмтэлтэй, яндангийн хамгаалалт хийгдээгүй, залгаас буруу эсэх, бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангах, шуурхай албаны автомашин очих боломжгүй нөхцөл байдал үүссэн эсэхэд хяналт тавина гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
  • Нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт оржээ
    2017 оны 10 сарын 25
    Нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт оржээ.
  • О.Дашбалбар агсны мэндэлсний 60 жилийн ойг тэмдэглэнэ
    2017 оны 10 сарын 25
    ​Энэ онд Төрийн шагналт, яруу найрагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн О.Дашбалбар агсны мэндэлсний 60 жилийн ой тохиож буй.
4089 4090 4091 4092 4093 4094 4095
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрээнхот боомтын ажиллах цагийг 4 цагаар сунгажээ
    14 цаг 38 мин
  • "Бөөмс суулгах бол хорт хавдрын эсийг үр дүнтэй устгадаг орчин үеийн дэвшилтэд эмчилгээ”
    14 цаг 53 мин
  • Баянхошуу дэд төвийн 110 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна
    14 цаг 57 мин
  • ХББО-ын сайдын багцын 2026 оны хөрөнгө оруулалтын төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлэг боллоо
    15 цаг 38 мин
  • Улаанбуудайн тариалалт 15 хувиар буурчээ
    16 цаг 7 мин
  • Олон улсын Хиймэл оюун ухааны хоёрдугаар олимпиад өнөөдөр эхэллээ
    16 цаг 11 мин
  • Өмнөд Солонгосын Жүжигчин Сон Ён Гюг машиндаа нас барсан байдалтай олджээ
    18 цаг 24 мин
  • POETRY: Шүхэр мэт шүлгүүд
    18 цаг 52 мин
  • Нийт нутгийн 38 хувьд гантай болон гандуу байна
    20 цаг 18 мин
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
    20 цаг 39 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    20 цаг 59 мин
  • Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх иргэний зөвлөлийн 2025 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан
    21 цаг 16 мин
  • ЦУОШГ: Усархаг, аадар борооноос сэрэмжлүүлж байна
    21 цаг 39 мин
  • НОК-ын шуурхай штабаас цахим хурал хийж, үүрэг чиглэл өглөө
    21 цаг 42 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    22 цаг 32 мин
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
    22 цаг 33 мин
  • Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл эхэллээ
    22 цаг 43 мин
  • Улаанбаатарт 22 градус дулаан байна
    22 цаг 49 мин
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
    Уржигдар 11 цаг 00 мин
  • ФОТО: Хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа -2025
    Уржигдар 10 цаг 55 мин
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • Өөрийн эрхгүй түрэн дуулах Увсын сүлд дуунууд
  • Л.Энх-Амгалан: С.Жавхлан зүгээр нэг дуугаа дуулж, уран бүтээлээ туурвиагүй
  • МАН дотор хотын даргын сунгаа эхэлж, Ерөнхийлөгчийн фракц Я.Содбаатарыг сойж байна
  • ИРГЭД: Бүх шийдвэрийг зөрчөөд өдөр шөнө, бороо шороо хамаагүй орон сууц барьж байна
  • Энгийн болон аюултай хог хаягдлын байдалд улсын хэмжээнд хяналт шалгалт явагдаж байна
  • Г.Ган-Очирыг Франц, Монгол хоёр улс Интерполоор эрэн сурвалжилж байна
  • Увс 100 жил: Дархан аварга Н.Батсуурь түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • Өөрийн эрхгүй түрэн дуулах Увсын сүлд дуунууд
  • ИРГЭД: Бүх шийдвэрийг зөрчөөд өдөр шөнө, бороо шороо хамаагүй орон сууц барьж байна
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • Л.Энх-Амгалан: С.Жавхлан зүгээр нэг дуугаа дуулж, уран бүтээлээ туурвиагүй
  • Энгийн болон аюултай хог хаягдлын байдалд улсын хэмжээнд хяналт шалгалт явагдаж байна
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Статистик: Манай улсад "Увс" гэсэн нэртэй 2 хүн, "Улаангом" гэсэн нэртэй 1 хүн байна
  • Дунд гол дагуу 11.1 км урт талбайг цэвэрлэж, 68.3 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргүүлжээ
  • Увс 100 жил: Дархан аварга Н.Батсуурь түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ
  • Олон улсын газарзүйн 21 дүгээр олимпиад үргэлжилж байна
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • МАН дотор хотын даргын сунгаа эхэлж, Ерөнхийлөгчийн фракц Я.Содбаатарыг сойж байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
24 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК