Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4320 4321 4322 4323 4324 4325 4326
  • ”Сайхан Хотын төлөө Сайн бизнесийг дэмжье” аяныг эхлүүлэхээр болсноо дуулгалаа
    2017 оны 11 сарын 21
    ”Сайхан Хотын төлөө Сайн бизнесийг дэмжье” аяныг эхлүүлэхээр болсноо дуулгалаа
  • ”Тогтвортой хөгжил ба ногоон санхүүжилт: Ногоон гэрчилгээжүүлэлт, эко шошго” семинар болж байна
    2017 оны 11 сарын 21
    БОАЖЯ НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн эдийн засаг, нийгмийн комисс (ESCAP), БНСУ-ын Байгаль орчны яам, Байгаль орчны үйлдвэрлэл, технологийн хүрээлэн зэрэг байгууллагуудтай хамтран “Тогтвортой хөгжил ба Ногоон санхүүжилт: Ногоон гэрчилгээжүүлэлт, эко шошго” сэдэвт семинарыг зохион байгуулж байна. Семинараар Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангах ногоон хөгжлийн бодлого, түүнийг хэрэгжүүлэх арга механизмын талаар хэлэлцэж байгаа юм. Энэ үеэр БОАЖЯ-ны мэргэжилтнүүд Монгол Улсын Ногоон хөгжлийн бодлогын талаар мэдээлэл өгсөн бол ESCAP-ийн талаас Монгол Улсын Тогтвортой хөгжлийн төлөв байдал, тойм баримт бичгийн боловсруулалтын талаар танилцуулга хийж, БНСУ-ын Байгаль орчны үйлдвэрлэл, технологийн хүрээлэнгийн мэргэжилтнүүд ногоон санхүүжилт, ногоон сертификатын тогтолцоог нэвтрүүлсэн туршлагаасаа хуваалцлаа.
  • Ж.Энхбаяр: Ерөнхий сайд намын дарга хоёр нэг хүн байхгүй бол дахиад ЗГ-ын тогтворгүй байдал үүсэх аюултай
    2017 оны 11 сарын 21
    Хоёрдахь өдрөө үргэлжилж буй МАН-ын Их хурал түр завсарлаад байна. Үдээс хойших хуралдаанаар шинэ даргаа сонгох санал хураалт явагдах юм.
  • Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхийг судална
    2017 оны 11 сарын 21
    Монголын тэргэнцэртэй иргэдийн холбоо Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисстой хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орчны хүртээмж, бусад эрхийн хүрээнд хамтран ажиллаж ирсэн уламжлалтай юм.
  • НҮБ-ын зөвлөмжийг танилцуулжээ
    2017 оны 11 сарын 21
    НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенц батлагдсан өдөр өчигдөр тохиосон билээ. Энэ өдрийн НҮБ-аас анх удаа Дэлхийн хүүхдийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлэв. Дэлхийн хүүхдийн өдрийн хүрээнд өчигдөр НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооноос 2017 онд Хүүхдийн эрхийн тухай конвенцийн хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газарт хүргүүлсэн дүгнэлт, зөвлөмжийг танилцуулах уулзалтыг Японы Хүүхдийг ивээх сангаас зохион байгуулжээ.
  • Иргэний андгай өргөх ёслол энэ сарын 26-нд болно
    2017 оны 11 сарын 21
    Монголын Залуучуудын Холбоо “Монгол Улсын Иргэний андгай өргөх ёслол”-ыг 15 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын агентлагтай хамтран энэ сарын 26-ны өдөр Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдах уг ёслолд уламжлал ёсоор 850 хүүхэд оролцоно.
  • Умард Солонгосыг ”терроризмыг ивээн тэтгэгч”-ээр зарлав
    2017 оны 11 сарын 21
    АНУ Умард Солонгосыг “терроризмыг ивээн тэтгэгч улс орнуудын жагсаалт”-д дахин орууллаа.
  • Танилц: Ерөнхийлөгчийн сонгуулиар нэр дэвшигчдэд хэн, хэдэн төгрөгийн хандив өгсөн нь ил боллоо
    2017 оны 11 сарын 21
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд нэр дэвшсэн Х.Баттулга, М.Энхболд, С.Ганбаатар нарт иргэд, аж ахуйн нэгжээс өгсөн хандив, сонгуулийн зардлын дүнг Үндэсний Аудитын Газраас олон нийтэд ил болголоо.
  • МАН шинэ Мөрийн хөтөлбөртэй боллоо
    2017 оны 11 сарын 21
    МАН шинэ Мөрийн хөтөлбөртэй боллоо
  • МАН-ын даргад нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ
    2017 оны 11 сарын 21
    МАН-ын XXVIII Их хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар МАН-ынхан шинэ даргаа тодруулах бөгөөд хэн тус намын дарга болох вэ гэдэг нь олны анхаарлыг татаж байгаа юм. Одоогоор Ерөнхий сайд У.Хүрэлсүх, МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Н.Дэмбэрэл, бизнесмэн Г.Майцэцэг нар нэр дэвшин өрсөлдөнө гэдгээ мэдэгдсэн.
  • Дүрслэх урлагийн шилдэг бүтээлүүдийг Улсын санд худалдан авав
    2017 оны 11 сарын 21
    Засгийн газрын 2006 оны 115-р тогтоолоор батлагдсан “Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам”-ын дагуу 2017 оны дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг шалгаруулах үйл ажиллагааг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Уран зургийн галерей хамтран амжилттай зохион байгууллаа.

    Дүрслэх урлагийн бүтээлийн үзэсгэлэн 2017 оны 10 сарын 06-аас 10-р сарын 22-ны хооронд Монголын Уран зургийн галерейд гарч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаалаар байгуулагдсан мэргэжлийн зөвлөл 2017 оны улсын санд худалдан авах бүтээлийн нэрсийг тодруулсан.

    Шалгаруулалтанд 98 уран бүтээлчийн 131 дэсийн 180 ширхэг 369 иж бүрдэл бүхий уран бүтээл ирснээс:

    1. Н.Батбаярын “Дайчин” уран баримлын бүтээл

    2. Н.Сүхбүрэнгийн “Хязгааргүйн алсад” керамик бүтээл

    3. Д.Цолмонгийн “Дэлгэр нутаг” уран зураг

    4. Б.Номингийн “9162631 Hz” монгол зураг

    5. О.Энхтайваны “Булан” уран зургийн бүтээлүүдийг улсын санд худалдан авахаар шийдвэрлэлээ.

    Дүрслэх урлагийн шилдэг бүтээл шалгаруулах уралдаанд оролцогчдын тоо жил ирэх бүр нэмэгдэж уран бүтээлийн чанар сайжирсаар байна. Түүнээс гадна нийт уралдаанд ирсэн бүтээлүүдээс мэргэжлийн зөвлөлийн гишүүдээс өндөр үнэлгээ авсан 60 гаруй уран бүтээлийн каталоги хэвлэгдэн гарч байгаа нь бүтээлүүдийг олон нийтэд таниулах арга хэмжээ болж байгаа юм.

    1. Н.Батбаярын “Дайчин” уран баримлын бүтээл

    Найдангийн Батбаяр нь 1990 оноос Монументаль чимэглэлийн үйлдвэрт уран барималчаар ажиллаж байсан. 1999 онд Монголын урчуудын эвлэлийн гишүүнээр элссэн уран барималч юм.



    2016 онд бүтээгдэж оюуны өмчийн патентаар баталгаажсан бүтээл юм. Монголын Алтан ургийн сүүлчийн хаан Лигдэн хааны үед уул ус, газар нутгаа хамгаалах тулаанд нэгдэн боссон ахмад дайчин. Эхний тулаанд ялаад амарч буй нь. Нутгийн зүг хүлгийн жолоо залмаар байвч өнгөлзөх дайсан дахин ирэхийг мэдэж байгаа түүний дотор эх орны төлөөх агуу сэтгэл дүүрэн байна.

    2. Н.Сүхбүрэнгийн “Хязгааргүйн алсад” керамик бүтээл

    Наранхүүгийн Сүхбүрэн нь 2005-2009 оны хооронд Монгени сургуульд керамикийн багшаар ажиллаж байсан. 2009 онд Монголын урчуудын эвлэлийн гишүүнээр элссэн уран бүтээлч юм.



    3. Д.Цолмонгийн “Дэлгэр нутаг” уран зураг



    4. Б.Номингийн “9162631 Hz” монгол зураг

    2005 онд Дүрслэх Урлагийн Дээд Сургуулийг Монгол зургийн мэргэжлээр төгссөн. 2012 онд “Дотоод сэтгэл”, 2014 “Эрсдэл дагуулсан тоглоом”, “Сэтгэлийн өнгө” зэрэг бие даасан үзэсгэлэнгүүдээ гаргаж байсан.




    5. О.Энхтайваны “Булан” уран зураг

    Очирбатын Энхтайван нь 1998 онд Дүрслэх урлагийн дээд сургууль,2009 онд СУИС-ийн Урлагийн боловсролын магистрын зэргийг хамгаалсан.2001 онд МУЭ-ийн гишүүн, 2004 онд МУЭ-ийн дэргэдэх залуучуудын уран бүтээлийн нэгдлийн зөвлөлийн гишүүнээр тус тус элссэн. 2006 оноос хойш СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуульд Уран зургийн багшаар ажиллаж байгаа.



    Аливаа нэг газар орон ертөнцөд булан байдаг, зарим газар булан байдаггүй. Хүний нүдэнд харагддаггүй тэр болгон анзаардагүй булангийн тухай эрмэлзлээ. Буланд байгаа орон зай их байхуу, тэр чимээгүй ч юм шиг, ихэнхдээ харанхуй байдаг, энэ булангийн тухай, оюун санааны буланд юу байдаг вэ? гэсэн асуудалд хариулах, кофе болон ноос, ноолуур хоёрын хоорондын харьцаа өгүүлэмжээр, өрнө дорно, шинэ хуучин зэргийг илэрхийлэн, хар цагаан хоёр бодит булангаар сэдэлжүүлж, зохиомжийн уламжлалт барилаас зугтан асгарсан болно. Геометрын дүрсээр илэрхийлэгдэж байгаа боловч уян зөөлөн мэдрэмж хэллэгээр түүний мөн чанар луу өнгийсөн нь өөрөө өөрийнхөө булан нь юм.
  • Инфографик: Цэцэрлэгийн хүүхдүүд хэрхэн хооллох ёстой вэ
    2017 оны 11 сарын 21
    Инфографик:Цэцэрлэгийн хүүхдүүд хэрхэн хооллох ёстой вэ
  • Ч.Ганжавхлан ХЭҮК-ын даргын орон тооны бус зөвлөхөөр ажиллана
    2017 оны 11 сарын 21
    Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, Ажлын албаны дарга Ч.Алтгангэрэл нар
  • “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1000 дахь дугаар хэвлэгдлээ
    2017 оны 11 сарын 21
    Монгол Улсад хууль тогтоомжийн албан ёсны анхны эмхэтгэл хэвлэж эхэлсний 91 жилийн ой, “Төрийн мэдээлэл” сэтгүүл гарсны 26 жилийн ой болж байна.

    Монгол Улсад хууль тогтоомжийг албан ёсоор хэвлэн нийтэлж ирсэн түүхийг сөхвөл, хууль тогтоомжийн албан ёсны эмхэтгэл /“Албан сэтгүүл”/-ийг 1926 оноос өдгөө хүртэл бараг тасралтгүй 90 гаруй жил хэвлүүлж ирсэн байна. Тухайлбал, “БНМАУ-ын Засгийн газрын албаны сэтгүүл”-ийг Засгийн газрын 1925 оны 14 дүгээр хурлын тогтоолын дагуу 1926 оны 03 дугаар сараас 1930 он дуустал, 1931-1939 онд “БНМАУ-ын Бага Хурлын тэргүүлэгчид ба Сайд нарын зөвлөлийн хуулиуд хийгээд тушаалуудыг эмхэтгэн хавсруулсан сэтгүүл”, 1941-1970 онд “БНМАУ-ын хууль, дүрэм, тогтоолын эмхтгэл”, 1971 оноос 1990 оны эцэс хүртэл “БНМАУ-ын хууль, зарлиг, тогтоолын эмхэтгэл”, 1991 оноос эхлэн өнөөг хүртэл “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийг хэвлэн гаргаж байна.
    1991 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 18 тоот захирамжаар “Төрийн мэдээлэл” сэтгүүлийг Улсын Бага Хурлын Тамгын газрын зохион байгуулалтын хэлтсээс эрхлэн сар тутам гаргаж байхаар захирамжилжээ. Мөн сэтгүүлийн анхны дугаарыг туршилтын журмаар 10000 ширхэг хэвлүүлж, түүнийг мэдээлэх зорилгоор 5000-ыг нь Ардын Их Хурлын депутат, Бага Хурлын гишүүд, улс, нам, олон нийт, хоршооллын төв байгууллагууд, номын сангуудад жагсаалтаар үнэгүй тарааж, үлдсэн хэсгийг холбоо, номын худалдааны байгууллагуудаар дамжуулан худалдахаар шийдвэрлэсэн байна.
    Монгол Улсад хууль тогтоомжийн албан ёсны эмхэтгэл “Албан сэтгүүл”-ийг 1926 оноос өдгөө хүртэл бараг тасралтгүй 90 гаруй жил хэвлүүлж ирсэн байна.


    1971 оноос 1990 оны эцэс хүртэл “БНМАУ-ын хууль, зарлиг, тогтоолын эмхэтгэл” нэртэйгээр хэвлэгдэн гардаг байв.





    1991.03.19-ний өдөр Улсын Бага Хурлын дарга төрийн хууль, тогтоолыг бүрэн эхээр ффнь хэвлэн нийтлэх зорилготой “Төрийн мэдээлэл” сэтгүүлийг Улсын Бага Хурлын Тамгын газраас эрхлэн гаргаж байх тухай захирамж гаргав.


    -“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн анхны дугаарт, БНМАУ-ын Албан татварын хууль, Ерөнхийлөгчийн тухай, Бага Хурлын тухай, Засгийн газрын тухай хууль, тогтоол тус тус нийтэлсэн байна.


    1994 оноос эхлэн “Төрийн мэдээлэл”-ийг сар тутам эмхэтгэл болгож гаргах болжээ.


    БНМАУ-ын хууль, Улсын Бага Хурлын бусад шийдвэрийн эхийг “Төрийн мэдээлэл” сэтгүүл болон “Ардын эрх” сонинд нийтэлдэг байв.


    1996.12.27-ны өдөр УИХ-ын Тамгын газраас “Парламентын мэдээлэл” нэртэй сонины туршилтын дугаарыг анх гаргаж байжээ.


    1998.08.28-ны өдрийн Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн дагуу УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар болон бусад шийдвэрийг гагцхүү “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд албан ёсоор хэвлэн нийтэлж байхаар тогтов.

    “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн редакциас 2004 оноос эхлэн эмхтгэлийн нийт 12 тусгай дугаарыг яам, байгууллагатай хамтран хэвлэн гаргажээ.


    1991 оноос эрхлэн гаргасан эмхэтгэлийн бүх дугаарыг 2014 оноос зурган файл болгон http://parliament.mn/m/bcno хаягаар байршуулах боллоо.


    УИХ-ын цахим хуудаснаа “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийг байршуулсан.


    “Төрийн мэдээлэл” эмхэтгэл 2016 оны 03 дугаар сарын 18. №11 /920/


    “Төрийн мэдээлэл” эмхэтгэл хэвлэгдэн нийтлэгдсэний 20 жилийн ой. Л.Баярсайхан, Ж.Нэргүй, Б.Одонжил, Б.Чимид, Л.Хангай, Ч.Бавуу.


    Улсын Бага Хурлын нарийн бичгийн дарга Б.Чимид, “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн анхны дугаарыг эрхлэн гаргасан Улсын Бага Хурлын Тамгын газрын ажилтан Б.Одонжил нар. 2011.03.19


    “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 20 жилийн ойн үеэр. Төр, засгийн үйлчилгээний ”Элит” төв. 2011.03.21.


    Эмхэтгэлийн анхны дугааруудын хянагчаар С.Итгэлт ажиллаж байв.
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хяналт, шалгалт хийгдэж байна
    2017 оны 11 сарын 21
    Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу газрын даргын баталсан 02-01/163 тоот удирдамжийн хүрээнд Нийслэлийн хэмжээнд рентген оношилгооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 58 байгууллагад Цөмийн энергийн тухай, Төрийн хяналт шалгалтын тухай хуулиуд болон холбогдох дүрэм журмын хэрэгжилтэд төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн.

    Хяналт шалгалтаар их эрсдэлтэй 16, дунд эрсдэлтэй 13, бага эрсдэлтэй 29 байгууллага үнэлэгдэж, давхардсан тоогоор нийт 737 зөрчил илрүүлж, зөрчил дутагдлыг арилгуулахаар 28 байгууллагад 220 заалттай улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлж, тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан 24 байгууллагын рентген аппаратын ашиглалтыг улсын байцаагчийн актаар түр зогсоож, 18 албан тушаалтанд нийт 15,840,000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч ажилласан.

    Хяналт шалгалтын үр дүнд рентген аппаратыг ашиглах тусгай зөвшөөрөлгүй байсан ноцтой зөрчлийг таслан зогсоож, цацрагийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдал хангагдаагүй шүдний эмнэлгээр үйлчлүүлэх дунджаар 15,000-20,000 иргэдийг цацрагийн үндэслэлгүй шарлагад өртөх эрсдэлээс урьдчилан сэргийлж, цацрагийн аюулгүй байдлыг хангууллаа.

    Иргэд рентген зураг авахуулахдаа үйлчлүүлж буй эмнэлгээсээ цацрагаас хамгаалах хувцас хэрэгслийг шаардаж, өөрийгөө болон үр хүүхдээ цацрагийн нэмэгдэл шарлагад өртүүлэхгүй байж, шаардлагатай тохиолдолд л рентген зураг авахуулж байхыг ард иргэдэд зөвлөж, сэрэмжлүүлгийг олон нийтэд түгээн сэрэмжлүүлсэн.
  • Зүүн хараад хөл хорио тогтоогоод байна
    2017 оны 11 сарын 21
    Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүн хараад шүлхий өвчин гарсаны улмаас хөл хорио тогтоожээ. Улсын Онцгой
  • Монгол, Израйль Улс гамшгаас хамгаалах салбарт хамтарна
    2017 оны 11 сарын 21
    ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг өнөөдөр Израйль Улсын Батлан хамгаалахын атташе, хурандаа Алаа Абу-Рукуныг хүлээн авч уулзлаа.



    Тус уулзалтын үеэр хоёр орны онцгой байдлынасуудал эрхэлсэн байгууллагуудын хоорондын хамтын ажиллагааны талаар ярилцаж, ОБЕГ, Израйль Улсын Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар тохиролцлоо.



    Мөн ОБЕГ-ын талаас хот дахь эрэн хайх, аврах үйл ажиллагааны чиглэлээр Израйль улсад Онцгой байдлын албаны алба хаагчдыг сургалтад хамруулах, дэвшилтэт тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх талаар санал солилцсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
  • Залуучуудыг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулав
    2017 оны 11 сарын 21
    Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвтэй хамтран хэрэгжүүлж буй “Өсвөр үе, залуучуудыг эрүүл амьдралын зөв хэвшилтэй болгох” аяны хүрээнд, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх талаар зөв мэдлэг, мэдээлэл олгох сургалтыг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 79 дүгээр сургууль, гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай тэргүүний 92 дугаар сургуулийн ахлах ангийн нийт 194 сурагчдын оролцоотой зохион байгууллаа.

    Дараагийн сургалт 2017 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 106, 122, 123 дугаар сургуулиудад зохион байгуулагдах болно.



    “Өсвөр үе залуучуудыг эрүүл амьдралын зөв хэвшилтэй болгох аян”-д нийслэлийн нийт иргэдээ хамрагдахыг Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас уриалж байна. Сургалтад хамрагдахыг хүссэн сурагч, багш нар нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын sukhochir@youth.ub.gov.mn цахим шуудангийн хаягаар холбогдоно уу гэж нийслэийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.
  • Өнөөдөр Байнгын хороод хуралдахгүй
    2017 оны 11 сарын 21
    УИХ-ын дэгээр бол долоо хоног бүрийн мягмар гарагт байнгын хороод хуралддаг. Тэгвэл өнөөдөр МАН-ын
  • МАН-аас шинэ нам мэндлэхэд хэн ч гайхахгүй
    2017 оны 11 сарын 21
    Анх намаа шинэчлэхээр байгуулагдсан гэж байсан Зүүний хүчний холбооныхон эсрэгээрээ намаа өнөөдөр хоёр хуваачихаад сууж байна. Эрх мэдлийн төлөөх энэ тэмцэлд эв нэгдэл бус эрх ашиг чухал гэдгийг сүүлийн хэдэн сар өрнөсөн улстөрийн амьдралаас харж болно. Өнөөдөр МАН-ын 28 дугаар их хурал өнөөдөр үргэлжилж байна.
4320 4321 4322 4323 4324 4325 4326
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • НӨАТ-ын сугалааны тохирол Лхагва гарагт болно
    10 цаг 53 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    11 цаг 29 мин
  • Олимпын таеквондогийн Ази тивийн АШТ эхлэхэд нэг хоног үлдлээ
    12 цаг 5 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
    12 цаг 28 мин
  • МУГТ М.Нандинцэцэг АНУ-ын Олимпын боксын хамгийн нэр хүндтэй тэмцээн "GOLDEN GLOVES"-д аваргалжээ
    13 цаг 35 мин
  • Хүнд хэлбэрийн Эбола вирусын тархалтын улмаас 90 орчим хүн нас бараад байна
    14 цаг 0 мин
  • Тайландын алдартай загвар өмсөгч, жүжигчин Дом Печтамронгчай 22 насандаа лам болохоор шийджээ
    14 цаг 13 мин
  • Иран засгийн газар иргэдээ зэвсэгт мөргөлдөөнд бэлтгэж, буу эзэмших сургалт орж байна
    14 цаг 36 мин
  • Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөв
    14 цаг 59 мин
  • The Huns дахин шилдгүүдийн эгнээнд: PGL Astana 2026 тэмцээний үр дүн
    15 цаг 12 мин
  • CS2-д аваргын бөгжний уламжлал нэвтэрч The MongolZ анхны эзэд нь боллоо
    15 цаг 27 мин
  • Д.Трамп Иранд анхааруулга өглөө
    15 цаг 45 мин
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
    16 цаг 3 мин
  • "Oklahoma City Thunder" багийн хамгаалагч Шай Гилгеус-Александер хоёр жил дараалан NBA-ийн MVP боллоо
    16 цаг 59 мин
  • Украины арми ОХУ-ын нийслэл Москва хотыг бөмбөгдөв
    17 цаг 30 мин
  • Нигерт явуулсан тусгай ажиллагааны үеэр "Исламын улс" бүлэглэлийн томоохон удирдагч алагджээ
    17 цаг 43 мин
  • Сүүлийн 7 хоногт бүртгэгдсэн 15 түймрээс 12 түймрийг бүрэн унтраалаа
    17 цаг 43 мин
  • Нийслэл 2024-2025 онд нийт 233 км авто замыг шинэчлэв
    17 цаг 52 мин
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
    17 цаг 57 мин
  • Нийслэлийн хэмжээнд 3270 гарааш буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг нэмэгдүүллээ
    18 цаг 51 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
24 баримт
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК