зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4167 4168 4169 4170 4171 4172 4173
  • Нийт 51 компанийн 741.302 ширхэг хувьцаа арилжжээ
    2017 оны 11 сарын 20
    Монголын хөрөнгийн бирж 2017 оны 11-р дугаар сарын 13-наас 11-р сарын 17-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 1,786,404,192.45 төгрөгийн арилжаа хийж, өдөрт дунджаар 357.3 сая төгрөгийн гүйлгээ хийсэн байна.

    1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:

    Нийт 51 компанийн 741,302 ширхэг хувьцаа 395,247,152.45 төгрөгөөр арилжаалагдсан байна.

    Идэвхтэй арилжигдсан хувьцаа:

    №

    Симбол

    Үнэт цаасны нэр

    Ширхэг

    Үнийн дүн

    1

    APU

    АПУ

    227,057

    181,405,640

    2

    TTL

    ТАВАН ТОЛГОЙ

    5,610

    52,965,010

    3

    GOV

    ГОВЬ

    2,222

    52,161,660

    4

    SUU

    СҮҮ

    177,173

    39,857,198

    5

    ITLS

    АЙТҮҮЛС

    67,234

    8,293,898

    Идэвхтэй хувьцааны арилжаа явуулсан үнэт цаасны компаниуд:

    №

    Симбол

    Компанийн нэр

    Тоо ширхэг

    Үнийн дүн

    1

    BUMB

    Бумбат-Алтай ХХК

    194,470

    139,281,483

    2

    BDSC

    БиДиСек ХК

    304,472

    114,245,340

    3

    NOVL

    Новел инвестмент ХХК

    83,288

    83,879,781

    4

    TDB

    Ти Ди Би Капитал ХХК

    184,841

    81,052,863

    5

    ARD

    Ард капитал групп ХХК

    87,073

    77,654,273

    2. ЗАСГИЙН ГАЗРЫН ЖИЖИГЛЭНГИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА:

    2017 оны 11-р дугаар сарын 13-наас 11-р сарын 17-ны өдрүүдэд ЗГҮЦ анхдагч зах зээл дээр арилжаагүй.

    ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн нийт 3 удаагийн хэлцлээр 529 ширхэг үнэт цаас 51,659,040 төгрөгөөр арилжаалагдлаа.

    ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон компаниуд:

    №

    Симбол

    Компанийн нэр

    Тоо ширхэг

    Үнийн дүн

    1

    NOVL

    Новел инвестмент ХХК

    468

    44,928,000

    2

    GAUL

    Гаүли ХХК

    190

    19,190,000

    3

    MNET

    Ард секюритиз ХХК

    188

    18,461,600

    4

    STIN

    Стандарт инвестмент ХХК

    188

    18,461,600

    5

    BDSC

    БиДиСек ХК

    12

    1,138,440

    6

    GLMT

    Голомт Капитал ХХК

    12

    1,138,440

    Жич: Авсан зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.


    2017 оны 11-р дугаар сарын 17-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 2,313,616,505,363 болсон бол ”MSE ALL” индекс 1,178.82 нэгж болж 2.35 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
  • Дэд сайд С.Мөнгөнчимэг Тогтвортой хөгжлийн үндэсний VII форумд оролцлоо
    2017 оны 11 сарын 20
    Дэд сайд С.Мөнгөнчимэг Тогтвортой хөгжлийн үндэсний VII форумд оролцлоо
  • Сэлэнгэ аймгийн цэцэрлэг, сургуулийн хичээлийг түр хугацаанд зогсоов
    2017 оны 11 сарын 20
    Сэлэнгэ аймгийн Мандал суманд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан ОБЕГ-ын ГШУГ-ын дарга, хурандаа Б.Мандахгэрэл, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Баатар нараар ахлуулсан ажлын хэсэг хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байгаа юм.

    Харин өнөөдөр Улсын Онцгой комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр тэргүүтэй шуурхай бүлэг тус суманд ажиллаж, сумын Онцгой комиссыг хуралдуулан үүрэг чиглэл өглөө.





























    Сэлэнгэ аймгийн Мандал сум нь 26880 хүн амтай, 586 аж ахуйн нэгжтэй, авто болон төмөр замаар Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймагтай холбогддог. Мөн тус сумын төвд 23 мянга гаруй мал, 1000 гаруй гахайтай. Үүнээс өнөөдрийн байдлаар шүлхий өвчнөөр өвчилсөн 9 өрхийн 53 үхрийг зориудаар устгаад байгаа бөгөөд вакцинжуулалтын ажлыг явуулж эхлээд байна.

    Тиймээс Улсын Онцгой комиссоос Улаанбаатар-Дархан-Сүхбаатар өртөө хүртэлх 271, 263, 264 дүгээр галт тэрэг, Зүүнхараа-Дархан-Эрдэнэт чиглэлийн 263, 312, 264 дүгээр галт тэрэг, Улаанбаатар-Зүүнхараа-Дархан чиглэлийн 301, 302 дугаар галт тэргийг Зүүнхараа өртөөнд зогсоохгүй явуулах, Зүүнхараа-Улаанбаатар чиглэлийн 282 дугаар галт тэргийг замын өртөөнүүдэд зогсоохгүйгээр явуулах шийдвэрийг гаргасан.

    Мөн БСШУСЯ-тай хамтран цэцэрлэг, сургуулийн хичээлийг энэ сарын 20-ны өдрөөс эхлэн тав хоногийн хугацаанд түр зогсоох шийдвэрийг гаргалаа. Харин шүлхий өвчин гарсан шалтгаан нөхцлийг яаралтай тогтоохыг Тагнуул, цагдаагийн газруудад үүрэг болголоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
  • Д.Сумъяабазар Налайх, Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа
    2017 оны 11 сарын 20
    Д.Сумъяабазар Налайх, Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа
  • Цэцэрлэгийн тогооч нарыг сургалтад хамруулав
    2017 оны 11 сарын 20
    Улс орны үнэт баялаг нь эрүүл хүн бөгөөд эрүүл хүүхэд, эрүүл иргэнийг бий болгоход тэдгээрийн нас, хүйс, онцлог байдалд тохирсон хоол, шим тэжээл чухал үүрэгтэй. Манай улсын хувьд цэцэрлэгийн хоол, бага ангийн сурагчдын үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүүхдийн нас, биеийн онцлогт тохирсон чанартай, аюулгүй хоол хүнсээр эрүүл мэнд, өсөлт хөгжлийг тэтгэх асуудалд бодитой хандах шаардлагатай байна. Нийслэлийн хэмжээнд төрийн болон төрийн бус 662 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаагаас 227 нь төрийн өмчит цэцэрлэг байна. Мөн Ерөнхий боловсролын 241 сургуулиас 137 нь төрийн төрийн өмчит сургууль байна. Сургууль, цэцэрлэгүүдийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээн дэх хүнсний хангамж, аюулгүй байдал, хоол хүнс шим тэжээлийг сайжруулах зорилгоор Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын тушаалаар цэцэрлэгийн тогооч болон ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийн хяналтын зөвлөлийн гишүүд зэрэг нийт 419 хүнийг сургалтанд хамрууллаа.

    Сургалтыг нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Өсвөр үе хүнс ОНӨААТҮГ, Асгат ОНӨААТҮГ, Хүнс хангамж төв ОНӨААТҮГ, Багачууд хүнс ОНӨААТҮГ болон ШУТИС-ийн Хоол зүй, шим судлалын тэнхимтэй хамтран Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба сургалтыг зохион байгуулсан байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
  • “Гоёл-2018” наадмын тов гарлаа
    2017 оны 11 сарын 20
    “Гоёл-2018” наадмын тов гарлаа
  • Б.Эрдэнэхуяг: Хуулийн өөрчлөлтөөр Монголбанкны бие даасан, хараат бус байдлын түвшин 80 хувьд хүрнэ
    2017 оны 11 сарын 20
    Монголбанкны Хууль, эрх зүйн газрын Эрх зүйн бодлогын хэлтсийн захирал Б.Эрдэнэхуягтай ярилцлаа.

    -Монголбанкнаас Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судалж, хуулийн төслийг боловсруулаад байгаа. Хуулийн төслийн голлох үзэл баримтлалын талаар ярилцлагаа эхэлье?

    -Төв банкны бие даасан, хараат бус байдал нь тухайн улс орны эдийн засгийн тогтвортой өсөлт, санхүүгийн тогтвортой байдалд голлох үүрэг гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл, төрийн бодлогын хэрэгжилтийг үе шатаар нь авч үзвэл нэгдүгээрт, нийтийн ашиг сонирхолыг хангахад чиглэсэн бодлого зорилтоо зөв тодорхойлох, хоёрдугаарт бодлогыг хэрэгжүүлэгч механизм хэрэгсэлийг ажиллуулах, гуравдугаарт уг бодлогыг хүлээж авч байгаа дэд бүтцийг бүрдүүлж, хөгжүүлэх гэсэн гурван тулгууртай байх бөгөөд нэг, хоёрдугаар хэсэгт нь байгаа бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэх институци нь эдийн засгийн бодлого-мөнгөний бодлогын хувьд Төв банк юм. Хөрөнгийн үнэ цэнийг хадгалдаг, төлбөрийн хэрэгсэл, тооцоо нэгж болдог мөнгөний худалдах авах чадварыг эдийн засаг дахь мөнгө, хүүгийн хэмжээ зэргээр зохицуулан удирддаг энэ байгууллагын бие даасан, хараат бус байдал маш чухал. Ийм ч учраас гадаадын зарим улсууд Төв банкны эрх зүйн байдлын үндэс, түүний бие даасан байдал, үйл ажиллагааны зорилтыг Үндсэн хуулиндаа тусган хамгаалсан байдаг.

    Мөнгөний үнэ цэнэ алтны ханштай уялдаатай байсан алтан стандарт төгсгөл болж, эдийн засаг дахь мөнгөний хэмжээ, нийлүүлэлтийг зөв бодлогоор зохицуулах шаардлага үүссэнтэй холбоотойгоор 1970-аад оноос хойш дэлхий даяар төв банкны бие даасан, хараат бус байдлыг нэмэгдүүлэх үүднээс төв банкны эрх зүйн байдлыг тодорхойлох болсон. Төв банкны бие даасан, хараат бус байдал нь гурван үндсэн зүйлээс бүрддэг. Нэгдүгээрт, байгууллагын бие даасан байдал буюу бусдаас хараат бус, нөлөөгүйгээр шийдвэр гаргах, үйл ажиллагаагаа явуулах. Хоёрдугаарт, хариуцлагатай байдал. Гуравдугаарт ил тод байдал юм. Хуулийн төслийн үзэл баримтлалыг тодорхойлох зорилгоор хийсэн судалгаагаар Монгол Улсын төв банк нь байгууллагын хараат бус байдлын хувьд сул байна гэх үр дүн гарсан. Үүнийг хууль, эрх зүйн үүднээс засч, сайжруулах явдал нь Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үндсэн үзэл баримтлалд тусгагдсан.

    -Тэгвэл энэ үзэл баримтлалын хүрээнд Төв банкны хуульд голлох ямар өөрчлөлтүүд оруулж байгаа вэ?

    -Нэгдүгээрт Монголбанкны зорилтыг илүү тодорхой болгох. 1993 оноос өнөөдрийг хүртэл хугацаанд Улсын Их Хурлаас баталж байсан төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлд тусгагдаж ирсэн “үнийн өсөлтийг бууруулах, төгрөгийн худалдан авах чадварыг хамгаалж, түүний тогтвортой байдлыг хангах, инфляцийг нам дор түвшинд тогтвортой байлгах” зорилтын дагуу тодорхой болгож байна. Макро эдийн засгийн хувьд “мөнгөний бодлого- хүүгийн түвшинг улс өөрөө бие дааж тодорхойлох”, “гадаад валютын ханшийг нэг түвшинд барих”, “хөрөнгийн урсгалыг чөлөөтэй байлгах” гэсэн гурван зорилтыг нэгэн зэрэг хангах боломжгүй гэсэн онолын ойлголт байдаг.

    Монгол Улсын Үндсэн хуульд мөнгөний бодлого буюу хүүгийн бодлогоо бие даан тодорхойлохоор тусгагдсан тул гадаад валютын ханшийг тогтмол барих эсвэл хөрөнгийн урсгалыг чөлөөтэй байлгах гэсэн хоёр сонголтын аль нэгийг хийхээр болж байгаа юм. Хэрвээ Монгол Улс гадаад валютын ханшийг тогтмол барих бодлого хэрэгжүүлнэ гэвэл хөрөнгийн урсгалыг хязгаарлахад хүргэхээр байгаа юм. Гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ, хөрөнгийн урсгал нээлттэй байдаг манай улсын хувьд ийм хязгаарлалт хийхгүй, ханш нь чөлөөтэй бөгөөд бодитой байх талаар Хөрөнгө оруулалтын тухай хууль зэрэг бизнесийн эрх зүйд хамаарах хууль тогтоомждоо тусган баталгаажуулсан байдаг. Иймд мөнгөний бодлогын зорилт тодорхой болгож тусгагдсанаар Монголбанкны үйл ажиллагааны хууль зүйн тодорхой байдал бэхжиж, бие даасан, хараат бус байдал, хариуцлага нэмэгдэнэ гэж үзсэн. Мөн санхүүгийн тогтвортой байдлыг хангах чиглэлийн зорилтыг тодорхой болгож, энэ хүрээнд хэрэгжүүлэх макро эдийн засагт учирч болох эрсдлийг удирдахад чиглэсэн макро зохистой бодлогыг тодорхойлж хэрэгжүүлэх, банкны бүтцийн өөрчлөлтйн арга хэмжээг хэрэгжүүлэх зэрэг үйл ажиллагааны чиглэл, чиг үүргийг шинээр тусгаж байна.

    Хоёрдугаарт, Төв банкны удирдлагын хараат бус байдал. Төв банкны удирдлагыг албан тушаалд томилох, чөлөөлөх шалгуурыг тодорхой болгох шаардлагатай байгаа. Өөрөөр хэлбэл, хуульд тусгайлан заагаагүй аль нэгэн ашиг сонирхолыг төлөөлсөн бусад этгээдээс шалтгаалахгүйгээр чөлөөлөх, томилох харилцаа нь маш тодорхой, объектив байдлаар ханддаг болгож, хуульчилна.

    Дараагийн асуудал нь Монгол Улс бусад дэлхийн улс орнуудын төв банкуудын жишгийн дагуу бодлогын шийдвэр гаргах тогтолцоо, шийдвэрийг хэрэгжүүлэх механизмыг ялгаатай авч үзэж, хуульчлах юм. Монголбанкны бодлогын шийдвэр хамтын удирдлагын зарчмыг нэвтрүүлж, зөвлөл хорооны зохион байгуулалтаар олонхийн саналаар шийдвэр гардаг болно. Одоогийн хуулиар бол Монголбанкны Ерөнхийлөгч Монголбанкийг толгойлон удирдаж, бодлого боловсруулах болон хэрэгжүүлэхтэй холбоотой бүх шийдвэрийг гаргадаг. Үүнтэй холбогдуулаад, Мөнгөний бодлогын хороо, Хяналт шалгалтын зөвлөл болон Монголбанкны бусад асуудлыг шийддэг Удирдах зөвлөлтэй байх бүтцийн өөрчлөлт хийх юм. Дараагийн нэг асуудал бол Засгийн газраас хараат бус байх талын зохицуулалтууд. Ялангуяа төсвийн шинжтэй үйл ажиллагааг хязгаарлах, Монголбанкны үндсэн үйл ажиллагааг тодорхой болгохыг хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд зорьж байна. Эцэст нь нэмж хэлэхэд 1996 онд батлагдсан Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн зарим зохицуулалтыг нь өнөө цагийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэх, шинээр томьёолох шаардлагатай болсон.

    -Хуульд өөрчлөлт оруулснаар Төв банкны хараат бус байдлын төвшин хэрхэн өөрчлөгдөнө гэж харж байгаа вэ. Тооцоо, судалгаа бий юу?

    -Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл боловсруулах ажлын хэсгийн судалгааны ажил, ОУВС-гаас хийсэн судалгаа, бусад дотоодын судалгаануудаас үзэхэд Монгол Улсын Төв банкны бие даасан, хараат бус байдлын түвшин бусад улс оронтой харьцуулахад 100 хувь гэж үзвэл 50-60 орчим хувьтай байна. Хуульд өөрчлөлт оруулснаар бие даасан, хараат бус байдлын түвшин 80 орчим хувьд хүрнэ гэсэн төсөөлөлтэй байгаа. Хууль батлагдсан тохиолдолд түүний хэрэгжилтийг үнэлэх ажил хийгдэж үр дүнг тодорхойлох юм.

    -Төв банкны Ерөнхийлөгчийг томилох, чөлөөлөх асуудлыг тодорхой болгоно гэж байна. Үүнийг дэлгэрэнгүй тайлбарлана уу?

    -Одоогийн хуулиар бол жишээ нь Төв банкны Ерөнхийлөгч ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн бол чөлөөлөх нэг үндэслэл болохоор байгаа. Гэтэл ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн гэдгийг хэн тодорхойлох вэ, ямар тохиолдолд хангалтгүй гэж үзэх вэ гэдэг асуудал тодорхойгүй. Түүнчлэн “Эрүүл мэндийн шалтгаанаас үүдэн ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон” гэдэг өргөдөл гаргасан бол гэж байгаа. Гэтэл энэ нь эдгэшгүй өвчин тусах юм уу, эсвэл бие нь бага зэрэг өвдөхөөрөө ажлаасаа чөлөөлөгдөх ч юм уу. Үүнийг бас л тодорхой тусгаж өгөөгүй. Тэгэхээр хуулийн өөрчлөлтөөр ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн гэж байгаа бол үүнээс шалтгаалж хохирол учирч, түүнийг нь шүүхээс тогтоосон, энэ нь тухайн хүний санаатай, гэм буруутай үйл ажиллагаанаас болсон гэж үзсэн тохиолдолд чөлөөлөх үндэслэл болно. Түүнчлэн эрүүл мэндийн шалтгаанаас гэж байгаа бол тухайн хүний бие, эрүүл мэндийн байдлыг эмнэлгийн байгууллагаас тогтоосон гэх зэргээр нотлох баримт, факттай үед чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэж байхаар хуулийн өөрчлөлтөд тусгаж өгч байгаа.

    -Одоогийн хуулиар Төв банкны Ерөнхийлөгчийг чөлөөлөх саналыг зөвхөн УИХ-ын дарга санаачилсан үед УИХ-аар хэлэлцэж, шийдвэрлэдэг. Энэ нөхцөл байдал тэгвэл өөрчлөгдөх үү?

    Чөлөөлөх саналыг хэн нэгэн хүн, албан тушаалтны үзэмжээр бус тодорхой бодит нөхцөл, үндэслэл бүрдсэн үед эрх бүхий этгээдийн саналаар УИХ шийдвэрлэдэг байх талаар хуулийн төсөлд тусгаад байна.



    -Мөнгөний бодлогын зөвлөлийн үйл ажиллагаа хуульчилна гэж байна. Мөнгөний бодлогын зөвлөл одоогийн хуулийн хүрээнд ч бас ажиллаж байгаа. Нэмж, хуульчилснаар ямар давуу тал бий болох вэ?

    -Мөнгөний бодлогын зөвлөл Төв банкны тухай хуулийн 27 дугаар зүйлд “Монголбанкны Ерөнхийлөгчийн дэргэд зөвлөх эрхтэй зөвлөл байж болно” гэсний дагуу ажиллаж, мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх талаар гол шийдвэрүүд гаргаад явж байгаа. Гэвч хуулийн дагуу бол энэ зөвлөл нь эцсийн шийдвэр гаргадаггүй , харин Монголбанкны Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ дагуу эцсийн шийдвэр гаргадаг. Тэгэхээр энэхүү зөвлөх эрхтэй институцийн эрх зүйн байдлыг хуулиар тодорхойлж хамтын удирдлагын зарчимд суурилсан, олонхийн саналаар санал хурааж, шийдвэр гаргадаг болгохоор тусгасан. Өөрөөр хэлбэл, Мөнгөний бодлогын хорооноос тогтоол хэлбэртэй шийдвэр гардаг, түүнийгээ олон нийтэд мэдээлдэг болно.

    -Хуулийн төсөл батлагдах хугацааны талаар тодорхой хүлээлт байна уу. Намрын чуулганаар өргөн баригдах байх?

    -УИХ-ын тогтоол, түүнийг хэрэгжүүлэх талаарх Монголбанкны төлөвлөгөөнд заасны дагуу хуулийн төслийг УИХ-ын энэ намрын чуулганаар хэлэлцүүлж батлуулахаар ажиллаж байна. УИХ-ын гишүүн, шадар сайд Ө.Энхтүвшин нарын УИХ-ын гишүүдийн 2017.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийг УИХ-ын хэлэлцэх асуудлын жагсаалтад ороод байна.
    -Ярилцсанд баярлалаа.
  • НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан боллоо
    2017 оны 11 сарын 20
    НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан НЗДТГ-ын А зааланд хуралдаж хоёр асуудал хэлэлцлээ. Хуралдааны эхэнд Нийслэлийн 2017 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцсэн бөгөөд НИТХ-ийн тэргүүлэгчдийн хуралдааны төлөөлөгчид 100 хувийн ирцтэйгээр оролцож Нийслэлийн 2017 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг 100 хувийн саналаар дэмжин НИТХ-аар хэлэлцүүлэхээр боллоо.

    Мөн НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Нийслэлийн төсөвт нэмэлт өөрчлөлт оруулахтай холбогдуулан НИТХ-ын ээлжит бус хуралдааныг 11 сарын 27-ний өдөр хийхээр товлолоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Алт олборлогчдын ухсан нүхэнд унаж амиа алджээ
    2017 оны 11 сарын 20
    Төв аймгийн Борнуур суманд Дархан-Уул аймаг-Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Ч-ийн эзэмшлийн “Пронтер” загварын ачааны автомашины араас иргэн Э-ийн эзэмшлийн “Тоёото Нао” загварын суудлын автомашин мөргөж, автомашины төмөр хийцэд 1 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 11.19-ний өдрийн 07:00 цагт хүлээн авчээ.

  • Агаарын бохирдлоос эрүүл мэндээ хамгаалцгаая
    2017 оны 11 сарын 20
    Агаарын бохирдолтой холбоотой өвчлөлөөс урьдчилан сэргийлж, эрүүл мэндээ хамгаалахын тулд ард иргэд өдөр тутмынхаа амьдралд ямар дадлыг хэвшүүлэх талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас энэхүү зөвлөмжийг хүргэж байна.

    Автозамын хажуугаар гарахдаа хүүхдээ тэвэрч явах
    Хүүхдээ тэвэрч явах. Агаар бохирдуулагч тоос, хүнд металлууд, агаараас хүнд хорт хийнүүд нь 1,5 м-ээс доош түвшинд хамгийн ихээр хуримтлагдах, тунах магадлалтай байдаг тул агаарын бохирдлын “оргил” сарууд болон тодорхой цагуудад гадуур гарахдаа бага насны хүүхдээ тэвэрч явж хэвших нь чухал ач холбогдолтой. Ялангуяа автозамын хажуугаар бага насны хүүхдээ дэргэдээ хөтөлж явах, замын ойролцоох тоглоомын талбайд салхилуулж, тоглуулахаас зайлсхий.

    Сургуулийн анги танхимд өдөрт 2-оос доошгүй удаа тоосоо арчих, чийгтэй цэвэрлэгээ хийх, өдрийн цагаар хоёр цаг тутамд өрөөний салхивчийг онгойлгож, агаар сэлгэлт хийх хэрэгтэй. Бага насны хүүхдийг 7-11 цаг хүртэл орой 17-24 цагийн хооронд салхилуулахгүй байхыг анхаарна уу. Гараа байнга савандаж угаах, спиртэн суурьтай гар ариутгагч хэрэглэх хэрэгтэй.

    Амны хаалтыг тогтмол хэрэглэж хэвших
    Ялангуяа өглөө, орой буюу гадаад орчны агаар дахь бохирдуулах бодисын агууламж өндөртэй үед амны хаалт хэрэглэх нь агаарын бохирдлын сөрөг нөлөөллөөс сэргийлэх боломжтой. Тухайлбал АНУ-ын агаарын бохирдол өндөртэй үйлдвэрийн ажилчдын дунд явуулсан судалгаагаар амьсгалын замыг хамгаалах гурван төрлийн амны хаалтыг хэрэглэснээр амьсгалын замын эмгэгээс хамгаалж чаджээ. Амны хаалтыг сонгохдоо энгийн материалаар хийсэн бус шүүлтүүртэй амны хаалт хэрэглэх нь зүйтэй. Амны ххаалтыг хэрэглэхдээ өдөр бүр сайтар угаах, бусдад дамжуулахгүй байх, цэвэр уутанд хийн хадгалах нь зүйтэй.

    Биеийн дархлааг дэмжих, цэвэр агаарт салхилах
    -Ажил амралтаа зөв зохицуулан, сайн унтаж амрах.

    -Шим тэжээл сайтай хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэх. Агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллөөс сэргийлэхийн тулд илчлэг сайтай хоол, хүнсийг тогтмол хэрэглэх нь чухал юм. Насанд хүрсэн хүн хоолныхоо дараа өдөр бүр С, Е витамин уух нь уушгины өвчлөлөөс сэргийлэх ашиг тустай.

    -Амралтын өдрүүдэд цэвэр агаарт гарах, явган алхах, ууланд авирах зэрэг нь эрүүл мэндэд тустай. Долоо хоногт нэг удаа цэвэр агаараар амьсгалвал уушги цэвэрлэгдэх сайн талтай.

    Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнүүдийг дэмжих
    -Сайжруулсан зуух

    -Утаагүй түлш (баяжуулсан нүүрс, хагас коксон нүүрс, хийн түлш г.м)

    -Өвлийн улиралд гэрийн дулаалгыг зузаалах, байшингийн хананаас дулаан алдалтыг багасгах

    -Ногоон байгууламжийг хашаа, албан газрынхаа ойролцоо нэмэгдүүлэх

    -Өвлийн улиралд цахилгаан, тосон халаалт гэх мэт халаах аргыг сонгох

    Гэрийн дотоод орчны агаарын чанарыг сайжруулах
    Хүн амьдралынхаа ихэнх цаг хугацааг гэртээ өнгөрүүлдэг. Хэрэв гэрийн доторх агаарын чанар муу, бохирдолтой байвал гадаад орчны бохирдолтой нэгэн адилаар эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс та гэр доторх агаарыг бохирдуулахгүй байхыг анхаарах нь зүйтэй.

    -Бага насны хүүхэдтэй бол гэртээ хэт өндөр үр ашигтай агаарын шүүлтүүр (High Efficiency Particulate Air Filter–HEPA Filter) бүхий агаар цэвэршүүлэгчийг ашиглах. Энэхүү төрлийн агаар цэвэрлэгч шүүлтүүр нь агаар дахь 0,3 мкм-ээс том тоос, жигнэгдэгч хэсгүүдийг 99,99%-ийн үр ашигтай шүүдэг.

    -Гэртээ өдөрт 2-оос олон удаа чийгтэй цэвэрлэгээ хийж, гэр доторх агаарыг чийгшүүлэх. Хүүхдийг гадаа шороон дээр тоглуулахгүй байх, тогтмол гарыг нь угаалгаж занших хэрэгтэй. Агаарт дэгсэн хорт нэгдэл хөрсөнд бууж улмаар хүүхдүүдийн гараар дамжин тэднийг хордуулах эрсдэлтэйг анхаарна уу.

    -Агаарын бохирдол багатай цагаар гэртээ агаар оруулах

    -Гэртээ тамхи татахгүй байх

    -Хог хаягдлаа ангилан цуглуулж, устгах.

    Замын хөдөлгөөнд оролцох үедээ цонхоо онгойлгохгүй байх
    Манай улсын автомашины тоо жилээс жилд 10 орчим хувиар өсч байгаатай холбоотойгоор азотын давхар ислийн хэмжээ зуны улиралд ч төдийлөн буурахгүй байна. Автомашинаас ялгарч байгаа хийн найрлагад этилт хар тугалга, нүүрс устөрөгч, азотын ислүүд, нүүрс устөрөгчийн дутуу ислүүд зэрэг 270 гаруй төрлийн хорт бодис байдаг нь тогтоогджээ. Иймд замын хөдөлгөөн их, агаарын бохирдлын тогтонгишил үүссэн үед замын хөдөлгөөнд оролцохдоо гадна агаарыг машиндаа шууд оруулахгүй, цонхыг нээхгүй байх учир нь автомашинаас ялгарсан утаа машин дотор нэвтэрч таны болон зорчигчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхөөс сэргийлнэ гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
  • БНХАУ инновацийн хөгжлөөр тэргүүлэгч сургуулиудыг дэлхийн түвшинд хүргэх зорилт дэвшүүлжээ
    2017 оны 11 сарын 20
    БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо өнгөрсөн сарын 18-25-нд болсон Хятадын коммунист нам (ХКН)-ын XIX их хурлын талаар өнөөдөр тус намын Төв хорооны Намын сургуулийн орлогч захирал Хө И Тин танилцуулах уулзалт хийлээ. Уулзалтад УИХ, Засгийн газрын гишүүд, Монголын улс төрийн намуудын төлөөлөл оролцсон юм.
  • Танилц: Оффшор данстай монголчуудын нэрсийг зарлалаа
    2017 оны 11 сарын 20
    Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн холбоо татваргүй бүсэд хөрөнгөө нуусан оффшор данстай эрхмүүдийн нэрсийг ил болгосоор байна.
  • ”Дэлхийн мисс 2017”-д Монгол Улсаа төлөөлөн оролцсон Ц.Энхжин эх орондоо ирлээ
    2017 оны 11 сарын 20
    Дэлхийн гоо бүсгүйг шалгаруулдаг “Miss World 2017” тэмцээн БНХАУ-ын Санья хотноо болсон.

  • Фото: “American music awards-2017”-ын улаан хивсний ёслол
    2017 оны 11 сарын 20
    Америкийн хөгжмийн наадам-2017 энэ сарын 19 өдөр Лос-Анжелес хотын Майкрософт театрт боллоо.
  • М.Энхболд: Их хурлын гишүүд нь цалингаа хандивлаж байсныг бодвол амьсгаа авахтайгаа боллоо
    2017 оны 11 сарын 20
    МАН-ын XXVIII Их хуралд МАН-ын дарга М.Энхболдын тавьсан улс төрийн илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
  • Нийслэлийн 2018 оны төсвийн төслийг иргэдийн дунд нээлттэй хэлэлцүүлэв
    2017 оны 11 сарын 20
    Нийслэлийн санхүү, төсвийн өнөөгийн байдлыг иргэдэд танилцуулж, нийслэлийн 2018 оны төсвийн төслийг иргэдийн дунд нээлттэй хэлэлцүүлэх өргө хэмжээ өнөөдөр нийслэлийн Иргэний танхимд зохион байгуулагдлаа. Тус хэлэлцүүлэгт Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын асуудлыг хариуцсан орлогч П.Баярхүү, Нийгмийн хөгжлийн асуудлыг хариуцсан орлогч Ш.Анхмаа, НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү, Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр болон бусад хэлтэс, харьяа агентлагуудын дарга, албан хаагчид болон нийслэлийн 9 дүүргийн иргэдийн төлөөлөл оролцов. Энэ үеэр НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү “Төсвийн хуулийн дагуу Нийслэлийн төсвийн ерөнхийлөн Захирагч бөгөөд Нийслэлийн Засаг дарга Монгол Улсын 2018 оны төсөв батлагдсантай холбогдуулан Улаанбаатар хотын иргэдийн саналыг авч Нийслэлийн 2018 оны төсвийн төслийг болосруулахдаа тус саналыг оруулахаар төлөвлөөд ажиллаж байна. Төсвийн тухай хуулийн дагуу Нийслэлийн 2018 оны төсвийн төслийг боловсруулан Сангийн яаманд хүргүүлсний дагуу нийслэлийн төсвийн нийт орлогыг 729.9 тэрбум төгрөгөөр, суурь орлогыг 660.9 тэрбум төгрөгөөр, суурь зарлагыг 323.2 тэрбум төгрөгөөр тус тус тооцон, төсвийн үндсэн тэнцлийн ашгаас улсад төвлөрүүлэх орлогыг 208.5 тэрбум төгрөг байхаар хянаж, Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулиар батлагдсан байгаа. 2018 онд Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас нийслэлд 16.3 тэрбум төгрөг хуваарилагдсан бөгөөд энэхүү хөрөнгийг нийслэлийн иргэдэд зайлшгүй хэрэгцээтэй байгаа арга хэмжээнд зарцуулах юм. Нийслэлийн 2018 оны төсвийн төслийг хуулийн хугацаанд буюу энэ сарын 25-ны дотор НИТХ-д өргөн барина. Хуулийн хугацааны цаглабарын дагуу 2017 оны арванхоёрдугаар сарын 5 гэхэд Нийлэлийн төсөв батлагдах ёстой” хэмээлээ.

    Нийслэлийн төсвийн орлогын дийлэнх хувийг буюу 61.0 хувийг Хувь хүний орлогын албан татвар бүрдүүлж байгаагийн 50.0 орчим хувийг Цалин хөлс болон түүнтэй адилтгах ХХОАТ дангаар эзэлж, үлдэх хувийг үл хөдлөх хөрөнгө, буу, авто тээвэр болон өөрөө явагч хэрэгсэл, газар, ус гэх мэт тодорхой нэг обьектод хуулиар тогтоосон хувь хэмжээгээр ногдуулдаг хязгаарлагдмал эх үүсвэр бүхий орлого бүрдүүлж байна.



    2018 оны төсвийн төсөлд тусгаснаар нийслэлийн төсвийн суурь орлогыг 2017 оны түвшнээс 63.7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн нийслэлийн төсвөөс зайлшгүй санхүүжих урсгал зардлыг 203.1 тэрбум төгрөгөөр бууруулан хянаж, улсад төвлөрүүлэх орлогыг энэ оны түвшнээс 57.7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн хянажээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • БОАЖЯ-ны 30 жилийн ойг угтаж байгаль хамгаалагчид мэндчилгээ дэвшүүллээ
    2017 оны 11 сарын 20
    БОАЖЯ-ны 30 жилийн ой энэ онд тохиож буй. Үүнтэй холбогдуулан байгаль орчны салбарт бие, сэтгэлээ зориулан ажиллаж байгаа Орхон хөндийн БЦГ-ынхан, байгаль хамгаалагчид дурсамж дэлгэн ярьж, мэндчилгээ дэвшүүлснийг хүргэж байна.

    Орхон хөндийн БЦГ-ын Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн
    Гачинлагсангийн Эрдэнэбилэг



    Монгол орны үзэсгэлэнт байгаль, түүх соёлын дурсгал, биологийн төрөл зүйлийг хайрлан хамгаалах, зөв зохистой ашиглах, өсгөн аривжуулах эрхэм хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг нэр төртэй гүйцэтгэж ирсэн байгаль орчны нийт албан хаагч ажилтнууд, ахмад, залуу үеийхэндээ БОЯ үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье. Байгаль хамгаалах үйлсэд сэтгэл зүрхээ зориулж чаддаг хүн жинхэнэ байгаль хамгаалагч байдаг гэдгийг олон жилийн ажлын туршлагаараа олж харсан. Сэтгэлгүй хүн байгаль хамгаалахад зүтгэнэ гэж байхгүй учраас энэ албанд зүтгэж яваа бүх хүмүүсдээ талархаж явдаг. Манай байгууллагын үйл ажиллагааг сайжруулж, бэхжүүлэхэд ОУБ-ын 3 төсөл, GTZ, НҮБХХ, KFW төслүүд хэрэгжиж, БЦГ-ын менежмент, хамгаалалт, аялал жуулчлалд томоохон хөрөнгө оруулалт хийж, боловсон хүчнийг чадавхижуулахад үнэлж барашгүй хувь нэмэр оруулж байгаад бахархаж байна. Бидэнтэй хамтран ажилладаг аймаг, сум орон нутгийн удирдлага, иргэн, бүлэг нөхөрлөлийн гишүүд, мөн хамт олондоо цаашдын ажил амьдралд нь эрүүл бие саруул ухаан, сайн сайхныг хүсэж, амжилт ололт дүүрэн явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

    Орхон хөндийн БЦГ-ын Хамгаалалтын захиргааны Бат-Өлзий сумын Төвхөн хариуцсан байгаль хамгаалагч Цэргүүш ийн Төмөрхуяг



    Байгаль орчныг хамгаалах ариун үйлсэд мөр зэрэгцэн ажиллаж байгаа үе үеийнхэн ахмад буурлууд үе тэнгийнхэн, идэр залуучууд, ер нь эх дэлхий унаган байгалийнхаа төлөө гэсэн сэтгэлтэй хүн бүрт түүхт ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

    Би анх 1993 оны 10 сарын 28 нд Өвөрхангай аймгийн Хужирт сумын Засаг даргын 92 тоот захирамжаар Уньнтын буюу 3-р багийн байгаль хамгаалагчаар томилогдон ажиллаж хойш эдүгээ хүртэл 24-н жил байгаль орчны төлөө ажиллаж амьдарч ирлээ. Эргээд харахад өнгөрүүлсэн амьдралынхаа тэн хагасын байгаль хамгаалагч энэ их ариун үйлсэд зориулжээ. 1995 -1996 он хүртэл Хужирт суманд байгаль хамгаалагч 1997-2005 хүртэл Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд байгаль хамгаалагчаар 2005-2017 он хүртэл Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд одоо хүртэл ажиллаж байна. Анх биднийг ажиллаж байхад улс орны эдийн засаг хүндрэлтэй, хүн хүч боловсон хүчин муутай л байлаа даа.

    Өвөрхангай аймгийн Улсын тусгай хамгаалалттай газар гэхэд л Г.Жамьяанжав бид хоёр хоёулаа 300 га мянган газрыг хариуцдаг, мориороо тойроход хагас сар шогшдог байлаа. Одоо ч техник технологи хөгжсөн хүмүүс ухамсар дээшилсэн хуулиа мэддэг сайхан болж дээ.

    Орхон хөндийн БЦГ-ын Хамгаалалтын захиргааны Хужирт сумын үүртийн тохой хариуцсан байгаль хамгаалагч Балдангийн Даш



    Миний бие анх Хангай Нурууны Байгалийн цогцолборт газрын захиргааны харъяа ”Орхоны хөндий”-н БЦГ-ын тусгай хамгаалалттай газар нутаг болох Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Төвхөний хийдийн байгаль орчны байцаагчаар ажиллаж эхэлсэн. Түүнээс хойш даруй 10 гаруй жил болсон байна. Миний ажил, миний байгууллага, миний хамт олон гэсэн сэтгэлээр өөрийн хариуцсан үүрэгт ажилдаа хариуцлагатай ажилласаар байгаа билээ. Орхоны хөндийн БЦГ-ын харъяа Өвөрхангай аймгийн Хужирт сумын Үүртийн тохойн хамгаалалтын цэг дээр байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажиллаж байна.

    2006 оноос манай байгууллагын нэр солигдон шинэчлэгдэж Орхоны хөндийн БЦГ-ын хамгаалалтын захиргаа болсон хэдий ч хийгдэж байсан үйл ажиллагаа үргэлжилсээр улам чанаржин, 2 аймгийн 6-н сумын нутаг болох Өвөрхангай аймгийн Хархорин, Хужирт, Уянга, Бат-Өлзий, Архангай аймгийн Хашаат, Хотонт сумдын нутгийн хамгаалалт, менежментийн үйл ажиллагаа хариуцан ажиллаж байна. Манай хамт олон ”Түүх соёлын өв, байгалийн үзэсгэлэнт газрууд, биологийн төрөл зүйлүүдийг хамтын менежментийн аргаар хамгаалж, нөхөн сэргээж, зүй зохистой ашиглан, нүүдлийн соёл иргэншилд түшиглэсэн байгаль, соёлын хосолмол аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэн Төв Азийн загвар аялал жуулчлалын бүс нутаг болгоно” гэсэн зорилготойгоор үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байна.
    БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын удирдлагууд, нийт байгаль орчны хамгаалалтын төлөө сэтгэл нэгтээ ажилладаг байгаль орчны хяналтын улсын байцаагч нартаа болон бидэнтэй хамтран ажиллаж, дэмжин тусалдаг нийт төр, төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийнхэн, ард иргэдийн төлөөлөл та бүхэндээ яам үүсч хөгжсөний 30 жилийн ойн баярын мэнд хүргэе. Сэтгэл нэгт та бүхнийхээ цаашдын ажилд нь улам их амжилт хүсье.
    Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргааны Бат-Өлзий Орхоны эх хариуцсан байгаль хамгаалагч, байцаагч Данзандоржийн Дүгэрдорж

    Юуны өмнө нь Байгаль орчны байгууллагаас ажил амьдралынхаа гарааг эхэлж сэтгэл зүтгэл гарган алжаалыг умартан ажиллаж ирсэн ахмад буурлуудад, залуу дунд үеийнхээ дурсамж дуртгал болон Төрийн бодлогын хэрэгжилтийг хангахын төлөө ажиллаж хөдөлмөрлөсөн хамт олны ажлын амжилт, хөгжил, дэвшил, зам мөр ариун байхыг ерөөж БОАЖЯ үүсч хөгжсөний 30 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье. Байгуулага хамт олны минь энэ хугацаанд хийсэн бүтээсэн зүйл тийм ч амар хялбар байгаагүй билээ. Та бидэнд ажил үүргээ гүйцэтгэх явцад мэдлэг боловсрол, унаа, тоног төхөөрөмж холбоо харилцаа, ажиглалт судалгаа хийхэд техник шаардлагын төхөөрөмж хүндрэлтэй байсан үе ард хоцорсон. Мэргэжлийн боловсон хүчинтэй, техник унаатай, нийгмийн асуудлаа бүрэн шийдвэрлүүлэн ажилчдаар бэлтгэгдсэн байгуулага гэдгээ хариулж чадахаар болсон.

    Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргааны Уянга сумын Найман нуур хариуцсан байгаль хамгаалагч, байцаагч Батжаргалын Анхбаяр



    Байгаль орчны яам үүсч хөгжсөний түүхт 30-н жилийн ойн баярын мэнд хүргэе. Байгаль дэлхийгээ, уул ус, ан амьтан, жигүүртэн шувуудыг онгон дагшинаар байлгаж ирээдүй хойч үеийнхэндээ хүлээлгэн өгөхийн төлөө 10 жил хамт ажилласан хамт олон, байгаль орчны салбарынхандаа баярын мэндийг дэвшүүлье.

    Орхоны хөндийн Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны мэдээллийн төвийн эрхлэгч Доржпаламын Дашлонжид



    Бат-Өлзий суманд 1999 онд Хангай нурууны Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны харьяа Орхон мэдээлэл сурталчилгааны төвийг сумын соёлын төвийн зүүн жигүүрт байгуулж байсан. Тухайн үед Байгаль орчны яамнаас мэдээлэл тоног төхөөрөмжийг иж бүрэн өгч, байгаль орчны сэдэвтэй цуврал 10 кино өгч сурталчилгаандаа хэрэглэж байсан. Тухайн үед тохижилт, сурталчилгааны самбаруудыг шинэлэг өвөрмөц байрлуулсан. Төрөөс Байгаль орчныг хамгаалах талаар баримталж байгаа бодлого Байгаль орчны хууль дүрмийг сурталчилж, байгаль орчинд учрах хор хөнөөлийн талаарх сургалтуудыг хүүхэд багачуудын дунд явуулж байна. “Залуу байгаль” дугуйлан хичээллүүлж үйл ажиллагаа нь өдрөөс өдөрт өргөжиж байгаа. Өвөг дээдсийн маань бидэнд үлдээж өгсөн ариун дагшин байгалиа хамгаалж, хойч үедээ өвлүүлэх хүндтэй үүргийг хариуцан ажиллаж явсан үе үеийн удирдлагууд, мэргэжилтнүүд, Байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, мэдээлэл сурталчилгааны төв, төслийн зохицуулагч нартаа Байгаль орчны яам үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойн баярын мэндийг хүргэж, сүүн цацлаар ерөөл дэвшүүлье.
  • НӨАТ-ын урамшууллын сугалаанаас 13 930 иргэн азтан болжээ
    2017 оны 11 сарын 20
    Энэ удаагийн НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролд аравдугаар сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, аравдугаар сарын 18-ны 23 цаг 59 минутаас өмнө бүртгүүлсэн 14 сая 15 480 баримт хамрагдсан байна.
  • МАН-ын төлөөлөгчид Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
    2017 оны 11 сарын 20
    Монгол Ардын Намын XXVIII Их хурлын төлөөлөгчид жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, дурсгалын зураг татууллаа.
  • Сэрэмжлүүлэг: Гэр шатаж 3 хүүхэд амиа алджээ
    2017 оны 11 сарын 20
    СХД-ийн 23-р хороо “Гэр шатаж байна гэх” мэдээллийг цагдаагийн байгуулагад 11-р сарын 17-нд өгсөн байна. Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад, СХД-ийн 23-р хороонд суух 37 настай эрэгтэй Э-ын 5 ханатай монгол гэр бүрэн шатаж 5-10 насны 3 хүүхэд шатаж нас барсан байжээ. Хэргийг СХД-ийн цагдаагийн гуравдугаар хэлтэс шалгаж байна.

    Эцэг, эх, асран хамгаалагчид бага насны хүүхдээ гэрт нь цоожилж үлдээх, харгалзах хүнгүй байлгаснаас үүдэлтэй ахуйн хүрээний осол гэмтлүүд ихээр бүртгэгддэг. Тиймээс цахилгааны аюулгүй байдлаа байнга анхаарч бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна.
4167 4168 4169 4170 4171 4172 4173
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    6 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    21 цаг 46 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    21 цаг 58 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    23 цаг 40 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    23 цаг 40 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    23 цаг 40 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    23 цаг 40 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
    Уржигдар 14 цаг 47 мин
  • Нийгмийн ажил мэргэжлийн сурталчлах 32 төрлийн контент бүтээжээ
    Уржигдар 13 цаг 46 мин
  • Налайх дүүрэгт 1579 ам.метр талбайд тохижилтын ажил хийгдэж дууслаа
    Уржигдар 13 цаг 08 мин
  • БНСУ-ын визны татгалзсан хариу авснаас хойш 3 сарын дараа дахин виз мэдүүлэх боломжтой болжээ
    Уржигдар 12 цаг 01 мин
  • Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
    Уржигдар 11 цаг 01 мин
  • Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол- практикийн бага хурал зохион байгууллаа
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол- практикийн бага хурал зохион байгууллаа
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК