Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4267 4268 4269 4270 4271 4272 4273
  • Үндсэн хуулийн цэц Д.Гантулга, Ж.Мөнхбат нарын араас Б.Наранхүүг УИХ-аас хөөх үү
    2017 оны 12 сарын 25
    Дэлхийн баячууд өөрсдийн амьдралаа “өрнөлттэй” болгохын тулд элдвийн юм сэдэж, зугаагаа гаргаж буй дүрс бичлэгүүд нийгмийн сүлжээгээр л нэг байдаг. Мөнгөний төлөө үхэн хатан зүтгэж, түүний үнэ цэнийг биеэрээ мэдэрдэг хүмүүсийн дэргэд тэд юугаар ч дутагдаж гачигдахгүй тансаг гэх үгийн утгыг “үзүүлж” яваа болохоор амьдралынхаа хором мөч бүрийг сонирхолтой өнгөрөөхийг хүсдэг биз.
  • Өмнөд Суданы дайсагнагч талууд гал зогсоожээ
    2017 оны 12 сарын 25
    Өмнөд Суданы засгийн газрын цэргүүд болон сөрөг хүчнийхний хооронд байгуулсан гал зогсоох тухай хэлэлцээр хэрэгжиж эхэлжээ.

    “Ассошиэтед Пресс” агентлагийн мэдээлснээр, талууд ням гарагийн буюу өчигдөр шөнө дундын үеэс гал зогсоож эхэлсэн байна. Талууд гал зогсоох тухай хэлэлцээрт өнгөрөгч долоо хоногийн пүрэв гарагт Этиопт гарын үсэг зурсан аж. Тэд иргэдэд хүмүүнлэгийн тусламж хүргэхээр мөн тохиролцсон байна.

    Талуудын хооронд зуучлагчийн үүрэг гүйцэтгэсэн Этиопийн Засгийн газар ням гарагт мэдэгдэл хийхдээ “Энэ гал зогсоох тухай хэлэлцээр бол Өмнөд Суданы ард түмэнд барьж буй Зул сарын хамгийн том бэлэг” гэжээ.

    Өмнөд Судан нь иргэний дайн дууссаны дараа буюу 2011 онд тусгаар тогтносон хэдий ч тус улсад хоёр жилийн дараа дахин дайн байлдаан дэгдсэн юм. Дайсагнагч талууд 2015 оны наймдугаар сард энхийн хэлэлцээрт гарын үсэг зурсан боловч өнгөрсөн оны долдугаар сараас тус улсын нийслэл Жуба хотод талууд байлдаж эхэлсэн билээ.
    Г.Доржханд
  • Баярын өдрүүдэд эрүүл мэндийн байгууллага бэлэн байдалд ажиллана
    2017 оны 12 сарын 25
    Шинэ жилийн баярын өдрүүдээр иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх орон нутаг болон нийслэлийн дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн үзлэгийн кабинет болон томуу, томуу төст өвчний үед эмнэлгийн тусламж үзүүлэх байгууллагын утасны жагсаалтыг Эрүүл мэндийн яамнаас та бүхэнд хүргэж байна.

    Энэ сарын 29-нөөс ирэх оны нэгдүгээр сарын 02-ны хооронд дүүргийн эрүүл мэндийн төвийн гэмтэл, мэс засал, дотор, шүдний кабинетууд, Шүд эрүү нүүрний төв, дүүргийн эрүүл мэндийн төвийн гэмтэл, мэс засал, дотор шүдний кабинет, Өрхийн эрүүл мэндийн төвүүд 10.00-16.00 цагийн хооронд ажиллана.

    ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНИЙ ҮЕИЙН ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ХУВААРЬ



    №

    Байгууллага

    Зөвлөгөө өгөх утасны дугаар

    Ажиллах цагийн хуваарь

    1

    Багануур дүүргийн ЭМТ

    70210290

    Ажил, амралтын өдөр 24.00 цаг

    2

    Багахангай дүүргийн ЭМТ

    7049103 0222103

    Ажил, амралтын өдөр 09.00-20.00 цаг

    3

    Налайх дүүргийн ЭМТ

    70233464

    Ажил, амралтын өдөр 24.00 цаг

    4

    Сүхбаатар дүүргийн ЭМТ

    350793

    Ажлын өдөр

    09.00-22.00

    Бямба гарагт

    10.00-17.00

    5

    Хан-Уул дүүргийн ЭМТ

    345903

    6

    Чингэлтэй дүүргийн ЭМТ

    70110278

    7

    Сонгинохайрхан дүүргийн ЭМТ

    98254999

    8

    Баянзүрх дүүргийн ЭМТ

    70150063

    70150049

    9

    Баянгол дүүргийн ЭМТ

    362539
  • “Хавар” олон ангит киноны нээлт боллоо
    2017 оны 12 сарын 25
    МҮОНРТ Юнител групп хамтран “Хавар” хэмээх 19 ангит киног бүтээжээ. Тус киноны нээлт өнгөрсөн баасан гарагт Корпорайт зочид буудалд боллоо. Киноны нээлтэд МҮОНРТ-ийн хамт олны төлөөлөл, киноны зохиолч, найруулагч, кинонд тоглосон гол болон туслах дүрийн жүжигчид оролцсон байна. МҮОНТ –ийн бүтээл “Хавар” олон ангит кинонд залуусын хайр сэтгэл, амьдралын мөн чанар, зорилго тэмүүллийн тухай өгүүлдэг юм байна.

    Анхны 4К технологиор бүтээсэн уг киноны зохиолыг эдийн засагч П.Хашчулуун бичсэн бөгөөд тус кинонд найман дуу шинээр бүтээжээ. “Хавар” олон ангит киноны эхний хоёр анги нь шинэ жилийн өмнөхөн буюу арванхоёрдугаар сарын 29-нд МҮОНТ-ээр гарах аж. Дараагийн ангиуд нь ирэх оны нэгдүгээр сараас долоо хоногийн ажлын таван өдөрт цацагдаж олны хүртээл болох аж.
  • Эдүгээчилнэ ээ гэж...
    2017 оны 12 сарын 25
    Дундад зууны тухай, за бүр наанадаж өнгөрсөн зууны гуч дөчөөд оны үйл явдал бүхий кино үзэж суутал гэнэтхэн гөлийтөл нь индүүдчихсэн, индүү нь ирмэгтэж, сүүдэртсэн дээлтэй нөхөр гараад ирэнгүүт, дээл нь орчин цагийн гялалзсан саатай хятад торгоор урласан бол үзэх ямар ч дур сонирхолгүй болоод, сувгаа солихоос аргагүй болж байгаа юм.
  • УИХ дахь намын бүлгүүд хуралдана
    2017 оны 12 сарын 25
    УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр хуралдана. МАН-ын бүлэг “Жанжин Д.Сүхбаатар”-ын талбайд хуралдах бол, АН-ын бүлэг “Их Эзэн Чингис Хаан”-д хуралдана.



    АН-ын бүлэг ”Төв банк”-ны асуудлаар ажлын хэсэг байгуулаад буй бөгөөд өнөөдрийн хурлаар чуулганаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэх аж. Мөн МАН-ын бүлэг ч мөн чуулганаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэхээр болжээ.
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    2017 оны 12 сарын 25
    МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2017 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 12 ДУГААР САРЫН 25-НААС 28- НЫ ӨДРҮҮДЭД НАМЫН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН ХОРООНЫ БОЛОН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ



    НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:



    05 дугаар сарын 15-ны Даваа гарагт:



    Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
    Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис Хаан” танхимд.


    ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:



    12 дугаар сарын 25-ны Даваа гарагт:



    Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд;
    Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.30 цагаас “В” танхимд;
    “Дээд боловсролын шинэчлэл: Судалгааны их сургууль” сэдэвт төрийн өмчийн их, дээд сургуулиудын удирдлагуудтай Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүдийн уулзалт, 14.00 цагаас МУИС-ийн 1 дүгээр байрны 320 тоот танхимд;
    Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас “Г” танхимд.


    12 дугаар сарын 26-ны Мягмар гарагт:



    Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд;
    Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 12.00 цагаас “В” танхимд;
    Улсын Их Хурлын даргын 2017 оны 188 дугаар захирамжаар байгуулагдсан Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл, Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
    Соёлын тухай, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, соёл урлагийн байгууллагын үйл ажиллагаатай танилцан соёл урлагын салбарын хууль тогтоомжийг боловсронгуй болгох, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсэг “Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас сүүлийн 5 жилийн хугацаанд соёлын салбарт болон соёлын өвийг хамгаалах хүрээнд хийсэн хяналт шалгалтын дүн”-ийн талаар хэлэлцэх 15.00 цагаас “Г” танхимд.


    12 дугаар сарын 27-ны Лхагва гарагт:



    Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд.


    ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:



    12 дугаар сарын 26-ны Мягмар гарагт:



    1.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:



    Хэлэлцэх асуудал:



    Боловсролын тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 25 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын мэдээлэл сонсож хэлэлцэх;
    Боловсролын тухай, Бага, дунд боловсролын тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 24 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаарх Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын мэдээлэл сонсож хэлэлцэх;
    Боловсролын тухай, Дээд боловсролын тухай, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 26 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын мэдээлэл сонсож хэлэлцэх;
    Бичил уурхай эрхлэгч иргэдийн талаар авах арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай.


    1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:



    Хэлэлцэх асуудал:



    “Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 55 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
    “Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
    Бусад.


    12 дугаар сарын 27-ны Лхагва гарагт:



    1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:



    Хэлэлцэх асуудал:



    Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин нарын 10 гишүүн 2017.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар нарын 10 гишүүн 2017.11.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.


    ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:



    12 дугаар сарын 28-ны Пүрэв гарагт 10.00 цагаас:



    Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар нарын 10 гишүүн 2017.11.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин нарын 10 гишүүн 2017.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай Монгол Улсын Их Хурлын 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 55 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
    “Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
    Бусад.
  • Цэргийн госпитал эмнэлгийг ханиад томууны улиралд хүүхдүүдэд зориулах боломжтой
    2017 оны 12 сарын 25
    Улаанбаатар хотын агаарын бохирдол эрс ихэссэн, хүйтний эрч чангарч ес эхэлж байгаа энэ үед нийслэл дэх хүүхдийн эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэж, зарим тохиолдолд өвчтөнүүд шаардлагатай тусламж үйлчилгээ авахад хүндрэл үүсдэг. Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн тоо өнгөрч буй долоо хоногоос эрс нэмэгдсэн талаар эмч нар ярьж байна. Ойрын хоёр, гурван сарын хугацаанд энэ байдал үргэлжлэх болон нөхцөл байдал илүүтэй хүндэрч болзошгүй, жил бүр л энэ байдал давтагддаг учраас урьчилан сэргийлэх, өвчлөл эрс нэмэгдэхэд ямар арга хэмжээ авах боломж байгаа зэрэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга анхаарал хандуулав.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, Баянгол, Сүхбаатар дүүргийн хүүхдийн эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөр орж тус эмнэлгүүдээр үйлчлүүлж байгаа томуу, томуу төст өвчний шинж тэмдэгтэй хүүхдүүдийн эцэг эх болон, ням гаригт ажиллаж байгаа жижүүрийн эмч нартай уулзаж ярилцахыг зорьсон юм.

    Дүүргүүдийн хүүхдийн эмнэлэгт өдөрт дунджаар 200-300 орчим хүүхэд хандан үзүүлж, зайлшгүй хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гэж үзсэн 10-20 хүүхдийг л хүлээн авч, бусдыг нь гэрээр эмчлүүлэхээр буцааж байгаа талаар эмч нар ярьж байлаа. Мөн Баянгол, Сүхбаатар дүүргийн хүүхдийн эмнэлэгт гэхэд үүдний коридорт 1-2 хоног хэвтүүлэн, эмчилж байгаад ор гарахаар тасагт шилжүүлэх арга хэмжээ авч байгаа талаар танилцуулсан юм. Амралтын өдрөөр дүүргийн хүүхдийн эмнэлгүүдийн ачаалал эрс ихэсдэг, мэргэшсэн хүүхдийн эмчийн хүрэлцээ хангалтгүй зэргээс шалтгаалан эмчид үзүүлэх дараалал хүлээсээр 3 цаг болж байна хэмээн эцэг эхчүүд ярьж байна. Хүүхдүүдийг нэг өрөөнд олноор сахиурын хамт хэвтүүлсэн буюу өрөөндөө 10-14 хүн байгаа хэдий ч зориулалтын агааржуулагчгүй, эмнэлгийн үүдний хонгилд хаалганы салхинд суун хүүхдээ үзүүлэхээр удаан хугацаагаар хүлээх зэрэг нь халдвар дамжих, халуунтай хүүхдийн өвчин хүндрэхэд нөлөөлж байгааг ч мөн тэд ярьсан юм.

    Нийслэлийн хэмжээнд хүүхэд хүлээн авдаг эмнэлгүүдийн орны тоо 870 орчим, ачаалал ихэссэн үед 200 орчим эвхдэг ор нэмж тавин өвчтөн хүлээн авдаг гэтэл ханиад томуу ихэссэн оргил ачааллын үед үүнээс хоёр дахин илүү тооны хүүхдийг хэвтүүлэн эмчлэх шаардлага тулгардаг байна. Тэгэхээр энэхүү оргил ачааллын үед буюу цаг агаар хүйтэрч ханиад томуу ихэссэн үед 1600-1700 хүүхэд хүлээн авч хэвтүүлэн эмчлэх бэлтгэлтэй байх хэрэгтэй байгаа юм.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр хүүхдийн эмнэлгүүдэд ажиллах явцдаа Цэргийн госпитал буюу Цэргийн госпитал буюу Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгээр орж тус эмнэлгүүдэд өвлийн улиралд томуу, томуу төст өвчний тархалтын үед хүүхэд хүлээн авах боломж байгаа эсэхийг ярилцлаа. Цэргийн госпиталын хувьд 70 орчим сул ор байгаа, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс үйл ажиллагаагаа эхлүүлэх бөгөөд 240 өвчтөнийг нэгэн зэрэг хэвтүүлэн эмчлэх боломжтой юм байна.






    Цэргийн госпитал

  • НӨАТ: 100 сая төгрөгийн супер азтан тодорсонгүй
    2017 оны 12 сарын 25
    НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол өчигдөр/12.24/ явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2017 оны арваннэгдүгээр сарын 01-30-ны өдрийн хооронд худалдан авалт хийж, бүртгүүлсэн НӨАТ-ын баримтыг хамруулжээ.


    Сугалаагаар:

    20 мянган төгрөгийн азтан 12,965
    100 мянган төгрөгийн азтан 1,331
    500 мянган төгрөгийн азтан 130
    4 сая төгрөгийн азтан 14
    20 сая төгрөгийн 1 азтан тодорч, нийт 14,441 хүн азтан боллоо. Харин 100 сая төгрөгийн супер азтан тодорсонгүй.
  • Өнөөдөр болох зарим үйл явдлууд
    2017 оны 12 сарын 25
    10:00 цагт: Нийслэл, дүүргүүдийн Цэргийн штабын тайлангийн хурал болно. Хангардийн 14 давхарт

    11:00 цагт: ЭМЯ-ны 215 тоот хурлын танхимд Баярын үeр эрүүл мэндийн байгууллагууд ямар цагийн хуваарьтай ажиллах болон томуу, томуу төст өвчин, гэмтэл бэртэлийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ.

    ”Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд

    11:00 цагт: УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх талаар АТГ-т хандсан талаар мэдээлэл хийнэ.

    12:00 цагт: Монголд анх удаа төсөөллийн шатрын хичээл буюу хараагүй хүүхдүүд шатар тоглож сурч байгаа талаар ”Оюуны матриц” академиас хэвлэлийн бага хурал зарлалаа.

    12:00 цагт: Ардчилсан Залуучуудын Холбооны залуус Баянгол Дүүргийн Нэгдсэн Эмнэлгийн Хүүхдийн Тасагт хэвтэн эмчлүүлж буй бяцхан дүү нартаа 10.000 ширхэг живх хандивлах үйл ажиллагааг зохион байгуулна.
  • Үс засуулбал: Хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ
    2017 оны 12 сарын 25
    2017.12.25 / БИЛГИЙН ТООЛЛЫН 7
    ӨВЛИЙН ДУНД ХАР ХУЛГАНА САРЫН
    ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ УЛААН НОХОЙ ӨДӨР
    Үс засуулбал: Хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ.
    Наран ургах, шингэх: 08.43-17.05
    Барилдлага: Үхэх
    Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
    Суудал: Төмөр
    Аргын тооллын 12 сарын 25, Сумъяа гараг. Билгийн тооллын 7, Шувуун хушуут одтой, улаан нохой өдөр. Өдрийн наран 8 цаг 43 минутад мандан, 17 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
  • Ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна
    2017 оны 12 сарын 25
    ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна.
  • Хөгжлийн бэрхшээлтэй өвөө ганцаараа зам тавьжээ
    2017 оны 12 сарын 24
    76 настай Жан Живен дүлий хүн боловч ариун цагаан хөдөлмөрөөр юуг ч бүтээж чадна гэсэн хүсэл мөрөөдөлтэй. Тэрээр сүүлийн таван жил ганцаараа төрөлх Чунцин хотынхоо ойролцоох Фулинг уулын ойн цоорхойд барилгын материал зөөж, явган хүний зам тавьсан байна. Жан гуай мөнгөө цуглуулан элс, шороо авчирч асгахын зэрэгцээ ойр хавийн эвдэрч, сүйдсэн байшингуудын тоосго, чулууг зөөж байж арайхийн зам тавьсан байна.

    Ингэснээр уулын оройд амьдардаг алслагдсан тосгоны иргэдийг орчин үеийн зам харгуйтай холбох, аюулгүй байдлыг нь хангах зорилготой ажээ. Учир нь тосгоны хүүхдүүд сургуульдаа явах гэж олсоор уулнаас бууж, маш аюултай замыг туулдаг байжээ. Одоо Жан өвөө олон зуун метрийн урттай явган хүний зам барьж дуусаад тосгоны иргэдийг цэвэр усны эх үүсвэртэй болгох өөр ажлыг шамдан эхлүүлжээ.
  • Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаантай
    2017 оны 12 сарын 24
    Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 106 жилийн ой, Ерөнхийлөгчийн цомын төлөөх үндэсний бөхийн барилдаан энэ сарын 29-нд болно. Бөх сонирхогчдын бүтэн жил хүлээсэн тус барилдаанд чансаа өндөр 128 бөх зодоглох юм.

    Анхны барилдаан 2011 онд болоход аварга С.Мөнхбат түрүүлж байсан бол 2012 онд заан М.Өсөхбаяр, 2013 онд заан Б.Пүрэвсайхан, 2014 онд аварга С.Мөнхбат, 2015 онд заан Б.Пүрэвсайхан, 2016 онд арслан Р.Пүрэвдагва нар түрүүлж байв.
  • Энэ сарын 27-ноос ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна
    2017 оны 12 сарын 24
    Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

    Өнөө маргаашдаа зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарна.
  • Өнөөдөр 100 сая төгрөгийн азтан тодорно
    2017 оны 12 сарын 24
    НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол ирэх ням гарагт буюу энэ сарын 24-нд явагдана. Энэ удаагийн сугалаанд 2017 оны арваннэгдүгээр сарын 1-31-ний өдрийг хүртэлх хугацаанд худалдан авалт хийж, системд бүртгүүлсэн төлбөрийн баримтууд хамрагдах юм.


    Хэрэглэгч та сугалааны тохирол явагдах өдрийн өмнө буюу 12 дугаар сарын 23-ны дотор баримтаа амжиж бүртгүүлэх шаардлагатай бөгөөд энэ удаагийн сугалааны супер азтан 100 сая төгрөг хожих аж.
  • Ройтерс: Энэ долоо хоногийн шилдэг гэрэл зургууд
    2017 оны 12 сарын 24
    Ройтерс агеньдаг энэ долоо хоногийн шилдэг гэрэл зургуудыг танилцууллаа.
  • Солонгосын хамгийн хөөрхөн бүсгүй гэгддэг Ким Тэ Хигийн 24 баримт
    2017 оны 12 сарын 24
    Солонгосын жүжигчдээс хамгийн хөөрхөн гэгддэг жүжигчин, загвар өмсөгч бүсгүй бол яах аргагүй Ким Тэ Хи юм. Тэрээр манай үзэгчдэд анх “Диваажингийн шат” олон ангит киноны эсрэг талын дүрээр танил болж байсан билээ. Мөн тэрээр “Харвардад учирсан хоёр”, “IRIS” гэх зэрэг олон ангит киногоороо олон залуусын зүрх сэтгэлийг эзэмдээд буй сайхан бүсгүй. Амралтын өдөр та бүхэндээ зориулж сайхан бүсгүй Ким Тэ Хигийн 24 баримтыг хүргэж байна.
  • Үс засуулбал: Өнгө зүс сайжирна
    2017 оны 12 сарын 24
    2017.12.24, НЯМ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 6
    ӨВЛИЙН ДУНД ХАР ХУЛГАНА САР
    ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ТАХИА ӨДӨР
    Аргын тооллын: 2017.12.24, Ням гараг
    Наран ургах шингэх: 08.40-17.03
    Үс засуулбал: Өнгө зүс сайжирна
    Барилдлага: Түлэх
    Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
    Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Хувцас хийх, гэр орон барих, сан нуун дарахад сайн. Зүүн нүд татвал эцэг, эх садны хэрэг бүтэх баруун нүд татвал эд олдох, зүүн чих хангинавал аймшиг болох, баруун чих хангинавал хэрүүл тэмцэл болох, хэрээ дуугарвал зочид ирэх, тагнай загатнавал сэтгэл зовох, бүх бие татвал хэрэг олон болох, хөл татвал үзэсгэлэн болно. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой.
  • Улаанбаатарт өдөртөө 11 хэмийн хүйтэн байна
    2017 оны 12 сарын 24
    2017 оны 12 дугаар сарын 23-ны 20 цагаас 12 дугаар сарын 24-ний 20 цаг
    хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө Хангайн уулархаг нутгаар бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 21-26 градус, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 20-25 градус, өдөртөө 12-17 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Дархадын хотгор, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 27-32 градус, Хэнтийн уулархаг нутгаар 22-27 градус, бусад нутгаар 16-21 градус, өдөртөө Дархадын хотгороор 20-25 градус, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 26-28 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 29-31 градус, бусад хэсгээр 22-24 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.
4267 4268 4269 4270 4271 4272 4273
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Олимпын таеквондогийн Ази тивийн АШТ эхлэхэд нэг хоног үлдлээ
    34 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
    57 мин
  • МУГТ М.Нандинцэцэг АНУ-ын Олимпын боксын хамгийн нэр хүндтэй тэмцээн "GOLDEN GLOVES"-д аваргалжээ
    2 цаг 4 мин
  • Хүнд хэлбэрийн Эбола вирусын тархалтын улмаас 90 орчим хүн нас бараад байна
    2 цаг 29 мин
  • Тайландын алдартай загвар өмсөгч, жүжигчин Дом Печтамронгчай 22 насандаа лам болохоор шийджээ
    2 цаг 42 мин
  • Иран засгийн газар иргэдээ зэвсэгт мөргөлдөөнд бэлтгэж, буу эзэмших сургалт орж байна
    3 цаг 5 мин
  • Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөв
    3 цаг 28 мин
  • The Huns дахин шилдгүүдийн эгнээнд: PGL Astana 2026 тэмцээний үр дүн
    3 цаг 41 мин
  • CS2-д аваргын бөгжний уламжлал нэвтэрч The MongolZ анхны эзэд нь боллоо
    3 цаг 56 мин
  • Д.Трамп Иранд анхааруулга өглөө
    4 цаг 14 мин
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
    4 цаг 32 мин
  • "Oklahoma City Thunder" багийн хамгаалагч Шай Гилгеус-Александер хоёр жил дараалан NBA-ийн MVP боллоо
    5 цаг 28 мин
  • Украины арми ОХУ-ын нийслэл Москва хотыг бөмбөгдөв
    5 цаг 59 мин
  • Нигерт явуулсан тусгай ажиллагааны үеэр "Исламын улс" бүлэглэлийн томоохон удирдагч алагджээ
    6 цаг 12 мин
  • Сүүлийн 7 хоногт бүртгэгдсэн 15 түймрээс 12 түймрийг бүрэн унтраалаа
    6 цаг 13 мин
  • Нийслэл 2024-2025 онд нийт 233 км авто замыг шинэчлэв
    6 цаг 22 мин
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
    6 цаг 26 мин
  • Нийслэлийн хэмжээнд 3270 гарааш буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг нэмэгдүүллээ
    7 цаг 20 мин
  • Аюулт үзэгдэл, ослын 147 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
    7 цаг 21 мин
  • Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр ажлаа хүлээлгэн өгнө
    7 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
24 баримт
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК