-
2017 оны 9 сарын 20
“Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр”-ийг Засгийн газрын хуралдаанаар баталлаа. Шаардагдах хөрөнгийг жил бүрийн Үндсэн чиглэл, улс, орон нутгийн төсөвт тусгаж, олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрт хамруулж санхүүжүүлэхийг сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
-
2017 оны 9 сарын 20
Засгийн газрын хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.
-
2017 оны 9 сарын 20
Засгийн газрын хуралдаан өнөөдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
-
2017 оны 9 сарын 20
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх эдийн засгийг сэргээх зорилгоор ”Алт-2” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээр Баянхонгор аймгийн Байдрагийн голын сав дагуу нөхөн сэргээлт нэрийн дор алтны уурхай олноор орж байгаль орчин, ан амьтанд ноцтой хор хөнөөл учруулж, уламжлалт мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрхлэхэд аюул нүүрлэж эхэлжээ. Тиймээс нутгийн иргэд хууль бусаар алт олборлолтыг эсэргүүцэж буйгаа илэрхийлж өнөөдөр мэдээлэл хийлээ.
-
2017 оны 9 сарын 20
Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд 10 дугаар сарын 1-4-ний өдрүүдэд амарна.
-
2017 оны 9 сарын 20
Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, “Базалт нэгдэл” ХХК, “Мөнхбуян оргил” ХХК зэрэг газрууд Улаанбаатар хотын хэмжээнд энэ онд 82 мянга орчим золбин нохой, муурыг устгах төлөвлөгөөтэй ажиллаж эхний есөн сарын байдлаар 58 мянга орчим золбин нохойг устгасан байна.
Устгалын ажилд “Бид туслая” ТББ нь энэ оны гуравдугаар сарын 27-ны өдрөөс хяналт тавин ажиллаж байгаа юм.
Устгасан нохойг Хот тохижилтын газрын мэргэжилтэнтэй хамтран нэг бүрчлэн тоолж, устгалд оруулах.
Устгалын ажлыг дүүрэг бүрийн хороо бүрт хүрч ажиллах зорилготойгоор, сар бүр график гарган ажиллуулах.
Анчдад хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийг мөрдөж ажиллуулах зэрэг шаардлагыг өдөр бүр тавьж ажиллаж байна.
Мөн энэ оны тав, зургаадугаар сард Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдийн гэр хорооллын 15 мянган эзэнтэй нохойг бүртгэлжүүлэх, пайз зүүх, паспортжуулах, вакцин хийх, ариутгал хийх ажил хийгдсэн. Дээрх ажилд иргэдийн санал хүсэлт, сэтгэл ханамжийн судалгаа авах ажлыг эхлүүлээд байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэв.
-
2017 оны 9 сарын 20
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн гэх мэдээлэл гарсан. Тэгвэл
-
2017 оны 9 сарын 20
Нийслэлийн засаг Даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын урлагийн зөвлөл, Монголын кино урлагийн зөвлөл хамтран Монголын кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн сор болсон киног Монголын үзэгчдэд хүргэх зорилготой “Улаанбаатар” олон Улсын IX кино наадмыг 2017 оны 10-р сарын 10-15-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байгаа билээ. Тус кино наадамд Монгол, Америк, Ази, Европын кино уран бүтээлчид болон олон Улсын нэр хүндтэй кино наадмын зохион байгуулагчид оролцож байгаа аж.
Энэ удаагийн наадмын хүрээнд Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан “Улаанбаатар” олон Улсын кино наадмын Монгол киноны уралдааныг зарласан бөгөөд тус уралдаан нь “Уран сайханы кино”, “Баримтат кино”, “Хүүхдийн кино бүтээл”, “Нээлтийн кино” гэсэн дөрвөн төрөлд тус бүр нэг кино бүтээлийг шалгаруулж, цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнах юм. Тэгвэл энэ удаагийн кино наадмын “Нээлтийн кино”-ны төрлийн шалгаруултад 2016 оны 1-р сарын 1-нээс 2017 оны 09-р сарын 15-ны дотор бүтээгдсэн кинонууд оролцсон бөгөөд найруулагч Д.Золбаярын бүтээл “Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино шалгарлаа. Харин “Уран сайханы кино”, “Баримтат кино”, “Хүүхдийн кино бүтээл”-ийн шалгаруултын дүн 2017 оны 10 сарын 10-нд гарч, шилдгээр шалгарсан уран бүтээлүүд тодорно. Энэ дашрамд дуулгахад “Улаанбаатар” олон Улсын IX кино наадмын “Нээлтийн кино”-оор шалгарсан “Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино 2017 оны 10 сарын 10-нд кино наадмын шагнал гардуулах ёслолын ажиллагааны үеэр албан ёсны нээлтээ хийж үзэгчдийн хүртээл болох юм байна.
“Улаанбаатар” олон Улсын IX кино наадмын “Нээлтийн кино”-оор шалгарсан “Чингисийн хүүхдүүд” уран сайхны киноны хувьд Монголын кино урлагийн салбарт олон улсын хамтын ажиллагааг дэмжин хөгжүүлэх зорилготой бүтээсэн найруулагч Д.Золбаярын бүтээл “Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино нь Монголын эртний түүхт морины уралдааны өнөөгийн уламжлал соёл, мөн эрэмгий хурдан морь унах туршлагыг бага наснаасаа хуримтлуулж ирсэн Монгол хүүхдүүдийн ур чадварыг харуулсан бүрэн хэмжээний уран сайхны кино юм. Тус киноны зураглаачаар Д.Ангараг ажилласан бөгөөд зураг авалтыг 2016 оны дөрөвдүгээр сард эхлэн нэг жил хоёр сарын хугацаанд нийт 1 тэрбум 200 сая төгрөгийн төсвийг зарцуулан амжилттай бүтээжээ.
Киноны зураг авалтын дараах үйлдвэрлэлийг АНУ-д гүйцэтгэснээрээ дэлхийн өргөн дэлгэцийн том форматуудын нэг болох 4k форматын кино юм. Энэхүү киноны дуу дүрсний нэгтгэлийг АНУ-ын EFIILM компани дөрвөн сарын турш хийж хамтран ажиллажээ. 2017 оны гуравдугаар сарын 23-ны ѳдѳр АНУ-ын Кино ассоциациас тус улсад гаргах лиценз болох “GeneraL Audeince” буюу “Бүх насныхан” ангиллыг албан ёсоор авсан Монголын анхны уран сайхны кино юм.
“Чингисийн хүүхдүүд” уран сайхны киноны Монгол Улс дахь албан ёсны нээлт 2017 оны 10 сарын 10-ны өдөр 1100 хүний суудалтай, Монголын хамгийн том 4k форматын өргөн дэлгэцтэй кино театр болох “Corporate Cinema”-д хийхээр болжээ.
-
2017 оны 9 сарын 20
Дэлхийн алдарт хөл бөмбөгчин Криштиану Роналду сүй тавьсан уу?
-
2017 оны 9 сарын 20
Монгол Улсын гавъяат жүжигчин, дуучин Г.Ариунбаатарын тухай “BBC” агентлаг нэвтрүүлэг хийж байгаа гэнэ. Одоогоор тус агентлагийнхан гавъяаттай хамт төрсөн нутаг болох Төв аймгийн Баян-Өнжүүл сумыг зориод байгаа аж. Энэ талаар Соёл урлагийн их сургуулийн захирал Д.Сонинтогос ярихдаа “Манай сургууль дээр өчигдөр Английн “BBC” радиогоос хоёр сурвалжлагч ирээд явлаа. Тэд дуучин Г.Ариунбаатарын тухай нэвтрүүлэг хийж байгаа юм байна. Монголын дуучин Г.Ариунбаатар ямар сургуульд сурсан юм бэ. Сургуулийнх нь багш нар, захиралтай нь уулзъя гэсэн. Монголоос ийм сайн дуучид төрөн гарч байгаагийн шалтгааныг багагүй сонирхож байсан” гэв.
Монгол Улсын гавъяат жүжигчин Г.Ариунбаатар энэ жилийн “BBC” агентлаг жил бүр дуурийн дуулаачдаас “Cardiff singer of the world” тэмцээнд амжилттай оролцож, “Дэлхийн дуучин”-аар шалгарсан таван дуучны нэгээр тодорсон билээ.
-
2017 оны 9 сарын 20
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Бэата Транкманныг өнөөдөр хүлээн авч уулзав. Уулзалтад НҮБ-ын Хүүхдийн сан, ХАС, Хөгжлийн хөтөлбөрийн төлөөлөл оролцов.
-
2017 оны 9 сарын 20
Монгол Улс 2018 онд дунд түвшний олон улсын аврах багтай болохоор ажиллаж байгаа. Олон улсын аврах багтай болох гол шалгуурт ч эрэлч нохойн албатай байх ёстойг тусгасан байдаг.
-
2017 оны 9 сарын 20
Х.Баттулга: АТГ-т улс төрчдийн авлигалыг илчлэхгүй байх эрх ашгийн сонирхол байна
-
2017 оны 9 сарын 20
Замын цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Даваазул Өвөрхангай, Архангай аймагт ажиллаж харъяа нэгжийн үйл ажиллагаа, ажиллах нөхцөл байдалтай танилцаж, бие
-
2017 оны 9 сарын 20
Улаанбаатар хотын Ерөнхий менежер хуулиар олгогдсон эрх, үүргийн хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, ялангуяа автобусны буудлуудыг олон улсын
-
2017 оны 9 сарын 20
Авлигатай тэмцэх газар, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага хамтран “Олон улсын болон үндэсний хэмжээнд авлига, мөнгө угаах явдалтай тэмцэх нь” сургалтыг 2017 оны 9 дүгээр сарын 20-21-ний өдрүүдэд Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн төвд зохион байгуулж байна.
-
2017 оны 9 сарын 20
260.5 сая төгрөгийн үнийн дүн бүхий үнэт цаас арилжжээ
-
2017 оны 9 сарын 20
Монголын тээвэр холбоо, газрын тосны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос өчигдөр мэдээлэл хийж, Зорчигч Тээврийн Нэгтгэлийн удирдлага, санхүүтэй холбоотой зарим нэгэн баримтуудыг дэлгэсэн. Тэгвэл өнөөдөр Зорчигч Тээврийн Нэгтгэлээс тус байгууллагын үйл ажиллагаатай холбоотой гарч буй мэдээлэлд тайлбар нь ташаа болохыг мэдэгдэж, хууль шүүхийн байгууллагад хандана гэлээ.
-
2017 оны 9 сарын 20
Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын үйлдвэр /ХХСҮ/-ийн хараагүй ажилчдын 90 айлын орон сууц бэлэн болж өнөөдөр оршин суугчдаа хүлээн авлаа. Барилгын ажил нь өнгөрсөн 2015 оноос эхэлсэн бөгөөд 2017 оны 3 дугаар улиралд ийнхүү бүрэн ашиглалтад орж, оршин суугчдаа хүлээн аваад байна. Тус барилгын нээлтийн арга хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Баянгол дүүргийн засаг дарга С.Одонтуяа, ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн газрын дарга С.Тунгалагтамир болон Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны удирдлага, төлөөллүүд оролцлоо.
-
2017 оны 9 сарын 20
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр жудо, чөлөөт бөх, бокс, сагсан бөмбөг зэрэг төрлөөр амжилт гаргасан үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, багш нар, олимп, дэлхийн аваргын медальт тамирчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа.