зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4101 4102 4103 4104 4105 4106 4107
  • М.Энхболд: Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг ядуурлыг бууруулах асуудалтай холбож уямаар байна
    2018 оны 1 сарын 08
    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг баталсан. Тогтоол батлагдсантай холбогдуулан УИХ-ын дарга М.Энхболд үг хэлсэн юм.

    Тэрээр “Ажлын хэсэг цаг хугацааны нэлээн шахуу нөхцөлд тодорхой бодлого, чиглэл, шийдвэрийг гаргаж байгаа. Анхнаасаа Байнгын хороо ингэж тогтоолын төслийг боловсруулж, хоёр Байнгын хороо хамтарч хэлэлцлээ. Хамгийн гол нь энэ тогтоолын дагуу авч хэрэгжүүлэх арга хэмжээ, шийдвэрүүдийг шуурхайлах нь чухал. Та бүгдийн мэдэж байгаачлан 2017 оны арванхоёрдугаар сарын сүүлээр УИХ-ын даргын захирамж гарч УИХ агаарын бохирдлын асуудлаар өмнө нь энэ чиглэлээр гарсан шийдвэрүүдийн хэрэгжилт, биелэлт, явц байдалд дүгнэлт хийж, цаашид ямар арга хэмжээ авах шаардлагатай талаар хэлэлцэн Засгийн газарт чиглэл өгөх баримт бичгийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсныг Ё.Баатарбилэг гишүүн ахлан ажиллаж байна. Энэ ажлын хэсэг баталсан хуваарийнхаа дагуу нэгдүгээр сарын 12-ныг хүртэл Улаанбаатар хотын агаарын бохирдол хамгийн их байгаа газруудад мэргэжлийн байгууллагынхантай хамт ажиллана. Мөн энэ ажлын хэсгийн ажиллах хугацаанд Засгийн газар, шинжлэх ухааны байгууллагуудын гаргасан санал дүгнэлт, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл сонссон. Үүний үр дүнд агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэхээс гадна нийслэлийн хөрс, усны бохирдлыг цогцоор нь шийдвэрлэх шаардлага үүссэн болохыг, мөн зөвхөн Улаанбаатар хот төдийгүй улсын хэмжээнд аймгийн төвүүд, төвлөрсөн суурьшлын бүсүүдийн хэмжээнд агаар, орчны бохирдлын асуудлыг шийдвэрлэх шаардлага үүссэн гэдгийг тодорхойлон УИХ-д холбогдох материал, мэдээллийг танилцуулсан.

    Монгол Улсын Ерөнхийлөгч агаарын бохирдлын өнөөгийн нөхцөл байдлаас үүдэн онц байдал зарлах саналыг УИХ-д ирүүлсэн. Ажлын хэсэг энэ талаарх эрх зүйн орчныг судлаад Онц байдлын тухай хуулийн хүрээнд өнөөдөр онц байдал зарлах боломжгүйг танилцуулсан. Гэхдээ УИХ, Засгийн газар, орон нутгийн төрийн захиргааны болон мэргэжлийн байгууллагууд энэ асуудлыг онц байдал, гамшгийн хэмжээнд үзэж ажиллаж байгаа. Агаарын бохирдол тэр дундаа утаатай төр засгийн байгууллагуудаас гадна бүх нийтээр тэмцэн, эргэлт гаргахуйц арга хэмжээг хэрэгжүүлснээр үр дүн гарах нь ойлгомжтой.

    Хариуцлагын тогтолцоог сайжруулах ёстой. Батлагдсан тогтоолоор агаарын бохирдлын талаарх хууль эрх зүйн орчныг шинэчлэх, энэ төрлийн үйл ажиллагааны хариуцлагын тогтолцоог чангатгасан зохицуулалт бүхий холбогдох төслүүдийг 2018 оны хоёрдугаар сарын 10-наас өмнө УИХ-д өргөн мэдүүлэхийг Засгийн газар чиглэл өгсөн. ҮАБЗ-өөс өгсөн зөвлөмжийн дагуу УИХ-ын Байнгын хороодын гаргасан тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилт, явцын талаар хоёрдугаар сарын 1-ний дотор Засгийн газар УИХ-д танилцуулах үүрэг хүлээж байна. Нөгөөтэйгүүр, сүүлийн жилүүдэд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр зарцуулсан хөрөнгө, санхүүжилтийн үр ашгийг үргэлжлүүлэн хянаж шалгах шаардлагатай учир үүнийг ажлынхаа төлөвлөгөө, хуваарьт оруулах нь зүйтэй.
  • Харумафүжиг 500 мянган иенээр торгох шийтгэл ногдуулжээ
    2018 оны 1 сарын 08
    Мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадорж нутаг нэгт залуу бөх Таканойва А.Баасандоржийн биед халдаж, хүнд гэмтэл учруулсан билээ. Тэгвэл энэ хэргийг Тоттори мужийн шүүх авч хэлэлцээд Харумафүжиг 500 000 иенээр торгох шийтгэл ногдуулжээ. Түүний мэргэжлийн сүмогоос зодог тайлж, ёсзүйн хариуцлага хүлээснийг харгалзан дээрх шийтгэлийг ногдуулсан байна.



    Мөн асуудлыг цагдаад мэдэгдэж, шавийгаа дарамтлан сүмочдын хооронд үл ойлголцол үүсэхэд хүргэсэн Таканохана дэвжээний багш, их аварга асан Таканохана Коожиг Японы мэргэжлийн сүмо бөхийн холбоо Захирлуудын зөвлөлөөсөө хөөх шийдвэр гаргажээ.
  • Оюутнуудын хөнгөлөлттэй зорчдог картны хэрэглээг хязгаарлажээ
    2018 оны 1 сарын 08
    Өвлийн улирлын амралт эхэлсэнтэй холбогдуулан их, дээд сургууль, коллежийн оюутнуудын нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчдог смарт картны хэрэглээг хязгаарлажээ. Уг хязгаарлалт нэгдүгээр сарын 1-нээс эхэлсэн бөгөөд ирэх хоёрдугаар сарын 1-нийг хүртэл үйлчлэх аж.



    “Улаанбаатар смарт карт” ХХК дээрх шийдвэрээ нийслэлд харьяалагддаг бүх их, дээд сургууль, коллежид албан бичгээр хүргүүлжээ. Иймээс оюутнууд ирэх хоёрдугаар сарын 1-ний өдрийг хүртэл 500 төгрөгөөр зорчих юм байна.
  • “Насны хишиг”-т шинээр хамрагдах ахмадуудын бүртгэл эхэллээ
    2018 оны 1 сарын 08
    “Насны хишиг”-т шинээр хамрагдах болзол хангасан ахмадуудын бүртгэл эхэллээ. ”Насны хишиг”-т хамрагдах хүмүүс 2018 оны долдугаар сарын 10-ны өдрийн байдлаар 65 нас хүрсэн байх шаардлагатай бөгөөд харин өмнө нь “Насны хишиг”-т хамрагдан мөнгө авч байсан ахмадууд ахин бүртгүүлэх шаардлагагүй юм байна.



    “Насны хишиг-т шинээр бүртгүүлэх ахмадуудын анхааралд:



    “Насны хишиг”-ийг олгох журмын хавсралтаар баталсан тусгай өргөдөлийн маягтыг харьяа дүүрэг, хорооныхоо нийгмийн халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээс авч бөглөнө. Ингэхдээ заавал иргэний үнэмлэхтэй очино. Хэрэв өөрийн биеэр ирж чадахгүй тохиолдолд итгэмжилсэн төлөөлөгчөөр дамжуулан өргөдлийн маягт бөглөж, гарын үсэг зурж, он сар өдрийг тэмдэглүүлэх хэрэгтэй байдаг аж. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд өөрийнхөө иргэний үнэмлэх, нэг хувь хуулбарын хамт маягт бөглөж өгснөөр бүртгэл баталгаажих юм юм байна.
  • БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат СХД-ийн гэр хорооллын бүсэд ажиллав
    2018 оны 1 сарын 08
    УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, утааны асуудлыг бууруулах ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэгт БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат орсон бөгөөд тэрбээр Сонгино хайрхан дүүргийн гэр хорооллын бүсэд ажиллалаа. Н.Цэрэнбат сайд агаар, хөрсний бохирдлыг бууруулахаар ашиглаж эхлээд буй технологиудтай газар дээр нь танилцаж, цаашид нэвтрүүлэх боломжтой эсэхийг судалж буй нь энэ юм.

    Энэ хүрээнд хөрс, агаарын бохирдлыг бууруулах ач холбогдолтой технологийг нэвтрүүлсэн гэгдэж байгаа СХД-ийн 23 дугаар хорооны 3 айлын ариун цэврийн байгууламжтай танилцав. Уг ажлыг тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Учрал санаачилсан бөгөөд нэвтрүүлсэн технологи нь өдөр нарны эрчим хүчээр гэрэл хуримтлуулж, шөнө нь хашаагаа гэрэлтүүлэх давуу талтайгаас гадна лагийг бордоо болгох, мөн газ гаргаж, ахуйн хэрэглээндээ ч ашиглах боломжийг олгож буй аж.
  • Цасанд суусан гэх дуудлага ихээр иржээ
    2018 оны 1 сарын 08
    Өнгөрсөн амралтын өдрүүдэд цаг агаар муудаж, хөдөө орон нутгийн дийлэнх хэсгээр цасан шуургатай байснаас онцгой байдлын байгууллагад эрэн хайх, аврах ажиллагааны олон дуудлага иржээ. Тухайлбал,


    Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Дэвшил багийн “Чулуунбулаг” гэдэг газар Бүрд сумаас Зүүнбаян-Улаан сум руу 70 тооны адуу тууж явсан Бүрд сумын Онгит багийн малчин Б /63 настай, эрэгтэй/ малтайгаа төөрсөн тухай дуудлагыг 01.07-ны өдрийн 21:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн 4 алба хаагч, 1 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 23:45 цагт Дэвшил багийн “Чулуунбулаг” гэдэг газраас эсэн мэнд олж, аймгийн төвд авчирж ар гэрт нь хүлээлгэн өгсөн.
    Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр багийн “Хондот” гэдэг газар тус сумын малчин Э /31 настай, эмэгтэй/ 01.07-ны өдрийн 14:00 цагт малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 15:58 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 8 алба хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 4 хүн, 1 автомашинтай, нийт 12 хүн, 2 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 18:35 цагт “Хондот” гэдэг газар байхад нь эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн.
    Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн “Хар-Эрэг” гэдэг газар тус сумын малчин Г /17 настай, эрэгтэй/ 01.07-ны өдрийн 15:00 цагт малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 18:55 цагт хүлээн авч тус сумаас 6 хүн, 1 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байх явцад иргэн Г гэртээ эсэн мэнд өөрөө ирсэн тул эрэн хайх ажиллагааг 20:30 цагт ажиллагааг зогсоосон.
    Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Бортээг багийн ’’Наймтай’’ гэдэг газар тус сумын харьяат иргэн Т /41 настай, эрэгтэй/, иргэн С /19 настай, эрэгтэй/, иргэн Б /17 настай, эрэгтэй/ нар 01.07-ны өдрийн 12:00 цагт малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 18:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн 2 алба хаагч, орон нутгийн 5 хүн, 1 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 01.08-ны өдрийн 00:35 цагт гэрээсээ урд зүгт 5 км зайд ’’Наймтай’’ гэдэг газраас эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн.
    Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Билгэх багийн “Хацавчийн бууц” гэдэг газар тус сумын малчин малчин Б /46 настай, эрэгтэй/, Д /40 настай, эмэгтэй/ нар 01.07-ны өдрийн 12:00 цагт малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 21:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн 3 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 11 хүн, 1 автомашин, нийт 14 хүн, 2 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байх явцад гэртээ эсэн мэнд өөрсдөө ирсэн тул 22:45 цагт эрэн хайх ажиллагааг зогсоосон.
    Өмнөговь аймгийн Номгон сумын Эмгэнбулаг багийн “Үзүүр сүүж” гэдэг газар тус сумын харьяат малчин Б /30 настай, эмэгтэй/, Э /21 настай, эрэгтэй/ нар 01.07-ны өдрийн 16:00 цагт малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 21:50 цагт хүлээн авч орон нутгийн 4 хүн, 1 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 01.08-ны өдрийн 01:50 цагт гэрээсээ зүүн урд зүгт 6 км зайд ‘’Үзүүр сүүж’’ гэдэг газраас эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн.


    Мөн онцгой байдлын байгууллагад цасан суусан гэх дуудлага ихээр иржээ.

    Тухайлбал, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Наран багийн ’’Дөтийн даваа’’ гэдэг газар 24-29 ГАҮ улсын дугаартай УАЗ-469 загварын 7 зорчигчтой түргэн тусламжийн автомашин цасанд суусан тухай дуудлагыг 01.08-ны өдрийн 02:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн 4 албан хаагч, 1 автомашинтай 06:35 цагт очиж, цаснаас татан гаргасан.

    Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дулаан-Уул багийн УБЭҮ-ийн хиймэл нуурын урд талд Орхон аймгаас Улаанбаатарын чиглэлд зорчиж явсан 02-84 УНК улсын дугаартай Харриер загварын суудлын автомашин, 44-88 УБД улсын дугаартай “Пажеро” загварын суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 01.07-ны өдрийн 19:52 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн 4 алба хаагч, 1 автошашинтай 20:40 цагт очиж, 15 минут ажиллаж цаснаас татан гаргасан. Нийт 16 хүнд тусламж, үйлчилгээ үзүүлсэн.

    Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул багийн ’’Хатуугийн даваа’’ гэдэг газар ээж хаднаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан 18 зорчигчтой 3 автомашин цасанд суусан тухай дуудлагыг 01.07-ны өдрийн 17:09 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 14 алба хаагч 2 автомашинтай гарч ажиллаж, цасанд суусан нийт 41 зорчигчтой, 6 автомашиныг татан гаргаж, аюулгүй байдлыг ханган ажилласан.

    Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн ’’Гоёот’’ гэдэг газар тус аймгийн харьяат иргэн А 89-69 УНӨ улсын дугаартай “Приус 20” загварын суудлын автомашинтай Цогтцэций сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж яваад төөрч, цасанд суусан тухай дуудлагыг 01.07-ны өдрийн 20:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн 5 алба хаагч, орон нутгийн 2 хүн, нийт 7 хүн, 1 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 01.08-ны өдрийн 01:50 цагт ‘’Гоёот’’ гэдэг газар цасанд суусан байсныг татан гаргасан гэж ОБЕГ-аас мэдээллээ.
  • Өгийнуур сумын Засаг даргын орлогч БНСУ-д ‘’харлажээ’’
    2018 оны 1 сарын 08
    Архангай аймгийн Өгийнуур сумын Засаг дарга Л.Алтангэрэл өөрийн орлогч дарга Ц.Бөхбаатарыг БНСУ-д тус сумын “Өгийнмандал” хадгаламж зээлийн хоршоог төлөөлөн богино хугацааны сургалтад явсан тухай мэдээлж байсан. Ц.Бөхбаатар нь сумын засаг даргын орлогч, сумын ИТХ-ын тэргүүлэгч гишүүн, Өгийнмандал ХЗХ-г үүсгэн байгуулагч, мөн тэргүүлэгч гишүүнээр нь сонгогдон ажилладаг юм байна. Тэрбээр 2017 оны аравдугаар сарын 21-26-ны хооронд БНСУ-д болсон Азийн хадгаламж зээлийн хоршоодын туршлага солилцох уулзалт сургалтад хоршоогоо төлөөлөн эхнэрийн хамт явсан аж.
  • Замын цагдаагийн газраас анхааруулж байна
    2018 оны 1 сарын 08
    Өчигдрөөс нийт нутгаар нойтон цас орж, зарим газраар цасан шуурга шуурч, шөнөөс мөстөн замын гадаргууд их хэмжээний хальтиргаа гулгаа үүсч, замын хөдөлгөөний нөхцөл байдал хүндэрч байна. Ялангуяа Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Архангай аймаг руу зорчид техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

    1. Техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцох, шатах тослох материалын нөөцийг хангалттай авах
    2. Зуны буюу хээ муутай дугуйтай хөдөлгөөнд оролцохгүй байх
    3. Замын нөхцөлд үзэгдэх орчинг зөв тооцоолж, зам, орчны нөхцөлд тохирох хурдыг сонгох, тээврийн хэрэгсэл хоорондын зай барих
    4. Иргэд, зорчигчид хувийн бэлтгэлийг сайтар хангаж дулаан хувцаслаж замд гарах
    5. Жолооч, зорчигч нар хамгаалах бүсийг тогтмол хэрэглэж, бага насны хүүхдийг хамгаалах бүс, хамгаалалтын суудал хэрэглэн тээвэрлэхийг Замын цагдаагийн албанаас зөвлөж байна.
  • Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар 37 удаа хуралджээ
    2018 оны 1 сарын 08
    ​



    Үндсэн хуулийн цэц 2017 оны



    Үндсэн хуулийн цэц 2017 онд



    Үндсэн хуулийн цэц иргэдээс ирүүлсэн 170 орчим өргөдөл, мэдээлэл, гомдлыг хүлээн авч хянан шийдвэрлэжээ.
    Үндсэн хуулийн цэц нийт 37 хуралдаан хийснээс Бага суудлын хуралдаан 26, Дунд суудлын хуралдаан ес, Их суудлын хуралдаан хоёрыг тус тус хийв.
    Эдгээр хуралдаанаас Үндсэн хуулийн цэцийн тогтоол 2, дүгнэлт 7, магадлал 29 гарсан байна.


    Үндсэн хуулийн цэц 2017 онд Их суудлын хуралдааныг хоёр удаа хийж, Улсын Их Хурал холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа Цэцийн шийдвэрээр хүчингүй болсон хуулийн заалтыг шууд буюу агуулгаар нь дахин сэргээсэн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэж 2 тогтоол тус тус гарган холбогдох хуулийн заалтыг хүчингүй болгов.



    Үндсэн хуулийн цэц Дунд суудлын хуралдааныг есөн удаа хийж, Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон Сонгуулийн тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Зөрчлийн тухай зэрэг хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай асуудлыг тус тус хянан шийдвэрлэж дүгнэлт гаргажээ.



    Эдгээр дүгнэлтийн 5 нь Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн агуулгатай гарсан бол 2 нь Үндсэн хууль зөрчсөн гэж гарсан байна. Үндсэн хууль зөрчсөн гэж гарсан дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрч холбогдох хуульдаа өөрчлөлт оруулжээ.



    Үндсэн хуулийн цэцийн Тамгын газар 200 орчим иргэдийг хүлээн авч хууль зүйн асуудлаар мэдээлэл, зөвлөгөө өгсөн байна.
  • Монголын хөгжмийн нэн шинэ бүтээлийн концерт
    2018 оны 1 сарын 08
    Монгол Улсын Филармони 2018 оны эхний тоглолтоо Морин хуурын чуулгын “Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлүүд” тоглолтоор эхэлж байна. Монгол хөгжмийн зохиолчдын шилмэл бүтээлүүдээс дээжлэн хүргэж буй тус тоглолт 01-р сарын 12-нд 19:00 цагт Улсын Филармонийн концертын танхимд болно. ТХШ, АЖ Н.Жанцанноров, УГЗ, ТШ Б.Шарав, залуу хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр, Ц.Эрдэнэбат зэрэг өнөө цагт бүтээлүүд нь олны сэтгэлд хүрч буй хөгжмийн зохиолчдын бүтээлүүд тоглогдох юм.

    Тоглолтын тасалбарыг Филармонийн касс, онлайн худалдааны https://www.ticket.mn/event/95/ сайтаас болон 1900-1800 үнэгүй хүргэнэ. Үзэгч, сонсогчид та бүхэн Монголын хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлүүдээс сонордохыг хүсвэл Улсын Филармонийн концертын танхимыг зорихыг хүсье. Unitel-ийн хэрэглэгчид тоглолтын тасалбарыг 100 GG оноогоор 5000₮ хөнгөлүүлэн худалдан авах боломжтой байна.
  • Мал өсч байхад мах сүүний үнэ нэмэгдэх урвуу хамаарал
    2018 оны 1 сарын 08
    Жилийн эцэст мал тооллогын дүн гарч Монгол Улс 66.2 сая толгой малтай болсныг албан ёсоор зарласан. Үүнийг нийт хүн амынхаа тоонд хуваавал 20.6875 буюу нэг хүнд 20 сая гаруй мал ногдоно гэсэн үг. Шууд утгаараа монгол хүнд өлсөх шалтгаан алга. Хувьдаа чаа гэх малгүй ч Монгол нутагт ийм тооны мал бэлчиж байхад махны үнэ магнаг болж, сүүний үнэ нэмэгдэх зэрэг нь урвуу хамаарал шиг санагддаг.
  • “Цалинтай ээж” хөтөлбөрийн төлөө У.Хүрэлсүхэд талархая
    2018 оны 1 сарын 08
    Шинээр эмхлэн байгуулагдсан Засгийн газрын шинэ оны босгон дээр олонд хүргэсэн баярт мэдээ бол “Гэртээ бага насны хүүхдээ асарч, цалин орлогогүй суух 0-3 хүртэлх насны хүүхэдтэй ээжүүдэд сар бүр 50 мянган төгрөгийг 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс олгохоор шийдвэрлэж, төсөвт тусгасан” явдал юм.
  • ”Алтан бөмбөрцөг” наадмын улаан хивсний ёслолын зургуудаас
    2018 оны 1 сарын 08
    Ингээд тус наадмын улаан хивсний ёслолд алдартнууд хүрэлцэн ирэх үеийн торгон агшинг буулгасан гэрэл зургуудаас хүргэе.
  • Ипойнт оноогоороо автобусанд үйлчлүүлдэг боллоо
    2018 оны 1 сарын 08
    ”Имарт Хайпермаркет” болон ”Улаанбаатар Смарт Карт” ХХК-ийн хамтран хэрэгжүүлж буй уг хөтөлбөр нь жижиглэн худалдааны салбарт анхдагч болон энэхүү үйлчилгээг хэрэгжүүлж байгаагаараа онцлог юм.
    Автобусаар үйлчлүүлэгч ахмад настан, гэрийн эзэгтэй нар, оюутан залуус хэн бүхэн дэлгүүрээс хүнсээ цуглуулан нийт Ипойнт онооныхоо 50%-ийг хөрвүүлэн UMoney картаа цэнэглүүлэн автобусанд суух эрхтэй болох юм байна.
  • Үйл явдал: Рио Тинтотой холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ
    2018 оны 1 сарын 08
    09:00 цагт: “Корпорэйт Конвеншн центр”-т “Тогтвортой хөгжил-боловсрол” уриан дор их, дээд сургууль, ЕБС, цэцэрлэгийн багш, удирдах ажилтнууд зөвлөлдөнө.

    10:00 цагт: УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралдана.

    10:00 цагт: Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц Сингапур улсын Биеийн тамирын дээд сургуулийн захирлыг хүлээн авч уулзана.

    11:00 цагт: ШӨХТГ-аас мэдээлэл хийнэ. Агентлагийн 2017 онд хийсэн онцлох ажил, хэрэглэгчийн өргөдөл гомдол, хяналт шалгалтын ажил, түүний үр дүн болон цаг үеийн шинжтэй зарим хяналт шалгалтын ажлуудаас танилцуулах хэвлэлийн бага хурал Засгийн газрын XI байрны 905 тоот хурлын танхимд болно.

    11:00 цагт: Уул уурхайн дэд сайд Д.Загджав Рио Тинтотой холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ.

    11:00 цагт: Засгийн газрын XI байрны 905 тоот танхимд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хяналт шалгалтын ажил болон цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийнэ.

    12:00 цагт: Соёлын төв өргөөнд Үндэсний мэдээллийн “МОНЦАМЭ” агентлагийн “Хүмүүн бичиг” сониноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааны шилдгүүдийг тодруулах арга хэмжээ болно.

    14:00 цагт: Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “В” танхимд болно.
  • НӨАТ-ын баримт бүртгүүлэх хугацаа өнөөдөр дуусна
    2018 оны 1 сарын 08
    Татварын ерөнхий газраас албан татвар төлөгчид НӨАТ-ын буцаан олголтын авахын тулд нэгдүгээр сарын найманд багтаан 2017 оны нэгдүгээр сараас арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл худалдан авсан бараа, бүтээгдэхүүнийхээ төлбөрийг баримтын мэдээллийг бүртгүүлсэн байхыг анхаарууллаа.
    НӨАТ-ын тухай хуульд заасны дагуу тухайн жилд олгох буцаан олголтын дүнг дараа жилийн эхний сарын 15-ны дотор албан татвар төлөгч бүрээр бүртгэлийн системээс гаргаж, баталгаажуулан, албан татварыг буцаан олгуулах саналын хамт Татварын ерөнхий газарт хүргүүлэх юм. Төлбөрийн мэдээллээ бүртгүүлсэн иргэдийн буцаан олголтыг энэ оны эхний улиралд багтаан арилжааны банкин дахь бүртгэлтэй дансанд нь шилжүүлэхээр төлөвлөжээ.

  • УИХ энэ долоо хоногт ямар асуудлууд хэлэлцэх вэ
    2018 оны 1 сарын 08
    МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2017 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2018 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 08-НААС 12- НЫ ӨДРҮҮДЭД НАМЫН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН ХОРООНЫ БОЛОН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ




    НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

    01 дүгээр сарын 08-ны Даваа гарагт:



    Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
    Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис Хаан” танхимд.
    ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

    01 дүгээр сарын 08-ны Даваа гарагт:

    Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд.
    01 дүгээр сарын 09-ний Мягмар гарагт:

    Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 09.30 цагаас “В” танхимд.
    01 дүгээр сарын 10-ны Лхагва гарагт:

    Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүд Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, соёл, урлагийн байгууллагын үйл ажиллагаатай газар дээр нь танилцан соёл, урлагийн салбарын хууль, тогтоомжийг боловсронгуй болгох, санал, дүгнэлт боловсруулах ажлын хүрээнд соёл, урлагийн салбарын төлөөлөлтэй уулзалт хийнэ. 10.00 цагаас Улсын Дуурь, Бүжгийн Эрдмийн театрт;
    “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай асуудал” сэдэвт Төрийн байгуулалтын байнгын хорооны хэлэлцүүлэг 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
    Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд.
    ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

    01 дүгээр сарын 09-ний Мягмар гарагт:

    1.Төрийн байгуулалт болон Хууль зүйн байнгын хороодын хамтарсан хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятав, Н.Энхболд, Д.Сарангэрэл нарын гишүүд 2017.12.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
    Бусад.
    2.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    Эрүүл мэндийн тухай болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир 2018.01.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
    Нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
    Бусад.
    01 дүгээр сарын 10-ны Лхагва гарагт:

    1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин нарын 10 гишүүн 2017.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
    Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл.
    2.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Мал, амьтны эрүүл мэндийн тухай болон Малын генетик нөөцийн тухай хуулийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсох;
    Дэд хорооны даргыг сонгох тухай /Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо/;
    Ажлын хэсгийг өөрчлөн байгуулах тухай /Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийн/;
    Ажлын хэсэг байгуулах тухай /Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн/;
    Бусад.
    3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай Улсын Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.01.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/.
    01 дүгээр сарын 11-ны Пүрэв гарагт:

    1.Төсвийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороодын хамтарсан хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Засгийн газар 2018.01.04-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.
    ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

    01 дүгээр сарын 11, 22-ны Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:

    Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Засгийн газар 2018.01.04-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар нарын 10 гишүүн 2017.11.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин нарын 10 гишүүн 2017.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
    Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятав, Н.Энхболд, Д.Сарангэрэл нарын гишүүд 2017.12.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
    Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
    Эрүүл мэндийн тухай болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир 2018.01.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
    Нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
    Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай Улсын Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.01.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
    Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Засгийн газар 2018.01.04-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
    Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
    Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан “Өвөлжилтийн өнөөгийн нөхцөл байдал, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариуг сонсох.
  • Валютын эх үүсвэрээ зөвхөн Монголбанкинд худалдана
    2018 оны 1 сарын 08
    Өнгөрсөн онд эдийн засгийн өсөлт хүлээгдэж байгаа гүйцэтгэлээрээ 3.8 хувьд хүрчээ. Эдийн засгийн өсөлтийг салбараар нь үзвэл хөдөө аж ахуй 4.4, үйлчилгээ 8.5 хувь өсөхөөр байна. Нүүрс, төмрийн хүдэр, алт, цайр зэрэг бүтээгдэхүүний олборлолт нэмэгдэж байгаа ч Оюутолгойн баяжмалын хэмжээ болон түүнд агуулагдах зэс, алтны хэмжээ буурснаас уул уурхайн салбар өнгөрсөн онд 7.8 хувиар буурсан дүн гарчээ. Өнгөрсөн онд экспортын хэмжээ анх удаа зургаан тэрбум ам.доллар давж, гадаад худалдааны тэнцэл 1.9 тэрбум ам.долларын ашигтай гарсан бол гадаадын шууд хөрөнгө оруулалт 1.2 тэрбум ам.доллар, алтны худалдан авалт 20 тоннд хүрч, хандивлагч орон, олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр төлбөрийн тэнцэл нэг тэрбум гаруй ам.доллар ашигтай гарчээ. Түүнчлэн Монголбанкнаас Төрийн сангийн төррөгийн харилцах дансны үлдэгдэлд хүү тооцож олгох, Засгийн газраас валютын эх үүсвэрээ зөвхөн Монголбанкинд худалдах гэрээ байгуулжээ.
  • Цэргийн бүртгэлд хамрагдахгүй бол 100 мянган төгрөгөөр торгуулна
    2018 оны 1 сарын 08
    Нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл энэ сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ. Хэрэв дээрх заасан хугацаанд бүртгэлээ хийлгэхгүй бол Зөрчлийн тухай хуульд зааснаар 100 нэгжээр торгуулах юм. Өөрөөр хэлбэл, 100.000 төгрөгөөр торгуулна гэсэн үг. Цэргийн бүртгэлийг хороодын Засаг даргын Тамгын газарт ажлын өдрүүдэд 8.30-19.00, амралтын өдрүүдэд 10.00-18.00 цагийн хооронд зохион байгуулж байна.
  • Ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна
    2018 оны 1 сарын 08
    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, хүйтэн байна.

    2018 оны 01 дүгээр сарын 07-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 17 цагт 15 хэм, 20 цагт 18 хэм хүйтэн байна.
4101 4102 4103 4104 4105 4106 4107
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    5 цаг 3 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    5 цаг 13 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    5 цаг 51 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    6 цаг 3 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    6 цаг 19 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    6 цаг 26 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    6 цаг 54 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК