Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4279 4280 4281 4282 4283 4284 4285
  • Цагдаагийн дэслэгч Б.Бат-Отгон “Шилдэг хэсгийн төлөөлөгч” анхдугаар уралдаанд түрүүллээ
    2017 оны 12 сарын 15
    Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит, цагдаагийн байгууллагын шилдэг хэсгийн төлөөлөгч шалгаруулах
  • Танилц: Б.Хурцыг Монгол улсаас БНСУ-д суух ОББЭЭС-аар томилохыг дэмжсэн гишүүд
    2017 оны 12 сарын 15
    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг БНСУ-д Элчин сайдаар томилох
  • LIVE: Б.Хурцын асуудлаарх нээлттэй хэлэлцүүлэг болж байна
    2017 оны 12 сарын 15
    ТЕГ-ын дарга асан Б.Хурцын томилгооны асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нарын гишүүд нээлттэй хэлэлцүүлгийг эхлүүлээд байгаа билээ. Нээлттэй хэлэлцүүлэгт сонсгол хийх санаачилгад нэгдэж гарын үсэг зурсан гишүүд, өргөдөл гаргасан иргэдийн төлөөлөл оролцож байна. Уг хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан өөрийн фейсбүүк хуудсаараа шууд дамжуулж байгааг хүргэж байна.
  • Богд хан уулын хишиг барилдаан болно
    2017 оны 12 сарын 15
    МҮБХ-ноос жил бүр зохион байгуулпаг ”Дөрвөн уулын хишиг” барилдааны нэг болох Богд хан уулын хишиг барилдаан энэ сарын 17-нд “Бөхийн өргөө”-нд болно. Энэ жил арваннэг дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд уг барилдаанд улс, аймгийн алдар цолтой бөхчүүд зодоглох юм байна.

    Энэхүү барилдааныг үйлдвэр худалдааны ХУД-ийн ЗДТГ, “АПУ” ХК болон МҮБХ-той хамтран зохион байгуулдаг уламжлалтай.

    Дашрамд дурдахад, 2007 оны анхны барилдаанд улсын начин М.Өсөхбаяр /у.з/ түрүүлж, аймгийн арслан Ш.Жаргалсайхан /у.г/ үзүүрлэж байсан юм.
  • Бяцхан Сантагийн бэлэг “Био” чацаргана
    2017 оны 12 сарын 15
    МУГЖ С.Батсүхэд хадаг барин шавь орсон бяцхан уран бүтээлч Б.Бат-Энэрэл хэдийнээ олны танил нэгэн болоод байгаа билээ. Тэгвэл багш, шавь хоёр “Шинэ жил” хэмээн шинэ уран бүтээлээ дүрсжүүлэн олон нийтэд хүргээд байна. Энэхүү уран бүтээлийг дэмжиж UFC группын “БИО” чацарганыг үйлдвэрлэгч хамт олон ажилласан байна. Уран бүтээлчдийн зүгээс дүн өвлийг өнөтэй, аз жаргалтайгаар үдэх хамгийн зөв сонголт нь “БИО” чацарганы шүүс хэмээж байна.

    Иймээс Монгол өвлийн өвгөн МУГЖ дуучин С.Батсүх, бяцхан Санта Б.Бат-Энэрэл нар UFC группын хамгийн амттай “БИО” чацаргана шүүсийг бэлэглэхийг уриалж, шинэ жилийн баярын мэнд дэвшүүлж байна.

    Ийнхүү Б.Бат-Энэрэл хүү ивээн тэтгэгч байгууллага UFC группын “БИО” чацарганы хамт олонтой хамтран хийсэн “Шинэ жил” уран бүтээлийг хүргэе.
  • Улсын Филармонийн 45 жилийн ойн тоглолт өнөөдөр болно
    2017 оны 12 сарын 15
    Улсын Филармонийн 45 жилийн ойд зориулж тоглож байгаа “МОНГОЛ УЛСЫН ФИЛАРМОНИ-45” концерт болоход хоёр хоног үлдлээ.
    Тус тоглолт нь жил бүр тоглогддог “SNOW MELODY” шинэ жилийн баярын тоглолттой нэгдсэн байдлаар тоглогдох бөгөөд Улсын Филармонийн нийт уран бүтээлчид болон урилгаар рок, попын одод оролцох юм.
    Тоглолтын тасалбар Партер :40,000₮, Бельэтаж: 20,000₮ худалдаалагдаж байгаа бөгөөд тасалбар цөөхөн үлдсэн тул та амжиж аваарай.
    Тоглолтын тасалбарыг Филармонийн касс, https://www.ticket.mn/event/358/ сайтаас болон 1900-1800 үнэгүй хүргэнэ. Unitel-ийн хэрэглэгчид тоглолтын тасалбарыг 100GG оноогоор 5000₮ хөнгөлүүлэн худалдан авах боломжтой.
    Дэлгэрэнгүй мэдээллийг 88004849, 99196623-с лавлана уу. Тасалбар цөөхөн үлдсэн тул та яараарай.
    Монгол Улсын Филармони 45 жил промо
  • Ч.Хүрэлбаатар, С.Чинзориг, Д.Сарангэрэл нар ЭМД-ын үндэсний зөвлөлийн гишүүнээр томилогдлоо
    2017 оны 12 сарын 15
    Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.12.15) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 43 минутад гишүүдийн 51.3 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томилж, чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаараа Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа танилцуулав.


    Тэрбээр танилцуулгадаа, Засгийн газар шинээр эмхлэн байгуулагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд Засгийн газрыг төлөөлөх гишүүдийн талаарх саналаа Монгол Улсын Засгийн газраас 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр тус Байнгын хороонд ирүүлсэн. Байнгын хорооны хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн Засгийн газрыг төлөөлөх гишүүн Баттогтохын Чойжилсүрэн, Нямтайширын Номтойбаяр, Аюушийн Цогцэцэг нарыг чөлөөлөх, Чимэдийн Хүрэлбаатар, Содномын Чинзориг, Даваажанцангийн Сарангэрэл нарыг томилох саналыг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжлээ. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар Эрүүл мэндийн сайд Даваажанцангийн Сарангэрэлийг томилох санал дэмжигдсэн гэж дурдлаа.

    Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гарсангүй. Иймд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томилж, чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төсөл батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 87.8 хувь нь дэмжив.

    Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн Элчин сайдаар эгүүлэн татах, тохоон томилох тухай саналыг зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ. Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Монгол Улсын нууцтай холбогдох олон асуудал яригдах тул хуралдааныг хаалттай горимоор хэлэлцэх санал гаргав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх уг саналыг дэмжсэн тул УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хаалттайгаар үргэлжлэхээр болов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Хаяг шошгын зөрчилтэй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж байжээ
    2017 оны 12 сарын 15
    МХЕГ-ын даргын баталсан 01/27 тоот удирдамжийн дагуу Нийслэлийн 9 дүүрэгт Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийгдэж байна.
    Шалгалтанд худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээний нийт 432 иргэн аж ахуйн нэгж хамрагдсанаас нийт 422 зөрчил илрүүлж 276 зөрчлийг арилгуулж ажиллалаа.
    Илэрч буй зөрчлийн дийлэнх хувийг хугацаа дууссан болон хаяг шошгын зөрчилтэй гарал үүсэл нь тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүн эзэлж байна.
    Тухайлбал: Импортоор орж ирсэн хүүхдийн төрөл бүрийн тоглоомон чихэр, өндгөн шоколад, бохь, иштэй чихэр, кремтэй кекс зэрэг бүтээгдэхүүн, мөн зоогийн газруудад хаяг шошгын зөрчилтэй хоол амтлагчуудыг хэрэглэж байгаа зөрчил нийтлэг илэрч байна.
    Зөрчил арилгуулахаар нийт 15 албан шаардлагыг хүргүүлж 4 аж ахуйн нэгжид 11000.0 мянган төгрөгийн торгууль шиитгэвэр оногдуулаад байна.
    Хяналт шалгалтад хамрагдсан иргэд, аж ахуйн нэгж байгууллагад “Шинэ жилйин баярын үер болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх тухай” зөвлөмжийг өгч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж байна.
  • Б.Хурцыг Элчин сайдаар томилохыг дэмжжээ
    2017 оны 12 сарын 15
    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Б.Хурцыг БНСУ-д элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцлээ.
  • Мөс гүйцэд бэхжээгүй байгаа тул цөмрөх аюултайг сэрэмжлүүллээ
    2017 оны 12 сарын 15
    Ховд аймгийн нийт нутгаар энэ өвөл хүйтний эрч сул байгаа учир нуур, томоохон голуудын мөс гүн хөдөөгүй байгаа учир аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төвөөс мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна.
    Энэ оны 12‑р сарын 11‑ний байдлаар Ховд голын мөсний зузаан 29 см, Долооннуурын голын мөсний зузаан 30 см, Дундцэнхэр голын мөсний зузаан 25 см, Буянт голын мөсний зузаан 25 см, Булган, Чоно‑Харайх, Төгрөг зэрэг голууд мөсөн зах, өтгөн зайр гүйх үзэгдэл ажиглагдаж байна.
    Цаашид гол мөрний мөс зузаарах боловч мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжих болоогүй байгаа тул мөсөн дээгүүр явган явахгүйбайх, тээвэр хийхгүй байхыг Ховд аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний газраас онцгойлон анхаарууллаа.
  • “Алтай холдинг групп”-ийг “2017 оны шилдэг компани”-аар шалгарууллаа
    2017 оны 12 сарын 15
    Монгол Улсын эдийн засаг, бизнесийн шилдгүүдийг шалгаруулдаг “Bloomberg Awards – 2017” өнгөрсөн лхагва гаригт болж, “Алтай холдинг” группийг “Оны шилдэг компани”-аар тодрууллаа.

    “Алтай холдинг” групп нь 3000 ажилчидтай манай үндэсний ууган компаниудын нэг бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболд анх 1992 онд байгуулж, улс төрд орох хүртлээ удирджээ. Энэ жилийн хувьд тус групп улсад 20 орчим тэрбум төгрөгийн татвар төлж, шинээр 500 ажлын байр бий болгосон нь 2017 оны шилдэг компаниар шалгаруулах нэг үндэслэл болсон байна.

    Харилцаа холбоо, аялал жуулчлал, зочид буудал, ноолуурын үйлдвэр, гадаад дотоод худалдаа эрхэлдэг “Алтай холдинг” групп нь энэ онд БНСУ-ын жижиглэн худалдааны тэргүүлэгч сүлжээ “Eмарт”-ийг Монголын зах зээлд өөрийн хөрөнгөөр оруулж ирсэн юм. Ингэснээр олон ажлын байр шинээр бий болгож, олон улсын стандартад нийцсэн шинэлэг соёлтой үйлчилгээ, чанартай бараа бүтээгдэхүүнийг хямдаар хүргэх, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжсэн хөтөлбөрүүд нь монголчуудын талархлыг хэдийнэ хүлээгээд байгааг “Bloomberg Awards – 2017”-г зохион байгуулагчид онцоллоо.
  • Ерөнхий сайд У.Хүрэлсүх, МАХН-ын дэд дарга С.Ганбаатар нар Б.Хурцын талаар гомдол гаргажээ
    2017 оны 12 сарын 15
    УИХ-ын 20 гаруй гишүүд нээлттэй сонсгол хийх санал гаргасан ч Өргөдлийн байнгын хороо уг асуудлыг хэлэлцэхээс татгалзсан. Тиймээс УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд уг нээлттэй хэлэлцүүлгийг хийж байгаа юм.
  • Тоон гарын үсгийн хэрэглээг нэмэгдүүлнэ гэв
    2017 оны 12 сарын 15
    Мэдээллийн технологийн бодлогын зөвлөлийн хурал 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр болж журмын төсөл, ирэх оны үйл ажиллагааны чиглэл, гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, цаашдын зорилтын талаар хэлэлцэв.

    “Төрийн үйлчилгээг цахимжуулснаар хүн хүч, цаг хугацаа хэмнэхээс гадна авлига, хүнд суртал үгүй болж, иргэдэд ил тод, нээлттэй байх боломж бүрдэнэ” гэж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Мэдээллийн технологийн бодлогын зөвлөлийн дарга Г.Занданшатар үзэж байна.

    Тэрээр төрийн байгууллагуудад цахим засаг, мэдээллийн технологийн чиглэлээр улсын болон гадаадын зээл, тусламжаар төсөл, хөтөлбөр хэрэгжиж байгаа ч нэгдсэн бодлого, төлөвлөлтгүй, уялдаа холбоо хангалтгүй байгааг анхааруулав.

    Иймээс төсөл, хөтөлбөрийн явц, хэрэгжилтийн талаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт мэдээлж, тайлангаа ирүүлэх, цаашид төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх бол дээрх байгууллагаас санал авч байхыг яам, агентлагуудад зөвлөмж болголоо.

    Цахим засгийн өнөөгийн байдлаас үзвэл Үндэсний дата төв, сумдын шилэн кабелийн сүлжээ, иргэний цахим үнэмлэх, 11 11 төв, нийтийн түлхүүрийн дэд бүтэц, ТҮЦ машин, төрийн мэдээлэл солилцооны “Хур” систем бий болсон байна.

    Цаашид цахим засгийн талаар гаргасан Засгийн газрын тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, төрийн онлайн, цахим харилцааг хөгжүүлэх, төрийн цахим үйлчилгээний төлбөр тооцоо, шимтгэлийг шийдэх, тоон гарын үсгийн хэрэглээг нэмэгдүүлэх, хаягжилтын нэгдсэн тогтолцоо бий болгож, шуудангийн хүртээмжийг нэмэхийг зорьж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Өндөр настан осол гаргавал өршөөгдөнө
    2017 оны 12 сарын 15
    Энэ бол нийгмийн сүлжээгээр цацагдаж, олон түмний бухимдлыг төрүүлээд байгаа үйл явдлын тодорхойлолт. Хичээл нь тарсан дөрөвдүгээр ангийн хүүхдээ аваад явж байсан өндөр настан улаан гэрэл “харалгүй” ухасхийж ороод явган хүний гарцаар ном журмаар нь гарч явсан тавдугаар ангийн охиныг дайрч осол гаргажээ.
  • Талбайн сүлд модны гэрлийг өнөөдөр асаана
    2017 оны 12 сарын 15
    -Жил бүр Д.Сүхбаатарын талбайд “Сүлд модны гэрэл асаах ёслол”-ын арга хэмжээ болдог уламжлалтай. Энэ жил хэзээ хийхээр төлөвлөгдсөн бэ?

    -Энэ жилийн хувьд “Сүлд модны гэрэл асаах ёслол”-ыг өмнөх жилүүдээс илүүтэйгээр өргөн далайцтайгаар зохион байгуулахаар төлөвлөж байна. Ёслолын арга хэмжээнд урлаг соёлын болон салбар салбарын олны танил нэр хүндтэй эрхмүүд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хамт оролцоно. Сүлд модны гэрлийг маргааш буюу энэ сарын 15-ны өдрийн 18:00 цагаас асаана. Энэ үеэр өвлийн өвгөн цасан охид, үлгэрийн баатруудын хамт хүрэлцэн ирж сонирхолтой циркийн үзүүлбэрийг талбайд цугласан олонд толилуулна.

    -Он солигдохын өмнөхөн нийслэлчүүд “Улаанбаатарын мөнгөн шөнө” арга хэмжээнд оролцдог. Уг арга хэмжээний талаар мэдээлэл өгөхгүй юү?

    -Нийслэлийн иргэд маань шинэ жилийн арга хэмжээг Д.Сүхбаатарын талбайд арванхоёрдугаар сарын 31-ний орой зохион байгуулсаар ирсэн. Энэ жилийн арга хэмжээ хамтлаг, дуучдын шинэ жилийн холбогдолтой уран бүтээлээс бүрдэж байгаагаараа өмнөх жилүүдээсээ онцлог болох юм. Монгол Улсын төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар найруулж байгаа. Олон нийтэд зориулсан ёслолын буудлага он солигдох мөчид болно. Бусад сонирхолтой содон үзүүлбэр, дуучдын тоглолтыг та бүхэн арванхоёрдугаар сарын 31-ний оройн 21:00-01:00 цагийн хооронд үзээрэй гэж иргэдээ уримаар байна.

    -Шинэ жилийн баярыг угтан өөр ямар арга хэмжээ нийслэлд зохион байгуулагдах вэ?

    -Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Шөнийн гэрэлт гудамжинд “Зул сарын баярын худалдаа” энэ сарын 15-17-ны өдрүүдэд 10:00-22:00 цагийн хооронд зохион байгуулахаар болоод байна. Олон нийтэд зул сар, шинэ жилийн баярын холбогдолтой тоглоом, гацуур мод, бэлэг дурсгал, гэрэл чимэглэл, хувцас хэрэглэл гэх мэт худалдаа үйлчилгээгээр үйлчилнэ.
  • Б.Хурцын талаар нээлттэй хэлэлцүүлэг хийнэ
    2017 оны 12 сарын 15
    Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайдад нэр дэвшээд буй ТЕГ-ын дарга асан Б.Хурцын томилгоог хэлэлцэхээс өмнө нээлттэй сонсгол явуулах саналыг нэр бүхий гишүүд гаргасан билээ.


    Тус асуудлыг УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд харьяалуулсан. Тэгвэл тус байнгын хороо Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороотой хамтран өнөөдөр хэлэлцүүлэг явуулна. Нээлттэй хэлэлцүүлэгт сонсгол хийх санаачилгад нэгдэж гарын үсэг зурсан гишүүд, өргөдөл гаргасан иргэдийн төлөөллийг оролцуулах юм байна.
  • Б.Шижирбат дөрөвдүгээр байрт шалгарчээ
    2017 оны 12 сарын 15
    ”Авьяаслаг Монголчууд” шоуны оролцогч Б.Шижирбат ”Авьяаслаг Азиуд” шоунд оролцож финалын шатанд шалгарч шилдэг 9 оролцогчийн нэгээр тодорсон. Тэрбээр өчигдөр санал хураалт дуусч дөрөвдүгээр байрт шалгарчээ.


    Тус нэвтрүүлгийн ялагчаар Индонезийн оролцогч “The Sacred Riana” нэртэй илбэчин бүсгүй шалгарлаа. Ингээд ялагчийн үзүүлбэрийг хүргэж байна.
  • Чуулганы хуралдаанд Ерөнхийлөгч мэдээлэл хийнэ
    2017 оны 12 сарын 15
    Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай. Хуралдаанаар Элчин сайд чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцэх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэх аж.

    Чуулганы үдээс хойшхи хуралдаанд Ерөнхийлөгч Х.Баттулга мэдээлэл хийнэ.
  • Өнөөдөр болох зарим үйл явдлууд
    2017 оны 12 сарын 15
    09:00 цагт: ”Хөдөлмөрийн гадаад шилжилт хөдөлгөөний өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, цаашид хийх шинэчлэл” сэдэвт үндэсний зөвлөлдөх уулзалт ”Пума империал” зочид буудлын хурлын танхимд эхэлнэ.

    09:00 цагт: “Дэлхийн Бизнес Инкубаторын Өдөр” болон Монголд Бизнес Инкубатор Үүсч хөгжсөн, хамтын ажиллагааны 10 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Бизнес инкубацийн чиглэлээр хийсэн ажлын алдаа оноо ололт амжилтыг дүгнэх цаашид хэрхэн хөгжих өсөх талаар хэлэлцэнэ. Байршил: Бишрэлт зочид буудал “Даймонд” хурлын танхим

    09:00 цагт: Блью скай зочид буудлын 1 давхарт Монгол Улсад хэрэгжүүлж буй Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төслүүдийн хэрэгжилт, үр дүнг хэлэлцэх, 2018-2020 онд хэрэгжүүлэх төслүүдийг танилцуулах уулзалт болно.

    09:30 цагт: Хөрөнгийн бирж дээр ”Хөрөнгө оруулагч үндэстэн” ХК болон ”Жинст Увс” ХК-ийн нэгдсэн хувьцааны арилжаа эхэлнэ.

    10:00 цагт: Эрүүл мэндийн үндэсний тооцооны 2003-2014 оны үр дүнг танилцуулах уулзалт Эрүүл мэндийн хөгжлийн төв дээр болно.

    10:00 цагт: Уламжлалт ангаах ухааны Энэтхэгийн элчин сайд Эрүүл мэндийн яамны хамтарсан хурал Улсын нэгдүгээр эмнэлгийн хурлын танхимд болно.

    10:00 цагт: ЗТХЯ болон Автотээврийн залуучуудын холбоо хамтран Автотээврийн салбарт инновацийн соёлыг төлөвшүүлж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, инновацийн түншлэлийг өргөжүүлэх зорилгоор “ИННОВАЦИ АВТОТЭЭВЭРТ” сэдэвт өдөрлөгийг зохион байгуулна.

    10:00 цагт: НМХГ-ын 5 давхарын хурлын танхимд Шинэ жилийн баярын өмнө урьдчилан сэргийлэх хяналт шалгалт явуулсан талаар хэвлэлийн бага хурал зарлаж байна.

    11:00 цагт: МҮХАҮТ-аас жил бүр уламжлал болгон шалгаруулдаг ”Энтрепренер” шагнал гардуулах ёслолын арга хэмжээний талаарх хэвлэлийн бага хурал МҮХАҮТ-ын 403 тоот өрөөнд болно.

    Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд

    11:00 цагт: Хүний эрх, шударга ёс төв болон Хэлмэгдэгсдийн холбооноос Хэлмэгдэл ба хүний эрх сэдвээр хэвлэлийн хурал зарлаж байна.
    12:00 цагт: Амьтны эрхийг хамгаалах нийгэмлэгээс ”Амьтанд ээлтэй шилдгүүд-2017” манлайлагчдыг тодруулах хэвлэлийн хурал болно. ”Гоёл 2018” наадмын топ модель Т.Халиунаа болон яруу найрагч Б.Болорцэрэн нар оролцоно

    16:00 цагт: Монголын Улаан Загалмай нийгэмлэгээс 2017 оны шилдэг хүмүүнлэг үйлстэнгүүдийг тодруулж, шагнал гардуулах ёслолын ажиллагаа болно. Хаана: МУЗН-ийн Сургалтын танхимд
  • Зурхай: Номын өглөг өгөх, гадагш эд өгөхөд сайн
    2017 оны 12 сарын 15
    2017.12.15, Баасан гараг / Билгийн тооллын: 28
    Өвлийн эхэн цагаагчин гахай сар
    Дөрвөн ногоон мэнгэтэй Улаан хулгана өдөр

    Аргын тооллын: 2017.12.15, Баасан гараг
    Наран ургах шингэх: 08.34-16.59
    Үс засуулбал: Хэрүүл тэмцэл ирнэ
    Барилдлага: Түлэх
    Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй

    Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах, хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох, бие татвал бурханыг дурьдахуй болой. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой.
4279 4280 4281 4282 4283 4284 4285
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • НӨАТ-ын сугалааны тохирол Лхагва гарагт болно
    1 цаг 20 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    1 цаг 56 мин
  • Олимпын таеквондогийн Ази тивийн АШТ эхлэхэд нэг хоног үлдлээ
    2 цаг 32 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
    2 цаг 55 мин
  • МУГТ М.Нандинцэцэг АНУ-ын Олимпын боксын хамгийн нэр хүндтэй тэмцээн "GOLDEN GLOVES"-д аваргалжээ
    4 цаг 2 мин
  • Хүнд хэлбэрийн Эбола вирусын тархалтын улмаас 90 орчим хүн нас бараад байна
    4 цаг 27 мин
  • Тайландын алдартай загвар өмсөгч, жүжигчин Дом Печтамронгчай 22 насандаа лам болохоор шийджээ
    4 цаг 40 мин
  • Иран засгийн газар иргэдээ зэвсэгт мөргөлдөөнд бэлтгэж, буу эзэмших сургалт орж байна
    5 цаг 3 мин
  • Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөв
    5 цаг 26 мин
  • The Huns дахин шилдгүүдийн эгнээнд: PGL Astana 2026 тэмцээний үр дүн
    5 цаг 39 мин
  • CS2-д аваргын бөгжний уламжлал нэвтэрч The MongolZ анхны эзэд нь боллоо
    5 цаг 54 мин
  • Д.Трамп Иранд анхааруулга өглөө
    6 цаг 12 мин
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
    6 цаг 30 мин
  • "Oklahoma City Thunder" багийн хамгаалагч Шай Гилгеус-Александер хоёр жил дараалан NBA-ийн MVP боллоо
    7 цаг 26 мин
  • Украины арми ОХУ-ын нийслэл Москва хотыг бөмбөгдөв
    7 цаг 56 мин
  • Нигерт явуулсан тусгай ажиллагааны үеэр "Исламын улс" бүлэглэлийн томоохон удирдагч алагджээ
    8 цаг 10 мин
  • Сүүлийн 7 хоногт бүртгэгдсэн 15 түймрээс 12 түймрийг бүрэн унтраалаа
    8 цаг 10 мин
  • Нийслэл 2024-2025 онд нийт 233 км авто замыг шинэчлэв
    8 цаг 19 мин
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
    8 цаг 24 мин
  • Нийслэлийн хэмжээнд 3270 гарааш буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг нэмэгдүүллээ
    9 цаг 18 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
24 баримт
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК